Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/01248

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 11 өдөр

      Дугаар 102/ШШ2024/01248

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 6 дугаар байр, 1 тоотод оршин суух хаягтай, Зээрднүүд ургийн овогтой

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 6 дугаар байр, 1 тоотод бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 12-2-32 тоотод оршин суух хаягтай, Мон уул ургийн овогтой

 

Нэхэмжлэлийн шаардлага: 7,817,643 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаатар

Хариуцагч Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнхзаяа

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Г холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч талаас дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

Гбид 2004 онд танилцан 2006 онд гэр бүл болсон. Гэр бүл болж хамтран амьдрах хугацаанд Баянгол дүүргийн 8 хороо, 6 байрны 1 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг 2011 онд худалдаж авсан. Тухайн үедээ энгийн эргэлтийн зээлд шилжүүлж энэ үеэс 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ипотекийн зээлд шилжүүлж энэ үеэс 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ипотекийн зээл төлж ирсэн. Гбид хоёр 2022 оны 5 дугаар сард шүүхээр орж салсан. Бид эд хөрөнгийн асуудлаараа маргасан ба шүүхээс гарсан шийдвэрт буюу давж заалдах шатны шүүхийн магадлалд бидний хэн аль нь гомдол гаргаагүй, магадлал хүчин төгөлдөр болсон. Бидний гэрлэлтээ цуцлуулж эд хөрөнгийн маргааны асуудлыг шийдвэрлэх үед бид ирээдүйд буюу 2026 он хүртэл Хаан банканд төлөх 15,635,287 төгрөгийн өртэй байсан ба тухайн үед өрөө хуваалгах гэсэн боловч төлөгдөөгүй учир хуваах боломжгүй, харин төлбөрийг төлсөн тохиолдолд өрийг Г хариуцах хэсгийг шаардахад уг шийдвэр магадлал саад болохыг дурдаж байна гэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийсэн. Энэ процесс ажиллагааны дараагаар би ах, эгч дүү нараасаа зээл авч банкны үлдэгдэл төлбөр болох 15,635,287 төгрөгийг өөрийнхөө болон үндсэн зээлдэгч Б.Га өмнөөс Хаан банканд төлж мөн шүүхийн шийдвэрээр Г төлөхөөр шийдвэрлэсэн 35,000,000 төгрөгийг төлсөн. Б.Ганбаатараас хамт авсан зээлийн үлдэгдэл төлбөрийн 50 хувь болох 7,817,643 төгрөгийг гаргуулах хүсэлтэй. Гнь намайг 56,000,000 төгрөгөөр авсан байраа орон сууцны үнэ ханш өссөн үед үнэлгээ гаргуулж өөр оногдох хэсэгтээ өндөр төлбөр гаргуулж дээрээс нь ирээдүйд төлөх өр төлбөртэй үлдээсэн. Иймд Б.Га 7,817,643 төгрөгийг гаргуулж, М надад олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч М нь 2011 онд ипотекийн зээлээр худалдан авсан 2 өрөө орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрийн 50 хувь болох 7,817,643 төгрөгийг надаас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж буй нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар “...Мгийн Хаан банканд төлөгдөөгүй байгаа зээлийн төлбөрийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн үнээс хасаж тооцоогүй” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн. М уг магадлалыг хүлээн зөвшөөрөн хуулийн тогтоосон хугацаанд хяналтын журмаар гомдол гаргаагүй. Мөн тэрээр банканд орон сууц миний эзэмшил би өмчлөх эрхтэй болсон тул үлдэгдэл зээлийн төлбөрийг би төлж барагдуулна гэж мэдэгдсэн. Тиймээс ч банк надаас үлдэгдэл зээлийн талаар дахин холбогдоогүй болно. Үүнээс өмнө би өөрөө ипотекийн зээлээ төлж байсан. Хэрэв надад хамааралтай зээлийн үлдэгдэл байсан бол төлөх хугацаа болонгуут банк миний данснаас шууд зээлээ суутган авах байсан. Одоо энэ орон сууцтай холбоотой ямар нэгэн өр төлбөр зээлийн үлдэгдэл 7,817,643 төгрөг надад огт хамааралгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн албан бичиг, 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн “Дахин санхүүжилтийн гэрээ буюу нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, мөн өдрийн “Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, Нийслэлийн шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 210/ма2022/00896 магадлал, шүүхэд төлөөлөх итгэмжлэл.

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 102/шш2022/00696 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 210/ма2022/00896 магадлал.

 

5. Шүүхийн санаачилгаар дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Улсын бүртгэлийн Ерөнхий газраас Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 6 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн лавлагаа, “Хаан банк” ХК-иас  Зээрднүүд ургийн овогтой /, Мон уул ургийн овогтой / нарын 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр тус банктай байгуулсан “Хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээ”-ний  төлбөр төлөгдсөн эсэх, төлбөрийг хэрхэн барагдуулсан талаарх лавлагаа, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б.Га нэхэмжлэлтэй, хариуцагч Мд холбогдох, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 102/шш2022/00696 дугаар шийдвэртэй, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 210/2022/00896 дугаар магадлалтай иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг, ямар үндэслэлээр хэрхэн дуусгавар болгосон талаарх дэлгэрэнгүй лавлагаа. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 102/шш2022/00696 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Гболон М нарын гэрлэлтийг цуцалж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 6 дугаар байрны 1 тоотод байршилтай, 28м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг хариуцагч Мгийн өмчлөлд үлдээж, Мгаас 35,200,000 төгрөг гаргуулж Г, 35,200,000 төгрөг гаргуулж М.Сүхбатад тус тус олгож шийдвэрлэжээ. 

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 210/ма2022/00896 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснээр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу дээрх шийдвэрт 1078 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэгчийн 22250825 тоот тогтоолоор иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

 

Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 11/907 дугаар тогтоолоор “...төлбөр төлөгч М ...гүйцэтгэх баримт бичигт заагдсан төлбөрийг төлж барагдуулсан” үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна.

 

Хоёр.

 

1. 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч М нь хариуцагч  Г холбогдуулж 7,817,643 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гарган шүүхэд хандсан. Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ “...бид гэрлэлтээ цуцлуулж, эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлэх үед бид 2026 он хүртэл Хаан банканд 15,635,287 төгрөгийг төлөх өртэй байсан. Тухайн үед өрөө хуваалгах гэсэн боловч төлөгдөөгүй учир хуваах боломжгүй, харин төлбөрийг төлсөн тохиолдолд өрийг Г хариуцах хэсгийг шаардах боломжтойг шүүхээс дүгнэсэн. Би банкны үлдэгдэл төлбөр болох 15,635,287 төгрөгийг өөрийнхөө болон үндсэн зээлдэгч Б.Га өмнөөс Хаан банканд төлсөн. Мөн шүүхийн шийдвэрээр Г 35,000,000 төгрөгийг төлсөн. Иймд Б.Ганбаатараас хамт авсан зээлийн үлдэгдэл төлбөрийн 50 хувь болох 7,817,643 төгрөгийг гаргуулах хүсэлтэй” гэжээ. 

 

2. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа “...би өгөх ёстой бүх төлбөрөө өгсөн учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлав.

 

Гурав.

 

1. Бусдын өрийг сайн дураараа төлснөөр үүрэг бүхий этгээдэд ашигтай байдал үүсч, хөрөнгө нь үндэслэлгүйгээр нэмэгдсэн, харин төлбөр төлсөн этгээд нь энэ хэмжээгээр эд хөрөнгийн алдагдал хүлээж байгаа нөхцөл байдал үүссэн тохиолдолд өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэйг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан байна.

 

Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-т “Хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй” гэжээ.

 

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлагаа нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй.

 

Хариуцагч Б.Га 7,817,643 төгрөг гаргуулах тухай шаардлагаа нотлохоор нэхэмжлэгч нь 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 15,635,287.29 төгрөгийг “...Мө зээл хаав” гэсэн утгатайгаар “Хаан банк” ХК-д төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт, 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн “Дахин санхүүжилтийн гэрээ буюу нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”, мөн өдрийн “Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”, 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-нүүдийг өгсөн.

 

Дээрх баримтуудыг “Хаан банк” ХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн 29/1745 тоот албан бичигт “...Б.Га, М нарын 2011.08.17-ны өдөр тус банктай байгуулсан орон сууцны ипотекийн зээлийн төлбөр 2022.08.10-ны өдөр хаагдсан байна” гэх албан бичиг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 102/шш2022/00696 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 210/ма2022/00896 дугаар магадлалын агуулга, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтуудтай харьцуулан судлахад нэхэмжлэгч М нь шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч Г төлбөрийг төлснөөс гадна хариуцагчийн өмнөөс зээлийн төлбөрийг төлсөн үйл баримт тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1, 242 дугаар зүйлийн 242.12 дахь хэсгүүдэд нийцнэ гэж шүүхээс үзэв. 

 

Дөрөв.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 141,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Га 141,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Га 7,817,643 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мд олгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 141,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Га 141,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                    Н.ХАНГАЛ