Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2023/03848

2023 оны 10 сарын 25 өдөр                     Дугаар 102/ШШ2023/03848                        Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Зүүн тасган 12 дугаар гудамж, 208 тоотод оршин суух хаягтай, Боржигон ургийн овогтой

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 41 дүгээр байр, 153 тоотод оршин суух хаягтай, Уран хан ургийн овогтой

Нэхэмжлэлийн шаардлага: автомашиныг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх;

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 84,360,000 төгрөг гаргуулах, 1 УБЛ улсын дугаарыг буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр

Хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, Р.Оюунбадам

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хариуцагч Эхолбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ  нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

Нэхэмжлэгч нь урт цагааны гудамжид алт, мөнгөний арилжаа эрхэлдэг бөгөөд ажил хэргийн хүрээнд Эгэж хүнтэй харилцдаг байсан. Энь нэхэмжлэгч дээр ирж “...автомашинаа зээлийн барьцаанд алдах гэж байна, чөлөөлөөд авчих” гэж гуйсны дагуу 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 106,780,00 төгрөгийг “Баялаг мөндөөхөө” ББСБ-д төлсөн. Тухайн үед завгүй байсан учир өөрийн танил Ш.Анхбаяр гэж хүний нэр дээр 1УБЛ улсын дугаартай, “Тоёота ланд круйзер 200” маркийн суудлын автомашиныг шилжүүлж, дараа нь автомашины нэрийг нэхэмжлэгч өөрийн нэр дээр буюу өмчлөлдөө шилжүүлэн авсан. Зээлийг чөлөөлсний дараа Энь нэхэмжлэгчид “...түр унаатай болтол автомашиныг хэд хоног унаад өгье” гэхээр нь зөвшөөрсөн. Удалгүй нэхэмжлэгч Эруу холбогдож “...автомашинаа авъя” гэтэл тэрээр “...Э гэх хүнд өр төлбөртэй байсан, тэр хүн автомашиныг барьцаалж авчхаад өгөхгүй байна” гэсэн. Нэхэмжлэгч хариуцагч Э рүү утсаар ярьж “...автомашинаа авъя” гэхэд өгөхгүй байгаа болно. Иймд нэхэмжлэгч нь маргаан бүхий автомашины хууль ёсны өмчлөгч учир  автомашиныг хууль бусаар эзэмшиж байгаа Ээс шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд маргаан бүхий тээврийн хэрэгсэлийн хууль ёсны өмчлөгч өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, эд хөрөнгөө ашиглах боломжийг хариуцагч хааж байгаа учир 1УБЛ улсын дугаартай, “Тоёота ланд круйзер 200” маркийн суудлын автомашиныг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулж нэхэмжлэгчид олгуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Э шүүхэд гаргасан тайлбартаа: Дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Үүнд:

Э 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн төрсөн хүү Э.Замилангийн хадгаламжийн данснаас 24,000 ам.долларыг гаргуулан авч төрсөн дүү Эчимэгийн хамт “Авто тээврийн үйлчилгээний төв” дээр Э.Баясгаланд хүлээлгэн өгсөн. Ингэснээр Э“Тоёота ланд круйзер 200” маркийн автомашиныг худалдан авсан. Хариуцагч нь Э.Баясгалантай олон жилийн хугацаанд дотно найз нөхдийн харилцаатай байсан тул түүнд итгэж машин худалдсан иргэн болох Г.Баяндалайгаас Э.Баясгалангийн нэр дээр шилжүүлэх зөвшөөрөл өгсөн.

Хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, агуулгаас үзэхэд тэрээр анхнаасаа маргаан бүхий тээврийн хэрэгслийг худалдан авах, өмчлөлдөө шилжүүлэх хүсэлт зориг түүнд байгаагүй нь харагддаг. Нэхэмжлэгч нь цаасан дээр буюу улсын бүртгэлээс харахад өмчлөгч гэж харагддаг ч бодит байдал дээр жинхэнэ өмчлөгч нь Э юм.

Аливаа өмчлөх эрх хууль эсхүл гэрээний үндсэн дээр л үүсдэг. Гэтэл нэхэмжлэгч анхнаасаа автомашиныг худалдан авах бус барьцаалах зорилгоор өмчлөлийг өөр дээрээ шилжүүлж авсан учир түүний Э.Баясгалантай байгуулсан буюу тээврийн хэрэгслийг шилжүүлсэн ямарваа хэлцэл, гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжтой. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байгаа. Хариуцагч Э нь хариу тайлбарт дурдсанчлан тээврийн хэрэгслийн өмчлөлийг өөрийн хөрөнгөөрөө үүсгэсэн учир Иргэний хуулийн 114.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан, мөн хуулийн 89.1, 90.1 дэх хэсгүүдэд зааснаар шударга эзэмшигч мөн. Эсрэгээрээ нэхэмжлэгч нь шударга өмчлөгч биш гэсэн байр суурьтай байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон. Нэхэмжлэгч нь Э.Баясгалангийн зээлийг чөлөөлсөн, уг чөлөөлсөн мөнгөө буюу өөрт учирсан хохирлуудаа хариуцагчаас бус харин Э.Баясгалангаас эсвэл “Баялаг мөндөөхөө” ББСБ-аасаа тусдаа нэхэмжлэх ёстой.  Хариуцагч Э бол зүгээр л өөрийн хууль ёсны хөрөнгөө өөрийн эзэмшилдээ байлгаж байгаа учир энэ хэргийн хариуцагч биш юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Эы шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримталсан агуулгатай. Хариуцагч Э Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т заасан үндэслэл журмын дагуу маргаан бүхий 1 УБЛ улсын дугаартай, “Тоёота ланд круйзер 200” маркийн автомашиныг Г.Баяндалайгаас худалдан авахдаа машины үнэ болох 24,000 ам долларыг бүрэн төлсөн. Э нь “Тоёота ланд круйзер 200” маркийн автомашиныг худалдаж авсан учраас түүнээс тээврийн хэрэгслийн үнийг шаардах эрхтэй. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан. Энэ үүднээс уг автомашиныг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хойш би аливаа хадлагаас хамгаалж, өөрийн харуул хамгаалалтад байлгаж байна. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.6-д “Өмчлөгч энэ зүйлд заасан эрхээ бусдад шилжүүлж болох бөгөөд эрх шилжүүлэн авсан этгээд эд юмсыг өмчлөгчийн зөвшөөрсөн зориулалт, өөрийн үйл ажиллагааны зорилго, дүрмийн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй” гэж заасан. Би Э.Баясгалантай олон жилийн туршид дотно найз нөхдийн харилцаатай байсан учраас түүнд маш их итгэж: 1/ Машин худалдаж авах мөнгө өгөх болсон. 2/ Өмнөх өмчлөгч Г.Баяндалайгаас шууд Э.Баясгалангийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн. 3/ Эуг машиныг худалдаж авсан машинаа өөрөө унах боломжтой гэж бодож өөрийн төрсөн дүү Эчимэгийн эзэмшилд байсан 01-01 УБЛ улсын дугаартай “Приус 20” маркийн авто машины дугаараар солих хүсэлт гаргаж 2 автомашины улсын дугаарыг хооронд нь сольсон. Тухайн үед Г.Баяндалайн нэр дээр байсан “Тоёота ланд круйзер 200” маркын автомашин 2011 УБП гэсэн улсын дугаартай байсан. Дээрх нөхцөл байдлуудаас би машины үнэ болох 24,000 ам доллар буюу /24,000 х 3,515/ 84,360,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Мөн уг “Тоёота ланд круйзер 200” маркийн автомашинд зүүсэн байгаа 01-01 УБЛ улсын дугаарыг буцаан шилжүүлж өгөхийг нэхэмжлэгчид даалгаж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Э, Э хоёрын хооронд тодорхой мөнгөн төгрөгийн үүрэг үүсгээгүй байгаа. Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д “Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ”, 187.2-т “Гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд энэ хуулийн 186 дугаар зүйлд заасан үүрэг үүсч болно” гэж тус тус заасан. Мөн Иргэний хуулийн 8 дугаар зүйлийг харахад иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлүүд гэж байгаа юм. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд аваад үзэхээр Э болон Э нарын хооронд Иргэний хуулийн 8.1.1-8.1.8 дахь хэсгүүдэд заасан ямар ч эрх зүйн харилцаа үүсээгүй. Эгийн хувьд Этэй ямар нэгэн мөнгөн төгрөгийн харилцаанд ороогүй, төлбөр төлөх үүрэг үүсээгүй. Ийм учраас автомашины төлбөрийг нэхэмжлэгч хариуцахгүй. 1 УБЛ дугаар бол Эг шилжүүлж авахад байсан, Эгэдэг хүний өмчлөлд байсан. Иймд сөрөг нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй гэжээ.

5. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 4-5/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 6/, Голомт банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 7/.  

6. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 18, 31/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 32, 55, 77-80/, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн албан бичгийн хуулбар /хх 60, 83/, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн албан бичиг /хх 62/, Э.Баясгалангийн тодорхойлолтын хуулбар /хх 63, 82, 120/, Э.Замлингийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 84, 119/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулганы хуулбар /хх 85, 118/, хариу тайлбар /хх 109-110/, сөрөг нэхэмжлэл /хх 111-113/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 115-116/, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай” тогтоолын хуулбар /хх 117/, Э.Замлингийн тодорхойлолт /хх 167-168/, шуудангийн баримт /хх 169/, 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн С.Эрдэнийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн хариу мэдэгдэл /хх 170/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 4-171/17027 тоот мэдэгдэл /хх 171/, өмгөөлөгчийн тайлбар /хх 210-215/, Авто тээврийн үндэсний төвийн архивын мэдээллийн хуулбар /хх 216-217/.

7. Хариуцагчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: Ш.Анхбаярын гэрчийн мэдүүлэг /хх 69-71/, Эчимэгийн гэрчийн мэдүүлэг /хх 90-93/, Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас хохирогч Э, гэрч Энарын мэдүүлгийн хуулбар /хх 154-159/, Э.Энхтайван,  Э нарын мэдүүлгийн хуулбар /хх 182-192/, Чингэлтэйд үүргийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 837 тоот “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” тогтоолын хуулбар /хх 193-195/, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн тэмдэглэл /хх 204, 207/, М.Энхбаатарын мэдүүлгийн хуулбар /хх 206/.

8. Шүүхийн санаачилгаар дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: 1 УБЛ улсын дугаартай, “Тоёота ланд круйзер 200 /Toyota Land Criuser-J200/ маркийн автомашины хувийн хэрэг /хх 36-49/.  

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

1. 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Эхолбогдуулж 2008 онд үйлдвэрлэгдсэн 1 УБЛ улсын дугаартай, “Тоёота ланд круйзер 200” /Toyota land cruiser 200/ маркын суудлын автомашиныг түүний хууль бус эзэмшлээс гаргуулахаар шүүхэд хандсан.

2. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шаардлагын үндэслэлээ “...автомашины хууль ёсны өмчлөгч нь Ц.Эн, ...нэхэмжлэгч өөрийн эд хөрөнгийг ашиглах гэхээр хариуцагч автомашиныг өөрийн эзэмшилдээ хууль бусаар байлгаж, ...эрхийг зөрчиж байна” гэж тайлбарласан.

3. Хариуцагч Э нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа “...би бол маргаан бүхий тээврийн хэрэгслийн шударга өмчлөгч нь, ...нэхэмжлэгчийн өмчлөл хууль бус, ...хэрэв нэхэмжлэгч өмчлөгч нь мөн бол маргаан бүхий автомашины үнийг тэрээр надад төлөх ёстой” гэсэн агуулгаар тайлбарлаж улмаар дараах сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Үүнд:

1/ “Тоёота ланд круйзер 200” /Toyota land cruiser 200/ маркын суудлын автомашины үнэ 84,360,000 төгрөг гаргуулах;

2/ 1 УБЛ улсын дугаарыг буцаан шилжүүлж өгөхийг даалгах.

Хоёр. Үндсэн нэхэмжлэл: 

1. Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшил болон өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. 

2. Дээрх эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь хууль ёсны өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалт байлгаж байх, өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий этгээд нь тухайн эд юмсыг эзэмших эрхгүй байх урьдчилсан нөхцөлүүд бүрдэх ёстой.

3. Маргааны зүйл болох тээврийн хэрэгсэл хариуцагчийн эзэмшилд байгаа эсэх талаар зохигчид маргаагүй. Дээр дурдсанчлан хариуцагч татгалзлын үндэслэлээ “...би  маргаан бүхий тээврийн хэрэгслийн шударга өмчлөгч бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөл хууль бус. Учир нь аливаа өмчлөх эрх хууль эсхүл гэрээний үндсэн дээр үүсдэг. Гэтэл нэхэмжлэгч анхнаасаа автомашиныг худалдан авах бус барьцаалах зорилгоор өмчлөлийг өөр дээрээ шилжүүлж авсан, ...байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус” гэсэн агуулгуудаар тайлбарласан. 

4. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно”, 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасан байна.

Мөн хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийхийг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д, амаар хийх хэлцлийг хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол хийсэн гэж үзэхийг мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д  тус тус заажээ.

5. Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад асуугдсан гэрч Ш.Анхбаярын “...2021 оны 8 дугаар сарын сүүлээр э гэх хүн машиныг өөрийн нэр дээр шилжүүлээд авчих, би завгүй байна, ...хэд хоногоос би өөрийн нэр дээр шилжүүлээд авъя гэсэн”, “...н.Баясгалан нь ...надад машиныг шилжүүлж өгсөн хүн. Түр машиныг нь унаад явъя гэсэн, үүнийг э зөвшөөрсөн” гэх мэдүүлэг,

2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч С.Эрдэнийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд “...5 жил гаруй найзалж буй Э.Баясгаланд уг автомашиныг зээлээр худалдсан. Ийнхүү худалдахдаа надад зарсан иргэнээс шууд Э.Баясгалангийн нэр рүү тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлсэн” гэж дурдагдсан байдал,

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч С.Эрдэнийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст хохирогчоор өгсөн мэдүүлгийн агуулга болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан судлахад дараах дүгнэлтэд хүрэхээр байна. Үүнд:

1/ Энь нэхэмжлэгч Ц.Э зээл чөлөөлүүлэх, үүний хариуд  өөрийн нэр дээр бүртгэлтэй автомашины өмчлөлийг шилжүүлэх, тодорхой төлбөрийг тохирсон хугацаанд буцаан төлөх, төлөөгүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн өмчлөл Ц.Энхтайванд үлдэхээр хэлцэл хийсэн ба ийнхүү тохирсон явдал нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгүүдтэй харшлаагүй. 

2/ 2008 онд үйлдвэрлэгдсэн 1 УБЛ улсын дугаартай, “Тоёота ланд круйзер” /Toyota land cruiser/ маркын суудлын автомашины өмчлөл болон бодит эзэмшил нэхэмжлэгч Ц.д эхэлж үүссэн. 

6. Ийм учир Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан 1УБЛ улсын дугаартай “Тоёота ланд круйзер 200” маркын суудлын автомашиныг хариуцагч С.Э хууль бус эзэмшлээс гаргуулан нэхэмжлэгчид олгуулах тухай Ц.Энэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. 

Сөрөг нэхэмжлэл:

1. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлүүдийг жагсаан бичсэн. Мөн Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй”, 187 дугаар зүйлийн 187.1-д “Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ” гэж тус тус заасан байна.

2. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд ямар нэг үүргийн харилцаа үүсээгүй, мөн нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр хариуцагчийн эд юмсыг олж авсан нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэгчээс автомашины үнэ 84,360,000 төгрөг гаргуулах, 1 УБЛ улсын дугаарыг буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөг, хариуцагчаас төлсөн 649,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг, улсын орлогоос 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгоно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2008 онд үйлдвэрлэгдсэн, 1 УБЛ улсын дугаартай, “Тоёота ланд круйзер 200” /Toyota land cruiser 200/ маркын суудлын автомашиныг хариуцагч С.Э хууль бус эзэмшлээс гаргуулж нэхэмжлэгч Ц.Эолгосугай.

2. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Ц.Э холбогдох 84,360,000 төгрөг гаргуулах, 1 УБЛ улсын дугаарыг буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай хариуцагч С.Э сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөг, хариуцагчаас төлсөн 649,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг, улсын орлогоос 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                            Н.ХАНГАЛ  