Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 106

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны “А” танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 121000020028 дугаартай хэргийг 2******* оны 08 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч ******* овогт ******* *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд ******* оны ******* сарын *******-ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-............/, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХААИС-ийн нягтлан бодогчийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүүгийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар багийн дүгээр байрны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

Шүүгдэгч ******* нь 2******* оны 06 сарын 20-ны өдөр 16 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ольхон” зочид буудлын зүүн талын засмал зам дээр "Приус-20" маркийн 8-18 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5, дүгээр бүлгийн .2 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн мөргөж, улмаар бие махбодид нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2******* оны 06 сарын 20-ны өдөр аавын эзэмшлийн “Приус-20” маркийн 8-18 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан бөгөөд дүү эмнэлэгт ээжийн ажилд хүргэж өгчихөөд хамтаар “Ольхон” зочид буудлын зүүн талын засмал замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй явж байсан. Тэгээд “Ольхон” зочид буудлын зүүн талд явж байхад “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлээд гарахаар нь би хурдаа сааруулаад явж байхад гэнэт ард талд юманд цохигдох шиг чимээ гарсан. Тэгэхээр нь машинаа зогсоогоод хамтаар машинаасаа буугаад харахад нэг охин газар суугаад уйлаад байж байсан бөгөөд хажууд нь эгч нь зогсож байсан. Тэр сууж байсан охины баруун талын хөлний шилбэ орчмоос нь цус гарч байхаар нь тэр эгч, дүү 2-ыг суулгаад эмнэлэг рүү хүргэж өгөөд цагдаад дуудлага өгсөн...” гэжээ.

 

Өсвөр насны хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 6 сарын 20-ны 15 цагийн орчимд эгч хамтаар 52-р байранд байдаг эмээгийнхээ гэрт усанд орчихоод 16 цагийн орчимд эгчийнхээ хамтаар эмээгийн гэрээс гарсан. Тэгээд бид хоёр “Ольхон” нэртэй буудлын зүүн талаар хойш явж байгаад зүүн тийшээ зам хөндлөн гарах гэж байсан юм. Тэгэхэд агаарын шаар хийсэхээр нь би зам хөндлөн ганцаараа гүйсэн, машин хойшоо явж байхаар нь би ганцаараа гүйчихсэн юм. Тэгээд би машинд дайруулсан. Миний баруун хэсгээр машин дайрсан бөгөөд би машинд дайруулаад босох гэхэд босч чадахгүй байсан. Тэгээд намайг нэг ах өргөөд машинд суулгаад эмнэлэгт аваачсан...” гэжээ. /хх 16/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2******* оны 0 сарын 05-ны өдрийн 845 тоот дүгнэлтэд: “1.ийн баруун шаант, тахилзуур ясны ил, баруун эгэм ясны далд хугарал, зүүн чихний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэжээ. /хх 25/

 

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн автотехникийн шинжээчийн 2******* оны 0 сарын 22-ны өдрийн дүгнэлтэд: “Хариулт-1 Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, .2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хариулт-2 Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.-д Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно. Хариулт-3 ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн жолоочийн цахим сангаас лавлагаа авахад /............./ регистрийн дугаартай овогтой ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. Хариулт-4 Материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Тоёота Приус-20 маркийн 8-18 улсын дугаартай тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэж үзэв” гэжээ. /хх 2/

 

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтад: Өсвөр насны гэрч /хх 20/, гэрч /хх 21-22/, Г. /хх 23-24/, Өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /хх 18-/, шүүгдэгч ******* /хх -35/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-13/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 14/, Хохирол төлсөн баримт /хх 3/, Өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх 46/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх 43/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 45/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

 

Шүүгдэгч ******* нь 2******* оны 06 сарын 20-ны өдөр 16 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ольхон” зочид буудлын зүүн талын засмал зам дээр "Prius-20" маркийн 8-18 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, .2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 5 настай мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон, үйл баримтыг нүдээр харж гэрчилсэн гэрч С. “...******* хурдаа хасаад хажуугаар өнгөрсөн машины араас явж байхад хойт талд гэнэт юм цохигдох шиг чимээ гарсан. ******* бид хоёр бууж харахад машинаас 6- орчим метрийн зайд нэг охин хойд зүгт хараад сууж байсан...Охины баруун талын хөлнөөс цус гарчихсан байсан бөгөөд бид хоёр охиныг машиндаа суулгаад эмнэлэг рүү аваад явсан...Тэр охиныг хаанаас хашаа явж байсныг би хараагүй, яаж мөргүүлснийг нь мэдэхгүй байна...” гэх /хх 21-22/, өсвөр насны гэрч Ж. “...Дүүгийнхээ хамтаар хоёул “Ольхон” буудлын зүүн талд зогсоод зам хөндлөн гарах гэж байхад агаарын шаар зүүн урагш хийссэн. Дүү тэр шаарны хойноос зам хөндлөн гарч гүйж байхад урд зүгээс хойд зүгт явж байсан “Prius” маркийн машин манай дүүг мөргөсөн бөгөөд дүү баруун тийш унасан. Тэгэхэд тэр машин 10 гаруй метр газар яваад зогссон...Машин нэлээд хурдтай явж байсан. Тэр машин хамар хэсгээрээ мөргөсөн...” гэх /хх 20/, Өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /хх 18-/, гэрч Г. /хх 23-24/ нарын мэдүүлгүүд, уг ослын улмаас хохирогч өсвөр насны хохирогч ийн эрүүл мэндэд “баруун шаант, тахилзуур ясны ил, баруун эгэм ясны далд хугарал, зүүн чихний зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол учирсан талаар дүгнэсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 845 тоот дүгнэлт /хх 25/, мөн түүний “хөдөлгөөнд аюул саад бий болсон үед зогсоох арга хэмжээ аваагүй”-н улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон талаар дүгнэсэн техникийн шинжээчийн дүгнэлт /хх 36/-үүд болон хэрэгт цугларсан Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-13/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 14/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******ий үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Энэхүү гэмт хэрэг нь 2******* оны 06 сарын 20-ны өдөр үйлдэгдсэн боловч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн  2******* оны сарын *******-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2*******5 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь зөв байна.

                                                                                                                                       

Иймд шүүгдэгч *******ийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийг жолоодохдоо замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5, дүгээр зүйлийн .2 дахь заалтуудыг зөрчиж “хөдөлгөөнд аюул саад бий болсон үед зогсоох арга хэмжээ аваагүй” *******ий гэм буруугаас осол гарсан гэж үзэх үндэстэй ба хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.

 

Энэ хэрэгт холбогдуулан гарсан шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтүүд нь хэрэг явдлын гол фактыг тогтооход ач холбогдол бүхий, эргэлзээгүй, хуульд нийцсэн байна гэж дүгнэв.

 

 Хэрэгт шүүгдэгч *******д хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн болох нь Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 45/, Өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх /, Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх 46/ зэргээр тус тус нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах, баримт бичгээр хураагдаж ирсэн *******ий дугаартай жолоочийн үнэмлэх, ............. регистрийн дугаартай иргэний үнэмжлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлж, *******5081 дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээг тээврийн хэрэгслийн  өмчлөгч Дорнод аймгийн Хэрлэн сумын дүгээр багийн 3- тоотод оршин суух, т олговол зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36., 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д зааснаар ******* овогт ******* *******ийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 3, .3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 4,  .3 дугаар зүйлийн 4, дэх хэсэгт зааснаар тэнссэн шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

5. Эрүүгийн 121000020028 тоот хэрэгт эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

                                 

 

6. Баримт бичгээр хураагдаж ирсэн *******5081 дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээг тээврийн хэрэгслийн  өмчлөгч Дорнод аймгийн Хэрлэн сумын дүгээр багийн 3- тоотод оршин суух, т олгож, шүүгдэгч *******ий дугаартай жолоочийн үнэмлэх, .................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлсүгэй.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ий тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 2******* оны 08 сарын 2-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11. дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ