Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 138/ШШ2024/00476

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* дүгээр хороо, 7/*******-00 тоот, ******* *******ны төв байранд байрлах, 5*******4*******469 регистрийн дугаартай, “******* *******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус *******ны Дорнод салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын ******* дугаар багт оршин суух, ЖД90*******20779 регистрийн дугаартай, овогт ын ,

Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын ******* дугаар багт оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хот, дүүргийн дүгээр хороо, *******/*******5 дугаар байрны 4-0******* тоотод түр оршин суух, ЖД9009276******* регистрийн дугаартай, овогт ын нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 20 488 *******60 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 20 оны 05 дугаар сарын 0*******-ны өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус *******ны Дорнод салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А. нь эхнэр Б.ын хамт 202******* оны 0******* дүгээр сарын 26-ны өдөр ******* *******ны Дорнод салбарын харьяа ******* тооцооны төвөөс *******8 000 000 төгрөгийн зээлийг жилийн *******9,2 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч нар нь 202******* оны 07 дугаар сарын 20-ны хуваарьт төлөлтийг төлснөөс хойш өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлтийг хийхгүй хугацаа хэтрэлтэд ороод байна. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл *******7 500 000 төгрөг, хуримтлагдсан хүү 2 9*******8 400 төгрөг, хугацаа хэтэрсэн нэмэгдүүлсэн хүү 69 960 төгрөг, нийт 20 488 *******60 төгрөг байна. Иймд А., Б. нараас 20 488 *******60 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагч Б. /утас 898*******2767/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А. /утас 892*******08*******2/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А., Б. бид 202******* оны 0******* дүгээр сарын 26-ны өдөр ******* *******ны Дорнод салбарын харьяа ******* тооцооны төвөөс *******8 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд зээлээ бүрэн төлж барагдуулаагүй байгаа минь үнэн. Иймд нэхэмжилсэн 20 488 *******60 төгрөгийг А., Б. бид ******* *******инд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. А. миний бие улирлын чанартай ажил хийдэг тул сар бүрийн 25-нд 400 000 – 600 000 төгрөгөөр төлөх боломжтой байгааг харгалзан үзнэ үү гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус *******ны Дорнод салбар нь хариуцагч А., Б. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20 488 *******60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч А., Б. нар нь “******* *******” ХК-тай 202******* оны 0******* дүгээр сарын 26-ны өдөр MN7800*******426050*******8490 дугаартай малчны зээлийн гэрээ байгуулж, *******8 000 000 төгрөгийг жилийн *******9,2 хувийн хүүтэй, сарын хугацаатай зээлж авсан байх бөгөөд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, дээрх зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 20 488 *******60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

*******. Хариуцагч А., Б. нар нь зээлийн гэрээний үүрэгт 20 488 *******60 /хорин сая дөрвөн зуун наян найман мянга гурван зуун жар/ төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХК-д  төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.*******, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260 *******92 /хоёр зуун жаран мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгийн 50 хувь болох **************0 *******96 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос **************0 *******96 төгрөгийг, хариуцагч А., Б. нараас улсын тэмдэгтийн хураамжид **************0 *******96 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай. 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Т.БАЙГАЛМАА