Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 129/ШШ2024/00224

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                             129/ШШ2024/00224

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1962 онд төрсөн, 62 настай, эрэгтэй, А аймгийн Э  сумын .....тоот хаягт оршин суух Б овогт Д.Агийн хүсэлттэй,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Хүсэлт гаргагч Д.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. 

1.1 Хүсэлт гаргагч Д.А шүүхэд гаргасан хүсэлтдээ “...Д.А би 1987 оны 03 дугаар сард Хууль цаазын дунд сургууль төгссөн. Тус сургуулийг төгсөөд 1987 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн А аймгийн Ц сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны бичгийн даргаар томилогдож, 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан. 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн А аймгийн Ц сумын Иргэдийн төпөөпөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар сонгогдон 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Мөн 2000 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн А аймгийн Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдон 2004 оны 11 дүгээр сар хүртэл ажилласан.1987-1995 он хүртэл хугацааны ажилласан байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, ажилд орсон гарсан тушаал, бусад ажилласан байдалтай холбоотой баримт архивт бүрэн хадгалагдаж үлдээгүй, 2000-2002 онуудын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт архивын сан хөмрөгт байхгүй зэргээс шалтгаалан ажилласан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон.Энэ нь миний өндөр насны тзтгэвэрт ажилласан цаг хугацааг бүрэн хамруулж тэтгэвэр зөвтгөн тогтоолгох, нийгмийн хамгааллын эрхээ хзрэгжүүлэх зорилгын хүрээнд гаргаж байгаа хүсэлт болно. 1989, 2000 онуудын хүн амын тооллогын лавлагааг иргэнд дэлгэрэнгүй байдлаар гаргаж өгөхгүй гэж байгаа тул шүүхээр гаргуулан авах хүсэлттэй. Хүсэлтийн шаардлага нь: Б овогт Д.А /РД.../ миний А аймгийн Ц сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар 1987 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл, А аймгийн Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар 1992 сны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар 2000 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2004 оны 11 дүгээр сар хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....” гэжээ. 

1.2 Хүсэлт гаргагч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Би 1987 онд Хууль цаазын дунд сургууль төгссөн. Төгсөж ирээд А аймгийн захиргааны даргын захирамжаар Ц суманд гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар томилогдож ажилласан. 1992 оноос 1995 он хүртэл Иргэдийн хурлын нарийн бичгийн даргаар ажилласан. 1995 оноос хойш хэсэг хугацаанд хувиараа бизнес хийж эхэлсэн. Үүний дараа 2000 онд сумын иргэдийн хурлын төлөөлөгчийн хурлын даргаар сонгогдож ажиллаж байсан. 2004 онд бүрэн эрхийн хугацаа дууссан..., 2000 оноос 2002 хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлттэй байгаа..., Би 2000 оны 10 дугаар сард А аймгийн Ц сумын Иргэдийн хурлын төлөөлөгчдийн даргаар томилогдож байсан. Үүнээс өмнө хувиараа хөдөлмөр эрхэлж байх үед тооллого явагдсан байх..., Би бүрэн эрхийн 4 жилийн хугацаандаа ажилласан...” гэжээ.

 

2. Хэрэгт дараах нотлох баримт авагдсан. Үүнд:

            2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд:

            -А аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 682 дугаартай тодорхойлолтод “...Ц сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1995 он, Ц сумын Иргэдийн хурлын 1995, 2000, 2004 онуудын баримтыг шүүн үзэхэд Д.Ад холбоотой лавлагаа гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна...” гэх

            -А аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаартай захирамжийн хуулбарт “...Аймгийн намын хорооны товчооны 1987 оны 76 дугаар тогтоолыг үндэслэн....Д.Аг Ц сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар ....03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тус тус томилсугай...” гэх,

            -А аймгийн Ц сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаартай захирамжийн хуулбарт “...Комисс томилох тухай..., комиссын даргад Д.А...” гэх,

            -А аймгийн Ц сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаартай захирамжийн хуулбарт “...Сумын Ардын хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар түр ажиллаж байсан Пэрэнлэй овогтой Чулуунбатын ажлыг АХГЗ-ны нарийн бичгийн дарга Д.Ад хүлээлцүүлэх комиссыг дараах бүрэлдэхүүнтэй томилсугай...” гэх,

            -А аймгийн Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаартай тогтоолд “...Хоёр. Бүрэн эрхийн хугацаа нь дууссан тул Д.Аг сумын ИТХТ-ийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй...” гэх,

            -А аймгийн Э сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтод “...Д.А нь ам бүл 2, Арслан цохионы 17 дугаар гудамжны 06 тоотод оршин суудаг нь үнэн болно ...” гэжээ.

            -347195 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт “... 1995 он, 2000-2002 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бичилттэй,

            -А аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/797 дугаартай тодорхойлолтод “...Д.А /.../ нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байгаа болно. Тэтгэвэр тогтоолгохдоо 2000-2002 онуудад Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай баримт Аймгийн Архивын тасаг, Ц сумын Засаг даргын Тамгын газрын архив, Нийгмийн даатгалын хэлтсийн архивын сан хөмрөгт байхгүй, дээрх онуудад ажилласан хугацааны нийгмийн даатгалын дэвтэр дээр тухайн байгууллагын нягтлан бодогч бичилт хийсэн боловч нийгмийн даатгалын байцаагч баталгаажилт хийгээгүй, ажилласан тухай холбогдох баримтууд гарахгүй байгаа тул нийт ажилласан жилээс хасч тооцсон болно...” гэх,

            -А аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 813 дугаартай тодорхойлолтод “...Ц сумын АДХГЗахиргааны 1988-1991 он, Ц сумын ЗДТГ-ын 1993-1995 он, Ц сумын ИТХ-ын 2000-2004 онуудын баримтыг шүүн үзэхэд Д.Ад холбогдох баримт гараагүй тул лавлагаа гарах боломжгүй байна...” гэх,

 

2.2 Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд

           -Гэрч Д.Н-ийн шүүхэд өгсөн “...Би А аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газарт 1991 оны 4 сараас эхлэн 2014 он хүртэл нягтлан бодогчоор ажилласан, .... Д.А нь 1987 оноос эхлэн А аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газарт ажиллаж эхэлсэн. Д.А нь А аймгийн Ц сумын захиргаанд хурлын нарийн бичиг, зохион байгуулагч, хурлын дарга зэрэг ажил хийж байсан. Д.А нь 2000-2004 онд А аймгийн Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан. 2000-2004 оны хооронд тус суманд нөхөн сонгууль явагдаж байсан эсэхийг сайн мэдэхгүй байна, Д.А нь ямар ч байсан ажилладаг байсан. Би сумын хурлын төлөөлөгчдийн цалинг боддог байсан. Би олон жил өнгөрсөн болохоор дунд нь ажилласан хугацаа нь тасарсан эсэхийг нь сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг,

 

2.3 Шүүхийн санаачилгаар бүрдүүлсэн нотлох баримтууд:

            -Үндэсний төвийн архивын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03-05/195 дугаартай лавлагаанд “...2000 он, А аймаг, Ц сум, Их булаг баг, байршил сумын төв, өрхийн тэргүүлэгч Д.А, 1962 онд төрсөн, 37 настай, эрэгтэй...” гэх,

            -Үндэсний төвийн архивын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03-05/194 дугаартай лавлагаанд “...1989 он, А аймаг, Ц хот, байршил: хот суурин маягийн, өрхийн тэргүүлэгч Д.А, 26 настай, эрэгтэй...” гэх,

            -Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын баримтад “...А аймаг, Ц сум, Их булаг баг, Д.А, өрхийн тэргүүлэгч, эрхэлдэг ажил: дэлгүүрийн худалдагч..., тоологч Д.Чанцалдулам, 2000.01.05...” гэх,

            -Хүн,ам орон сууцны 1989 оны тооллогын баримтад “... А аймаг, Ц сум,  Д.А өрхийн тэргүүлэгч, сумын нарийн бичгийн дарга ажилтай... 1989.12.19...” гэх,

            -А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/75 дугаартай албан бичигт “...Д.Агийн 2000-2003 он хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг ямар нэгэн ажил олгогч төлсөн талаарх баримт байхгүй байна...” гэх,

-Ц сумын 1992 оноос хойшхи Хурал-Захиргааны түүх-Дурсамж нэртэй номонд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...1.Тус номын нүүр нь дээд хэсгээрээ цайвар саарал, доод хэсэг нь ногоон өнгөтэй. Цайвар өнгөтэй хэсэгт төрийн соёмбо, ногоон өнгөтэй хэсэгт Ц СУМЫН 1992 ОНООС ХОЙШХИ ХУРАЛ-ЗАХИРГААНЫ ТҮҮХ-ДУРСАМЖ гэсэн бичиглэлтэй, түүний доод хэсэгт шар өнгөөр Монгол улсын газрын зургийг байрлуулсан, газрын зургийн доод талд 2019 он гэж бичсэн, 9 бүлэг, 259 хуудастай ном байв.

2.Тус номын 112 дугаар хуудасны дээд хэсэгт хуудас голлуулан 1992-2000 онд ажиллаж байсан орон тооны бус болон орон тооны хурлын дарга нар гэсэн бичиглэлтэй, түүний доод хэсэгт хар өнгийн дэвсгэр дээр Шинэ Үндсэн хууль(1992)-ийн дагуу сумын иргэдийн хурлын дарга нар он дарааллаар гэсэн бичиглэлтэй, 8 хүний зураг, зургийн ард талд нь нэр, ажиллаж байсан он, мэргэжлийг цагаан өнгийн дэвсгэрт байрлуулсан, үүн дотор саарал пиджак, хар цамц, цагаан зангиа бүхий эрэгтэй хүний зураг байх бөгөөд ард талд нь Д.А, /2000-2004 он, хуульч/ орон тооны гэж бичсэн байв.  

3. Тус номын 129 дүгээр хуудасны дээд хэсэгт хуудас голлуулан Д.А, 2000-2004 онд сумын ИХТХ-ийн орон тооны дарга гэж бичсэн, хуудасны баруун дээд буланд хар өнгийн пиджак, зангиа, цагаан цамц өмссөн эрэгтэй хүний цээж зураг байрлуулсан, уг бичвэр нь номын 133 дугаар хуудас дуустал үргэлжилсэн байв.

4.Тус номын 131 дүгээр хуудсанд “...Амараагийн маань ажилласан байдал гэвэл: 1987-1990 онд сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар, 1991-1995 онд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар, 2000-2004 онд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар тус тус сонгогдон ажиллажээ... гэсэн байна...” гэх,

           

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

          1. Хүсэлт гаргагч Б овогт Д.Агийн А аймгийн Ц сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар 1987 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл, А аймгийн Ц сумын Иргэдийн төлөөлөгчийн нарийн бичгийн даргаар 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, А аймгийн Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар 2000 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.

          Учир нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан

          -А аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаартай захирамжийн хуулбар,

          -А аймгийн Ц сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаартай захирамжийн хуулбар,

          -А аймгийн Ц сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаартай захирамжийн хуулбар,

          -А аймгийн Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаартай тогтоол,

          -347195 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

          -А аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/797 дугаартай тодорхойлолт,

          -Үндэсний төвийн архивын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03-05/195 дугаартай лавлагаа,

          -Үндэсний төвийн архивын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03-05/194 дугаартай лавлагаа,

          -Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын баримт,

          -Хүн,ам орон сууцны 1989 оны тооллогын баримт,

          -Ц сумын 1992 оноос хойшхи Хурал-Захиргааны түүх-Дурсамж нэртэй номонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

          -Худал мэдүүлвэл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гаргасан гэрч Д.Н-ийн мэдүүлэг зэрэг баримтаар хүсэлт гаргагч Д.А нь А аймгийн Ц сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар 1987 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл, А аймгийн Ц сумын Иргэдийн төлөөлөгчийн нарийн бичгийн даргаар 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, А аймгийн Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар 2000 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.       

          2.Хүсэлтийн шаардлагыг ханган шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Д.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.       

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт Д.Агийн А аймгийн Ц сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар 1987 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл, А аймгийн Ц сумын Иргэдийн төлөөлөгчийн нарийн бичгийн даргаар 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, А аймгийн Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар 2000 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ч.ЖАРГАЛАН