Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 135/ШШ2024/00577

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хэргийн индекс: 135/2024/00438и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, *******т ****** хэсэг, ****** гудамж, ****** тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /РД:*******, утас: *******/-гийн хүсэлттэй,

 

“Ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

“...Миний бие 1981 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн “******* *******” комбинатад өрөх зуухны албан тушаалтай ажиллаж байгаад 1994 оны 07 сарын 25-ны өдөр өөрийн хүсэлтээр гарсан. Тус ажилд орсон тушаал байх бөгөөд гарсан тушаал нь аймгийн архиваас шүүлгэхэд байхгүй байна. Мөн ажиллаж байх хугацаандаа буюу 1982 оноос 1984 он хүртэл цэргийн албан хаасан бөгөөд цэргээс халагдаж ирээд тус газартаа эргэж ажилласан. Иймд миний ******* ******* эдлэхүүний комбинатад 1981 оноос 1982 оны 06 сар, 1985 оны 08 сараас 1994 он хүртэл ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү” гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа эрдэс ******* эдлэхүүний комбинатын даргын 1981 оны 08 сарын 05-ны өдрийн ****** дугаартай “Ажилд авах тухай” тушаал, тушаалын хавсралт, хүсэлт гаргагчид Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамнаас 1986 оны 01 сарын 18-ны өдөр олгосон мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, фото зургууд зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. /хх 2-7, 43 хуудас/

3.Шүүхээс Дархан-Уул аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 сарын 23-ны өдрийн 1 дугаартай болон №202 дугаартай албан бичгүүд, Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа эрдэс ******* эдлэхүүний комбинатын даргын 1981 оны 08 сарын 05-ны өдрийн №****** дугаартай “Ажилд авах тухай” тушаал, Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа эрдэс ******* эдлэхүүний комбинатын даргын 1982 оны 06 сарын 21-ний өдрийн ****** дугаартай ”Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа эрдэс ******* эдлэхүүний комбинатын даргын 1985 оны 09 сарын 15-ны өдрийн   дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа эрдэс ******* эдлэхүүний комбинатын даргын 1988 оны 08 сарын 15-ны өдрийн дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа эрдэс ******* эдлэхүүний комбинатын даргын 1990 оны 10 сарын 09-ний өдрийн № дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа эрдэс ******* эдлэхүүний комбинатын даргын 1991 оны 04 сарын 30-ны өдрийн дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал болон хавсралт, ****** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн дугаартай албан бичиг, хүсэлт гаргагчийн ХААТР-1 маягт, хаягийн хуудас, ****** аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн дугаартай албан бичиг, Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч ийн 2024 оны 05 сарын 02-ны өдрийн тодорхойлолт, гэрч ы мэдүүлэг, ****** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 10-ны өдрийн ****** дугаартай шийдвэр, түүний иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /хх 21-28, 31-33, 41, 42, 46-50 хуудас/

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь ******* ******* эдлэхүүний комбинатад 1981 оноос 1982 оны 06 сар, 1985 оны 08 сараас 1994 он хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно; 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал” гэж заажээ.

Хүсэлт гаргагч Д.******* нь ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байна.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хүсэлт гаргагч нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

3.Мөн дээрх хуулийн 136 дугаар зүйлийн 136.3-д “Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана” гэж заажээ.

Хүсэлт гаргагч нь Д.******* нь эрдэс ******* эдлэхүүний комбинатад ажиллаж байсан хугацааны ажлаас чөлөөлөх тушаал байхгүй буюу нотлох баримтгүйн улмаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй болж ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.

4.Хүсэлт гаргагч Д.******* нь ******* ******* эдлэхүүний комбинатад 1981 оны 07 сарын 06-ны өдрөөс 1982 оны 06 сарын 27-ны өдөр, 1985 оны 08 сараас 1994 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл зуухын аар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа эрдэс ******* эдлэхүүний комбинатын даргын 1981 оны 08 сарын 05-ны өдрийн дугаартай “Ажилд авах тухай” тушаал, Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа эрдэс ******* эдлэхүүний комбинатын даргын 1982 оны 06 сарын 21-ний өдрийн 58 дугаартай ”Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа эрдэс ******* эдлэхүүний комбинатын даргын 1985 оны 09 сарын 15-ны өдрийн  дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа эрдэс ******* эдлэхүүний комбинатын даргын 1988 оны 08 сарын 15-ны өдрийн дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа эрдэс ******* эдлэхүүний комбинатын даргын 1990 оны 10 сарын 09-ний өдрийн № дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа эрдэс ******* эдлэхүүний комбинатын даргын 1991 оны 04 сарын 30-ны өдрийн дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал болон хавсралт, ****** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн дугаартай албан бичиг, хүсэлт гаргагчийн ХААТР-1 маягт, хаягийн хуудас, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн дугаартай албан бичиг, гэрч ы мэдүүлэг, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 10-ны өдрийн 661 дугаартай шийдвэр, Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамнаас 1986 оны 01 сарын 18-ны өдөр хүсэлт гаргагчид олгосон мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, фото зургууд зэрэг болно.

5.Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овгийн *******ийн ******* /РД:*******/-г ******* ******* эдлэхүүний комбинатад 1981 оны 07 сарын 06-ны өдрөөс 1982 оны 06 сарын 27-ны өдөр, 1985 оны 08 сараас 1994 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл зуухын аар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НОМИН