Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 135/ШШ2024/00576

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хэргийн индекс: 135/2024/00407/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ****** аймаг, ****** сум, ******* баг, *******ын гудамж, ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД:*******/-ийн хүсэлттэй,

 

“Ажилласан байдал болон төрсөн он сар өдөр тогтоолгох, баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Р.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Хүсэлт гаргагч Р.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

“...Миний бие 1964 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн. 2024 оны 03 дугаар сарын 26-нд өндөр насны тэтгэвэр гарах хугацаа болсон тул Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авахад 1964 оны 03 дугаар сарын 28-нд төрсөн гэж төрсөн өдөр зөрүүтэй гарсан. ****** аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс зөрүүтэй байдлыг шүүхээр тогтоолго гэсэн. Иймд намайг 1964 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү.

Мөн аймгийн сумын нэгдэлд 1985 оны 10 сараас 1989 оны 06 сарын 10 хүртэл ажилласан 3 жил 8 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү.

1997 оны 07 дугаар сарын 15-ны өдөр надад олгосон дугаартай нийгмийн даатгалын дэвтэр дээр миний нэрийг гэж буруу бичсэн байна. Дээрх нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч намайг мөн болохыг тогтоож өгнө үү” гэв.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ****** аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, аймгийн Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн ****** дугаартай архивын лавлагаа, аймгийн сумын нэгдлийн даргын 1990 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ****** дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, аймгийн сумын нэгдлийн даргын 1989 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ****** дугаартай “ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаал, хүсэлт гаргагчийн 1990 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, дугаартай хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, дугаартай хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, дугаартай хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн иргэний улаан паспорт эх хувь, хүсэлт гаргагчийн төрөгсдийн гэрчилгээ эх хувь зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. /хх2-13, 63-65 хуудас/

3.Шүүхээс гэрч ийн мэдүүлэг,түүний төрсний гэрчилгээний хуулбар, гэрч ын мэдүүлэг, түүний 1985 оны 05 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгт, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай аймгийн Архивын тасгийн архивын лавлагаа, ****** аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай шийдвэр, аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай албан бичиг, ****** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ХААТР-1 маягт, хаягийн хуудас,  аймгийн сумын нэгдлийн даргын 1989 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ****** дугаартай “ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаал, нэгдлийн 1985 оны 07 сар 1985 оны 08 сар, 1988 оны 09 сар, 1988 оны 11 сар, 1989 оны 05 сарын цалингийн бүртгэл зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /хх 25-35, 42, 45-54 хуудас/

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Р.******* нь “Ажилласан байдал болон төрсөн он сар өдөр тогтоолгох, баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай” хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т “Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно; 135.2.4.эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх; 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал, 135.2.14.тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал” гэж заажээ.

Хүсэлт гаргагч Р.******* нь ажилласан байдал, төрсөн он сар өдөр болон баримт бичгийн жинхэнэ эзэмшиг мөн болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байна.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хүсэлт гаргагч нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

3.Мөн дээрх хуулийн 136 дугаар зүйлийн 136.3-д “Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана” гэж заажээ.

Хүсэлт гаргагч нь аймгийн сумын нэгдэлд 1985 оны 10 сараас 1989 оны 06 сарын 10 хүртэл ажилласан байдлыг нотлох баримт байхгүй, төрсөн он сар өдөр зөрүүтэй, баримт бичгийн нэр зөрүүтэйн улмаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсны улмаас шүүхэд ханджээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн аймгийн сумын нэгдлийн даргын 1990 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 14 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, аймгийн сумын нэгдлийн даргын 1989 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаартай “ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаал, хүсэлт гаргагчийн 1990 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч ын мэдүүлэг, түүний 1985 оны 05 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгт, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай аймгийн Архивын тасгийн архивын лавлагаа, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай шийдвэр, нэгдлийн 1985 оны 07 сар, 1985 оны 08 сар, 1988 оны 09 сар, 1988 оны 11 сар, 1989 оны 05 сарын цалингийн бүртгэл зэрэг нотлох баримтуудаар:

 -Р.******* нь аймгийн сумын нэгдэлд 1985 оны 10 сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 сарын 10-ны өдрийг хүртэл туслах ажилчнаар ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

 

5.Хүсэлт гаргагч Р.******* нь 1964 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн боловч иргэний үнэмлэх болон бусад баримт бичиг дээр түүнийг 1964 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн гэж зөрүүтэй бичсэний улмаас төрсөн он сар өдрийг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд түүний хүсэлт нь нас тогтоолгох бус төрсөн он сар өдрийг баримт бичгүүдэд зөрүүтэй бичигдсэн байдлыг арилгуулах агуулгатай байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан хүсэлт гаргагчийн төрөгсдийн бүртгэлийн гэрчилгээ, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний улаан пасспорт дээр түүнийг 1964 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн гэж бүртгэж тэмдэглэснээс үзэхэд хүсэлт гаргагч нь 1964 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн болох нь тогтоогдож байна.

 

6.Хүсэлт гаргагч Р.******* хэрэгт авагдсан 1997 оны 07 дугаар сарын 15-ны өдөр олгосон дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор хүсэлт гаргасан.

1997 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай нийгмийн даатгалын дэвтэр дээр даатгуулагчийн нэр хэсэг гэж бичигджээ.

Дээрх нийгмийн даатгалын дэвтэрт хүсэлт гаргагчийн нэрийг буруу бичсэн, тухайн нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Р.******* мөн болох нь нийгмийн даатгалын дэвтэр дээрх бичигдсэн даатгуулагчийн эцгийн нэр, регистрийн дугаар нь хүсэлт гаргагчийн эцгийн нэр, регистрийн дугаартай тохирч байгаа байдлаар тогтоогдож байна.

7.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1997 оны 07 дугаар сарын 15-ны өдөр олгосон дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овгийн *******гийн ******* /РД:*******/ мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овгийн *******гийн ******* /РД:*******/-г аймгийн сумын нэгдэлд 1985 оны 10 сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 сарын 10-ны өдрийг хүртэл туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар  ******* овгийн *******гийн ******* /РД:*******/-г 1964 оны 03 дугаар сарын 28-ний өдөр төрсөн болохыг тогтоосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НОМИН