Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/00034

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/00034

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор, 6 дугаар баг, Гэгээн шавь 1 гудамж, 7 тоотод оршин суух хаягтай,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 53 дугаар байр, 50 тоотод оршин суух хаягтай, Хиад боржигон ургийн овогтой

 

Нэхэмжлэлийн шаардлага: 5,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хуяг  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Ахолбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ  нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

Баянгол дүүрэг, 19 дүгээр хорооны 53 байрны 50 тоотод оршин суудаг А нь 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 1493 дугаартай зээлийн гэрээгээр “...ээждээ эмчилгээний мөнгө явуулах гэсэн юм” гэж 5,000,000 төгрөг, дараа нь дахин 1,000,000 төгрөгийг надаас зээлж авсан. Үүнээс 300,000 төгрөгийг 2017 онд дансаар шилжүүлэн өгсөн боловч үлдэх 5,700,000 төгрөгийг буцаан төлөөгүй байна. Иймд 5,700,000 төгрөгийг Ааас нэхэмжилж байна гэжээ. 

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А миний бие 2017 онд н.Банзрагч болон Д.Б 5,000,000 төгрөгийг аван барьцаа хөрөнгийн оронд өөрийн ээж болох н.Оюунчимэгийн нэр дээрх 3 өрөө байрны ордерыг өгсөн. Гэтэл н.Банзрагч болон Бнар нь н.Оюунчимэгийн нэр дээрх Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 53-50 тоот 3 өрөө байрыг Сүхбаатар дүүрэг дэх 1 цэгийн үйлчилгээ болон 3, 4 дүгээр хорооллын нотариатчидтай нийлэн гуравдагч этгээдэд зарснаас үүдэж 2 жилийн хугацаанд миний бие болон н.Оюунчимэг нар нь өмгөөлөгч хөлсөлсөн. Мөн нааш цааш явах зардал, сэтгэл санааны хохирол учирсан, тухайн цаг үед гарсан ажил гэх мэтчилэн 5,000,000  төгрөгөөс илүү давсан хохирол амссан тул Д.б нэхэмжилж буй 5,000,000 төгрөгийг эргүүлэн төлөх боломжгүй гэжээ.

 

3. Зохигчид бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй.

 

         Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Бнь хариуцагч Ааас зээлийн гэрээний үүрэгт 5,700,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

2. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдээр зохицуулжээ.

 

3. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчээс 6,000,000 төгрөгийг хүлээн авсан болон буцаан төлөх зээлийн хэмжээ 5,700,000 төгрөг байгаа талаараа маргаагүй. Харин өөрийн татгалзлаа  “...Д.Б мөнгө зээлэхдээ байрны ордер барьцаанд өгсөн, ...гэтэл Бтухайн байрыг гуравдагч этгээдэд зарснаас болж маш их хохирол амссан, ...өмгөөлөгч хөлсөлж их хэмжээний зардал гарсан учраас зээлсэн мөнгөө төлөхгүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

 

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах зэрэг эрхүүдийг эдэлдэг. 

 

5. Хариуцагчийн тайлбар хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй, энэ талаар хариуцагч шүүхэд ямар нэг хүсэлт, нотлох баримтыг гаргаж өгөөгүй.

 

6. Иймд шүүхийн зүгээс нэхэмжлэгчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлсэн мөнгөө буцаан шаардах эрх бий болсон гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.  

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагчаас 106,150 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ааас 5,700,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бү олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагчаас 106,150 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

       

 

 

                        

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                    Н.ХАНГАЛ