Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 129/ШШ2024/00222

 

 

 

 

 

 

                                        

 

 

 

                                                                                      129/ШШ2024/00222

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: А аймгийн Х сумын ...багт оршин суух 1974 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, Г.Э /Иргэний бүртгэлийн дугаар:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А аймгийн Б сумын .......гэх газар оршин суух,  1977 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, Г овогт С.М-д холбогдох

“1 000 000 (нэг сая­­­­) төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Миний бие 2024 оны 12 дугаар сард С.М гэх хүний фэйсбүүк оруулсан өвөлжөөндөө айл буулгана гэсэн зарын дагуу холбогдож өвөлжөөнд нь 7 хоногийн дараа очиж  буухаар болж түүний дансанд 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 7 хоногийн дараа нүүж очиж амжихгүй болчихлоо гэдгээ хэлж 1,000,000 төгрөгөө буцааж авъя гэтэл өгнө гэсэн боловч одоог болтол өгөхгүй байна.Иймд С.М-аас 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч Г.Э шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Нэхэмжилсэн 1,000,000 төгрөгөөс 800,000 төгрөг төлсөн тул 200,000 төгрөг авахаас татгалзаж, нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч С.М-д холбогдуулан 1,000,000 (нэг сая)төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч С.М нь нэхэмжлэлийн шаардлагаас 800,000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 200,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзжээ.

Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгөөс 14,275 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.М-с улсын тэмдэгтийн хураамж 14,275 төгрөг, улсын орлогоос 14,275 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Э-т олгохоор шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Э-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.М-д холбогдох 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт хариуцагч 800,000 төгрөг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн үлдэх шаардлагаас татгалзсан татгалзлыг  баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл ийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгөөс 14,275 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.М-с улсын тэмдэгтийн хураамж 14,275 төгрөг, улсын орлогоос 14,275 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Эт олгосугай.

           

3. А аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 129/ШЗ2024/01199 дугаартай “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Ч.ЖАРГАЛАН