| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2017/0105/Э |
| Дугаар | 108 |
| Огноо | 2017-08-29 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 108
2017 08 29 108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 172100006000******* дугаартай хэргийг 2017 оны 08 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ******* овогт ******* Удвалцэцэг, Монгол Улсын иргэн /РД:............/, 1987 оны 11 сарын 18-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******0 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл *******, нөхөр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар багийн “*******”-ын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их тал” рестораны зүүн талд авто зам дээр 2017 оны 06 сарын 06-ны өдөр 12 цагийн орчимд "Приус-10" маркийн *******6-41 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас мөргөж, түүний бие махбодид нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 06 сарын 06-ны өдөр “Их тал” рестораны зүүн талаар “Сити центр” явж байтал нэг хүүхэд замын боржуран дээр халтирч унаад машины доогуур орох гэж байгаа юм шиг эвгүй болоод ирэхээр нь сандарсандаа рулиэ нөгөө тийш нь дарахдаа эсрэг урсгалд явж байсан явган зорчигчийг мөргөсөн. Тэгээд “эмнэлэгт очиж үзүүлье” гэсэн чинь нөгөө хүн “ажилтай явж байна” гэхээр нь бид хоёр 102-т очиж мэдүүлэг өгсөн. Тэгээд тэр оройны 19 цагт эмнэлэгт очиж үзүүлсэн. Бүсийн оношлогоо эмчилгээний төвд үзүүлэхэд зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн. Харин шүүх эмнэлэгт очиж үзүүлэхэд “настай хүн учраас нарийн шинжилгээ хийлгээд үзүүлээд ир” гэсэн шаардлагын дагуу Улаанбаатар хот руу явж шинжилгээ өгч эмчилгээг нь хийлгэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 06 сарын 06-ны өдөр “Сарнай” үсчин орж үсээ янзлуулчихаад Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг МАН-ын байр орох гээд өдөр 12 цагийн орчимд “Их тал” ресторан өнгөрөөд намын хашааны урд талд замын хойд талаар зүүн тийш явж байхад миний араас гэнэт нэг машин ирээд намайг мөргөхөд би бөгсөөрөө газар суугаад унасан. Тэгээд харахад хар хөх өнгийн “Приус-20” маркийн *******6-41 улсын дугаартай автомашин намайг мөргөсөн. Жолооч нь гэх эмэгтэй хүн бууж ирээд намайг “эмнэлэг рүү явья” гэж хэлэхээр нь би, “цагдаагийн газар руу хамт явна” гэж хэлээд цагдаагийн газарт ирж мэдүүлэг өгсөн...Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Удвалцэцэг надад учруулсан хохирлоо бүрэн төлсөн. Би шүүх хуралдаанд оролцохгүй...” гэжээ. /хх 24-25/
Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2017 оны 07 сарын 18-ны өдрийн 21 тоот дүгнэлтэд: “Хариулт-1. Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 9.2-д заасан ”Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хариулт-2. Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, жолооч ******* нь МУ-ын ЗХД-ийн 9.2-д заасан үйлдлийг зөрчин хөдөлгөөнд аюул саад бий болсон үед зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Хариулт-*******. Хавтаст хэргийн материалд авагдсан автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд, авто машин нь техникийн стандарт шаардлага хангасныг тогтоосон байх тул автомашины техникийн байдлыг бүрэн гэж үзлээ. Хариулт-4. Хариулт авахаар тогтсон асуултанд дурдагдаагүй өөр шинээр илэрсэн зүйл байхгүй байна” гэжээ. /хх *******6/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 06 сарын 15-ны өдрийн **************2 тоот дүгнэлтэд: “1.ийн биед ууц ясны ******* болон 4-р нугалмын их биеийн зөрөөгүй ташуу далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд буюу 2017.06.06-ны өдөр үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.*******.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба шинэ гэмтэл болно. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэжээ. /хх *******0/
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаар: Гэрч /хх 26/, /хх 27/, /хх 28/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 40/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 8/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-10/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг /хх 12-1*******/, Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон “Prius” маркийн *******6-41 дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11/, “Prius” маркийн *******6-41 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 14, 4*******/, Шүүгдэгч *******ийн жолоочийн үнэмлэх /хх 15, 44/, Эд зүйлийн үнэлгээ /хх 21/, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх *******1-**************/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 18-20/, Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 49/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 50/, Хохирогч ийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх 51/ зэрэг болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч ******* нь 2017 оны 06 сарын 06-ны өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их тал” рестораны зүүн талын авто замд "Prius-10" маркийн *******6-41 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон, үйл баримтыг нүдээр харж гэрчилсэн гэрч гийн “...Адъяа намын байрны баруун урд талд авто замын хойд хэсгээр зүүн тийш явж байхад араас нь хар хөх өнгийн “Prius” маркийн машин мөргөөд газар унагасан. Тэгээд жолооч нь гэх эмэгтэй хүн бууж ирээд машиндаа суулгаад хөдлөөд явсан... мөргөсөн машин зөөлөн явж байх шиг байсан...” гэх /хх 28/, хохирогч ийн “...Гэнэт нэг машин ирээд намайг мөргөхөд би бөгсөөрөө газар суугаад унасан. Тэгээд харахад хар хөх өнгийн “Prius” маркийн *******6-41 улсын дугаартай автомашин намайг мөргөсөн...” гэх /хх 24/ мэдүүлгүүд, уг ослын улмаас хохирогч ийн биед “ууц ясны ******* болон 4-р нугалмын их биеийн зөрөөгүй ташуу далд хугарал” бүхий хохирол учирсан талаар дүгнэсэн шүүх эмнэлгийн шинжээчийн **************2 тоот дүгнэлт /хх *******0/, мөн түүний “хөдөлгөөнд аюул саад бий болсон үед зогсоох арга хэмжээ аваагүй”-н улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон талаар дүгнэсэн техникийн шинжээчийн 21 тоот дүгнэлт /хх *******6/-үүд болон хэрэгт цугларсан Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 8/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-10/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг /хх 12-1*******/, Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон “Prius” маркийн *******6-41 дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11/, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх *******1-**************/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Энэхүү гэмт хэрэг нь 2017 оны 06 сарын 06-ны өдөр үйлдэгдсэн боловч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь зөв байна.
Хэдийгээр шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэг буюу хөнгөн гэмт /ЭБШХ-ийн 25 .1, 208.1.*******/ хэргийн ангилалд хамаарах ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буцаан хэрэглэхгүй байна.
Иймд шүүгдэгч *******ийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийг жолоодохдоо замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтуудыг зөрчиж “хөдөлгөөнд аюул саад бий болсон үед зогсоох арга хэмжээ аваагүй” *******ийн гэм буруугаас осол гарсан гэж үзэх үндэстэй ба хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.
Энэ хэрэгт холбогдуулан гарсан шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтүүд нь хэрэг явдлын гол фактыг тогтооход ач холбогдол бүхий, эргэлзээгүй, хуульд нийцсэн байна гэж дүгнэв.
Хэрэгт шүүгдэгч *******т хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн болох нь Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 50/, Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх 25/, Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх 51/ зэргээр тус тус нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах, шүүгдэгч *******ийн хохирогчид төлөх төлбөргүй байдлыг харгалзан түүний эзэмшлээс “Monel” маркийн 42 инчийн LCD зурагт битүүмжилсэн прокурорын "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгох, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ............... регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа, ........... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ........... дугаартай жолоочийн үнэмлэхийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олговол зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлийн 1-4, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10 дугаар зүйлийн 4, *******7.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан *******т оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан *******т анхааруулсугай.
5. Эрүүгийн 172100006000******* тоот хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, ялтан ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Ялтан *******ийн эзэмшлээс 600000 төгрөгийн үнэлгээ бүхий “Monel” маркийн 42 инчийн LCD зурагт битүүмжилсэн прокурорын 2017 оны 07 сарын 25-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгосугай.
7. Баримт бичгээр хураагдаж ирсэн ялтны ............ регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа, ................ дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, .............. дугаартай жолоочийн үнэмлэхийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол ялтанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.1 дүгээр зүйлийн 1, *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ