Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/01347

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 15 өдөр

          Дугаар 102/ШШ2024/01347

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хаан цамхагт байрлах, “Хаан банк” ХК /РД

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 43А байр, 3 тоотод оршин суух хаягтай, Авга ургийн овогтой

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 12 дугаар байр, 107 тоотод оршин суух хаягтай, Боржигон ургийн овогтой

 

Нэхэмжлэлийн шаардлага: 35,450,789.68 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд 

Хариуцагч О

Хариуцагч А

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Пүрэвдорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч О, Анарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

Зээлдэгч О, Анар нь “ХААН банк” ХК-ийн Андууд тооцооны төвтэй 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр №2016338566 тоот “Барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 12,000,000 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар авсан ба зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалинг барьцаалуулсан.

Дахин 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр №ЗГ201709290688802 тоот Зээлийн гэрээ болон №БГХ201709290688802 тоот “Барьцааны гэрээ” /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/-г тус тус байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 8,329,216.08 төгрөг дээр нэмж 3,400,000  төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар авснаар нийт зээлийн хэмжээ 11,729,216.08 төгрөг болсон ба зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалин /үүргийн гүйцэтгэл хангуулах хугацааны/-г барьцаалуулсан. Хамгийн сүүлд 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр №ЗГ/201843528603 тоот “Зээлийн гэрээ” болон №БГХ/201843528603 тоот “Барьцааны гэрээ” /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/-г байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 10,709,996.97 төгрөг дээр нэмж 4,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар авч нийт  зээлийн хэмжээ 14,709,996.97 төгрөг болсон ба зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, ирээдүйн цалинг 24 сарын хугацаагаар барьцаалуулсан.

Зээлдэгч О, Анар нь 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн 4,962,751 төгрөг, зээлийн хүүд 3,423,377 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,372 төгрөг, нийт 8,387,500 төгрөг төлсөн байх ба зээл буцаан төлөх хуваарийг хэтрүүлэн өнөөдрийг хүртэл зээлээ төлж дуусгаагүй байна.

1/ Иймд банк талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.7, 20.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч О, Анараас 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн “Барьцаат зээлийн гэрээ”, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Зээлийн гэрээ”, 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн “Зээлийн гэрээ”-нүүдийн үүрэгт 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 14,437,248.87 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 14,934,572.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,236,164.02 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардлын 79,000 төгрөг, нийт 30,686,985.3 төгрөг гаргуулна.

2/ Зээлдэгч О нь “Хаан банк” ХК-ийн “Гэрэгэ” тооцооны төвтэй 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр №ЗГ/01-647 тоот “Зээлийн гэрээ” болон ГХ/01-647 тоот “Барьцааны гэрээ” /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/-г тус тус байгуулж 2,099,900 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хэрэглээний лизингийн зориулалтаар авсан ба зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болон гар утас барьцаалуулсан. Зээлдэгч О нь 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 319,767 төгрөг, зээлийн хүүнд 241,444 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 286 төгрөг, нийт 561,496 төгрөг төлсөн ба зээл буцаан төлөх хуваарийг хэтрүүлэн өнөөдрийг хүртэл зээлээ төлж дуусгаагүй байгаа.  Иймд банк талуудын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.4.1, 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.3, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.7, 5.1.10, 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтууд болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.7, 20.8 дахь дахь заалтуудыг тус үндэслэн зээлдэгч холбогдуулан 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №ЗГ/01-647 тоот зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,780,133.21 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,082,171.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 192,892.05 төгрөг, нийт 4,055,196.80 төгрөг гаргуулна.

3/ Зээлдэгч О нь “Хаан банк” ХК-ийн Цахим тооцооны төвтэй 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр №ЗГ5062/07/877 тоот “Зээлийн гэрээ” болон ГХ5062/07/877 тоот “Барьцааны гэрээ” /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/-г тус тус байгуулж 439,900  төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай хэрэглээний лизингийн зориулалтаар авсан ба зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болон угаалгын машин барьцаалуулсан. О нь 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 112,780 төгрөг, зээлийн хүүнд 19,278 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 205 төгрөг, нийт 132,262 төгрөг төлсөн ба зээл буцаан төлөх хуваарийг хэтрүүлэн өнөөдрийг хүртэл зээлээ төлж дуусгаагүй байгаа.

Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1, 2.4.4, 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.3, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.7, 5.1.10, 7 дугаар зүйлийн 7.1, 7.3 дахь заалтууд болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.7, 20.8 дахь дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №ЗГ5062/07/877 тоот зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 327,120.35 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 342,110.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр         39,377.01 төгрөг, нийт 708,607.58 төгрөг гаргуулна. Дээрх үндэслэлээр хариуцагч О, Анараас зээлийн гэрээний үүрэгт болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 30,686,985.3 төгрөг, хариуцагч Оаас зээлийн гэрээний үүрэгт 4,763,804.38 төгрөг, нийт 35,450,789.68 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Хариуцагч нарын зээлийн мөнгийг шилжүүлээгүй талаарх тайлбар үндэслэлгүй. Банкны зүгээс зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлж байсан нь баримтаар хэрэгт авагдсан байгаа. Хариуцагч нарын зээлийн өр, орлогын харьцаа сайн байсан учраас бид өмнө авсан зээл дээр нь мөнгө нэмж олгож байсан. Банк зээлийн тооцооллыг хууль, журамд заасны дагуу хийсэн. Хэргийн 43, 44 хуудсанд авагдсан тооцоолол байгаа, уг тооцооллыг хариуцагч үгүйсгэж чадаагүй. Мөн гэрээг хугацааны өмнө цуцлаагүй гэх тайлбарыг зөвшөөрөхгүй. Гэрээний үүргээ биелүүлэх нь талуудын үүрэг бөгөөд банкийг заавал гэрээ цуцлах ёстой гэсэн хууль болон гэрээний шаардлага байхгүй гэжээ.

 

2. Хариуцагч О шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 2016/33/85/67 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан жилийн 19.2%-ийн хүүтэй, 12,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар авсан. Үүнээс 5,730,000 төгрөгийг төлж барагдуулан 8,329,216.8 төгрөг үлдсэн. Шинээр 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 3,000,400 төгрөгийн зээлийг 38 сарын хугацаатай, 19.2%-ийн хүүтэй зээлэхээр зээлийн гэрээ байгуулснаас харвал өмнөх 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон учраас 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр шинээр зээлийн гэрээ байгуулсан болох нь нотлогдоно. Мөн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр шинээр 4,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Тухайн зээлүүд нь бүгд тус тусдаа өөр зээлийн гэрээний дугаартай байгаа. Гэтэл эхний гэрээний зээлийн төлбөрийн үлдэгдлийг дараагийн гэрээгээр олгосон зээлийн үнийн дүн дээр нэмж нийлүүлж байгаа нь Иргэний хуулийн хуулийн 451 дүгээр зүйл болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан “зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэх заалтуудтай зөрчилдөж байгаа.

Хариуцагч нь 3,400,000 төгрөг болон 4,000,000 төгрөгийн зээл авахдаа тухайн зээл дээр талууд харилцан тохиролцож жилийн 19.2%-ийн хүү буюу сарын 1 6% хүүтэй зээл авсан гэж тооцоолж байгаа юм. Тодруулбал 2017 онд 3,400,000 төгрөгийн зээлийг аваад 7 сар болсны дараа дахин 4,000,000 төгрөгийн зээл авсан. Тэгэхлээр өмнөх 2017 онд авсан зээлийнхээ хүүг төлөлт хийсэн 7 сарынхаа хугацаагаар тодорхойлж байгаа. 2018 онд авсан зээлийнхээ хүүг нийт зээлийн хугацаа буюу 48 сарын хугацаагаа тодорхойлж байгаа. Хариуцагчаас 48 сарын хугацаанд тухайн зээлийн хүүг жилийн 19,2%-иар тооцоод төлөхийг хүлээн зөвшөөрлөө гэж бодвол төлсөн 530,500 төгрөгийг хасаад сүүлд байгуулсан гэрээг нийт зээлийн гэрээний хугацааны хүүтэй тооцоод үзвэл гарах төлбөрөө тооцоолж ирсэн байна. Сүүлийн 2 гэрээний төлбөрийг гэрээнд заасан хүүгийн хамт тооцож 8,198,300 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа.

2016 оны зээлийн гэрээ нь 8,329,216 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байсан ч зээлийн гэрээ энэ хугацаа дууссанаас хойш банк зээлдэгчээс ямар нэгэн байдлаар зээлийн төлөлтийг нэхэмжлээгүй тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөнд бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэгчээс татгалзах эрхтэй” гэх заалтыг үндэслэн хариуцагчаас 2016 оны зээлийн төлбөрийг төлөхгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн хэрэглээний лизингийн зээлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байгаа.

Зээлийн гэрээнүүдэд “...зээлийг банк хугацаанаас өмнө дуусгавар болгох, цуцлах” талаар заасан. Гэтэл гэрээнд заасан хэд хэдэн нөхцөл үүссэн байхад банк нь гэрээ цуцлах талаар хариуцагчид шаардлага тавиагүй нь зээлдэгч нарыг улам дордуулсан нөхцөл байдалд оруулсан ба энэ нь банкны алдаатай үйл ажиллагаа юм. Зээлийн гэрээн дээр ажилтны зээл нь цалингийн зээлд хамаарна гэсэн байна. Хариуцагч анх авсан цалингийн зээлийн төлөлтөө хамгийн сүүлд 2018 оны 5 дугаар сард буюу ажлаас гарах үедээ цалин авдаг данснаасаа зээлийн төлөлтийг хийсэнтэй холбогдуулан зээл авсан ажилтны ажил олгогчтойгоо байгуулсан хөдөлмөрийн гэрээ, түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон тохиолдолд нэмэлт гэрээ хийхийг шаардана, хэрэв цалингийн зээл авсан зээлдэгч нэмэлт гэрээ байгуулахыг зөвшөөрөөгүй бол зээлийн гэрээ цуцлагдах үндэслэл болно гэх заалтыг авч үзэх хэрэгтэй. Мөн зээл олголтын хуваарийг удаа дараа зөрчсөн, үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээг цуцлах үндэслэл үүссэн байна. Дээрх хэд хэдэн үндэслэлүүд нь бодитоор бий болчихсон байхад банк зээлийн гэрээг цуцлаагүй байгааг  анхаарах шаардлагатай. Хавтаст хэрэгт авагдсан журам дээр цалингийн зээлийн барьцаа хөрөнгө болох цалин үгүй болж зээл төлөх боломжгүй болсон нь тодорхой болсон нөхцөлд зээлийн гэрээг цуцлах тухай заалт мөн хэрэгжээгүй байна. Зээлдэгчийн дансаар цалин дамжихгүй болох үед банкны зүгээс тухайн хүнийг ажлаасаа гарсан эсэхийг анхаарч тодруулах боломжтой байсан.

2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн  зээлийн гэрээнд О, Анар хамтран зээлдэгчээр оролцсон. 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээнд О дангаар зээлдэгчээр орсон. 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээнээс хойш 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 4,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулснаас харвал анхны зээл 7 сарын хугацаанд үргэлжилсэн харагдаж байна. Жилийн 19.2%-ийн хүүтэй зээлийн сарын хүүг бодож үзвэл сарын хүү нь 1,6% буюу 54,400 төгрөг болно. 7 сарын хугацаанд бодвол 3,780,800 төгрөг болж байгаа. Зээлдэгчийн зүгээс тухайн 7 сарын хугацаанд сарын 354,000 төгрөгийг төлж, нийт 2,124,000 төгрөг төлсөн. Энэ нь дансны хуулгаар батлагдана. 2017 оны зээлийн гэрээний үүрэг болох 3,780,800 төгрөгөөс 2,124,000 төгрөг төлсөн учраас тул тухайн мөнгөний зөрүү 1,656,800 төгрөгийг төлөх ёстой харагдаж байна. 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 48 сарын хугацаатай зээл авах үед 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 3,400,000 төгрөгийн гэрээний хугацаа нь дуусаж байгаа. Эдгээр зээл нь бүгд тусдаа зээл болно. 4,000,000 төгрөгийн 19.2%-ийн хүүг зээлийн графикаар нь бодоход 7,072,000 төгрөг болж байгаа. Үүнээс 5,530,500 төгрөгийг 3 удаагийн төлөлтөөр төлсөн байгаа. Хариуцагчийн зүгээс 2016 оны зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тооцоолоод 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн 3,780,000 төгрөгөөс төлөлт хийсэн 2,124,000 төгрөгийг хасаж 8,198,300 төгрөгийг төлөх нь зөв гэж бодож байна. Банк буруу тооцоолол гаргасан гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч Ашүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Оын шүүхэд гаргасан тайлбарыг дэмжиж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нотариатын зардал төлсөн баримт,   гэрчилгээний хуулбар, банкны итгэмжлэл, Барьцаат зээлийн гэрээний хуулбар /2016-09-07/, зээлдэгчийн хүсэлт, зээл хүсэгчийн өргөдлийн маягт, зээл хүсэгчийн анкетын хуулбар /2016-09-07/, зээлдэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, зээлдэгч нарын гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, ажлын газрын тодорхойлолт, цалингийн картын хуулбар, зээл олголтын баримтын хуулбар, зээлийн гэрээний хуулбар /2017-09-29/,  Барьцааны гэрээний хуулбар /2017-09-29/, зээлдэгчийн хүсэлтийн хуулбар, харилцагчийн мэдээллийн хуулбар, зээл олголтын баримтын хуулбар, Зээлийн гэрээний хуулбар /2018-04-09/, Барьцааны гэрээний хуулбар /2018-04-09/, Зээлдэгчийн хүсэлт, зээл хүсэгчийн анкетын хуулбар, цалингийн картын хуулбар, Зээл олголтын баримтын хуулбар,  зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн гэрээний хуулбар, Барьцааны гэрээний хуулбар /2017-09-29/, зээлийн өргөдлийн маягт, зээл хүсэгчийн анкет, зээлдэгчийн хүсэлтийн хуулбар, ажлын газрын тодорхойлолтын хуулбар, зээл олголтын баримт, барааны үнэ шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар, барааны нэхэмжлэх болон бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн актын хуулбар, зээлийн бүртгэлийн карт. 

 

5. Хариуцагч нарын хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: “Хаан банк” ХК-ийн зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам, чанаргүй зээлийг буцаан төлүүлэх талаарх журам.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. 

 

Хэрэгт дараах гэрээнүүд авагджээ. Үүнд:

 

1. 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр О, Аболон “Хаан банк” ХК-ийн хооронд байгуулагдсан №2016338566 тоот “Барьцаат зээлийн гэрээ”. Уг гэрээгээр зээлдэгч О, Анар 12,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан ба уг зээлийн мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20%-тай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон.

 2. 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Оын “Хаан банк” ХК-тай байгуулсан №ЗГ201709290688802 тоот “Зээлийн гэрээ” болон №БГХ201709290688802 тоот “Барьцааны гэрээ” /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/. Уг гэрээгээр зээлдэгч нь өмнөх зээлийн үлдэгдэл 8,329,216.08 төгрөг дээр нэмж 3,400,000  төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар авсан ба уг зээлийн мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20%-тай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон.  

 

3. 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Оын “Хаан банк” ХК-тай байгуулсан №ЗГ/01-647 тоот “Зээлийн гэрээ” болон №БГХ01-647 тоот “Барьцааны гэрээ”. Гэрээгээр зээлдэгч нь 2,099,900 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хэрэглээний зээлийн зориулалтаар авсан ба уг зээлийн мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20%-тай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон.  

 

4. 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр О, Анарын “Хаан банк” ХК-тай байгуулсан №ЗГ/201843528603 тоот “Зээлийн гэрээ” болон №БГХ/201843528603 тоот “Барьцааны гэрээ” /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/. Уг гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдэл 10,709,996.97 төгрөг дээр нэмж 4,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар авсан ба уг зээлийн мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20%-тай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон.  

 

5. 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Оын “Хаан банк” ХК-тай байгуулсан №ЗГ5062/07/877 тоот “Зээлийн гэрээ” болон №БГХ/07/877 тоот “Барьцааны гэрээ” /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/. Уг гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдэл дээр 439,900 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан ба уг зээлийн мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20%-тай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон.  

 

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т “...зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэсэн хуулийн шаардлагуудад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ. 

 

Хоёр.

 

1. 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Хаан банк” ХК нь хариуцагч О болон Анарт холбогдуулж нийт 35,450,789.68 төгрөгийг дараах байдлаар нэхэмжилсэн. Үүнд:

 

1/ Хариуцагч О, А нараас 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн “Барьцаат зээлийн гэрээ”, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Зээлийн гэрээ”, 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн “Зээлийн гэрээ”-нүүдийн үүрэгт 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 14,437,248.87 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 14,934,572.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,236,164.02 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардал 79,000 төгрөг, нийт 30,686,985.3 төгрөг гаргуулах;

 

2/ Хариуцагч Оаас 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №ЗГ/01-647 тоот “Зээлийн гэрээ” болон ГХ/01-647 тоот “Барьцааны гэрээ” /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/-ний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1,780,133.21 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,082,171.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 192,892.05 төгрөг, нийт 4,055,196.80 төгрөг гаргуулах;

 

3/ Хариуцагч Оаас 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр №ЗГ5062/07/877 тоот “Зээлийн гэрээ” болон ГХ5062/07/877 тоот “Барьцааны гэрээ” /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/-ний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 327,120.35 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 342,110.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 39,377.01 төгрөг, нийт 708,607.58 төгрөг гаргуулах;

 

2. Хариуцагч нарын зүгээс “...зээлийн тооцоолол буруу, ...зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ...зээлдэгч нар гэрээний үүргээ зөрчсөөр байхад банк гэрээг нэг талын санаачилгаар цуцлаагүй” гэсэн агуулгаар нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөөгүй.

 

Гурав.

 

1. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

2. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Хаан банк” ХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгүүдэд заасан үүргээ гүйцэтгэжээ.

 

3. Харин хариуцагч нар зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд нь биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар “Хаан банк” ХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт, мөн хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

 

4. Түүнчлэн хариуцагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид шүүхэд хандах, тодорхой зардлыг гаргах шаардлага бий болсон болох нь баримтаар тогтоогдож байх тул нотариатын зардал болох 79,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасантай харшлахгүй.

 

5. Талуудын байгуулсан гэрээнд заасны дагуу нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах арга хэмжээг аваагүй гэх хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй. Учир нь гэрээг нэг талын санаачилгаар дуусгавар болгох нь “Хаан банк” ХК-ийн хууль болон гэрээгээр хүлээсэн үүрэг биш. 

 

6. Зээлдэгч нарын гаргасан хүсэлтийн дагуу талууд зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан, хугацааг сунгасан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул хариуцагчийн “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх тайлбар үндэслэлгүй.

 

7. Нэхэмжлэгч талаас шүүхэд анх гаргасан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол нь зээлийн гэрээний нөхцөл, хариуцагч талаас зээлийн эргэн төлөлтөд төлсөн мөнгөн хөрөнгийн дүн, төлөлт хийсэн хугацаа зэрэгт үндэслэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний дагуу хариуцагчийн хүлээх үүргийг тодорхойлсон, уг тооцоолол нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийн зохицуулалтад тус тус нийцсэн үндэслэл бүхий тооцоолол байх тул хариуцагч талын “...тооцоолол буруу хийсэн” гэх татгалзал үндэслэлгүй.

8. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан “Барьцааны гэрээ” /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/-ний талаар шаардлага гаргаагүй тул шүүхээс энэ талаар тусгайлан хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй. 

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1   дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335,203.95 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 335,203.95 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч О, А нараас 30,686,985.3 төгрөгийг, хариуцагч Оаас 4,763,804.38 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Хаан  банк” ХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1   дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335,203.95 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О, Анараас 311,385 төгрөг, хариуцагч Оаас 23,818.95 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                           Н.ХАНГАЛ