Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2024/02073

 
*******
*******

 

**************

 

**************

 

**************

 

**************

 

*********************************************************************************************************
*******

2024 оны 04 сарын 19 өдөр

*******
*******

Дугаар 102/ШШ2024/02073

*******
*******

Улаанбаатар хот

*******
*******

 

**************

 

*******
*******

 

*******
*******

 

*******
**************

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

**************

 

**************

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

**************

 

**************

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 11-399 тоотод оршин байх, а/РД:

**************

 

**************

Хариуцагч: Баянгол дүүрэг, 27 дугаар хороо, Гааль 6 дугаар байр, 7 тоотод оршин суух хаягтай, Боржигон ургийн овогтой

**************

 

**************

Нэхэмжлэлийн шаардлага: баримт бичиг гаргуулахыг даалгах, 4,860,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

**************

 

**************

Шүүх хуралдааны оролцогч:

**************

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал

**************

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар

**************

ТОДОРХОЙЛОХ нь:

**************

 

**************

1. Хариуцагч Ухолбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч талаас дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

**************

Манай компани 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр иргэн Утай орон сууц захиалгын ЭГ-МК-23/13 тоот гэрээ байгуулсан. Тус захиалгын гэрээний дагуу У нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 16 давхар, “Мидл ривэр апартмент” /Мiddle river apartment/ хотхоны Б блокийн барилгаас 5 давхрын 46.93 м2 бүхий 2 өрөө орон сууцыг 1 м2 нь 2,000,000 төгрөгөөр, нийт 93,860,000 төгрөгөөр захиалсан. У нь тухайн өдрөө урьдчилгаа болох 46,930,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Харин гэрээ ёсоор үлдэгдэл 41,930,000 төгрөгийг 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр болсон.

**************

Гэвч У нь 4 сарын хугацаанд огт төлбөр хийгдээгүй явж байгаад 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр захиалгаас татгалзаж, гэрээ цуцлах хүсэлтээ өгсөн. Бид хүсэлтийн дагуу гэрээний 6.1-т заасны дагуу манайх борлуулалт хийсний дараа урьдчилгааг буцаая гэж амаар хариу өгсөн.

**************

Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр У нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Романа резиденс”-т байрлах манай компанийн оффист дайран орж ирж, компаниудтай хийсэн гэрээнүүд бүхий ногоон хавтсыг булаан авч явсан юм.

**************

Ингээд бид хариуцагч Ухолбогдуулж дараах шаардлагуудыг гаргасан. Үүнд:

**************

1/ Угаас манай компанийн дотоод бичиг баримт болох компаниудтай хийсэн гэрээнүүд болох “Гүмүда” ХХК-тай байгуулсан “Арматур худалдах-худалдан авах гэрээ”, “Ууган сүмбэр” ХХК-тай байгуулсан гэрээ, “Бүүрэг констракшн” ХХК-тай байгуулсан гэрээ, “Сэтэрт групп” ХХК-тай байгуулсан гэрээ, “Сансар агро” ХХК-тай байгуулсан гэрээ, “Тайгер консалтинг” ХХК-тай байгуулсан гэрээ, “Монкон констракшн” ХХК-тай байгуулсан гэрээ, “Дөлгөөн нуур констракшн” ХХК-тай байгуулсан бартерын гэрээнүүд бүхий хавтастай бичиг баримтуудыг гаргаж өгөхийг даалгуулах.

**************

2/ Нэгэнт орон сууц захиалагч захиалгаас татгалзсан, төлбөрөө гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй учир гэрээний 6.2-т заасан гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх 9,860,000 төгрөгөөс урьдчилгаа 5,000,000 төгрөгийг хасаж, захиалагч Угаас 4,860,000 төгрөгийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд тооцон гаргуулах.

**************

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн зүгээс бичиг баримт болох компаниудтай хийсэн гэрээнүүдийг гаргуулах агуулга бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь бид энэ талаарх асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэн. Харин шүүх хуралдаанд хариуцагчаас 4,860,000 төгрөгийг гаргуулах шаардлагаа дэмжиж оролцоно гэжээ. 

**************

 

**************

2. Хариуцагчаас бичгээр хариу тайлбар өгөөгүй.

**************

 

**************

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хуулийн этгээдий улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх5/, итгэмжлэл /хх6/, орон сууц захиалгын гэрээний хуулбар /хх7-9/, компанийн дүрэм /хх11-12/, гараар бичсэн хүсэлт /хх33/.

**************

 

**************

4. Хариуцагчаас бичгийн нотлох баримт өгөөгүй.

**************

 

**************

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

**************

ҮНДЭСЛЭХ нь:

**************

Нэг.

**************

 

**************

1. а/гүйцэтгэгч/ болон У /захиалагч/ нар 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр №ЗГ-MR-23/13 тоот “Орон сууц захиалгын гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:

**************

1/ Гүйцэтгэгч нь Баянгол дүүрэг, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээтэй орон сууцны 16 давхар “Мидл ривэр апартмент” /Middle river appartment/ хотхоны Б блокын барилгаас 5 дугаар давхарын 46.93м2 талбай бүхий 2 өрөө “Е” орон сууцыг 1 м2 талбайг 2,000,000 төгрөгөөр тооцон нийт 93,860,000 төгрөгөөр захиалагчид барьж өгнө;

**************

2/ Төлбөрийн 5,000,000 төгрөгийг гэрээ хийгдэхэд, 2023 оны 5 дугаар сард багтааж урьдчилгаа 50 хувь болох 46,930,000 төгрөгийн үлдэгдэл болох 41,930,000 төгрөгийг төлнө. Үлдэх 46,930,000 төгрөгийг байр ашиглалтад орох хүртэл хэсэгчлэн төлөх ба ашиглалтад ороход бүрэн төлж дуусгана.

**************

3/ Захиалагч төлбөр төлөх үүргээ 30 ба түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгэгч гэрээг нэг талын санаачилгаар цуцална. Энэ тохиолдолд захиалагч гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгуулийг гүйцэтгэгчид төлөх бөгөөд гүйцэтгэгч орон сууцыг гуравдагч этгээдэд захиалгын үнийн дүнгээр худалдан борлуулж торгуулийг суутгасны үндсэн дээр үлдэх төлбөрийг захиалагчид төлнө /гэрээний 6.2 заалт/.

**************

 

**************

2. Талууд дээрх гэрээг “Орон сууц захиалгын гэрээ” гэж нэрлэсэн хэдий ч гэрээний заалт, агуулгаасыг хэрэгт цугларсан баримтуудтай харьцуулан судлахад тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

**************

 

**************

Хоёр.

**************

 

**************

1. 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч ань хариуцагч Ухолбогдуулж дараах шаардлагуудыг гарган шүүхэд хандсан. Үүнд:

**************

 

**************

1.1. Угаас компанийн дотоод бичиг баримт болох компаниудтай хийсэн гэрээнүүдүүд бүхий бичиг баримтуудыг гаргуулж өгөхийг даалгах;

**************

1.2. 4,860,000 төгрөг гаргуулах.

**************

 

**************

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч нь “...Угаас компанийн дотоод бичиг баримт болох компаниудтай хийсэн гэрээнүүд бүхий бичиг баримтууд гаргуулахыг даалгах” тухай шаардлагаасаа татгалзсан учир холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “…нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан …нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж …гаргана” гэж заасантай нийцнэ.

**************

 

**************

Гурав.

**************

 

**************

1. Хариуцагч Угаас 4,860,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...орон сууц захиалагч гэрээнээс өөрөө татгалзсан, төлбөрөө гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй учир гэрээний 6.2-т заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх 9,860,000 төгрөгөөс урьдчилгаа 5,000,000 төгрөгийг хасаад үлдэх 4,860,000 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилнэ” гэж тайлбарласан.

**************

 

**************

2. Хариуцагч У дээрх нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар түүний хариу тайлбар гаргах хугацаа 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байжээ. Гэвч хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаараа ямар нэг бичгийн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.

**************

 

**************

3. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг хариуцагч ямар нэг байдлаар эсэргүүцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн хүсэлт гаргаагүй тул шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг дор дурдсан үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсгүүдтэй харшлахгүй

**************

 

**************

4. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заажээ.

**************

 

**************

5. Зохигчийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан гэрээний 6.2 дахь заалтаар хариуцагч У нь төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээ нэг талын санаачилгаар дуусгавар болох, энэ тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх төлбөрийг нэхэмжлэгчид төлөхөөр талууд харилцан тохиролцсон.

**************

 

**************

6. Тодруулбал, дээрх гэрээний заалтаар захиалагч тал буюу хариуцагч хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгээгүйгээс бий болох эрсдлийн үеийн хохирлын хэмжээг хэрхэн тооцох тухай талууд урьдчилан тохиролцсон гэж үзэх боломжтой.   

**************

 

**************

7. “…захиалагч өөрөө гэрээнээс татгалзсан, …төлбөрөө хугацаандаа төлөөгүй” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагч үгүйсгээгүй учир хариуцагч Угаас 4,860,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүхээс үзэв.

**************

 

**************

Дөрөв.

**************

 

**************

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 162,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Угаас 92,710 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

**************

 

**************

 

**************

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

**************

                                                                                                                        ТОГТООХ нь:

**************

 

**************

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ань “...Угаас компанийн дотоод бичиг баримт болох компаниудтай хийсэн гэрээнүүд бүхий бичиг баримтууд гаргуулахыг даалгах” тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

**************

 

**************

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Угаас 4,860,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.

**************

 

**************

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Угаас 92,710 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

**************

 

**************

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

**************

 

**************

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

**************

 

**************

 

**************

 

**************

 

**************

 

**************

 

**************

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                   Н.ХАНГАЛ

**************

 

**************

 

**************

 

**************

 

*******
*******