Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттулга Номин |
Хэргийн индекс | 135/2024/00083/и |
Дугаар | 135/ШШ2024/00586 |
Огноо | 2024-05-06 |
Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 135/ШШ2024/00586
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
135/2024/00083/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ******* хороо, ******* баг, ****** байр ****** тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ******* баг, ******* хороолол, ******* ****** гудамж, байр, ****** тоотод оршин суух овгийн *******гийн /РД:/,
Хариуцагч: ****** аймаг, Д****** сум, ******* баг, ******* хороолол, ******* 1 гудамж, байр, ****** тоотод оршин суух овгийн гийн /РД:/ нарт холбогдох,
“Ажлын хөлс 15,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,
Хариуцагч: Д.,
Хариуцагч: Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сувдаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б., Д. нарт холбогдуулан “ажлын хөлс 15,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“... Би 2019 оны 04 сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэл Б., Д. нарын дугаар бүхий нүүрс зөөх зориулалт бүхий Норд бенз автомашины жолоочоор ажилласан ба энэ хугацаанд нийт 30 удаагийн тээвэрлэлт хийсэн. Нэг удаагийн тээвэрлэлтээс жолооч 500,000 төгрөгийн цалин авахаар тохиролцсон. Энэ хугацаанд хариуцагч нарт 45,000,000 төгрөгийн орлого оруулсан. Б.******* надад огт цалин өгөөгүй. Иймд хариуцагч нараас миний цалин 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч Б. хариу тайлбартаа:
“...Б.******* нь Норд бенз УБО дугаартай машиныг залилан авч 6 жил ямар ч хүүгүй ашиглаж, хувьдаа хэрэглэж, машины дугаар өөрчилж, удаа дараа чигрэгдэл учруулж, сүүлдээ шүүхэд хандаж гаргаж байгаа үйлдэл нь ёс зүйгүй, хүндлэлгүй байгаад үнэхээр дургүй хүрч байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно” гэжээ.
3.Хариуцагч Д. хариу тайлбартаа:
“... Б.*******д Норд бенз УБО дугаартай машин аваад 6 жил залилуулж, ашиглуулж байна. Б.******* одоо машины дугаарыг өөрчлөн өөр компанид ажиллаж байгаа. Одоо шүүхийн шийдвэр биелүүлэхэд шалгагдаад явж байна. Энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хүн машины жолоочоор ажиллаж байгаагүй. Зүгээр намайг залилсан болно” гэжээ.
4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 2-4 хуудас/ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
5.Хариуцагч нараас Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 977 дугаартай шүүхийн шийдвэр, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Д.д баталгаа гаргах нь гэх баримт, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Б.*******гийн гаргасан хүсэлтүүд /хх 21,22, 92-95 хуудас/ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
6.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч ийн мэдүүлэг, Д., Б., Б.******* нарын банкны дансны хуулга /хх 55-65, 76-92 хуудас/ зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.*******гийн хариуцагч Б., Д. нарт холбогдуулан гаргасан ажлын хөлс 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...2019 оны 04 сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэл Б., Д. нарын 81-24 УНВ дугаар бүхий нүүрс зөөх зориулалт бүхий Норд бенз автомашины жолоочоор ажилласан ба энэ хугацаанд 30 удаагийн тээвэрлэлт хийсэн. Нэг удаагийн тээвэрлэлтээс жолооч 500,000 төгрөгийн цалин авахаар тохиролцсон тул цалин 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж шаардах эрхээ тодорхойлж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...2019 оны 04 дүгээр сараас 2019 оны 09 дүгээр сар хүртэл 28 удаагийн тээвэр хийсэн байх тул 14,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бууруулсан.
3.Хариуцагч Б., Д. нар нь “...Тухайн машиныг Б.*******г амьдралаа дээшлүүл гээд өгсөн болохоос жолоочоор ажиллуулсан зүйл огт байхгүй. 2019 оны 09 сард тухайн машиныг Б.*******д 58,000,000 төгрөгөөр зарсан. Үүнээс үлдэгдэл 12,650,000 төгрөгийг одоо болтол Б.******* төлөөгүй ба шүүхээс шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.
4.Хариуцагч нар нь 2019 оны 04 сард Норд бенз гэх ачааны машиныг нүүрс тээвэрлэлт хийх зориулалтаар худалдан авсан, 2019 оны 09 сард тухайн ачааны машиныг нэхэмжлэгч Б.*******д худалдсан гэж тайлбарласан ба энэ үйл баримтад нэхэмжлэгчээс маргаагүй. Зохигчдын маргааны зүйл нь тухайн машиныг худалдан авснаас нэхэмжлэгчид худалдах хүртэлх буюу 2019 оны 04-09 сар хүртэлх хугацаанд Б.*******г жолоочоор ажиллуулсан гэх хөлсний асуудал байна.
5.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Б.ы банкны дансны хуулгаар 2019.05.24-ний өдөр “8124 05-12,15,16-ны буулгалт” гэх утгаар 2,922,029 төгрөг, 2019.05.29-ний өдөр “8124 05-3,5,6-ны буулгалт” гэх утгаар 3,110,990 төгрөг, 2019.07.10-ны өдөр “8124 06.26-ны буулгалт” гэх утгаар 1,301,846 төгрөг, 2019.07.17-ны өдөр “8124 07.1,4-ний буулгалт” гэх утгаар 1,109,477 төгрөг, 2019.07.26-ны өдөр “8124 07.06-ний буулгалт” гэх утгаар 1,260,322 төгрөг, 2019.07.26-ны өдөр “8124 07.14-ний буулгалт” гэх утгаар 1,381,852 төгрөг, 2019.08.22-ны өдөр “8124 07.17,19-ний буулгалт” гэх утгаар 1,373,085 төгрөг 2019.09.11-ний өдөр “8124 урьдчилгаа” гэх утгаар 2,200,000 төгрөг, нийт 14,659,601 төгрөгийн орлого /хх62-65 хуудас/ оржээ.
Үүнийг хариуцагч Б. “...Б.*******гийн миний машинаар ажил хийгээд олсон орлого, машины дугаарыг нэг харахад өөрчилсөн байдаг байсан” гэж шүүх хуралдаанд тайлбарласан.
6.Мөн хариуцагч Д.гийн банкны дансны хуулгаар тоот данснаас 2019.04.09-ний өдөр түрээс гэх утгаар 350,000 төгрөг, 2019.04.09-ний өдөр түрээс гэх утгаар 440,000 төгрөг, 2019.05.01-ний өдөр түрээс гэх утгаар 1,770,000 төгрөгийн, хариуцагч Б.ы банкны дансны хуулгаар тоот данснаас 2019.05.01-ний өдөр түрээс гэх утгаар 100,000 төгрөгийн, 2019.06.03-ны өдөр АТМ-ээр 950,000 төгрөгийн, 2019.07.11-ний өдөр АТМ-ээр 1,000,000 төгрөгийн, 2019.07.27-ны өдөр АТМ-ээр 1,050,000 төгрөгийн орлого тус тус оржээ. /хх 55-61, 62-65 хуудас/
Уг орлого орж ирсэн тоот данс нь нэхэмжлэгч Б.*******гийн данс мөн гэж нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь шүүх хуралдаанд мэдүүлсэн ба түрээс гэх утга нь ажлын хөлсний мөнгө гэж хариуцагч Б. тайлбарлаж байна.
7.Гэрч “...Б.******* миний төрсөн ах, Б. мөн миний төрсөн ах буюу хамгийн том ах, Д. нь миний бэр эгч буюу Б.ы эхнэр юм. Эдгээр хүмүүстэй төрөл садангийн холбоотой ч гэрчийн мэдүүлэг өгнө. Манай том ах Б. 2019 оны 04 сард нүүрс тээврийн шаланз машин авсан. Тэр машины марк УБО гэсэн дугаартай байсан. Тэгээд дунд ах болох Б.******* жолоочоор ажиллахаар болсон. Бид ах дүү нар болохоор хоорондоо тохиролцоод Б.******* нь 2019 оны 04 сард жолоочоор ажиллахаар аймгийн сум руу шуудангийн машинд суугаад явсан” гэх мэдүүлэг шүүхэд өгсөн. /хх45,46 хуудас/
8.Мөн хэрэгт авагдсан 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “...2019.03.15-нд Норд бенз ачааны машин авах зориулалтаар Д.гаас 58,000,000 төгрөгийг бид тохиролцон зээлсэн. Түүнээс хойш удаа дараагийн төлөлтөөр 47 сая төгрөгийг төлж барагдуулсан. Үүнээс 11 сая төгрөгийн үлдэгдэлтэй ба 2023.06.30-ны өдрийн дотор төлнө. Төлөхгүй тохиолдолд 0.5 хувийн алдангийг хамт төлж барагдуулна” гэх баримтыг нэхэмжлэгч Б.*******гаас хариуцагч Д.д бичиж өгсөн байна. /хх 93 хуудас/
Нэхэмжлэгчийн зүгээс дээрх баримтад 2019.03.15 гэж дурдсан он сарыг андуурч бичсэн гэж мэдүүлсэн ба хариуцагч нараас 2019 оны 03 сард бус 09 сард тухайн ачааны машиныг худалдахаар нэхэмжлэгчтэй тохиролцсон гэж шүүх хуралдаанд тайлбарласан тул шүүх машиныг худалдан авах тохиролцоог 2019 оны 09 сард хийсэн гэж үзсэн болно.
9.Дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.******* нь 2019 оны 04-09 сар хүртэлх хугацаанд хариуцагч нарын ачааны машинаар нүүрс тээвэрлэлт хийсэн, үүний орлого нь хариуцагч Б., Д. нарын данс руу орсон үйл баримт тогтоогдож байна.
10.Хариуцагч Б. “...Нүүрс ачсан компаниасаа бэлэн мөнгө аваад замын хураамжаа бэлэн мөнгөөр өгөөд үлдсэн нь Б.*******д өөрт нь үлддэг байсан. Ажлынх нь хөлс нь өөрийнх нь данс руу орж байсан” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байх боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба энэ үүргээ хариуцагч нар биелүүлээгүй гэж үзнэ.
11.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг ба нэхэмжлэгч нь хариуцагч нараас ажлын хөлсөө шаардах эрхтэй байна.
12.Гэвч аливаа шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байдаг ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ: 75.2.1.гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж зааснаар нэхэмжлэгчид 2019 оны 04-09 сар хүртэлх хугацааны хөлсөө шаардах эрх 2019 оны 10 сараас эхлэн үүссэн, хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 10 сард дууссан байна.
13.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн Б., Д. нарт холбогдуулан гаргасан ажлын хөлс 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НОМИН