Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2024/02075

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 19 өдөр

         Дугаар 102/ШШ2024/02075

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 5 дугаар баг, өөрийн байранд оршин байх, “Хаан банк” ХК /РД:

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 10 дугаар байр, 20 тоотод оршин суух хаягтай, Буурал ургийн овогтой Бат

Нэхэмжлэлийн шаардлага: 4,307,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гантулга

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар

/Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Гхолбогдох нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

Зээлдэгч Г нь Хаан банкны Баян-Өлгий салбарын Ховд гол тооцооны төвөөс 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 8,906,241 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авсан.

Зээлдэгч Г нь гэрээ ёсоор төлбөл зохих зээлээ төлж байгаад 2022 оны 6 дугаар сарын зээлийн төлбөрөөс эхлэн зээлээ хугацаандаа төлөөгүйн улмаас зээл нь 509 хоног хугацаа хэтэрч, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Банкны зээлийн гэрээнд заасан төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэн зээл төлөх талаар удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.

Иймд банк цалингийн зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийг үндэслэн дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээлийн үлдэгдэл 3,221,594 төгрөг, хүүгийн төлбөр 961,537 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 124,099 төгрөг, 4,307,330 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчаас хариу тайлбар өгөөгүй. 

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх4, 33/, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хх5/, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь /хх6/, зээлийн гэрээний хуулбар /хх7-9/, барьцааны гэрээ /хх10-11/, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 130/шш2023/00523 тоот шийдвэр /хх13-14/.

 

4. Хариуцагчаас бичгийн нотлох баримт өгөөгүй.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “Хаан банк” ХК нь Гтой №ЗГ/202045443562 тоот “Зээлийн гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр зээлдэгч нь 8,906,241.09 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар авсан ба уг зээлийн мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20%-тай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. 

 

2. 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Хаан банк” ХК нь хариуцагч Гхолбогдуулж үндсэн зээлийн үлдэгдэл 3,221,594 төгрөг, зээлийн хүү 961,537 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 124,099 төгрөг, нийт 4,307,330 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.   

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаараа шүүхэд бичгийн тайлбар ирүүлээгүй.

 

4. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т “...зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ. 

 

5. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

6. Хариуцагч дээрх гэрээг байгуулсан болон зээлийг хүлээн авсан эсэх талаар, мөн зээлийн тооцоолол дээр маргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх бөгөөд хариуцагч талаас гэрээний үүргийг шаардах эрхтэй, хариуцагч хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй болно.

 

7.  Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар “Хаан банк” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

 

8. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан “Барьцааны гэрээ” /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/-ний талаар шаардлага гаргаагүй тул шүүхээс энэ талаар тусгайлан хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй. 

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1   дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,867 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 83,867 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Гоос 4,307,330 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хаан  банк” ХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1   дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,867 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гоос 83,867 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                           Н.ХАНГАЛ