Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2024/00244

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2024/00244

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, 56 дугаар байр, 13 тоотод оршин суух хаягтай, Ольхон ургийн овогтой

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Энэбишийн өргөн чөлөө гудамж, 12 дугаар байр, 405 тоотод оршин суух хаягтай, Олхонууд ургийн овогтой

 

Нэхэмжлэлийн шаардлага: 4,213,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хуяг  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Ххолбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ  нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Миний бие 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “Карго”-д арьс нүхэлдэг машин захиалсан. Х нь манай хамаатан учир итгээд би Хийн 5646016602 дансанд 4,213,600 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед Х нь надад “...Таны бараа намраас ирнэ, таны захиалгыг цааш нь хийчихлээ” гэж байсан. Ингээд би намар 9 дүгээр сард Хээс асуухад тэрээр “...би каргогоо өөр хүнд зарж байгаа, та энэ хүмүүсээс бараагаа авчаарай” гэсэн. Тэдгээр хүмүүстэй нь очоод уулзахад “...таны авсан бараа овор ихтэй, хүнд, хил гааль дээр хэцүү байна, ...хил гааль гайгүй болоод ачаа бараа ирдэг болохоор нааш нь бараагаа татна” гэж хэлсэн. 2022 онд ахиад уулзахад “...таны барааг урдаас авчрах гэхээр урд Өвөрмонгол нь явуулахгүй байна, ...та Цэрэндорж, Хишигт 2-той учраа ол” гэж хэлсэн. Ингээд одоо захисан бараа ч байхгүй, мөнгө ч байхгүй, бараа нь угаасаа ирэхгүй нь тодорхой болсон учир шилжүүлсэн 4,213,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Цнь манай гэр бүлийн хүн бөгөөд бид 2 анх “Карго” ХХК-ийг анх үүсгэн байгуулж 2020 оны 8 дугаар сараас 2021 оны 8 дугаар сар хүртэл ажиллуулсан. Бид Хятадын бүх хотуудаас Эрээн дахь хаяг дээрээ ирсэн ачааг хүлээн аван Улаанбаатар руу тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг байсан. Үйлчлүүлэгч нар хятадын үйлдвэрүүдтэй харилцахад хэлний бэрхшээл тулгардаг. Үүнд нь бид туслалцаа үзүүлж орчуулгыг нь хийж мөнгө шилжүүлэх шаардлагатай бол гүйлгээг нь хийж өгдөг байсан. Б 2021 оны 6 дугаар сард бидэнд бараа захиалах хүсэлт гаргасан ба манайх үйлдвэртэй нь холбогдон барааны мөнгийг нь шилжүүлэн захиалгыг нь хийж өгсөн,  4,213,600 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан, энэ талаар маргахгүй. Харин нэхэмжлэгчийн мөнгийг шууд үйлдвэр рүү нь дамжуулан шилжүүлсэн. Тухайн барааг захиалсан үйлдвэр нь 2021 оны 7 дугаар сарын 23-нд барааг нь үйлдвэрээс гарсан 2021 оны 8 дугаар сарын 07-нд манайх Эрээн дахь хаяг дээрээ хүлээж авсан. 2021 оны 8 дугаар сард манай ачааг ачиж байсан н.Цэлгэр гэх Өвөрмонгол хүн холбогдож “...каргогоо зарах уу” гэсэн санал тавьснаар н.Хатанбаатар гэх хүн төлөөлөн уулзаад ярилцаж тохиролцсоны үндсэн дээр “Карго”-г зарахаар болж урьдчилгаа 15,000,000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 28-нд, үлдэгдэл 35,000,000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 29-нд шилжүүлж тооцоо дууссан байдаг. 2021 оны 8 дугаар сард урд Эрээн дахь агуулахаас бусад бүх зүйлийг н.Хатанбаатарт хүлээлгэн өгсөн.

Тэгээд Улаанбаатарт байсан бүх ачаанаас гадна Эрээнд байсан 30 гаран хэсэг ачааг хүлээлгэн өгөхөд Бын ачаа дунд нь байсан. Ингээд 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс хойш би “Карго”-ны дотоод ажилд оролцоогүй ба н.Хатанбаатар Улаанбаатарт хүлээн авсан болон Эрээнд байсан ачаануудыг авчран манай дансыг солин өөрсдийн дансаар бүх гүйлгээг хийж үйлчлүүлэгчдэд барааг нь тарааж өгсөн болно. Б надаас захиалгын бараагаа лавлан асуухад нь би “Карго”-г худалдаж авсан хүмүүсээс аваарай, би дотоод ажилд нь оролцохгүй байгаа бүх ачаагаа хүлээлгэн өгсөн гэж хэлсэн. “Карго”-г худалдаж авсан хүмүүс нийт авчрах ёстой ачаанаасаа 1 ачаа дутуу авчирчхаад хариуцлагаас зугтаж Эрээний гаалийн хашаанаас ачаа ачуулсан Өвөрмонгол н.Баатар гэх хүнд өртэй гэх яриа үүсгэсэн байсан. Би 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр тухайн н.Баатар гэх Өвөрмонголд өөрийн машин болон 33-60 УАО улсын дугаартай Volvo маркийн автомашинаа түрээсэлж ачааг нь Эрээнээс ачин Улаанбаатар дахь тэдний агуулах дээр буулгаад түрээсийн мөнгө болох 10,000,000 төгрөгийг манай нөхөр болох С.Цэрэндоржийн 5400280666 тоот дансанд н.Баатарын Улаанбаатар дахь ажилтны 5377036894 \О.Энхтайван\ данснаасаа ямар ч асуудалгүй шилжүүлсэн. Хэрэв би тухайн хүмүүст өртэй байсан бол миний машин түрээсэлсэн мөнгөнөөс хасах ч юм уу эсвэл бүр өгөхгүй ч байж болох байсан. Гэвч тэгээгүй ярилцаж тохиролцсоны дагуу шилжүүлсэн. Тухайн шилжүүлсэн баримт дансны хуулгаар нотлогдоно. Иймд би тэр өртэй учраас ачааг нь ачуулаагүй гэх яриаг огт үндэслэлгүй худал яриа гэж үзэж байна. Иймд бүх ачаа бараа болон үйл ажиллагаагаа хүлээж авчихаад өөрсдийн гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй н.Хатанбаатараас болж ийм асуудал үүссэн тул тухайн Баас надад үүсгэсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байна. Надтай ямар ч хамааралгүй болсон асуудлыг надтай хамаатуулж байгаа тул Быг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх3/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх4/.

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх26/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх31/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх32-34, 43/.

 

         Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б нь хариуцагч Хээс 4,213,600 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. 

 

2. Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Хийн данс руу 4,213,600 төгрөгийг арьс цоолдог машины төлбөрт шилжүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл захиалсан бараа ирээгүй, ирэхгүй нь тодорхой болсон тул өгсөн мөнгөө буцааж авна” гэж тайлбарлаж байна.

 

3. Хэрэгт цугларсан баримтуудыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 4,213,600 төгрөгийг манай эхнэр Х өөрийн Хаан банк дахь дансаар хүлээн авсан”, “...нэхэмжлэгчийн захиалсан бараа одоо Эрээн хотод л байгаа байх” гэх тайлбартай харьцуулан судлахад нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний үүргийн харилцаа үүссэн, уг гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөл байдал бий болсон гэж үзэхээр байна.  

 

4. Нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан гэж үзэх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн зүйлийг талууд харилцан буцаан өгөх үүрэг үүссэн байна.

 

5. Иймд хариуцагч Хээс 4,213,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бд олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 205 дугаар зүйлийн 205.1  дэх хэсгүүдэд нийцнэ.  

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 82,368 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 82,368 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хээс 4,213,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 82,368 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 82,368 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

       

 

 

 

                        

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                    Н.ХАНГАЛ