Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 138/ШШ2024/00469

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сумын ******* дугаар баг, ******* 8-0******* тоотод оршин суух бүртгэлтэй, Дорнод аймаг, ******* сумын ******* дугаар баг, ******* ******* *******-0******* тоотод түр оршин суух, регистрийн дугаартай, овогт ын ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, Халхгол сумын дугаар баг //-т оршин суух, ЖЙ700497******* регистрийн дугаартай, овогт ийн д холбогдох,

Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд ******* 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 04 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянаад   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хөгжлийн бэрхшээлтэй, тахир дутуугийн групптэй, тулгуур эрхтний бэрхшээлтэй учир тэргэнцэртэй явдаг хүн юм. Байнгын бусдын тусламж дэмжлэг авч явахад хэцүү болохоор 018 онд өөртөө БНХАУ-аас цахилгаан тэргэнцэрийг 9 700 юаниар буюу монгол төгрөгт шилжүүлэхэд ******* *******9******* 000 төгрөгөөр худалдан авч хэрэглэж байсан юм.  Аваад *******, 6 сар орчим болж байсан үед А. ахынд түр орхиод хөдөө явсан. Хоёр хоноод иртэл миний тэргэнцэрийг хүүхдүүд нь гадаа гарган тоглож байгаад шатаасан, ах нь төлж өгнө өө гэж өөрсдөө хэлсэн. Түүнээс хойш өдийг хүртэл төлсөнгүй. ...Би тэргэнцрээ ******* 000 000 төгрөгөөр үнэлж байна. А. ахын хүүхдүүд тоглоод шатаасан тул насанд хүрээгүй хүүхдүүдийн гэм буруутай үйлдлийн хариуцлагыг түүний эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хариуцан арилгах үүрэгтэй. Иймд А.оос тэргэнцрийг маань шатааж хохирол учруулсны төлбөрт би ******* 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Г. /88*******6787/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч А. /88*******9*******806/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бид доорх байдлаар эвлэрч байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч Г. нь нэхэмжлэлийн шаардлага ******* 000 000 /гурван сая/ төгрөгөөс 80 000 /хоёр сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 70 000 /долоон зуун хорин мянга/ төгрөгийг хариуцагч А.оос гаргуулах.    

. Хариуцагч А. нь нэхэмжилж буй 70 000 /долоон зуун хорин мянга/ төгрөгийг 04 оны 06 дугаар сарын 0-ны дотор бүрэн төлж барагдуулна. 

Иймд эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г. нь тус шүүхэд хариуцагч А.д холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд ******* 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “нэхэмжлэгч Г. нь нэхэмжлэлийн шаардлага ******* 000 000 /гурван сая/ төгрөгөөс 80 000 /хоёр сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 70 000 /долоон зуун хорин мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч А. нь нэхэмжилж буй 70 000 /долоон зуун хорин мянга/ төгрөгийг 04 оны 06 дугаар сарын 0-ны дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар тохиролцож” эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 7******* дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г. нь нэхэмжлэлийн шаардлага ******* 000 000 /гурван сая/ төгрөгөөс 80 000 /хоёр сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 70 000 /долоон зуун хорин мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч А. нь нэхэмжилж буй 70 000 /долоон зуун хорин мянга/ төгрөгийг 04 оны 06 дугаар сарын 0-ны дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

. Нэхэмжлэгч Г. нь тус шүүхийн шүүгчийн 04 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1*******8/ШЗ04/0186 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч А.оос улсын тэмдэгтийн хураамжид 10 91******* /70 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 1 8*******0 төгрөгийн *******0 хувь/ төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.БАЙГАЛМАА