Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
Хэргийн индекс | 182/2024/00006/И |
Дугаар | 182/ШШ2024/00941 |
Огноо | 2024-02-29 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 182/ШШ2024/00941
2024 02 29 | 182/ШШ2024/00941 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
НэхэмжлэгчГ.Л
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1981 оны 6 сард Дархан, Шарын гол Усны аж ахуйн техникум төгссөн. Увс аймгийн Усны аж ахуйн удирдах газарт гидротехникч мэргэжлээр 1981 оны 06 сарын 10-ны өдөр томилогдон ажилласан билээ.
Миний ажилласан жил бусад материал олдохгүй байгаа тул Увс аймаг Усны аж ахуйн удирдах газарт 1981 оны 06 сарын 10-ны өдрөөс 1995 оны 12 сарын 31-ны өдрийг хүртэл ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.
2. Шүүх нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, Чингэлтэй дүүргийн .. дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын тодорхойлолтууд, Увс аймгийн архивын тодорхойлолтууд, Увс аймгийн усны аж ахуйн удирдах газрын даргын ажилд томилох, ажлаас чөлөөлөх тушаалууд, Увс аймаг Усны аж ахуйн барилга угсралтын трестийн даргын сул зогсолтын хөлс олгох тухай тушаал, хамт ажиллаж байсан ажилчдын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар тэдгээрийн мэдүүлэг зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. НэхэмжлэгчГ.Л нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч зарим бичиг баримт олдохгүй байна гэх шалтгаанаар ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болжээ.
2. Г.Л нь 1981 оны 06 сарын 29-ний өдрөөс Увс аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын №64 тушаалаар тус газарт угсралтын системийн бригадад талбайн гидротехникчээр томилогдон ажиллаж 1984 оны 05 сарын 19-ний өдрийн №68 тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.
Улмаар 1984 оны 10 сарын 04-ний өдрийн №133 тушаалаар Увс аймгийн Усны аж ахуйн удирдах газарт мөн оны 09 сарын 10-ны өдрөөс эхлэн услалтын системийн ангид нарядчикаар томилогдон ажилласан байх ба 1991 оны 01 сарын 21-нйи өдрийн №12 дугаар тушаалаар нэр бүхий ажилчдад сул зогсолтын мөнгө олгож байжээ.
3. Нэхэмжлэгч нь 1981 оны 06 сарын 10-ны өдрөөс 1995 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Увс аймаг Усны аж ахуйн удирдах газарт гидротекникчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн ба Г.Л нь 1981 оны 06 сарын 29-ний өдрөөс 1984 оны 05 сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Увс аймгийн Усны аж ахуйн удирдах газрын услалтын системийн бригадад талбайн гидротекникчээр, 1986 оны 09 сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 сарын 21-ний өдрийг хүртэл услалтын системийн ангид нарядчик болон жолоочоор ажиллаж байсан байсан нь түүний тайлбар болон бусад нотлох баримтаар тогтоогдож байх ба бусад хугацаанд ажиллаж байсан нь тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Г.Л нь 1981 оны 06 сарын 29-ний өдрөөс 1984 оны 05 сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Увс аймгийн Усны аж ахуйн удирдах газрын услалтын системийн бригадад талбайн гидротекникчээр, 1986 оны 09 сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 сарын 21-ний өдрийг хүртэл услалтын системийн ангид нарядчик болон жолоочоор ажиллаж байсныг тогтоож, нэхэмлэгчийн нэхэмжлэлийн үлдсэн хугацаанд ажилласан гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.БУД