| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2017/0102/Э |
| Дугаар | 103 |
| Огноо | 2017-08-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 103
2017 ******* 103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,
Улсын яллагч С.Ариунаа
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* холбогдох эрүүгийн 170000100******* дугаартай хэргийг 2017 оны ******* сарын 1-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ******* овогт Алтангэрэлийн *******, Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд ******* оны ******* сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-МК87**************39/, дээд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, Дорнод аймгийн Онцгой байдлын газарт эмч ажилтай, ам бүл 5, хадам эцэг, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар багийн дүгээр байрны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.
Шүүгдэгч ******* нь 2017 оны ******* сарын 15-наас 1-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар баг дүгээр байрны гадна хохирогч эрүүн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны ******* сарын 15-ны орой намайг эхнэр хамт гэртээ байж байхад 23 цагийн үед эхнэрийн утсанд “би гэртээ ганцаараа байна, хүрээд ир” гэсэн мессеж ирэхээр нь эхнэрээсээ “энэ хэн юм бэ” гэж асуухад, “манай ажлын эмч байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэрээсээ “яагаад чам руу мессеж бичиж байгаа юм бэ, та хоёр ямар харьцаатай юм” гэж асуухад, “бид хоёр ямар нэгэн харьцаа байхгүй” гэж хэлээд бид маргалдаж байгаад би гадагшаа гарсан. Тэгээд намайг орцон дотор нэг давхрын шатан дээр сууж байхад манай эхнэрийн ажлын Туул, хоёр орж ирээд манай эхнэрийг “хаана байгаа юм” гэхээр нь би тэр хоёроос “юу хийж яваа юм“ гэж асуухад, “ эмчтэй хамт бид гурав явж байна, уулзах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгээд би орцноос гарахад манай орцны үүдэнд эмч зогсож байхаар нь би, “чи яахаараа манай эхнэр рүү мессеж бичдэг юм бэ” гэж хэлээд түүнийг түлхээд шанаа руу нь нэг удаа цохисон. Тэгэхэд эмч газарт унасан, би түүний дээр очоод суухад нөгөө хоёр сувилагч гарч ирээд намайг татаж босгосон юм.
Би эмчийг сайн танихгүй, манай эхнэртэй хамт ажилладаг гэдгээр нь зүс мэднэ. Шөнийн цагаар элдэв үгтэй мессеж бичсэнээс хардаж энэ хэрэг гарах болсон. эмчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Иймээс би баримтгүй ч гэсэн өөрийнхөө бололцоогоор эмчилгээний зардалд 10000 төгрөг өгөе гэхэд, *******00000 төгрөг бөөнөөр нь авна гээд аваагүй юм. Сая шүүх хуралдааны өмнө хэрэгт нотлох баримттай 284094 мянган төгрөгийн хохирлыг төлсөн гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны ******* сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлгээс тархины хагалгаа хийхээр эмч нар ирсэн ба уг эмч нарыг гаргаж өгөхөөр хөшөөн дээр 10 гаруй хүн очиж 2 шил архи тойруулж уусан юм. Тэгээд байж байтал манай ажлын сувилагч нар утсаар яриад “байгаа газраас чинь очоод авья” гээд ирж авсан. Голын эрэг дээр очиход бусад бүх сувилагч нар байсан бөгөөд миний утсаар “Сувд-Эрдэнэ рүү ярьчихая” гээд яриад байсан. Тэндээс бид нар тарахад , хоёр намайг хүргэж өгөхдөө “ руу мессеж бичье, та утсаа өгчих” гээд утсыг маань авсан. Тэгээд мессеж бичих гэхэд нь би, “Яах гэсэн юм бэ, нөхөр нь уурлана шүү дээ” гэсэн чинь тэр хоёр “за яадаг юм, яав л гэж” гэж хэлсэн. Гэхдээ би яг ямар агуулгатай мессеж бичсэнийг мэдэхгүй байна. Удалгүй руу залгахад уйлчихсан байсан гэсэн. Тэгэхээр нь би, “хэлсэн биз дээ, очиж хэлье” гээд бид гурав гарсан. Байрных нь гадаа ирэхэд нөгөө хоёр “гэр рүү нь ороод ирье, та гадаа байж бай” гэж хэлээд удаагүй байхад гийн нөхөр нь ирээд намайг цохисон. Би тэр орой нь эрүүний зургаа авахуулаад маргааш өглөө нь дижитал рентгенд зураг авахуулаад орой нь Улаанбаатар хот руу шууд гарсан. Тав дахь өдөр байсан болохоор нэлээд хүндрэлтэй байсан. Унтаж, юм идэж болохгүй маш их өвдөлттэй байсан. Би гэмтлийн эмнэлэгт мэргэжил дээшлүүлж байсан болохоор эмч нартай ярьж байгаад тухайн өдөртөө үзүүлж харуулсан. Тэрнээс эмнэлгийн журмаар явсан бол 7 хоногийн дараа хагалгаанд орохоор байсан. Би хувиараа хадаасаа бэлтгэсэн. Мөн Улаанбаатар хот явахдаа эхнэртэйгээ явсан. Хоол цай зөөх нь хэцүү, мөн шарх гайгүй болохоор нь эмнэлэгт 3 хоноод гарсан. Эмнэлгээс гарсны дараа гадуур боолт, эмчилгээ хийлгэж байгаад наадмын өмнөхөн Дорнод аймагт ирсэн.
******* надтай хоёр удаа ирж уулзсан бөгөөд шүүх хуралдааны өмнө мөнгө авч болохгүй гэж сонсож байсан болохоор өгсөн мөнгийг нь аваагүй. Улаанбаатар хот руу 3 сая гаруй төгрөгтэй явсан боловч хотод тэр мөнгөө хэрэглэж дуусгаад ирсэн. Улаанбаатар хотод хагалгаанд орсноос хойш 25 хоногийн дараа дахин хот руу явж бэхэлгээгээ авахуулсан. Одоо хатуу юм зажилж, хөдөлгөж болохгүй байгаа. Мөн доод уруулын тал хэсэгт мэдрэлийн судас байдаг ба тэр нь бяцарсан учраас уруул маань мэдээгүй болсон, сэргээх эмчилгээ хийгдэнэ. Хадаасаа -12 сарын дараа дахин зураг авахуулж байж авах эсэх нь шийдэгдэнэ. Одоо бороолуулах эм ууж байгаа. Эмчилгээнд зарцуулсан 3200000 төгрөгийн зардлаа гаргуулахыг хүсч байна гэв.
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 сарын 03-ны өдрийн 381 тоот дүгнэлтэд: “1. биед эрүү ясны зүүн булангийн далд зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 2.Уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 3. Уг гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Хохирогчийн эрүүл мэнд 28 хоногоос дээш хугацаагаар сарнина. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэжээ. /хх 28/
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд: Хохирогч ******* /хх 11-13/, Гэрч М. /хх 14/, Я. /хх 15/, /хх 17/, Ж.Гантулга /хх18/ нарын болон шүүгдэгч *******ын гэрч, яллагдагчаар /хх 1, 33-34/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх /, Яаралтай тусламжийн хуудас /хх 20/, Рентген зураг /хх , 2/, Өвчний түүх /хх 22-24/, Хохирлын баримтууд /хх 39-41/, Хохирол төлсөн баримт /хх задгай/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 3/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 38/ зэрэг болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч ******* нь 2017 оны ******* сарын 15-наас 1-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар баг дүгээр байрны гадна “эхнэрийнхээ утсанд ирсэн мессеж” буюу хардалтын улмаас хохирогч эрүүн тус газарт гараараа цохих, нүүр рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон хохирогч “..., хоёр миний утаснаас Сувд-Эрдэнэ рүү мессеж бичсэн. Тэрийг намайг бичсэн гэж бодоод хардаад цохисон байх гэж бодож байна. нөхөр гарч ирээд...миний эрүү рүү цохисон...” гэх /хх 11-12/, үйл баримтыг нүдээр харсан гэрч М.ын “...Орцонд орж байхад нөхөр *******тай таарсан...Тэгээд эмч рүү очоод “ эмч мөн үү” гэхэд, эмч “мөн байна” гэж хэлж байсан. Тэгэхэд нь шууд эмчийг цохиход эмч дээшээ хараад газар унасан...Тэр үед эмчийн амнаас цус гарсан бөгөөд эмч хэлэхдээ “чи миний эрүүг хугалчихлаа шүү дээ” гэж хэлж байсан...” гэх /хх 14/, Гэрч Я.ын “... нөхөр ******* “хөөе, чи мөн үү” гээд эмч рүү очоод цохиж унагаагаад дээрээс нь нэг удаа нүүр рүү өшиглөсөн. бид хоёр салгасан...” гэх /хх 15/, мөн гэрч У.Сувд- Эрдэнийн “...Намайг нөхөр хүүхдүүдтэйгээ гэртээ байж байхад 23 цагийн орчимд... эмч над руу нэлээд олон удаа залгасан бөгөөд залгахаар нь би утсаа аваагүй, тэгээд сүүлдээ аргаа ядаад утсаа унтраачихсан юм...Манай нөхөр миний утсыг асаахад эмчээс “гэртээ ганцаараа байна, хүрээд ир” гэсэн мессеж ирснийг манай нөхөр хараад хариуд нь “бэлгэвчээ авсан юм уу” гэсэн мессеж явуулсан. Хариуд нь “авсан” гэсэн мессеж ирсэн байсан. Тэгээд манай нөхөр уурлаад бид хоёр маргалдсан...Би эмчтэй ямар нэгэн харилцаа байхгүй. Архи уухаараа над руу залгаад байдаг юм...” гэх /хх 17/ мэдүүлгүүд, Хохирогч биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан “эрүү ясны зүүн булангийн далд зөрөөтэй хугарал” бүхий хүндэвтэр хохирол учирсан талаар дүгнэсэн шинжээч эмчийн 381 тоот дүгнэлт /хх 28/, үйл баримт болсон даруй эмнэлэгт үзүүлсэн тухай яаралтай тусламжийн хуудас /хх 20/, рентген зураг /хх /, Өвчний түүх /хх 22-24/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгчийн хардалтын улмаас хохирогчтой маргасан харилцаанаас үүссэн хувийн сэдэлттэй гэмт хэрэг гэж үзэх ба шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Энэ гэмт хэрэг нь 2017 оны ******* сарын 15-ны өдрөөс 1-ны өдөр шилжих шөнө үйлдэгдсэн боловч гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тохирох зүйл ангиар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хохирогчийн эрүүл мэндэд учирсан “эрүү ясны зүүн булангийн далд зөрөөтэй хугарал” бүхий хүндэвтэр хохирол нь түүний нүүрэн тус газар гараар цохих, хөлөөр өшиглөсөн шүүгдэгч *******ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзнэ.
Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.
Хэрэгт шүүгдэгч *******д хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Түүний хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Мөн хохирогч нь шөнийн цагаар “гэртээ ганцаараа байна, хүрээд ир”, “бэлгэвчээ авсан” гэх мэтээр шүүгдэгчийн эхнэрт бичсэн захианаас гэр бүлд маргаан үүсэж, улмаар гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь гэрч нарын мэдүүлгээр /хх 14, 15,17/ нотлогдож байх тул хохирогчийн үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзнэ.
Иймээс эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа дээрх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг /хх 17, 18, 38/ харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Хэрэгт хохиролтой холбоотой 284094 төгрөгийн баримт өгсөн байсан. Энэ мөнгийг шүүх хуралдааны өмнө хүлээж авсан. Надаас эмчилгээний зардалд нийт 3200000 төгрөг гарсан, үүнийг нэхэмжилж байна...” гэж мэдүүлжээ.
Шүүгдэгч ******* нь шүүхийн шатанд хохирогч *******д эмчилгээний зардалд хэрэгт цугларсан нотлох баримттай хэсэг буюу 284094 төгрөг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шүүхэд ирүүлсэн “хохирол төлсөн” талаарх баримтаар нотлогдож байна.
Харин хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн аль алинд нь 29159******* төгрөгийн иргэний нэхэмжлэлийн нотлох баримтыг ирүүлээгүй, “баримт байхгүй” талаар илэрхийлсэн /хх 13, 48, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ байх тул 29159******* төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах, тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн МК87**************39 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг өөрт нь буцаан олговол зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-4, 3., 3.7, 3.8, 3.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт Алтангэрэлийн *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
00 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00000 /зургаан зуун мянга/
төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан *******д оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан *******д анхааруулсугай.
5. Эрүүгийн 170000100******* тоот хэрэгт ялтан ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 284094 төгрөг төлсөн ба энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 29159******* төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогч *******д мэдэгдсүгэй.
7. Баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан *******ын МК87**************39 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг өөрт нь буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол ялтанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ