Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2024/00237

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 11

182/ШШ2024/00237

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.О

Хариуцагч: Б.Д

 

гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгч Т.О,

хариуцагч Б.Д,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Риза.        

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-ийг баримтлан Т овогт Тгийн О /РД:/, Б овогт Бны Д /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-ыг баримтлан 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Гийг эх Т.Огийн асрамжинд үлдээж, Т.О хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

 

3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар хариуцагч Б.Даас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Од олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ                                       С. БУД