| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/00376/и |
| Дугаар | 135/ШШ2024/00603 |
| Огноо | 2024-05-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 135/ШШ2024/00603
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:135/2024/00376/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,
Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, Өргөө баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух хаягтай ******* овгийн *******гийн ******* /РД:*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас: *******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** байр, “******* *******” ХХК /РД:*******, хариуцагчийн төлөөлөгч , утас: /-д холбогдох,
“30,472,500 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* болон хариуцагч “******* *******” ХХК-ийн захирал нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“...Д.*******гийн нэхэмжлэлтэй, “******* *******” ХХК-д холбогдох “30,472,500 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, “******* *******” ХХК-ийн захирал бид дараах байдлаар эвлэрч байна.
Үүнд:
1.Хариуцагч “******* *******” ХХК-ийн захирал би нэхэмжлэлийн шаардлага болох 30,472,500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
2.Хариуцагч “******* *******” ХХК-ийн захирал би 30,472,500 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулна. Үүнд:
-2024 оны 05 сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг,
-2024 оны 06 сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг,
-2024 оны 07 сарын 15-ны өдөр 10,472,500 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлнө.
3.Хариуцагч “******* *******” ХХК-ийн захирал нь эхний төлөлтийг зөрчсөн тохиолдолд шүүхэд албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргана” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч “******* *******” ХХК-д холбогдуулан “30,472,500 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож эвлэрэн, эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 74.6-д “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж заасан.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Зохигчид эвлэрч байгаагаа бичгээр илэрхийлж, талууд гарын үсэг зурсан байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 310,312 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* *******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 155,156 төгрөг, төрийн сангийн орлогоос 155,156 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “******* *******” ХХК-д холбогдох “30,472,500 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 310,312 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* *******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 155,156 төгрөг, төрийн сангийн орлогоос 155,156 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч “******* *******” ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НОМИН