Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2023/0726

 

2023 10 03 128/ШШ2023/0726

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, А.А*******ын нэхэмжлэлтэй Төрийн албаны зөвлөлийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх салбар зөвлөл, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргад тус тус холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч А.А******* нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие А******* овогтой А******* Нийслэлийн дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан сонгон шалгаруулалтын дүнгийн Ч.Б*******д холбогдох хэсэг, тус зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "Ч.Б*******г нэр дэвшүүлж, санал болгох тухай" 55 дугаар тогтоол, Мал эмнэлгийн ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн "А.А*******ыг ажил, албан тушаалаас чөлөөлж, шилжүүлэх тухай" Б/29, мөн өдрийн "Ч.Б*******г ажил, албан тушаалд томилох тухай" Б/32 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилуулахаар миний нэрийг дэвшүүлж, санал болгохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд даалгах шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан юм. Иймд миний бие Захиргааны хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйл зааснаар нэхэмжлэлээсээ татгалзаж буцаан авах тухай хүсэлтээ бичгээр гаргаж байна

гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.А******* нь Төрийн албаны зөвлөлийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх салбар зөвлөл, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргад тус тус холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан сонгон шалгаруулалтын дүнгийн Ч.Б*******д холбогдох хэсэг, тус зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "Ч.Б*******г нэр дэвшүүлж, санал болгох тухай" 55 дугаар тогтоол, Мал эмнэлгийн ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн "А.А*******ыг ажил, албан тушаалаас чөлөөлж, шилжүүлэх тухай" Б/29, мөн өдрийн "Ч.Б*******г ажил, албан тушаалд томилох тухай" Б/32 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилуулахаар миний нэрийг дэвшүүлж, санал болгохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд даалгах тухай

шаардлага бүхий нэхэмжлэлийг нэмэгдүүлэн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан бөгөөд 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан.

Нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байна.

Иймд нэхэмжлэгч А.А*******ын нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан А.А*******аас Төрийн албаны зөвлөлийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх салбар зөвлөл, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргад тус тус холбогдуулан гаргасан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан сонгон шалгаруулалтын дүнгийн Ч.Б*******д холбогдох хэсэг, тус зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "Ч.Б*******г нэр дэвшүүлж, санал болгох тухай" 55 дугаар тогтоол, Мал эмнэлгийн ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн "А.А*******ыг ажил, албан тушаалаас чөлөөлж, шилжүүлэх тухай" Б/29, мөн өдрийн "Ч.Б*******г ажил, албан тушаалд томилох тухай" Б/32 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилуулахаар миний нэрийг дэвшүүлж, санал болгохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч А.А******* бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН