| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/00395/и |
| Дугаар | 135/ШШ2024/00567 |
| Огноо | 2024-05-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 135/ШШ2024/00567
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/00395/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ****** аймаг, ******* ******* сум, ******* ****** баг, ****** давхрын ****** дугаар байр ****** тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /РД:*******, утас: *******/-ийн хүсэлттэй,
“Үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигчээр тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа оролцов.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Миний бие 2019 онд иргэн оос ****** аймгийн ******* ******* сум, ******* баг, ****** давхрын ****** дугаар байр ****** тоот 1 өрөө орон сууцыг 3,000,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд холбогдох бичиг баримтыг миний нэр дээр болгож өгнө гэж тохиролцсон. Тухайн үед дээрх орон сууц нь дулаан, цахилгаан, ус, гэрлийн төлбөрөө төлөөгүй он удаан жил болсон, балгас шиг байр байсныг засварлан засвар хийж, байрны бүх өр төлбөрийг барагдуулсан. Тус байранд 2019 оноос хойш эхлэн одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд өөрийн өмчлөлд авах гэсэн боловч уг байр нь хувьчлагдаагүй шалтгаанаар үл хөдлөх хөрөнгийн газраас өмчлөх гэрчилгээ олгох боломжгүй болсон. Иймд****** аймгийн ******* ******* сум, ******* баг, ****** давхрын ****** дугаар байр ****** тоот 1 өрөө орон сууцны шударга эзэмшигчээр тогтоож өгнө үү” гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас ****** аймгийн ******* ******* сумын ******* багийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ****** дугаартай оршин суудаг болох нь үнэн болох тухай тодорхойлолт, “****** ******* *******” ТӨХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ус дулааны төлбөр тооцоогүй болох талаарх тодорхойлолт, “” ХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй хуулга, ****** аймгийн ******* ******* сумын Засаг даргын Тамгын газраас ******* ******* хотын өмч хувьчлалын комиссын 05 дугаартай тогтоол, Хотын өмч хувьчлалын комиссын газрын 16 айлын орон сууцны хоёр давхар байруудыг хувьчлах журам, “****** ******* Гол” ТӨХК-ийн орлого дансны дэлгэрэнгүй тайлан, “” ХК-ийн 2021.01.01-2024.04.22-ны өдрийг хүртэлх хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. /хх 4-13, 27-32 хуудас/
3.Шүүхээс “****** ” ХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ****** дугаартай албан бичиг, ****** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ****** дугаартай албан бичиг, “” ХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай албан бичиг, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Ахуйн хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, өргөдөл, “” ХК-ийн 2019.01.01-2024.04.22-ны өдрийг хүртэлх хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, “****** ” ТӨХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай албан бичиг, гэрч ийн мэдүүлэг, гэрчийн иргэний үнэмлэхийн цахим лавлагаа, ****** аймгийн ******* ******* сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай албан бичиг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /хх 33-44, 45-51 хуудас/
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ж.******* нь ****** аймгийн ******* ******* сум, ******* баг, ****** давхрын ****** дугаар байр, ****** тоот 1 өрөө орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг “Миний бие ****** аймаг, ******* ******* сум, ******* баг, ****** давхрын ****** дугаар байр, ****** тоот 1 өрөө орон сууцыг 2019 онд гэх хүнээс 3,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс хойш одоог хүртэл амьдарч байгаа. Орон сууцыг өөрийн өмчлөлд авах гэсэн боловч уг байр нь хувьчлагдаагүй шалтгаанаар үл хөдлөх хөрөнгийн газраас өмчлөх гэрчилгээ олгох боломжгүй болсон” гэж тайлбарласан.
3.Хүсэлт гаргагч Ж.******* нь шүүхэд хандаж үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигчээр тогтоолгох хүсэлт гаргасан нь тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах зорилготой байна.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, мөн хуулийн 135.3-д “… үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
5.Хүсэлт гаргагч нь дээрх орон сууцыг 2019 онд худалдан авч өнөөдрийг хүртэл эзэмшиж байсан болохыг батлах баримт бичиггүй тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авч чадахгүй нөхцөл байдал үүссэн байх бөгөөд энэ нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүхээр тогтоолгох хүсэлтэд хамаарч байна.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хүсэлт гаргагч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандаж хүсэлтээ гаргасан байх тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж заасан.
8.Хүсэлт гаргагч Ж.******* нь ****** аймгийн ******* ******* сум, ******* баг, ****** давхрын ****** дугаар байр, ****** тоот 1 өрөө орон сууцанд 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл оршин сууж, эзэмшиж байгаа бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь улсын бүртгэлд бүртгэлгүй болох нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:
-****** аймгийн ******* ******* сумын ******* багийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай “Ж.******* нь тус багийн ****** давхрын ****** байрны ****** тоотод 2019 оноос одоог хүртэл амьдарч байгаа болно” гэх тодорхойлолт /хх4х/
-****** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай “Эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд ******* ******* сум, ****** дүгээр баг, ****** давхрын ****** дугаар байрны ****** тоот хаягтай орон сууцанд өнөөдрийн байдлаар өмчлөгч бүртгүүлж гэрчилгээ олгоогүй байна” гэх албан бичиг /хх34х/
-“” ХК-ийн 2019.01.01-2024.04.22-ны өдрийг хүртэлх хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, “****** ******* *******” ТӨХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ус дулааны төлбөр тооцоогүй болох талаарх тодорхойлолт, “****** ******* Гол” ТӨХК-ийн хэрэглэгчийн орлого дансны дэлгэрэнгүй тайлан /хх6,27,42-44х/
-Гэрч ийн “...******* ******* сум, ****** дүгээр баг, ****** давхрын ****** дугаар байрны ****** тоотод байрыг Ж.*******т 2019 онд 3,000,000 төгрөгөөр зарсан нь үнэн” гэх мэдүүлэг, гэрчийн иргэний үнэмлэхийн цахим лавлагаа зэрэг болно.
9.Иймд Ж.******* нь тус орон сууцыг 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл өөрийн эзэмшилд байлгаж, орон сууцтай холбоотой ашиглалтын төлбөрийг зохих байгууллагуудтай гэрээний дагуу төлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Ж.*******ийг ****** аймгийн ******* ******* сум, ******* баг, ****** давхрын ****** дугаар байр, ****** тоот 1 өрөө орон сууцны шударга эзэмшигчээр тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.
10.Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасныг баримтлан ******* овогт *******ын ******* /РД:*******/-ийг ****** аймгийн ******* ******* сум, ******* баг, ****** давхрын ****** дугаар байр, ****** тоот 1 өрөө орон сууцны шударга эзэмшигчээр тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НОМИН