Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2024/00072/И |
Дугаар | 129/ШШ2024/00228 |
Огноо | 2024-05-15 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 129/ШШ2024/00228
129/ШШ2024/00228
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагч: 1965 онд төрсөн, 59 настай, эрэгтэй, А аймгийн Э сумын .....тоот хаягт оршин суух Боржигон овогт Б.Бгийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч Б.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ “...Б.Б миний бие нь 1965 онд төрсөн. Одоо өндөр насны тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1987 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд А аймгийн ШРСд барилгачин мөн манаачаар тасралтгүй ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч аймгийн архивын тасгаас ажиллаж байсан хугацааны лавлагаа гарахгүй байгаа тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Миний өндөр насны тэтгэвэрт гарах нас хүрсэн. Тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилласан жилийн баримт гарахгүй байгаа учир нийгмийн даатгалаас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр болон бусад бусад нотлох баримтуудыг үндэслэн миний А аймгийн ШРСд 1987 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд барилгачин, манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...” гэжээ.
1.2 Хүсэлт гаргагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “..Би 1987 онд цэргийн албанаас халагдаж ирээд ШРСд 1991 он хүртэл барилгын салбарт амрагчийн барилга барьж байсан. Өндөр насны тэтгэвэрт тогтоолгох гэсэн боловч А аймгийн Архиваас ажиллаж байсан байдалтай холбоотой баримт лавлагаа гарахгүй байгаа тул өндөр насны тэтгэвэрт орох зорилготой шүүхэд хүсэлт гаргасан..., Анх төрсний гэрчилгээ авахад Б.Балжинням байсан. Тухайн үед өвчин ороогоод байсан тул нэрийг маань солиод Б.Б гэж өөрчилж байсан..., Намайг ажиллаж байхад А аймгийн ШРС нэртэй байсан дараа нь Од болсон ..., ШРС 1991 онд хувьчлагдсан...” гэжээ.
2. Хэрэгт дараах нотлох баримт авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд:
-А аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 758 дугаартай тодорхойлолтод “...Шивэрт рашаан сувиллын 1987-1991 онуудын баримтыг шүүн үзэхэд Б.Бд холбогдох баримт гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна...” гэх,
-Талархлын хуудсанд “ Б.Б таны ажил хөдөлмөрт өндөр амжилт, эрүүл энх, аз жаргалтай амьдрахын сайхан ерөөл дэвшүүлье, Хөдөө аж ахуйн Нэгдлийн холбооны дээд зөвлөлийн харьяа ШРС, 1991 оны 02 дугаар сарын 14-ний өдөр...” гэх,
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
-028777 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт “...Б.Б, хөдөлмөрийн дэвтэр олгосон 1984 оны 06 дугаар сарын 28-ны өдөр..., 1989.09.01-нд А аймаг дахь ХАА-н ТеМДС-ийн захирлын 1981.09.25-ны өдрийн 101 тоот тушаалаар А аймаг дахь ХАА-н ТеМДС-ийн барилгачны мэргэжлийн ангид элсүүлэн суралцуулав..., 1984.06.02-нд ХАА-н ТеМДС-ийн захирлын 1984.06.28-ны өдрийн 75 тоот тушаалаар ХАА-н ТеМДС-ийн барилгачин мэргэжлээр төгссөн тул А аймгийн ХАА-н удирдах газрын мэдэлд шилжүүлэв..., 1987.11.28-нд Сувиллын даргын 1987 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 120 тоот тушаалаар Шивэрт рашаан сувиллын барилгын хэсэгт барилгачнаар томилов...”, 1991.05.01-нд Сувиллын даргын 1991 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 47 тоот тушаалаар Рашаан сувиллын барилгын барилгачнаас чөлөөлж манаачаар томилон ажиллуулав...” гэх,
-Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 42 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбарт “... Б.Б БХЯ-ны сайдын 1984.06.05-ны өдрийн н/126 дугаар тушаалаар А аймгаас 1984.06.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 311 дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1987.06.15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987.06.22-ны өдөр 00156 дугаарын цэргийн батлахтай халагдсан...” гэх,
-Б.Бгийн төрсний гэрчилгээний хуулбарт “...Б.Б, 1965 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Э газар төрснийг ИГББ-ийн төрсний бүртгэлд 1965 оны 03 дугаар сарын 20-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов...” гэх,
2.2 Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд
-Гэрч С.Э-н шүүхэд өгсөн “... Би 1987 онд цэргээс ирээд тус оны 09 сараас эхлэн 1994 он хүртэл А аймгийн ШРСд ажиллаж байсан. Би ШРСд сантехникийн слесарь хийж байсан..., ...Би Б.Бтэй нэг онд цэрэгт яваад хамт цэргээс халагдаж байсан. Б.Б нь 1987 оноос эхлээд А аймгийн ШРСд ажилласан. Би уурын зуух сантехникийн салбарт, Б.Б нь барилгын салбарт ажиллаж байсан. Уурын зуухны салбар 1994 онд татан буугдсан, барилгын 1991 онд татан буугдсан байх. Би оныг сайн санахгүй байна. Барилгын салбар татан буугдаад л Б.Б ажиллахаа больсон. Б.Б нь Шивэрт рашаан сувиллын барилгын салбарт барилгачин байсан. А аймгийн Шивэрт рашаан сувиллын дарга Цэрэндаш гэж хүн байсан. Тус байгууллага нь ойролцоогоор 150 гаруй ажилтантай байсан. Би Б.Бг Бааска гэж дууддаг. Цэрэгт Б.Б нэртэй байсан мөн ШРСд ч Б.Б нэрээр ажилд орж байсан. Балжинням гэж нэрний талаар мэдэхгүй. Балжинням гэж нэртэй хүн ШРСд ажиллаж байгаагүй..., ... Би Дорноговь аймгийн Зүүн баян суманд алба хааж байсан, Б.Б хотод цэргийн алба хаасан байх. Бид зүгээр нэг оны цэргүүд..., Би 6 сард цэргээс ирээд 9 сард ажилд орж байсан. Б.Б ч бас тэр үеэр л анх ажилд орсон байх ёстой...” гэх мэдүүлэг,
Гэрч Ж.Б-н шүүхэд өгсөн “...Би 10 дугаар анги төгсөөд А аймгийн ШРСд ажилд орж байсан. Оныг нь сайн санахгүй байна, 1983 онд анх ажилд орсон санагдаж байна. 1990 он хүртэл ШРСд ажилласан. Би тус байгууллагад ажилах хугацаандаа бэлтгэгч, зөөгч зэрэг ажлуудыг хийж байсан..., ...Б.Б А аймгийн ШРСд 1987 оноос эхлэн барилгачнаар ажилласан. Бид өмч хувьчлалын үеэр хамт ажилгүй болсон санагдаж байна. Яг хэдэн онд Б.Бг ажлаасаа гарсныг сайн санахгүй байна. Би Б.Бг Баасаа гэж дууддаг. Б.Б нэрээр ажилд орж байсан. ШРСд Баасан гэж дууддаг автобусны жолооч ажиллаж байсан. Би Балжинням гэж нэрний талаар мэдэхгүй, Б.Бг Балжинням гэж дууддаг хүн манай байгууллагад байгаагүй. Шивэрт рашаан сувиллын дарга Цэрэндаш гэж хүн байсан. ШРС нийт 100-аад ажилтантай байсан байх, их олуулаа байсан. Б.Б нь тус байгууллагад барилгачнаас өөр ажил хийж байгаагүй санагдаж байна...” гэх мэдүүлэг
2.3 Шүүхийн санаачилгаар бүрдүүлсэн нотлох баримтууд:
-А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 02 дугаар сарын 08-ны 01/111 дугаартай албан бичгээр ирүүлсэн материалд “...тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1991 оны 5-12 сар, 1992-2000 оныг дуустал нөхөн тооцуулсан, гар өргөдөлдөө ...Миний бие 1987-1990 оныг хүртэл ШРСд ажиллаж байсан. 1990 оны эхээр ШРС нь хувьчлагдан Од хэмээх пүүс компани худалдан авсны улмаас уг компани нь тэр жилдээ дампуурч ажилгүй болсон. Түүнээс хойш 1990-2000 оны хооронд ажил олдохгүй хөдөлмөр эрхлээгүй учир нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй. Иймд шинэчлэгдсэн нийгмийн даатгалын шимтгэлийн хуульд заасны дагуу 1990-2000 оны хоорондох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож өгнө үү...” гэх,
-Үндэсний төв архивын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 03-05/687 дугаартай лавлагаанд “...1989 он, А аймаг, Ц хот, Б.Бням, өрхийн тэргүүлэгч, 23 настай эрэгтэй...” гэх,
-Хүн ам, орон сууцны 1989 оны тооллогын баримтад “...А аймаг, Ц хот, өрхийн тэргүүлэгч Б.Бням, 23 настай, эрэгтэй, барилгачин...” гэх,
-А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 143 дугаартай албан бичигт “... Б.Балжинням /ая65022473/-ын ХААТР-15, хаягийн хуудас иргэний баримтын архивт байхгүй байна. Б.Бнямын ХААТР-1 маягтыг хуулбарлан хүргүүлэв...” гэх,
-Б.Бнямын ХААТР-1 маягтын хуулбарт “...А аймаг, Ц хот, Б.Бням, ШРСд ноормчин ажилтай, 1987 онд ажилд орсон ..., бүртгэсэн 1988.11.17 гэх,
-А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 418 дугаартай албан бичгээр ирүүлсэн:
-2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаанд “...Б.Б, бүртгэсэн 2010.09.03, өөрчлөхийн өмнөх мэдээлэл: Б.Бням...” гэх
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б овогт Б.Бгийн А аймгийн ШРСд 1987 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд барилгачин, манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- Талархлын хуудас,
-028777 дугаартай хөдөлмөрийн дэвтэр,
-Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 42 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар,
-Б.Бгийн төрсний гэрчилгээний хуулбар,
-А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 02 дугаар сарын 08-ны 01/111 дугаартай албан бичгээр ирүүлсэн материал,
- Үндэсний төв архивын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 03-05/687 дугаартай лавлагаа,
-Хүн ам, орон сууцны 1989 оны тооллогын баримт,
-Б.Бнямын ХААТР-1 маягтын хуулбар,
-2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа,
-Худал мэдүүлвэл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гаргасан гэрч С.Э, Ж.Б нарын мэдүүлэг зэрэг баримтаар хүсэлт гаргагч Б.Бгийн А аймгийн ШРСд 1987 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд барилгачин, манаачаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
2.Хүсэлтийн шаардлагыг ханган шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт Б.Бгийн А аймгийн ШРСд 1987 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд барилгачин, манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН