Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 135/ШШ2024/00570

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хэргийн индекс: 135/2024/00360/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, Төмөр замын ******* тоотод оршин суух ******* ******* овгийн *******ын ******* /РД:*******/-ийн хүсэлттэй,

 

“Ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Хүсэлт гаргагч Я.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

“...Миний бие ******* аймгийн сумын багийн малчинаар 1981 оноос 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Тухайн үеийн архивын лавлагаа олдоогүй тул 7 жил 10 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү”  гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, ******* аймгийн сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай тодорхойлолт, хүсэлт гаргагчийн 1990 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 1980 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, итгэмжлэл, хүсэлт гаргагчийн дугаартай цэргийн батлах зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. /хх 3-9, 30, 31 хуудас/

3.Шүүхээс ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 191 дугаартай албан бичиг, ****** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай албан бичиг, хүсэлт гаргагчийн ХААТР-1 маягт, хаягийн хуудас, ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ****** дугаартай албан бичиг, 1987 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн сумын нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын протокол, гэрч ийн мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч ын мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, ****** аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай шийдвэр зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн. /хх 23-29, 35-44 хуудас/

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Я.******* нь 1981 оноос 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.  

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т “Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно; 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал” гэж заажээ.

Хүсэлт гаргагч Я.******* нь ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байна.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хүсэлт гаргагч нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

3.Мөн дээрх хуулийн 136 дугаар зүйлийн 136.3-д “Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана” гэж заажээ.

Хүсэлт гаргагч Я.******* нь ******* аймгийн сумын багийн малчинаар 1981 оноос 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажиллаж байсан хугацааны нотлох баримтгүйн улмаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй болж ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ******* аймгийн сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай тодорхойлолт, хүсэлт гаргагчийн 1990 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 1980 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн дугаартай цэргийн батлах, хүсэлт гаргагчийн ХААТР-1 маягт, хаягийн хуудас, ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 51 дугаартай албан бичиг, 1987 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн сумын нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын протокол, гэрч ийн мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч ын мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай шийдвэр зэрэг нотлох баримтуудаар:

-Хүсэлт гаргагч Я.******* нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ******* аймгийн сумын багийн нэгдэлд малчинаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна. 

5.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* ******* овгийн *******ын ******* /РД:*******/-г 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ******* аймгийн сумын багийн нэгдэлд малчинаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НОМИН