Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2024/01466

 

                                                                                          

 

 

 

 

 

 

 

 

 

                                    2024       04         08

                                182/ШШ2024/01466

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж, шүүгч Х.Дашдэчмаа, Б.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Г/РД:/

 

Хариуцагч: Ш,  байр

 

гэм хор, сэтгэл санааны хохиролд нийт 344,237,677 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгч Л.Г,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Гби 2008 онд Шүүхийн тухай хуульд заасан болзол, шаардлагыг хангаж, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаар зарлигаар Баянзүрх дүүргийн шүүхэд шүүгчээр томилогдон ажиллаж байсан.

Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилсан Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд шинэчлэн баталсан Шүүхийн багц хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ШЗөөс 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор давж заалдах шатны болон анхан шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх, мөн өдрийн 42 дугаар тогтоолоор нийт шүүгчдийг шинээр байгуулагдсан шүүхэд шүүгчээр томилуулах тогтоолыг тус тус Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байсан.

Ингэхдээ 2013 оны Шүүх байгуулах тухай хуулиар Монгол улсын шүүхүүдийг тойргийн  системд  хувиргаж, шинээр  шүүхүүдийг байгуулсан  бөгөөд энэ  нь иргэн,

эрүү, захиргааны хэргийн шүүхүүдийг 1-20 хүртэл дугаарлаж, Тухайлбал: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар/, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх /Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан/, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх /Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар/ гэх мэтээр нэрлэж, ШЗийн 42 дугаар тогтоолоор Л.Гнамайг шинээр байгуулагдсан ийнхүү нэрлэх шүүхэд шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн.

ШЗийн уг саналын дагуу Монгол улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлж, мөн өдрөө шүүгчдийг буцаан томилсон 199 дүгээр зарлиг гаргахдаа Л.Гнамайг ямар нэгэн “хууль зүйн үндэслэл, тодорхой шалтгаангүйгээр” томилоогүй орхигдуулсан.

Монгол улсын Үндсэн хуулийн цэц 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоолоороо “Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хоёр. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, мөн хуулийн 2 дугаар зүйлийн Нэг. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хоёр. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, түүнчлэн Гурав. Захиргааны хэргийн анхан шатны шүүх гэсний 6, 11 дэх заалтыг хүчингүй болгосон болно.

Үндсэн хуулийн Цэцийн дээрх тогтоолын үр дагавар нь нэхэмжлэгч Л.Гнамайг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн ШЗийн 2013 оны 42 дугаар тогтоол Үндсэн хуульд нийцэхгүй болсон, нөгөө талаас тогтоолд заасан Дүүргийн 1, 2, 3, 4, 5 дугаар шүүх гэх зэрэг нэршил бүтэц бүхий шүүхүүд огт байхгүй болсон тул ШЗийн уг тогтоол Үндсэн хуульд нийцээгүй бөгөөд эрх зүйн үр дагаваргүй, үйлчлэлгүй болсон.

Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаас Л.Гнадад холбогдох маргааныг хянан шийдвэрлэх хэргийн болон шүүхийн харьяаллыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх байхаар харьяалал тогтоож өгсөн.

Миний бие 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд ШЗд хандан Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, 2015 оны Шүүх байгуулах тухай хуульд нийцүүлэн өргөн мэдүүлэхийг хүсч өргөдөл, гомдол удаа дараа гаргаж байсан бөгөөд ШЗөөс Л.Гтаныг дахин шүүгчээр томилуулахаар Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх боломжгүй гэсэн хариуг өгсөөр ирсэн.

Монгол улсын Дээд шүүхээс хэргийн харьяалал тогтоож өгсөн тул 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүх 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шүүхийн шийдвэрээр Л.Гнамайг Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээгүй ШЗийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон шийдвэрлэсэн.

Дээрхи шийдвэрийн дагуу ШЗ нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Л.Гнамайг Монгол улсын Ерөнхийлөгчид шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн ба ШЗөөс холбогдох материалыг дутуу явуулснаас болж Монгол улсын Ерөнхийлөгчөөс 12 иргэний холбогдох материалыг буцаасан ба ШЗ нь холбогдох материалуудыг бүрдүүлэн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Монгол улсын Ерөнхийлөгчид материалыг дахин хүргүүлсэн байдаг ба Монгол улсын Ерөнхийлөгчөөс Л.Гнадад холбогдох материалыг ШЗд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаартай албан бичгээр буцаан хүргүүлсэн байсан.

Нэхэмжлэгч миний хувьд ШЗийг Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д заасан заасан эрхээ хэрэгжүүлж, Л.Гнамайг дахин шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэхийг хүсч өргөдөл, гомдол гаргасан. Гэтэл ШЗөөс тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж албан тоотоор мэдэгдсэн тул дээрхи эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа ШЗийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгохоор 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 699 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Л.Гийг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа болон хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа ШЗийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Л.Гийг шүүгчээр томилуулахаар Монгол улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхийг Шүүхийн еренхий зөвлөлд даалган шийдвэрлэсэн.

 ШЗ нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 699 дугаартай шийдвэрийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр биелүүлж, ШЗийн хуралдаанаараа Л.Гминий асуудлыг хэлэлцэж, шүүгчээр томилуулахаар Монгол улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлсэн байдаг.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэр, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 699 дугаартай шийдвэрээр ШЗийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон тус тус шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 498 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлд заасны дагуу байгууллага, албан тушаалтны гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас өөрт учирсан дараах гэм хорын хохирлыг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Нэхэмжлэгч Л.Гнадад учирсан гэм хорын хохирол. Үүнд:

 - Олох байсан орлого буюу авах байсан цалин: 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл /108 сар 12 хоног х 2,7000,000 төгрөг сарын цалин/ 293,072,727 төгрөг,

- Нэмэгдэл /108 сар 12 хоног/ 51,164,950 төгрөг.

Л.Гби энэ хугацаанд мөн сэтгэл санааны хохирол амссан. 2013 оноос 2023 оныг хүртэл 10 жил ажилгүй, орлогогүй, амьдралын баталгаагүй нөхцөл үүсгэж сэтгэл санаагаар унах, сэтгэл санааны дарамтад орох, ичих, нойр хүрэхгүй байх, гонсойх, амьдралын баяр баясалгүй болох, өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ алдах зэрэг сөрөг стресст орж байна. Энэ нь сэтгэл санааны хохирол болон илэрч байгаа юм. Сэтгэл санааны хохиролд 20.000.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд ШЗийн гэм буруутай эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч Л.Гнадад учирсан гэм хорын хохирол нийт 344,237,677 төгрөгийг ШЗөөс гаргуулж өгнө үү гэв.

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын ШЗийн хууль бус үйл ажиллагааны улмаас 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд учирсан хохирол болох 344,237,677 гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд, Нэхэмжлэгчийн эрхийн зөрчил буюу түүнээс бий болсон хохирол ШЗөөс үл хамаарах шалтгаанаас үүдсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид хохирол учрахад ШЗийн буруутай үйл ажиллагаа байхгүй тул хохирлыг ШЗ хариуцахгүй.

          Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлөхөд нэхэмжлэгч Л.Гчөлөөлөгдсөн.

          Төрийн албаны хуулийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасныг үндэслэн ШЗийн даргын 2014 оны 198 дугаар тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх /12 сая төгрөг/ тэтгэлэгийг Л.Гт олгосон бөгөөд тухайн тэтгэлгийг маргаангүйгээр авсан байна.

          Энэхүү чөлөөлсөн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүйгээс гадна дээр дурдсанчлан иргэн Л.Гийг шүүгчээр үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болгосон аливаа үйлдэл, эс үйлдэхүйг ШЗ гаргаагүй болохийг дахин дурдая.

          Иймд цалин хөлс, амралтын мөнгө, сэтгэл санааны хохирол зэргийг нөхөн олгох хууль зүйн үндэслэлгүй байна.

          Нэхэмжлэгч Л.Гийг хууль бусаар шүүгчийн эрхээс нь түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан, ажлын байранд эгүүлэн тогтоох тухай маргаан буюу хөдөлмөрийн эрхийн маргаан, ШЗ нэхэмжлэгчид хохирол учруулсан тухай маргаан зэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байхгүй бөгөөд ШЗ хохирол учруулаагүй болно.

          Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

  1. Шүүх нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэр,  2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2022/0699 дугаар шийдвэр, 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2023/0693 дугаар шийдвэр, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШЗ2024/1336 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2022/0757 дугаар, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2023/0717 дугаар магадлал, ШЗийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 01/533 дугаар, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/2223 дугаар, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01/259 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгүүд, нэхэмжлэгчийн нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хариуцагчийн хариу тайлбар, ШЗийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаар, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 74 дугаар, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 97 дугаар, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 28 дугаар, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 306 дугаар тогтоолууд, тогтоолын хавсралтууд, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Е/04 тоот, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Е/04 тоот албан бичгүүд, ШЗийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоол, тогтоолын хавсралт, 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаар тогтоол, тогтоолын хавсралт, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаар тогтоол, тогтоолын хавсралт зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Л.Гнь ШЗд холбогдуулан түүний хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан гэм хор, сэтгэл санааны хохирол гэж нийт 344,237,677 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа шаардлагаа үндэслэхдээ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 70, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 699 дүгээр шийдвэрүүдээр нэхэмжлэгчийг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээгүй ШЗийн гэм буруутай эс үйлдэхүйг тогтоосон учраас учирсан хохирол болох 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны цалин 293,072,727 төгрөг, нэмэгдэл цалин 51,164,950 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг, нийт 344,237,677  төгрөгийг гаргуулна гэсэн.

 

3.Хариуцагч ШЗийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ нэхэмжлэгчийг шүүгчээр үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болгосон аливаа үйлдэл, эс үйлдэхүйг ШЗ гаргаагүй тул хохирол хариуцах үндэслэлгүй, Л.Гийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар шүүгчийн албанаас чөлөөлсөн, Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т зааснаар ШЗийн даргын 2014 оны 198 дугаар тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх /12,000,000 төгрөг/ тэтгэлгийг Л.Гт олгосон бөгөөд тухайн тэтгэлгийг маргаангүйгээр авсан, түүний хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргаан, хохирлын маргааныг шийдвэрлэсэн ямар нэг шийдвэр байхгүй гэж тайлбарлан маргаж байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1.Нэхэмжлэгч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаартай зарлигаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байх үед 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан Шүүх байгуулах тухай хуулиар анхан болон давж заалдах шатны шүүхийн бүтэц, зохион байгуулалтанд өөрчлөлт орж, үүнтэй холбоотойгоор шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлж, буцаан томилуулах тухай ШЗийн 2013 оны 41, 42 дугаар тогтоолын дагуу Монгол улсын Ерөнхийлөгч 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлж, мөн өдрөө шүүгчдийг буцаан томилсон 199 дүгээр зарлиг гаргахдаа 12 хүнийг буцаан шүүгчээр томилоогүй байх ба энэ 12 хүнд нэхэмжлэгч Л.Горсон байна.

 

              4.2. Төрийн албаны хуулийн 27.2.4-т зааснаар ШЗийн даргын 2014 оны 198 дугаар тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Гт олгожээ.

 

4.3.Хуульд нийцүүлж шүүгчээр томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг хүсэж нэхэмжлэгч ШЗд, мөн асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад удаа дараа хандаж байсан, Дээд шүүх  

эцэст нь энэ тухай гомдлыг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх хэргийн харъяаллыг тогтоож өгсөн байдлууд тогтоогдож байна.

 

4.4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхгүй байгаа ШЗийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Л.Гийг дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. Ингэхдээ шүүх шүүгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол, хараат бус байдлыг хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд арга хэмжээ авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх нь ШЗийн үүрэг ба ШЗ энэ чиг үүргээ хэрэгжүүлж 12 иргэнийг, түүн дотор Л.Гийг шүүгчийн албан тушаалд буцаан томилуулах саналыг Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэх зэргээр шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой арга хэмжээг аваагүй байна гэж үзжээ.

 

4.5.Дээрх нэхэмжлэлийн шаардлагатай хамт Л.Гнарын 12 иргэн өөрчлөн байгуулсан шүүхийн шүүгчээр тэднийг буцаан томилоогүй орхигдуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тэднийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т нийцүүлэн урьд эрхэлж байсан шүүгчийн албан тушаалд буцаан томилох шийдвэр гаргахыг Монгол Улсын Ерөнхийлдөгчид даалгахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн авахаас татгалзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид холбогдуулан үүссэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

4.6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрийн дагуу ШЗ нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Л.Гийг шүүгчээр томилуулахаар Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн боловч Монгол улсын Ерөнхийлөгчөөс ШЗд 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Е/04, 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаартай албан бичгээр санал, холбогдох баримтыг буцаан хүргүүлсэн байна.

 

4.7.Нэхэмжлэгч ШЗийг Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д заасан заасан эрхээ хэрэгжүүлж, Ерөнхийлөгчийн саналыг нягталж, түүнийг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхийг хүсч өргөдөл гаргасан ба ШЗөөс уг эрхийг хэрэгжүүлэх боломжгүй гэж албан бичгээр мэдэгдсэн тул эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа ШЗийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэгч 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 699 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Л.Гийг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа болон хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа ШЗийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Л.Гийг шүүгчээр томилуулахаар Монгол улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхийг Шүүхийн еренхий зөвлөлд даалган шийдвэрлэжээ.

 

 ШЗ нь дээрх шийдвэрийн дагуу 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ШЗийн хуралдаанаар асуудлыг хэлэлцэж, Л.Гийг шүүгчээр томилуулахаар Монгол улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлж, Ерөнхийлөгч 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Е/04 дугаартай албан бичгээр саналыг буцаан хүргүүлсэн байна.

 

5.Шүүх нэхэмжлэгчийн ШЗөөс хохирол нэхэмжилсэн

шаардлагыг үндэслэл бүхий байна гэж үзнэ. Үүнд:

 

5.1. Нэхэмжлэгч Л.Гийг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа болон хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа ШЗийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Л.Гийг шүүгчээр томилуулахаар Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг ШЗд даалгаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 0699 дугаартай шийдвэрүүд байна.

 

Шүүхийн шийдвэрүүдэд ... шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан үйл баримт нь шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосонтой адил үр дагаврыг нэхэмжлэгчид үүсгэсэн, ...зөвхөн Монгол улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасан үндэслэл үүссэн нөхцөлд л шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх болон дуусгавар болгохоор, бусад тохиолдолд шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох, хязгаарлахыг хориглосон агуулгаар тодорхой хуульчилсан ба ийнхүү хуульчилсны зорилго нь шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдалтай шууд холбоотой, шүүгчийн албан тушаалд ажиллаж байсан иргэний шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох эрх зүйн үндэслэл бий болсон нь тогтоогдохгүй байна, энэ тохиолдолд ШЗийг нэхэмжлэгчийг шүүгчийн албан тушаалд буцаан томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэх арга хэмжээ аваагүй байна гэхчлэн дүгнэжээ. Мөн дараагийн шийдвэрээр ШЗийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй, Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж үзэлгүй шүүгчээр томилуулахаар дахин санал болгохоос татгалзсан шийдвэр нь зорилгодоо нийцсэн байх, бодит нөхцөлд тохирсон байх, шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн зарчмыг баримтлаагүй гэж үзжээ.

 

5.2. Шүүхийн шийдвэрийн дагуу ШЗ нэхэмжлэгч Л.Гийг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлснийг Монгол улсын Ерөнхийлөгч хүлээн авахгүй буцаахдаа ШЗийн санал, өргөн мэдүүлж буй асуудал нь хуулийн шаардлага хангаагүй, мөн санал болгосон нэр дэвшигч Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5-д заасан болзол шаардлагыг хангахгүй байна гэж буцаасан байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт “Ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигч энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч энэ тухай Ерөнхий зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ.”, 36.5 дахь хэсэгт “Ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин санал болгох, нотлогдсон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан журмаар өөр нэр дэвшигчийг санал болгоно.” гэж заажээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд шүүгчид тавих болзол, шаардлагыг заасан ба 31.1.5-т “шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар, ёс зүйтэй байх” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 0699 дугаартай шийдвэрт ШЗөөс энэ үйл баримтыг авч үзэхдээ Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны анхан шатны хуралдааны 2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Шүүгч Л.Гт холбогдох сахилгын хэргийн тухай” 17 дугаар тогтоолын эрх зүйн үйлчлэл, түүний үр дагавар нэхэмжлэгч Л.Гийн нэрийг шүүгчид өргөн мэдүүлэх цаг мөчид хүчин төгөлдөр байсан эсэхийг дахин нягтлах учиртай байсан, энэ үед 2002 оны Шүүхийн тухай хууль үйлчилж байсан байх бөгөөд тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүгч сахилгын шийтгэл хүлээсэн өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл дахин хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно.” гэсэн хоёрдмол утгагүй заалт мөрдөгдөж байсан, тухайн үед нэхэмжлэгч сахилгын шийтгэлгүйд тооцогдсон байх боломжтойг  тус тус тэмдэглэсэн байна.

Мөн тухайн /Л.Гийн нэрийг шүүгчид өргөн мэдүүлэх/ үед мөрдөгдөж байсан 2012 оны Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан шүүгчид тавих болзол шаардлагад “шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар, ёс зүйтэй байх” гэсэн шаардлага байгаагүйг энэ тухай нягтлах үед анхаарах байжээ. Харин тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-т мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдлэх, бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах чадвартай гэж заасан байх бөгөөд энэ нь дээрхээс өөр, шүүгчийн гаргах шийдвэрийн шинжтэй нь холбоотой утгыг илэрхийлж байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 4-т Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно,

тухайн /Л.Гийн нэрийг шүүгчид өргөн мэдүүлэх/ үед мөрдөгдөж байсан Шүүхийн захиргааны тухай хуулийн 9.1.-т Ерөнхий зөвлөл шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 9.1.1.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, зөрчигдсөн тодорхой тохиолдолд арга хэмжээ авах,

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3. ШЗийн саналыг үндэслэн дараах үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож чөлөөлнө: 18.3.1.шүүгч албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан, 18.3.2.эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болсон, 18.3.3.өөр ажилд шилжсэн буюу томилогдсон, эсхүл сонгогдсон, 18.3.4.Монгол Улсын харьяатаас гарах болсон, эсхүл гадаад улсын нутаг дэвсгэрт байнга оршин суух эрх авсан, 18.3.5.шүүгч улс төрийн сонгуульд нэр дэвших болсон, 18.3.6.шүүгчийн иргэний эрх зүйн чадамжийг хязгаарласан, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүйг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, 18.3.7.шүүхийг татан буулгах, эсхүл өөрчлөн зохион байгуулахтай холбогдуулан өөр шүүхэд шилжүүлэхээс шүүгч өөрөө татгалзсан, 18.3.8.шүүгч нас барсан, эсхүл нас барсанд тооцох тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон

мөн хуулийн 20.4.Шүүгчийн хараат бус байдлыг дараах баталгаагаар хангана 20.4.2.шүүгчийн бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд зааснаас өөр үндэслэл, журмаар түдгэлзүүлэх, дуусгавар болгохыг хориглох тухай заалтууд,

захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг шүүгчээр томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх үед мөрдөгдөж буй Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд шүүгчийн бүрэн эрхийг Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Ерөнхийлөгч хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, чөлөөлөх тохиолдлуудыг заахдаа, шүүгч албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан, эрүүл мэндийн шалтгаанаар шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болсон, шүүгч Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүнээр сонгогдсоноос бусад ажил, албан тушаалд шилжсэн, томилогдсон, сонгогдсон, Монгол Улсын харьяатаас гарах болсон, эсхүл гадаад улсын нутаг дэвсгэрт байнга оршин суух эрх, зөвшөөрөл авсан, шүүгч сонгуульд нэр дэвших болсон, шүүгчийн иргэний эрх зүйн чадамжийг хязгаарласан, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүйд тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, шүүгч нас барсан, эсхүл нас барсанд тооцох тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн гэж,

хуулийн 42.3.-т Шүүгчийн хараат бус байдлыг дараах баталгаагаар хангана, 42.3.1.Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг хязгаарлах, түдгэлзүүлэх, дуусгавар болгохыг хориглох,

хуулийн 70.2. Ерөнхий зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ, 70.2.3.шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, энэ хүрээнд 73.1.Ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 73.1.1.энэ хуульд заасан шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, зөрчигдсөн тохиолдолд арга хэмжээг авах; 73.1.2.шүүгчийн хараат бус, халдашгүй байдалд сөргөөр нөлөөлсөн, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох арга хэмжээг авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх; 73.3. шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл үйл ажиллагаа явуулсан, шүүгчийн эрх ашгийг зөрчсөн тохиолдолд Ерөнхий зөвлөл даруй хуралдаж, дээрх шийдвэр, үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хамгаалахад зайлшгүй шаардлагатай арга хэмжээг хуульд заасны дагуу хүсэлт, гомдол, нэхэмжлэл, мэдэгдэл гаргах зэрэг хэлбэрээр авч хэрэгжүүлнэ; 73.4.Шүүгчийн эрх ашгийг зөрчсөн, хараат бус байдлыг алдагдуулсан талаар шүүгчээс Ерөнхий зөвлөлд хандан гомдол, хүсэлт гаргасан бол уг асуудлаар шүүгчийг төлөөлөн гомдол, нэхэмжлэл гаргах зэргээр холбогдох этгээдэд хандаж хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлнэ гэсэн заалтууд тус тус байна.

 

            Хуулийн дээрх заалтуудаас харахад нэхэмжлэгч Л.Гийн хувьд шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох нөхцөл харагдахгүй байх ба ШЗ нөхцөл байдлыг нягталж, хуулиар олгосон бүрэн эрхээ хангалттай хэмжээнд хэрэгжүүлж, ийм байдлаар нэхэмжлэгчийг шүүгчээр томилуулах асуудлыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж шийдвэрлүүлэх боломж байсан гэж үзэхээр байна.

 

            5.3.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эсэргүүцэн татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, өөрөөр хэлбэл, ШЗ нэр дэвшигчийг шүүгчээр томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж буй саналаа хэрхэн яаж үндэслэсэн, ямар баримтууд хавсаргасан, Ерөнхийлөгч саналыг ямар үндэслэлээр буцаасан, тодорхой үйл баримт заасан эсэх, мөн түүнчлэн нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхдээ урьд Ерөнхийлөгчийн буцаасан санал үндэслэлийг хэрхэн нягталсан тухай нотлох баримтуудыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй, дээрх нотлох баримтыг шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчаас гаргуулахаар тогтоосон боловч архивт байхгүй шалтгаанаар шүүхэд ирүүлээгүй ба түүнийг бүрдүүлэх хүсэлтийг шүүхэд тавьж байгаагүй болно.

 

            5.4.Шүүгчээр ажиллаж байсан нэхэмжлэгчийг өөрчлөн зохион байгуулсан шүүхэд шүүгчээр буцаан томилоогүйгээс тэр ажиллаагүй, цалин хөлс авалгүй хохирсон, энэ нь ШЗөөс Ерөнхийлөгчид нэхэмжлэгчийг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэх байсан, саналыг буцаасан тохиолдолд шалтгаан нөхцөлийг сайтар нягталж, үндэслэлтэйгээр дахин өргөн мэдүүлж асуудлыг шийдвэрлүүлэх байсан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ШЗийн хууль бус эс үйлдэхүйтэй холбоотой байх бөгөөд хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй, нэхэмжлэгчийн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна гэж шүүх үзнэ.

Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй. Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

 

мөн зүйлийн 497.2.-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө,

 

мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.” гэж заасны дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг гаргуулж төлүүлэх нь зүйтэй байна. ШЗийг хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдал, нотлох баримт алга байна.

 

5.5.Шүүх хариуцагчаас нэхэмжлэгчид төлүүлэх гэм хорын хохирлын хэмжээг нэхэмжлэгчийг шүүгчийн албан тушаалд буцаан томилоогүй үеэс буюу 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгчийг шүүгчээр томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг ШЗд даалгаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрийн дагуу ШЗөөс Л.Гийг шүүгчээр томилуулахаар Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд авах байсан цалин хөлсний хэмжээгээр тогтоож шийдвэрлэв.

 

ШЗийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн сарын цалинг 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2,700,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн, мөн тухайн үеийн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаар шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэж байсан, Монгол улсын Шүүхийн тухай 2021 оны хуулийн /шүүгчийн цалин хөлстэй холбоотой заалтыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдсөн/ 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар шүүгчийн цалингийн нэмэгдэл нь онцгой нөхцөлийн 40 хувь, ажилласан хугацааны 5-25 хувийн нэмэгдлээс бүрдэх болсон байна.

 

Нэхэмжлэгчийн авах байсан цалин хөлсийг тооцвол: 2014 онд 33,048,000 төгрөг, 2015 онд 33,708,960 төгрөг, 2016 онд 34,383,132 төгрөг, 2017 онд 35,070,792 төгрөг, 2018 онд 35,772,204 төгрөг, 2019 онд 36,487,644 төгрөг, 2020 онд 37,217,400 төгрөг, 2021 онд 37,961,748 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 30 хүртэл 12,960,000 төгрөг, нийт 296,609,880 төгрөг болж байна. Энэ мөнгийг хариуцагчаас нэхэмжлэгчид төлүүлэх үндэслэлтэй байх ба ингэхдээ ШЗийн даргын 2014 оны 198 дугаар тушаалаар Л.Гт олгосон 12,000,000 төгрөгийн тэтгэлгийг хасаж тооцож олгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн бусад хугацааны цалин хөлсийг хариуцагчид хариуцуулах үндэслэлгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг хариуцагчаас нэхэмжилсэн ба үүнийг хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг мөн хангахгүй орхив.

 

Ийнхүү хариуцагч ШЗөөс 284,609,880 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Гт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 59,627,797 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШЗ2024/03772 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Л.Гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлөх  1,808,938  төгрөгийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан байсан ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс  1,808,938  төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас   тэмдэгтийн хураамжид 1,580,999 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Томилогдсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцоогүй ба нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нар иргэдийн төлөөлөгчийн оролцоогүйгээр хэргийг хэлэлцэх зөвшөөрлийг бичгээр өгсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан ШЗөөс 284,609,880 төгрөгийг гаргуулан Л.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 59,627,797 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Гоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1,808,938  төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 1,580,999 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ                                           С. БУД

                                        

                                 ШҮҮГЧИД                                          Х.ДАШДЭЧМАА

                                                                                           

                                                                                            Б.ЦОЛМОН