Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2026/ШЦТ/145     

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,                                                                                                                  

улсын яллагч Х.Ууганбат

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2530000070061 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар  аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт ******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

*******,

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 13 цагийн орчимд “ гэх фейсбүүк группэд өөрийн “Batjargal Enkhchimeg” гэх фейсбүүк хаягнаас “ новшоо хүний нөхрөөс мөнгө сааж биеэ үнэлж амьдрахаа болиочээ. Үйлийн үр гэж байдаг шүү. Нөхрийнхөө толгойг залгичаад хүний нөхрийн толгой залгих гээд байгаа муу. Өгдөг газар чинь өгөөд шийдүүлнээ” гэх утга бүхий пост оруулж, худал мэдээлэл тараах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: мэдүүлэг худлаа байна. Надтай ярьсан. Би юу ч яриагүй. 3 хоног өөрөө гэрээсээ яваад өгсөн учраас харьцаагүй. Тэр үед сошиал дээр тэр хүнийг тэгж тавьдаг нь миний буруу. Гэхдээ нөхөр нь иймэрхүү асуудалтай хүн амьтантай харьцдаг. чатлаж байсан учраас би тэрийг нь дотроо мэддэг болохоороо баримт нотолгоогүй бичсэн нь миний алдаа буруу гэв.

Гэм буруугийн талаар:

1. Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 13 цагийн орчимд “Наран сумын хамгийн том зар” гэх фейсбүүк группэд өөрийн “Batjargal Enkhchimeg” гэх фейсбүүк хаягнаас “ новшоо хүний нөхрөөс мөнгө сааж биеэ үнэлж амьдрахаа болиочээ. Үйлийн үр гэж байдаг шүү. Нөхрийнхөө толгойг залгичаад хүний нөхрийн толгой залгих гээд байгаа муу. Өгдөг газар чинь өгөөд шийдүүлнээ” гэх утга бүхий пост оруулж, худал мэдээлэл тараасан болох нь:

яллагдагч *******ийн “ Би 2024 оны 10 дугаар сард нөхрийнхөө хамт Солонгосын виз мэдүүлэг гээд нөхрийнхөө Хаан банкны дансны хуулгыг аваад орлого, зарлагыг нь шүүхээр болоод шүүж байтал Наран суманд оршин суудаг гэх эмэгтэйн Хаан банкны данс руу 3-4 удаа зарлага хийсэн байсан. Би гэх эмэгтэйг нэрээр нь фейсбүүкээс хайтал яг гэх нэрээр гарч ирсэн. Манай нөхрийн фейсбүүк чатны байнга эхэнд нь байдаг гэх эмэгтэй мөн байсан. Би нүүр зургаар нь таньсан. Тэгээд би нөхрөөсөө “энэ хүүхэн рүү яагаад мөнгө шилжүүлсэн юм бэ, ямар учиртай зарлага гарсан юм бэ” гэхэд манай нөхөр “зээлүүлсэн юмаа, чиний бодож байгаа шиг юм бишээ” гэж хэлсэн. Өөр надад юу ч хэлээгүй гэрээсээ гараад явчихсан. Тэгэхээр нь би гэх эмэгтэйн утасны дугаарыг олоод өөрийнхөө утсаар залгаад “чи яагаад манай нөхрөөс мөнгө авсан юм бэ” гэж асуухад гэх эмэгтэй “би зээлүүлсэн мөнгөө авсан” гэсэн зүйл хэлээд тухайн эмэгтэй намайг “чи нөхрөө хайрлаж яв, чи чинь өөрөө болдоггүй гэсэн биз дээ” гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би гаас “чи манай нөхөр рүү мөнгө шилжүүлсэн баримтаа, дансныхаа хуулгыг харуулчих, тэгвэл санаа амраад гэр бүлтэйгээ үлдмээр байна” гэхэд нь “харуулна” гэж хэлээд утсаа таслаад миний утсыг блок хийчихсэн.

...2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 13 цагийн орчим гийн зургийг фейсбүүкээс нь татаж аваад нөхрийнхөө хаан банкны гийн данс руу мөнгө шилжүүлсэн хуулганы зурагтай хамт “Наран сумын хамгийн том зар” гэх фейсбүүк группэд өөрийн “Batjargal Enkhchimeg” гэх фейсбүүк хаягнаас “ новшоо хүний нөхрөөс мөнгө сааж биеэ үнэлж амьдрахаа болиочээ. Үйлийн үр гэж байдаг шүү. Нөхрийнхөө толгойг залгичаад хүний нөхрийн толгой залгих гээд байгаа муу. Өгдөг газар чинь өгөөд шийдүүлнээ” гэх утгатай нийтлэлийг нийтэлсэн. ...би гэх эмэгтэйн талаар харлуулсан худал мэдээллийг өөрийнхөө цахим хаягнаас “Наран сумын хамгийн том зар” гэсэн группэд нийтэлж тараасан. Би хүний нэр хүндэд халдсан мэдээлэл нийтэлсэн үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...Би г биеэ үнэлдэг эсэхийг нь мэдэхгүй. ...Түүнээс би тухайн эмэгтэйг биеэ үнэлээд явж байхыг нь хараагүй, мэдэхгүй. ...Би “Batjargal Enkhchimeg” гэсэн нэртэй фейсбүүк /аккаунт/ ашигладаг. Одоо ч ашигласаар байна.” гэх (хх 76-79 дүгээр хуудас),

 

-  Хохирогч гийн “ Би , эм зүйчийн ажил хийдэг юм. 2024 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр "Наран сумын хамгийн том зар" цахим хаягт нууцалсан хаягаас " новшоо хүний нөхрөөс мөнгө сааж биеэ үнэлж амьдрахаа болиочээ нөхрийнхөө толгойг залгичхаад хүний нөхрийн толгой залгих гээд байгаа юм уу гэж бичээд миний зургийг байршуулж миний нэр төр, алдар хүндэд халдаж олон нийтийн цахим хаягт тавьсан байсан болохоор нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. ...Би ямар хүн намайг доромжилж пост оруулсан талаар би сайн мэдэхгүй байна. ...Би өөрөө “Наран сумын хамгийн том зар” гэх цахим хаягт байдаггүй юм. 2024 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр манай сумын , гэх зэрэг олон хүмүүс харсан байна лээ. Тухайн үед над руу залгаад чиний талаар пост орсон байна гэж надад хэлж байсан. ...Миний талаар худлаа пост оруулсан байна лээ. Манай нөхөр 2017 онд нуруу, нугасны гэмтэл аваад 6 жил хэвтрийн байж байгаад 2023 оны 03 дугаар сард тухайн өвчний улмаас нас барсан юм. Би өөрийн нөхрөө 6 жил тойгилж байгаад үнэхээр өвчинд дийлдээд нөхрөө алдсан юм. ...Тухайн тавьсан мэдээллийг худал гэдгийг нь би мэдэж байгаа юм чинь сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй.” гэх (хх 33-34 дүгээр хуудас),

- Гэрч “ Яг одоо үг үсэггүй бол сайн санахгүй байна. Ямар ч байсан талийгаач нөхөр гийн толгойг залгисан, одоо манай нөхрийн толгойг залгих гэж байна уу гэх мэтээр пост нууцалсан хаягнаас оруулсан байсан. ...Би г сайн мэднэ. 2023 онд нөхөр нь хэвтэрт байж байгаад хүнд өвчний улмаас нас барсан юм. Өөр янз бүрийн асуудал гаргаад байдаггүй надтай ойр байдаг хүн. одоо өөрийн хоёр хүүхдийн хамт Наран сумын төв дээр амьдарч байгаа. “...Наран сумын хамгийн том зар” цахим хаягт одоо бол байхгүй устгасан байна лээ. Хэзээ яаж устгасан талаар би сайн мэдэхгүй байна. ..."Наран сумын хамгийн том зар" цахим хаягт гийн талаар постыг ямар хүн оруулсан талаар би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан нууцалсан хаягаас тухайн постыг оруулсан байсан” гэх (хх 48-49 дүгээр хуудас),

- Гэрч ийн “2024 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр 12 цаг 55 минутад гэртээ байж байхдаа фейсбүүк орох үед “Наран сумын хамгийн том зар” цахим хаяган дээр манай сумын гийн талаар доромжилсон пост орсон байсан юм. Тэгээд би руу утсаар яриад ийм пост орсон талаар хэлсэн байгаа. ...Нэрээ нууцалсан хаягнаас новшоо биеэ үнэлж амьдрахаа боль, нөхрийнхөө толгойг залгичхаад хүний нөхрийн толгой залгих гээ юу? гэсэн утгатай пост оруулсан байсан. ...Би бид хоёр нэг байгууллагад ажилладаг байсан юм. гийн нөхөр нь 2017 онд нуруу, нугасны хүнд гэмтэл аваад, хэвтэрт эхнэрийнхээ асрамжид байж байгаад 2023 онд өвчний улмаас нас барсан юм. нөхрөө нас барснаас хойш хүнтэй суугаагүй ганцаараа явж байгаа. ...“Наран сумын хамгийн том зар" цахим хаягт одоо бол байхгүй устгасан байна лээ. Хэзээ яаж устгасан талаар би сайн мэдэхгүй байна. ... “Наран сумын хамгийн том зар” цахим хаягт гийн талаар постыг ямар хүн оруулсан талаар би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан нууцалсан хаягаас тухайн постыг оруулсан байсан.” гэх (хх 52-53 дугаар хуудас),

- Гэрч Т. “ Би 4-р багт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг юм. 2023 оны 08 дугаар сарын эхээр Наран суманд байх гэх хүнээс мөнгө зээлээд тухайн үедээ удаалгүй өгсөн юм. Дараа нь хаа ганц мөнгөний хэрэг гарсан үедээ руу яриад мөнгө зээлдэг юм. г би яаж таньдаг вэ гэхээр бид хоёр арван жилдээ нэг ангид сурч байсан хүмүүс юм. 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Наран сумын хамгийн том зар” гэх фейсбүүк хаяган дээр г доромжилсон пост нэрээ нууцалсан хаягнаас тавьсан байсныг би дараа нь олж мэдсэн байгаа. Тухайн г доромжилсон постыг манай эхнэр Батжаргалын Энхчимэг бичсэн болохыг тухайн үед мэдээд, чи яагаад гэмгүй байгаа хүнийг олон нийтийн сүлжээгээр дамжуулан нэр хүндэд нь халдан доромжилвоо гэхэд манай эхнэр *******, чи гэх хүүхэнтэй явалддаг биздээ, тэгээд тэр руу мөнгө явуулдаг болохоор нь дургүй хүрээд “Наран сумын хамгийн том зар” гэх фейсбүүк хаяган дээр г доромжлоод пост оруулсан юм гэж надад ярьж байсан. ...Би г сайн мэднэ. Бид хоёр арван жилдээ нэг ангид сурч байсан. гийн нөхөр нь нуруу, нугасны хүнд өвчтэй байж байгаад 2023 онд нас барсан юм. бид 2 ангийнхаа групп чатаар л харьцдаг тэрнээс байнга уулзаж учраад явдаг юм бол байхгүй ээ. Хаа ганц мөнгөний хэрэг гарах үедээ гаас мөнгө зээлээд буцаагаад өгдөг тийм л найзууд. бид хоёрын хооронд ямар нэгэн хувийн харилцаа гэх зүйл юу ч байхгүй.” гэх (хх 56-57 дугаар хуудас) мэдүүлгүүд ,

- Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх 05-09 дүгээр хуудас),

- *******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хх 84 дүгээр хуудас),

- *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх 88-92 дугаар хуудас) зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.

2. Прокуророос шүүгдэгч *******т холбогдох хэргийг Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэх гэмт хэрэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзэж 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн.

4. Дээрх шийдвэрийг Монгол Улсын Улсын Их Хурлын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 123 дугаар тогтоолоор " Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "...эрх чөлөө, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван зургаадугаар зүйлийн 16 дахь заалтын "... үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх ...эрх чөлөөтэй. ...", мөн зүйлийн 17 дахь заалтын "төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. ...", Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино." гэснийг тус тус зөрчсөн байна" гэж хүлээн зөвшөөрсөн байна.

 5. Монгол Улсын Их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Хууль, тогтоол Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол ажлын 15 өдрийн дотор тухайн болон холбогдох бусад хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулна ” гэж заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /Энэ зүйлийг Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Улсын Их Хурлын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 123 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн/  гэсэн тайлбар орж, уг хуулийн зохицуулалт хэрэгжсэн байна.

6. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3. “Тухайн хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол уг шийдвэр “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж заажээ.

Иймд Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар дүгнэлтийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд 2026 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр нийтэлж, 2026 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүчин төгөлдөр болжээ.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1. “Шүүх дараахь үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно: ...,1.5.тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон...гэж заасан.

Иймд шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохгүй болсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2530000070061 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар

Шүүх *******т холбогдох эрүүгийн хэргийг “ гэмт хэрэгт тооцохгүй болсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.

Хохирогч нь тухайн гэмт  хэргийн улмаас өөрт хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Түүнчлэн шүүгдэгч *******т холбогдох хэргийг гэмт хэрэгт тооцохгүй болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан тул тэрээр тухайн гэмт хэргийн улмаас  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрт учирсан хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар нөхөн төлүүлэх,  арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдъя.   

            Бусад.

          Шүүгдэгч *******т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хурагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй болохыг дурдъя.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 2530000070061 дугаартай хэргийг “ тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон” үндэслэлээр  хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

          2. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хурагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

          3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг арилгуулахаар энэ хуульд заасны дагуу гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь тухайн гэмт  хэргийн улмаас өөрт хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.  

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН