| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00350/И |
| Дугаар | 138/ШШ2024/00471 |
| Огноо | 2024-05-21 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 138/ШШ2024/00471
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Бүгд Найрамдах Солонгос Улсын ******* хот, ******* ******* тоот хаягт түр оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн хүсэлттэй,
“*******, ******* нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Гуравдагч этгээд *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч нь *******, ******* нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч Г., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Монгол Улсын иргэн, Чойбалсан хотод 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн *******ын миний бие БНСУ-ын ******* хотод ажиллаж амьдарч байна. Миний төрсөн эцэг Д.******* маань 2023 оны 03 дугаар сарын 26-нд нас барсан. Би ганц хүү нь юм. Миний ээж ын 2009 оны дугаар сарын 03-нд нас барсан. Ааваас тусдаа гэдэг хүнтэй амьдарч байсан юм. Гэтэл *******тай 1992 онд гэрлэлтээ батлуулсан гэсэн мэдээлэл гарч ирсэн. Миний эцэг Д.*******ын өмчлөлийн Дорнод аймаг, сумын дугаар баг, ын тоотод байх 50м2 газрын өв залгамжлалын асуудлаа шийдвэрлүүлэх гэтэл *******, ******* нарын гэрлэлтийг хууль бус болохыг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн.
Миний эгч нь 1 хүү, 1 охинтой. Миний эгч 2009 онд нас барсан. Эгч эхний нөхөр болох *******аас гэдэг хүүтэй болсон. Сүүлд суусан нөхөр болох *******тай хамтран амьдраад гэдэг охинтой болсон. ******* нь 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нас барсан. Г. нь *******ын хүү бөгөөд аавынхаа нэр дээрх газрыг өвлөж авах гэтэл 1992 онд *******тай гэрлэлтийн баталгаатай болж, мэдээлэл гарч ирээд өв залгамжлалын асуудлаа шийдвэрлүүлж чадахгүй байгаа юм. Иймээс 1992 онд гэрлэлтээ батлуулсан *******, ******* нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бус болохыг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Д.******* нь Дорнод аймгийн сумын дугаар баг ын тоотод 50м2 газрын өмчлөгч бөгөөд энэ асуудлаар Г. өвлөх эрхийн гэрчилгээ авах болоход гэрлэлтийн хууль бус баталгаа гарч ирсэн учир заавал хүчингүй болгуулж байж өвлөгчийн асуудал шийдвэрлэгдэнэ гэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
2. Гуравдагч этгээд ******* тайлбартаа: Миний бие *******тай 1992 оноос эхлээд нас барах хүртэл нь гэр бүл болж хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаандаа бид нэг охинтой болсон. Охин Б. маань одоо 32 настай, тусдаа гарсан. Миний хувьд Дорнод аймгийн сумын дүгээр баг, ын тоотод 1989 оноос хойш одоог хүртэл амьдарч байна. ******* бид хоёр сумын дугаар баг, ын тоотод огт амьдарч байгаагүй. Энэ хаягт Г.******* аав Д.******* нь амьдарч байсан юм. Талийгаач ******* маань Д.*******тай гэр бүл байсан нь үнэн. Г. нь тэдний дундаас төрсөн хүү нь юм. Тиймээс аавынхаа амьдарч байсан сумын дугаар баг, ын тоотод байх газрыг өвлөж авах шаардлагатай боллоо, гэтэл давхар гэрлэлт бүртгэлтэй гэж гарч ирлээ гэж над руу холбогдсон юм. Иргэний бүртгэлийн байгууллага ******* бид хоёрын гэрлэлтийг 1992 онд татгалзах зүйлгүйгээр баталсан учир би *******г өмнөх нөхөр Д.*******тай гэрлэлтийн баталгаагүй байжээ гэж бодож байсан. Гэтэл ******* нь Д.*******тай 1987 онд гэрлэлтээ батлуулсан гэсэн лавлагаа гарч ирсэн байна. Иймд ******* бид хоёрын 1992 онд батлуулсан гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцоход надад татгалзах зүйл байхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс *******гийн дугаартай нас барсны гэрчилгээ болон Д.*******ын 21050360179 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, 202 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2 дугаартай итгэмжлэл зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүхээс Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримт гаргуулах, *******ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах зэрэг ажиллагааг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь *******, ******* нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасныг шүүх хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г. нь талийгаач эцэг Д.*******ын өмчлөлийн Дорнод аймаг, сумын дугаар баг, ын тоот хаягт байрлалтай 50м2 газрын өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар бичиг баримт бүрдүүлэх үед түүнд бичиг баримтын зөрчил үүсэж уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай болсон болно.
Нэхэмжлэгч Г.******* ээж ******* нь *******тай 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 2 дугаарт гэрлэлтээ бүртгүүлсний улмаас иргэний бүртгэлийн байгууллагад давхар гэрлэлтийн бүртгэлтэй гэсэн зөрчил илэрч улмаар уг гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулж зөрчигдсөн эрхээ сэргээхээр шүүхэд шаардлага гаргах эрх үүсжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Энэ хуулийн 9-д заасныг зөрчиж гэрлэсэн нь илэрсэн тохиолдолд гэрлэгчдийн хэн нэгний, эсхүл эрх нь зөрчигдсөн бусад хүний ...нэхэмжлэлээр шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцно”, 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол” гэж зохицуулсан.
Түүнчлэн хэрэгт авагдсан Д.******* /ЖЮ60292/, ******* // нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Г.******* төрсний бүртгэлийн лавлагаа, ******* /ЖЯ6800371/, ******* // нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, *******, Д.******* нарын нас барсны гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг бичгийн нотлох баримтууд,
- нэхэмжлэгч Г., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хүсэлтийн үндэслэлээ “ ...Миний эгч нь 1987 онд *******тай гэр бүл болж хүү Нандин-Эрдэнийг төрүүлээд тэд хүүгээ 3- настай байх үед салсан. Миний хувьд *******ыг нас барах хүртэл мэднэ. ******* нь манай эгч гаас өөр хүнтэй гэрлэж байгаагүй, ганц хүү нь эцэгтэйгээ байдаг байсан” гэж,
- бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь “...миний бие *******тай 1992 оноос эхлээд нас барах хүртэл нь гэр бүл болж хамт амьдарсан. Талийгаач ******* маань Д.*******тай гэр бүл байсан нь үнэн. Иргэний бүртгэлийн байгууллага ******* бид хоёрын гэрлэлтийг 1992 онд татгалзах зүйлгүйгээр баталсан учир би *******г өмнөх нөхөр Д.*******тай гэрлэлтийн баталгаагүй байжээ гэж бодож байсан. Гэтэл ******* нь Д.*******тай 1987 онд гэрлэлтээ батлуулсан гэсэн лавлагаа гарч ирсэн байна. Иймд ******* бид хоёрын 1992 онд батлуулсан гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцоход надад татгалзах зүйл байхгүй” гэж тайлбарласан,
- Д.*******, ******* нарын 1987 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрлэсний бүртгэлд бүртгэгдсэн гэрлэлт нь хууль ёсны байгаа зэргийг үндэслэн шүүх 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 2 дугаарт бүртгэлтэй *******, ******* нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг сумын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3, Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг тус тус баримтлан /ЖЯ6800371/, ын // нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 1 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА