Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2023/0723

 

    2023            09         27                                         128/ШШ2023/0723

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц******* *******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.,

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн ,ы яамны дэргэдэх салбар зөвлөл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш., Ч.Б, Д.,

Гуравдагч этгээд: Сандагийн О*******л,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.,

Маргааны төрөл: Ц.*******ыг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэр хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Ш., Д., гуравдагч этгээд С.О*******л, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлийн ,ы яамны дэргэдэх салбар зөвлөлд холбогдуулан “Ц.*******ыг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Ц.******* нь  Нийслэлийн  ерөнхий  боловсролын 6  дугаар  сургуульд бага  ангийн  багшаар  1996 оны 08 дугаар  сарын  15-ны  өдрөөс  2000 оны 08  дугаар сарын  15-ны өдрийг хүртэл, Баянгол дүүргийн  “Сэтгэмж” цогцолбор  сургуульд  сургалтын  технологичоор  2000 оны 09 дүгээр  сарын 24-ний өдрөөс 2003  оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл, Баянзүрх дүүргийн “*******” бага сургуульд захирлын туслахаар  2007 оны 08 дугаар сарын 31-ний  өдрөөс 2007 оны 08  дугаар  сарын  31-ний  өдрийг  хүртэл,  “*******”  дээд  сургуульд  захирлын туслахаар 2007 оны 11 дүгээр сарын 27-ны  өдрөөс 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг  хүртэл, Баянгол  дүүргийн  Засаг  даргын  Тамгын  газрын  ын  хэлтэст Бага боловсрол хариуцсан мэргэжилтнээр 2008 оны 03 дугаар сарын  05-ны өдрөөс  2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл,  мөн  2015 оны  11  дүгээр  сарын  25-ны  өдрөөс  2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ажиллаж  байгаад  Хан-Уул  дүүргийн  30  дугаар  бага  сургуульд  захирлаар

 

ын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/11 захирамжаар томилогдож, 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/49 дүгээр захирамжаар чөлөөлөгдөж, улмаар ,ы яамны харьяа ерөнхий боловсролын ******* сургуульд захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр сайдын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар томилогдсон.

3. ,, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/282 дугаар тушаалаар ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг баталсан бөгөөд албан тушаалд тавигдах тусгай шаардлагын “Туршлага” хэсэгт ерөнхий боловсролын сургуульд үндсэн орон тоонд 10-аас доошгүй жил ажилласан байх, 5-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд сургалтын менежерээр болон боловсролын байгууллагад удирдах албан тушаалд ажилласан байх шаардлагыг тавьжээ.

Төрийн албаны зөвлөлийн ,ы яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори ******* сургуулийн захирлын албан тушаалд томилогдох албан хаагчийг сонгон шалгаруулах комиссыг байгуулж, улмаар сонгон шалгаруулалтыг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулжээ.

Улмаар тус сургуулийн захирлын албан тушаалын сул орон тоонд 4 иргэн бүртгүүлснээс Ц.*******ыг туршлага хэсгийн ажилласан жилийн шаардлага хангаагүй гэх үндэслэлээр сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзжээ.

4. Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдлыг Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 02/175 албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн ,ы яамны дэргэдэх салбар зөвлөлд шилжүүлсэн байна.

Харин Төрийн албаны зөвлөлийн ,ы яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар албан бичгээр албан тушаалд тавигдах тусгай шаардлагын “Туршлага” хэсгийн ажилласан жилийг бууруулж өөрчлөлт оруулах, салбар зөвлөлөөс зохион байгуулахаар нийтэд нээлттэй зарласан сонгон шалгаруулалтыг цуцлах эрх зүйн зохицуулалтгүй гэх хариуг өгсөн байна.

Улмаар 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ,ы сайдын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/475 дугаар тушаалаар “Ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолт”-ын “Албан тушаалд тавигдах тусгай шаардлага”-ын “Туршлага” хэсгийн “Ерөнхий боловсролын сургуульд үндсэн орон тоонд 10-аас доошгүй жил багшилсан байх, 5-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд сургалтын менежерээр болон боловсролын байгууллагад удирдах албан тушаалд ажилласан байх” гэснийг “Ерөнхий боловсролын сургуульд 6-аас доошгүй жил үндсэн орон тоонд багшилсан, 4-өөс доошгүй жил ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалд эсхүл боловсролын салбарын төрийн захиргааны байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаалд ажилласан байх” гэж өөрчлөлт оруулжээ.

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

“Ц.******* би боловсролын салбарт 1996-2000 онд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд багш, 2000-2003 онд Нийслэлийн “Сэтгэмж” цогцолбор сургуульд сургалтын менежер, 2003-2008 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад гэрээт ажилтан, 2008-2016 онд Баянгол дүүргийн ын хэлтэст мэргэжилтнээр, 2016-2020 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 130 дугаар сургуульд захирал, 2020 оны 09 дүгээр сараас өнөөг хүртэл Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори ******* сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Үүнээс харвал миний хувьд багшаар 4 жил, сургалтын менежер, захирлаар 9 жил, төрийн захиргааны албанд боловсрол хариуцсан мэргэжилтнээр 8 жил, нийт боловсролын салбарт 21 жил чадахуйн зарчмаар ажилласан.

2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн ,ы яамны дэргэдэх салбар зөвлөлөөс ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарласан.

Нэхэмжлэгч Ц.******* би тус сонгон шалгаруулалтад 2022 оны 08 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд бүртгүүлсэн. Гэтэл Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн шалгалтын системд миний бүртгэл баталгаажаагүй, 2022 оны 08 дугаар сарын 24-ний едрийн орой 19 цагийн үед "анкет цуцлагдсан" гэх төлөвтэй болсон байсан.

Удалгүй шалгалтын комиссын гишүүн утсаар залгаж, албан тушаалын тусгай шаардлагыг хангаагүй тухай танилцуулсан. Ингэхдээ "Терийн албаны салбар зевлелөөс бичгээр шийдвэр гаргаж өгөхгүй, утсаар мэдэгдээд л болоо, системээс анкет цуцлагдсан болохоо хараарай, таныг сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзлаа" гэх агуулгатай тайлбар хэлсэн.

Ц.******* би төрийн албанд, боловсролын байгууллагад 21-29 жил ажилласан еренхий боловсролын сургуулийн бүх түвшний ажлыг гүйцэтгэж, одоогоор ерөнхий боловсролын ******* сургуулийн захирлын үүргийг амжилттай хэрэгжүүлж байхад "тусгай шаардлагыг хангахгүй" гэж дүгнэгдэж, сонгон шалгаруулалтад орж чадаагүйдээ харамсаж байна. 

Иймд хариуцагч Төрийн албаны зөвлөлийн ы яамны дэргэдэх салбар зөвлөлийн үйл ажиллагааг хууль зөрчсен, бидний эрхийг үндэслэлгүй хязгаарласан гэж үзээд Төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгуулах нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.

7. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Тус сургуульд ирэхээс өмнө буюу 130 дугаар сургуульд ажиллаж байхдаа тухайн сургуулийг нийслэлийн тэргүүний сургууль болгосон. Дүүргийн эко сургууль болсон. Дүүргийн жишиг бага сургууль болгон удирдаж байсан. Монголын Дауны холбоо ТББ-тай хамтарч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах боломжийг бүрдүүлж өнөөдрийг хүртэл тэгш хамруулах боломжийг олгосон: Энэ талаар ын хуульд заалт оруулсан. Дауны холбоотой хамтарч 130 дугаар сургууль дээр нилээд ажлуудыг санаачлан зохион байгуулж байсан хүн юм. 2019 онд бол БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 130 дугаар дунд сургуулийн барилгын ажлууд эхэлсэн. Энэ өргөтгөлийн үйл ажиллагаа 2020 оны 9 дүгээр сар гэхэд 70%-ийн гүйцэтгэлтэй байсан. ын яам болон мэргэжлийн байгууллагатай хамтран хяналтыг тавиад ажиллаж байсан. Нийслэлийн лаборатори 2 дугаар сургуулийн захирал н.Батбаяр тэтгэвэртээ гарч БШУЯ-ны сайд одоогийн ТНБД байгаа н. сайд 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 15 тоот тушаал гаргаж намайг оронд нь томилсон. Ажиллах хугацаандаа дараах ажлуудыг богино хугацаанд хийж гүйцэтгэсэн.

2020 он дэлхий нийтийг хамарсан ковид цар тахалтай байсан үе. Төв захиргааны байгууллагатай хамтарч сургуулийг вакцинжуулах байр болгон ажилласан. Энэ үед сургалтын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж цахим сургалтыг зохион байгуулах үүднээс бие дааж компанитай хамтарч сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулж чадсан. 2021 онд Нийслэлийн хэмжээнд зохион байгуулдаг нийслэлийн тэргүүний сургууль цэцэрлэгт шалгаруулах индексийн шалгаруулалтад орж Нийслэлийн тэргүүний сургууль болон шалгарсан. Мөн онд дүүргийн хүүхэд гэр бүлд ээлтэй сургуулиар шалгарч байсан. 2022 онд И Шүгэл төслийг хэрэгжүүлж цахим сургуулийн үйл ажиллагааг зохион байгуулж ажилласан. Манай сургууль 4000 сурагчтай. Анги танхимын хүрэлцээ дутмаг учир захирлын өрөөг Цахим хөгжлийн танхим болгон тохижуулсан. ын салбарын сайтад сайн мэдээ болон тавигдсан. 2022-2023 оны хичээлийн жилээс сургуулийн цайны газрыг түрээслэгчдийн гэрээг цуцалж, яам, ерөнхий газартай хамтран сурагчдын үдийн цайг үдийн хоол болгон багш ажилчдад хөнгөлттэй үнээр, эрүүл ахуйн шаардлага хангасан хоол хүнсээр хангаж, Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Улсын зөвлөхөд үдийн хоолны үзэсгэлэн гаргаж оролцсон.

2023 онд гадаадын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор өөрөө БНСУ-д ажиллаж байсны хувьд сурагчдыг гадаадын их дээд сургуульд суралцуулах боломжийг бүрдүүлж Куанжо хотын Куанжо сургууль, Шинхан их сургууль, Чусоны Гуанжоу, Дээды их сургууль болон төмөр замын замын болон тогоочийн ахлах сургуулиудтай хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулан ажиллаж байна. Лаборатори сургуулийн захирлаар ажиллаж байхад сонгон шалгаруулалт. Ингэвэл жинхлэх боломж бүрдэнэ гэж хэлсэн. 2019 онд Ё.Б******* сайдын 282 тоот тушаалаар ажлын байрны тодорхойлолтод заагдсан тусгай шаардлага 10 жил багшаар ажилласан байна гэсэн зүйл заалтууд байсан. Би 4 жил багшаар ажиллаад 5 дахь жилээс нь мерит зарчмаар сургалтын менежер, боловсролын хэлтсийн мэргэжилтнээр ажилласан учраас багшаар ажилласан жил хүрэхгүй шалтгаанаар 2 удаа түдгэлзүүлсэн. Ингээд захиргааны хэргийн маргаан үүсгэснээр н.******* сайд багшаар ажилласан жилийг 6 жил болгож өөрчилсөн.

ын хэлтэст ажиллаж байсан бол ажилласан жилийг нь дүйцүүлэн тооцохоор хуульд тусгагдсан байгаа ын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2.”боловсролын сургалтын байгууллагад тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын сургалтын байгууллагад багшаар зургаагаас доошгүй жил, ажилласан байх” гэж заасан хэдий ч 33.5.”Энэ хуулийн 33.2-т заасан шаардлагыг энэ хуулийн 17.1 дэх хэсэг, 25, 28 дугаар зүйлд заасан байгууллагад ажилласан жилтэй дүйцүүлэн тооцож болох бөгөөд дүйцүүлэн тооцох журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”гэж заасан.

Мөн хуулийн 28 дугаар зүйлд орон нутгийн боловсролын байгууллагад ажилласан гэдэг үндэслэлд боловсролын хэлтэст 8 жил ажилласан хүн багшаар ажилласан 4 жилийн ядаж 1 жилд тооцвол 2 жил нэмэгдэх болов уу гэж бодож байгаа учраас үүнийг дүйцүүлэн тооцох боломжтой гэж үзэж байгаа юм. Миний бие Нийслэлийн ерөнхий боловсролын 130 дугаар сургууль дээр сонгон шалгаруулалтад тэнцэж ажилласан. Миний хувьд удирдах ажилтнаар ажилласан жил нь хүрэхгүй байсан бол Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагагүй байсан. Удирдах ажилтнаар ажилласан жил нь хангалттай хүрнэ.

ын салбарт 23 жил ажилласны 19 жил нь удирдах ажилтан юм. Тиймээс дүйцүүлэн тооцох боломжтой гэж бодож байна. Миний хувь хүний талаас яривал 4 хүүхдийн эцэг. Ээж, аав минь хоёулаа боловсролын салбарт ажиллаж байсан. Ээж минь хэвтрийн дэглэмтэй, 86 настай хөгшин бий. Ингээд ам бүл долуулаа амьдардаг. Ипотекийн зээлийн байранд амьдардаг энэ талаарх лавлагааг авчирсан. Хэрэв ажил төрөлгүй болбол шууд улны айлуудын эгнээнд шилжих хүнд нөхцөл үүснэ. Тиймээс гэр бүлийн минь болон хүүхдүүдийн минь эрхийг хүндэтгэж ажиллах нөхцөлийг нь дордуулахгүйгээр асуудлыг нь шийдэж өгнө үү гэдэгт итгэж байна.” гэв.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ асуудлын тухайд Төрийн захиргааны байгууллага буюу салбар зөвлөлийн хувьд хууль журмыг хэрэгжүүлж ажиллаж чадаагүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Төрийн захиргааны төв байгууллага хууль зөрчдөггүй гэсэн үг биш. Төрийн албаны зөвлөлөөс хэрхэн яаж захиргааны шийдвэрийг гаргах юм бэ гэдэг асуудлыг журмаар зохицуулчихсан. Үүний дагуу захиргааны шийдвэр гарсан уу гэвэл үгүй. Нэхэмжлэгчийн хувьд 2022 оны 08 дугаар сарын 24, 25-ны аль өдөр вэ гэдэг нь ойлгомжгүй байна. Тухайн шийдвэртээ маргаж байгаа. Энэ татгалзсан шийдвэр 8 сард гарсан боловч 11 сард ажлын байрны тодорхойлолт шинэчилж баталсан. Мөн Төрийн албаны зөвлөл энэ албан тушаалыг дүйцүүлэн тооцох жагсаалтыг баталсан. ын ерөнхий хууль батлагдаж байна. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаж үзэхээр нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байна. Үүнийг сэргээхтэй холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргах нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал гэж үзэж байна. 4 жил багшаар ажиллаж байхад Ц.*******ын ажлын туршлага ур чадвар сайн гэж үзэн менежерээр дэвшүүлэн ажиллуулсан. Тодруулбал, сайн ажилласныхаа төлөө 4 жил багшаар ажилласан гэдэг нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаад байгаа ийм нөхцөл байдал үүсээд байна гэж би харж байна.

Тэгэхээр энэ яам энэ лаборатори сургуулийн захирлын албан тушаалын ажлын байрны тодорхойлолт дээр тавьсан шаардлага өндөр байна гэдгийг хэн хэн нь ойлгож байсан. Тийм болохоор лаборатори сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад хүн тэнцэж ордоггүй байсан. Тиймээс одоог хүртэл түр орлон гүйцэтгэгч ажиллаад байгаа юм. Бодит нөхцөл байдалд ийм байна гэж ойлгож байна.

Тэгэхээр сая нэхэмжлэгч ч гэсэн өөрөө хэлж байна. Энэ асуудлыг шийдвэрлэнэ. Ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг бууруулна эсвэл дүйцүүлэн тооцох журам, хэм хэмжээг батална гэдэг нөхцөл байдлыг яам ойлгож байсан. Ц.******* 130 дугаар сургууль дээр ажиллаж байсан адилхан л төрийн албан хаагч. Ажиллаж байх хугацаанд нь шаардлага хангахгүй байгаа шаардлагыг хангуулна. Тэр боломж нөхцөлийг нь бүрдүүлнэ гэдэг ойлголтыг төрүүлж ажиллуулчхаад өнөөдөр чөлөөлөх асуудлыг ярьж байгаа нь онцгүй байна. ын ерөнхий хууль батлагдсантай холбоотойгоор лаборатори сургууль гэдэг зохицуулалт байхгүй болсон.

Лаборатори ******* сургуулийн багшийн албан тушаалын сонгон шалгаруулалт явагдаж эцэслэгдээгүй байна. Дүн нь гарчихсан боловч гуравдагч этгээдийг томилж сонгон шалгаруулалтыг бүрэн дуусгаагүй. Тэгэхээр энэ процесс цаашаа үргэлжлэх хууль зүйн боломж өөрөө байхгүй. Яамны зүгээс энэ нөхцөл байдлыг хуультайгаа нийцүүлээд цаашдаа хэрхэх вэ гэдгээ тодорхойлсон зүйл одоогоор байхгүй. Хуульд байхгүй албан тушаалын сонгон шалгаруулалтыг цаашаа үргэлжлүүлэх боломж байхгүй. Энэ асуудалд яам тодорхой байр суурь, хууль зүйн үндэслэлдээ илэрхийлж цэгцлэх ёстой гэж үзэж байна. Тэгэхээр Ц.*******ын хувьд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлж байсныхаа хувьд бол Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрх үүргийг хэрэгжүүлж, баталгаагаар хангагдах ёстой. Ц.*******тай холбогдох сонгон шалгаруулалт, томилгоо чөлөөлөгдөх энэ үр дагавар үүсээд байгаа нь шударга биш байна гэдэг дүгнэлтэд хүргэж байна.

2019 онд Төрийн албаны зөвлөлийн даргын 25 дугаар тогтоолоор батлагдсан төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журмын 3.4–т хуралдааны шийдвэр нь тэмдэглэл хэлбэртэй байна. Тэмдэглэл бүрэлдэхүүн гарын үсэг зурна гэж заасан байна. Ц.*******ыг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй гэдэг шийдвэр хууль ёсны дагуу гараагүй гэж нэхэмжлэгч үзэж байгаа. Тухайн сонгон шалгаруулалт алдаатай болсон.

Хариуцагчийн төлөөлөгч бүрэлдэхүүн гарын үсэг зурах ёстой гэж 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд хэлсэн. Хурлын тэмдэглэлд хариуцагчийн төлөөлөгчийн ярьсан зүйл байгаа. н.******* даргаар, Ш. нарийн бичгийн даргаар гарын үсэг нөхөж зуруулахгүй, гарын үсэг зурчихсан тэмдэглэл байгаа гэж ойлгогдоод байгаа юм. Гэтэл дараа нь тэмдэглэлийг нотлох баримтаар гаргаж өгөхдөө н.*******г гэдэг ганцхан хүний гарын үсэгтэй байсан. н.******* гэдэг дарга нь Төрийн нарийн бичгийн дарга болоод явчихсан. н. гишүүний байхгүй ийм нөхцөл байдалд тэмдэглэлийг нөхөхөөс өөр арга байгаагүй. Энэ тэмдэглэл 5 сарын дараа хэрэгт нотлох баримтаар ирсэн. Тэмдэглэл үнэхээр байсан бол тогтоол дүгнэлт тайлантайгаа хамт хувийн хэрэг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларчихсан байх ёстой.

2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Т.ийн шүүх хурал дээр танайх яг ямар журмаар шийдвэрээ гаргадаг юм бэ гэдэг асуудал яригдсан. Цахимаар шийдвэрээ гаргадаг юм уу? яг ямар хэлбэрээр шийдвэр гаргадаг вэ гэдэг асуудал өрнөөд мэтгэлцээний шатад тэмдэглэл байх ёстой гэдэг агуулга илэрхийлэгдээд уг тэмдэглэлийг авъя гэж шүүх хуралдаан хойшилсон. Мөн Ц.*******ын хурал энэ шалтгаанаар хойшилж байсан.

Тэгэхээр шүүхийн үндсэн хэлэлцүүлгийн шатад тухайн баримт нь байгаагүй гэдгийг эндээс харж болно. Уг баримыг сүүлд нөхөж хийсэн гэж хардах шалтгаан үндэслэл болж байгаа юм.

Ирсэн баримт нь хууль журамдаа нийцээгүй шийдвэр байна. Энэ шийдвэр хуульд нийцэж гараагүй учраас үр дагавар бий болгохгүй. Ц.*******ыг сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хааж албан тушаалын болон ажилласан жилийн шаардлага хангаагүй байсан гэдэг асуудлыг ч гэсэн тэр шийдвэрээр тогтоож дүгнэх ёстой. Гэтэл тийм шийдвэр байхгүй байна. Шийдвэр байхгүй байхад Ц.*******ын ажилласан жил шаардлагыг хангаж байсан уу гэдэгт дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

9. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн ,ы яамны дэргэдэх салбар зөвлөлийн дарга Л. шүүхэд гаргасан тайлбартаа: “Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам"-д шат шатны томилох эрх бүхий этгээд нь энэ журмын дагуу тухай албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан баталгаажуулахаар заасан байдаг тул салбар зөвлөл нь албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулах эрх зүйн үндэслэлгүй юм.

Tодорxoй албан тушаалд сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт зохион байгуулуулах хүсэлтийг, албан тушаалын тодорхойлолтын хамт томилох эрх бүхий этгээд салбар зөвлөлд ирүүлдэг журамтай. Салбар зөвлөл нь энэ удаагийн сонгон шалгаруулалтыг томилох эрх бүхий этгээд буюу ,ы сайдаас ирүүлсэн хүсэлтэд үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмын дагуу зохион байгуулсан. Энэ удаагийн сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн ,ы яамны дэргэдэх салбар зөвлөл 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолоор баталсан "Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам"-ын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссыг томилон ажиллуулсан. Комисс цахимаар бүртгүүлсэн иргэдийн баримт бичгийг нягтлах, тухайн ажлын байрны албан тушаалын тодорхойлолтын албан тушаалд тавигдах тусгай шаардлагын "Туршлага" хэсгийг хангасан иргэнийг сонгон шалгаруулалтад хамруулдаг. Энэ удаагийн сонгон шалгаруулалтад 13 байгууллагын төсвийн шууд захирагчийн сул ажлын байранд 29 иргэн бүртгүүлэхээр баримт бичиг хүсэлтээ цахим бүртгэлийн системд илгээсэн, 3 иргэн баримт бичгээ дутуу оруулсан бөгөөд илгээгээгүй байна. Ц.******* нь одоо түр томилгоотой ажиллаж байгаа ажлын байрны сонгон шалгаруулалтад орохоор цахимаар бүртгүүлсэн боловч дээрх шаардлагыг хангаагүй.

Сонгон шалгаруулах комисс баримт бичгээ цахим бүртгэлийн системд илгээсэн иргэдийн баримт бичигтэй танилцан, албан тушаалын тодорхойлолтын шаардлага хангасан 6 байгууллагын төсвийн шууд захирагчийн сул ажлын байранд 10 иргэнийг сонгон шалгаруулалтад оруулсан. Баримт бичиг дутуу болон албан тушаалын тодорхойлолтын тавигдах шаардлагыг бүрэн хангаагүй иргэдэд шалгаруулалтад орох боломжгүй болсон талаар тухайн үед комисс мэдэгдсэн байна.

Төрийн байгууллага нь сул орон тоонд сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн цахим систем, шалгалтын санг ашиглан хөндлөнгийн нөлөөлөлгүй зохион байгуулдаг. Сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулсны дараа журмын дагуу иргэдтэй комисс ярилцлага зохион байгуулдаг. Сонгон шалгаруулалтад хамрагдсан иргэдтэй ярилцлага хийхдээ сонгон шалгаруулалтын талаарх санал, сэтгэгдлийг сонсдог. Энэ удаагийн сонгон шалгаруулалтад хамрагдсан иргэд сонгон шалгаруулалт хөндлөнгийн нөлөөлөлгүй, шударга зохион байгуулагдаж байна гэж дүгнэсэн байна.” гэжээ.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “20 дугаар сургуулийн захирлаар түр томилсон. Энэ нь ямар учиртай вэ гэхээр ын тухай хуулиар ерөнхий боловсролын сургуулийн хэв шинж нь ердийн, төрөлжсөн, олон улсын хөтөлбөрийн сургалттай гэсэн хэв шинжтэй байсан. Ердийн ерөнхий боловсролын сургуулийн захирлыг сум дүүргийн Засаг дарга томилж чөлөөлдөг байсан. Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлыг манай яам буюу боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага томилж чөлөөлдөг байсан. Ерөнхий боловсролын сургууль, лаборатори сургуулийн чиг үүрэг өөр байсан. Тийм учраас лаборатори сургуулийн захирлын албан тушаалд тавих шаардлагыг тухайн сургуулийн чиг үүрэгтэй нь уялдуулж өндөр тавьсан. Албан тушаалын тодорхойлолт буюу тухайн сургуулийн чиг үүрэг өөр учраас сонгон шалгаруулалт зарлах хүртэлх хугацаагаар Ц.******* захирлыг түр томилсон. Энэ тушаал сэлгэн ажиллуулах гэж гараагүй. ын ерөнхий хуулийн удирдах албан тушаалтанд тавих шаардлага нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. ын байгууллагад ажилласан жилийг нь дүйцүүлэх асуудал яригдах болоогүй. Яагаад гэвэл тавигдах шаардлага нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Мөн дүйцүүлэх журмыг сайд батлах ёстой.

 Тэр журам одоогоор батлагдаагүй байна. Ямар албан тушаалыг хэрхэн дүйцүүлэх вэ гэдэг асуудал яригдана байх. Ц.******* захиралтай холбоотой албан тушаалаас нь түдгэлзүүлэх эрүүгийн хэргийн шатны шүүхийн шийдвэр гарчихсан байгаа. Тодруулбал, 20 дугаар сургуулийн захирлын албан тушаалаас нь түдгэлзүүлж байгаа. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.”гэжээ.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.*******ыг 20 дугаар сургуулийн захирлаар томилогдох үед би яамны ажилчдын томилгооны асуудал хариуцаж байсан. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт тухай бүр орж ажилладаг. Монгол Улсын хэмжээнд 45 лаборатори сургууль байдаг. 2 сайдын баталсан албан тушаалын шаардлагад багшаар 10 жил, удирдах ажилтнаар 5-аас доошгүй жил ажилласан байх гэсэн бөгөөд уг шаардлагыг хангасан хүмүүс сонгон шалгаруулалтад орж томилогдсон. Ц.*******ын тухайд үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон болохоор дарга, сайдаар дамжиж анкет нь удаа дараа яаманд ирж байсан. Анх Эрдмийн өргөө сургуульд захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Тухайн үед сургуулийнх нь багш нар эсэргүүцэж жагсаал цуглаан хийгээд өмнөх захирал нь шүүхэд хандаж эгүүлэн томилогдсон учраас Эрдмийн өргөө сургуулиас чөлөөлөөд ******* сургуулийн захирлаар ажиллаж байсан н.Батбаяр захирлыг тэтгэвэрт гаргах нөхцөлтэйгөөр томилогдож байсан.

Төрийн албаны хуульд заасан шилжүүлэх, сэлгүүлэх гэдэг зохицуулалт боловсролын салбарт хэрэгжихгүй. Ц.******* буруу ойлгосон юм шиг байна. Бид төрийн албаны шалгалтад бүртгэхдээ албан тушаалын тусгай шаардлагыг нэг бүрчлэн үзэж нэг шаардлагыг хангаагүй л бол тэр хүмүүсийг бүртгэдэггүй. Ц.******* сургуулийн захирлаар ажиллах хүн. Хамгийн багадаа эзэмшсэн мэргэжлээрээ анги төгсөх, математикийн багш бол 6-аас 12 дугаар анги хүртэл 6 жил тэр хичээлийг заачихсан, анги удирдсан мэргэжлийн зэрэг авчихсан байна гэж бодож энэ 10-аас доошгүй жил багшилсан гэдэг шаардлагыг тавьсан. Энэ шаардлагыг хангаж чадаагүй хүн удирдах ажил хийж чадахгүй. 10-аас доошгүй жил багшилсан байх гэдэг шаардлагыг Ц.******* хангаагүй. Энэ хүн 4 жил багшилсан байсан. Ийм учраас сонгон шалгаруулалтад бүртгээгүй, үүнийг Ц.******* захирал ойлгож байгаа. Төрийн ажлыг тасалдуулж, цаана нь бас нэг хүний эрх хохироод, бид нар ажил хийгээгүй мэт сэтгэгдэл төрүүлж байна. Ц.*******ын хэлсэн тайлбар мэдээлэл өрөөсгөл байна. Үүнийг шүүх харгалзан үзнэ үү?”гэжээ.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би салбар зөвлөлийн нарийн бичгийн хувьд бүртгэлтэй холбоотой тайлбарыг хэлье. Тухайн албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлага дахь ажилласан жилийн шаардлагыг хангахгүй байсан учраас би Ц.*******ыг тухайн шалгалтад орох болзлыг хангасан гэж үзээгүй. Салбар зөвлөлийн тогтоолоор томилогдсон ажлын хэсэг шалгалтад бүртгэгдэхийг хүссэн иргэдийг албан тушаалын тодорхойлолт буюу тавигдах журамд заасан баримт бичгийг дутуу ирүүлсэн, шаардлагыг хангаагүй хүмүүсийг бүртгэж шалгалтад оруулах юм бол төрийн албанаас чөлөөлөгдөх хүртэл хуулийн заалттай. Тийм учраас төрийн алба хашиж байгаа ажлын хэсэг тангаргийнхаа дагууг үнэнч шударгаар ажиллах үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна.”гэжээ. 

13. Гуравдагч этгээд С.О*******л шүүхэд  гаргасан тайлбартаа: “Миний бие боловсролын салбарт 24 жил, үүнээс физикийн багшаар 15 жил, сургалтын менежерээр 6 жил, захирлаар 1 жил ажилласан.

С.О*******л би Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 8 сард зарласан төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтын зар, "Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам", "Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”, ,ы сайдын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/282 дугаар тушаалын дүгээр хавсралтад заасан "Ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолт"-д заасан албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байсан тул Нийслэлийн ерөнхий боловсролын лабоатори ******* сургуулийн захирлын сул орон тоон дээр 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн. 2022 оны 08 дугаар сарын 24-нд Төрийн албаны салбар зөвлөлөөс 25-ны өдөр 09 цагт Боловсол,ы яам дээр тусгай шалгалт өгөх тухай мэдэгдсэн ба Төрийн албаны сайтаас тус сул орон тоон дээр 4 хүн бүртгүүлснээс 2 хүний анкет цуцлагдаж, 2 хүний анкет тэнцсэн гэсэн мэдээллийг авсан. 2022 оны 08 сарын 25-ны өдөр ,ы яамны дэргэдэх салбар зөвлөлийн зохион байгуулсан удирдах ажилтны сул орон тоог нөхөх тусгай шалгалт өгч нийт 84,3 оноогоор тухайн албан тушаалд хамгийн өндөр оноог авч шалгалтад тэнцсэн.

Төрийн албаны тухай хуулийн 6 зүйл 66.1.11-д “Төрийн албаны зөвлөл нь төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагын месвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах, холбогдох журмыг батлах;” эрхтэй гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “"чадахуйн зарчим /мерим/" гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг;”, 3.1.5-д “"албан тушаалын тодорхойлолт" гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг.”, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолоор баталсан "Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам"-ын 4.1.4-т “албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх.”, 5.3-д “.Энэ журмын 4.1-д заасан болзлыг хангаж, 5.1-д заасан холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн оролцогчийг бүртгэх эсэх шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах бөгөөд болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ.”, 5.4-т “Сонгон шалгаруулалтын бүртгэлтэй холбоотой гомдлыг ажлын 1 өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд комисс уг гомдлыг ажлын 3 едерм багтаан эцэслэн шийдвэрлэнэ.” гэж тус тус заажээ.

Иймд сонгон шалгаруулалтын бүртгэл, шалгаруулалтын үйл ажиллагаа Төрийн албаны тухай хуульд нийцсэн, “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам"-ын дагуу явагдсан, нэхэмжлэгч нарын эрхийг зөрчөөгүй учир нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шударгаар, ил тод сонгон  шалгаруулалтад хууль, журмын дагуу оролцож, зарлагдсан сул орон тоон дээр  шалгарсан миний эрхийг зөрчиж, хүндрэл учруулж байна.” гэжээ.

14. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үндсэн шаардлагын хувьд шууд хамаарахгүй боловч үндсэн шаардлагын хамгийн эрх нь зөрчигдөж байгаа хүн нь С.О*******л юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хариу тайлбарыг бол бид нар дэмжиж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтыг судлахад журмын дагуу сонгон шалгаруулалт явагдаж Төрийн албаны зөвлөлөөс хариу тайлбараа ирүүлсэн байгаа. Нэхэмжлэгчийн тайлбарыг сонсоход нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа биш өөрийнхөө яг одоогийн нөхцөл байдлын талаар ярьж байна. Тэгэхээр одоогийн нөхцөл байдлаа яривал яг адилхан нэг хүн энд ажилгүй байгаад байна.

Шүүх хуралдаан 2 жил үргэлжилж байгаа учраас хамгийн их эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүн бол С.О*******л юм. Тиймээс томилогдчихсон томилгоог журмынх нь дагуу явуулж өгөх талаар шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1. Төрийн албаны тухай хуулийн 6 зүйлийн 66.1.“Зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 66.1.11.“төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах, холбогдох журмыг батлах;”, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ын 3.4.“Комиссын хуралдааны шийдвэр тэмдэглэл хэлбэртэй байна. Тэмдэглэлийг зохих журмын дагуу хөтөлж, комиссын бүрэлдэхүүн гарын үсэг зурж баталгаажуулна.”, 5.3.“Энэ журмын 4.1-д заасан болзлыг хангаж, 5.1-д заасан холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн оролцогчийг бүртгэх эсэх шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах бөгөөд болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ.” гэж заажээ.

Төрийн албаны зөвлөлийн ,ы яамны дэргэдэх салбар зөвлөлөөс байгууллагын төсвийн шууд захирагчийн сул ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж, тус зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор 6 ерөнхий боловсролын лаборатори сургуулийн болон Шинжлэх ухааны паркийн захиргааны захирлын албан тушаалд томилогдох албан хаагчийг сонгон шалгаруулах комиссыг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.

Тус комисс 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр дээрх албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцохоор цахимаар материалаа ирүүлсэн иргэдийн баримт бичгийн бүрдэл, албан тушаалын тодорхойлолтод заасан туршлагын шаардлага хангасан эсэхийг шалгах, сонгон шалгаруулалтад оролцуулах эсэхийг шийдвэрлэх хурлыг хийж, Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори ******* сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа ирүүлсэн 4 иргэнээс С.О*******л, Л.Идэр нарыг оролцуулахаар шийдвэрлэжээ.

Дээрх журам болон комиссын хурлын тэмдэглэл зэргээс үзэхэд комиссын хуралдааны шийдвэр тэмдэглэл хэлбэртэй байх ба тэмдэглэлийг зохих журмын дагуу хөтөлж, комиссын бүрэлдэхүүн гарын үсэг зурж баталгаажуулахаар байхад зөвхөн комиссын нарийн бичгийн дарга гарын үсэг зурсан, Ц.*******ыг сонгон шалгаруулалтад оролцуулахаар бүртгэх эсэх асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тэмдэглэлийн “ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:” хэсэгт тусгагдаагүй нь журамд нийцээгүй байна.

2. Гэвч тус комисс нэхэмжлэгчийг сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн үндэслэлээс үзвэл нэхэмжлэгчийг ,, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/282 дугаар тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолт”-ын “Албан тушаалд тавигдах тусгай шаардлага”-ын “Туршлага” хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр сонгон шалгаруулалтад оролцуулахаас хассан нь үндэслэлтэй.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5.”"албан тушаалын тодорхойлолт” гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг.”, 23 дугаар зүйлийн 23.6.”Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг энэ хуулийн 23.5-д заасан журамд нийцүүлэн боловсруулж, төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тухайн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээр батална.” гэж заасан ба ,, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/282 дугаар тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолт”-д “ерөнхий боловсролын сургуульд үндсэн орон тоонд 10-аас доошгүй жил багшилсан байх, 5-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд сургалтын менежерээр болон боловсролын байгууллагад удирдах албан тушаалд ажилласан байх” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь тодорхойлох хэсэгт дурдсанчлан ерөнхий боловсролын сургуульд багшаар 3 жил 1 сар 5 хоног ажилласан нь албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй байна.

Дээрх байдлаар нэхэмжлэгч нь ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдож байна. 

3. ын тухай (2002 он) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.”Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:”, 3.1.14.”"ерөнхий боловсролын лаборатори сургууль" гэж бага, дунд боловсролын судалгаа, арга зүйн туршилтыг зохион байгуулах ерөнхий боловсролын сургуулийг;”, 28.1.”ын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 28.1.12.”боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, боловсролын үнэлгээний байгууллага, албан бус боловсролын сургалт, судалгаа, арга зүйн байгууллага, төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллеж, төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх;“ гэж заажээ. 

Хэдийгээр нэхэмжлэгч нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 130 дугаар сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад орж захирлаар томилогдон ажиллаж байсан боловч дээр дурдсан хуулийн зохицуулалтаас үзвэл ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлыг томилох эрх бүхий этгээд сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзлээ.

4. ын ерөнхий хууль 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан бөгөөд тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2.”боловсролын сургалтын байгууллагад тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын сургалтын байгууллагад багшаар зургаагаас доошгүй жил, ажилласан байх”, 33.5.”Энэ хуулийн 33.2-т заасан шаардлагыг энэ хуулийн 17.1 дэх хэсэг, 25, 28 дугаар зүйлд заасан байгууллагад ажилласан жилтэй дүйцүүлэн тооцож болох бөгөөд дүйцүүлэн тооцох журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална ”гэж заажээ.

Нэхэмжлэгч хуулийн тус зохицуулалтын дагуу буцаан хэрэглэж хууль хэрэгжихээс өмнөх харилцаанд буюу нэхэмжлэгчийг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан эсэхийг шийдвэрлэхэд хэрэглэх боломжгүй юм.

Харин хуулийн тус заалтын дагуу боловсролын сургалтын байгууллагад тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын сургалтын байгууллагад багшаар зургаагаас доошгүй жил, ажилласан байх шаардлагыг боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн, үнэлгээний, чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн, боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төв,  боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагуудад ажилласан жилтэй  дүйцүүлэн тооцох журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталсны дараа зарласан сонгон шалгаруулалтад хэрэглэхээр байна. 

Иймд захиргааны хэргийн шүүх захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгон шийдвэрлэдэг ба хариуцагчийн шийдвэр журамд заасан шаардлага хангаагүй боловч тус үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6, ын тухай (2002 он) хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12-д заасныг тус тус баримтлан иргэн Ц.*******аас Төрийн албаны зөвлөлийн ,ы яамны дэргэдэх салбар зөвлөлд  холбогдуулан гаргасан “Ц.*******ыг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.




 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.ДАМДИНСҮРЭН