Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2024/01086

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 01 өдөр

   Дугаар 102/ШШ2024/01086

Улаанбаатар хот

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч Б.Азбаяр, Ж.Кульдана нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, 16 дугаар байр, 1655В тоотод оршин суух хаягтай, Овоот ургийн овогтой

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаа гудамж, 24 дүгээр байр, 1 тоотод оршин суух хаягтай, Бэсүд ургийн овогтой Ц

 

Нэхэмжлэлийн шаардлага: 885,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч Л

Хариуцагч Э

Иргэдийн төлөөлөгч Т.Батцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Э холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч талаас дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Лби Сүхбаатар дүүргийн 15 хороо, 15 гудамж Архустайн зуслан 1655В тоотод оршин суудаг. 2022 оны 5 дугаар сарын эхээр манай гэрийн гадаа барилгын ажил явагдаж эхэлсэн. Энэ барилгын ажил эхэлсэн өдрөөс надад өөрийн тээврийн хэрэгслээ зогсоох зогсоол олдохоо больсон. Би барилгын гүйцэтгэл хийж байгаа ажилчдад удаа дараа зогсоол гаргаж өгөхийг хүссэн ч хэн ч тоохгүй, үл тоомсорлож байсан.

2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 16 цагийн үед гэртээ ирэхэд миний 77-52 УАР дугаартай машинд зогсоол олдоогүй. Зогсоол гаргаж өгөхийг гуйхад хэн ч тоогоогүй, барилгын том том машинууд хаа сайгүй зогсоосон учир би арга буюу гэрээсээ хол, замын цаана уулын хазгай газар машинаа зогсоож тавих гэж байгаад 89-79 УБО дугаартай машиныг ухрахдаа мөргөж гэмтээсэн.

Лби өөрөө цагдаа дуудаж бүртгүүлээд 89-79 УБО дугаартай машины хохирлыг бүрэн барагдуулсан. Би барилгын ажилчдаас захирлынх нь утасны дугаарыг авч болсон явдлыг ярьж гомдолтой байгаагаа хэлсэн. Тэгэхэд захирал Энь маргааш нь ирж уулзаад “за би машины чинь хохирлыг барагдуулна, хүлээж бай” гэж хэлсэн. Гэвч намайг аргалж явсаар зун өнгөрч намар болсон, хариуцагч хохирол барагдуулахгүй алга болсон.

Ийм учраас барилгын компанийн захирал Ц.Эс дараах зүйлсийг өөрт учирсан хохиролд тооцон гаргуулах хүсэлтэй байна. Үүнд:

1/ 89-79 УБО дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ хийхэд төлсөн 35,000 төгрөг;

2/ 77-52 УАР дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ хийхэд төлсөн 45,000 төгрөг;

3/ Цагдаагийн байгууллагад төлсөн торгуулийн 100,000 төгрөг;

4/ С.Лх зэмшлийн 77-52 УАР дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн төлбөр 705,000 төгрөг, нийт 885,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Сүхбаатар дүүрэгт орших Архустайн зусланд захиалгаар амины орон сууц барьж гүйцэтгэсэн. Барилгын ажил явагдаж эхлэхэд би нэхэмжлэгч С.Лх ажилчдын машины зогсоолд машинаа байрлуулахыг удаа дараа хэлсэн, зогсоол гаргаж өгсөн. Гэвч Лнь дураараа барилгын ажил явагдаж байгаа байрлалд машинаа байрлуулж, улмаар өөрийн буруугаас машинаа ухраахдаа бусдын тээврийн хэрэгслийг мөргөсөн. Замын цагдаагийн газраас шинжээч ирж, иргэн Лбуруутай гэсэн дүгнэлт гаргасан, ийм ч учраас Лнь гэмтсэн машины хохирлыг өөрөө төлсөн болно. Энэ явдалд би буруугүй, хариуцах ёстой этгээд нь ч биш. Гэхдээ нэхэмжлэгч тал нэгэнт хохирсон гээд байгаа учраас миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагын тал хувийг нь хувиасаа төлөх боломжтой. Дахин хэлэхэд нэхэмжлэлийг би хариуцахгүй, түүнд учирсан хохирол надад хамаагүй, гэхдээ төлбөрийн тал хувийг нь хариуцаад төлөх боломжтой гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгч Т.Б хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: Энэ хэргээс харахад барилгын компанийн үйл ажиллагаанаас хамаарч нэхэмжлэгч талд хохирол үүссэн харагдаж байна. Гэхдээ барилгын компани буруутай ч нэхэмжлэгч бас бусдын тээврийн хэрэгслийг өөрөө мөргөсөн нь буруу гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: иргэний үнэмлэхийн хуулбар /хх5/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх6/, масштаб зураг /хх8/, зураг /хх9, 11, 14/, Голомт банкны орлогын мэдүүлэг /хх10/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан /хх12, 16/, бэлэн мөнгөний орлогын баримт /хх13, 15/, шийтгэлийн хуудас /хх17/, ЗТО/даатгалын тохиолдол/-ын тодорхойлолт /хх18/.

 

5. Хариуцагчаас бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

 

1. Нэхэмжлэгч Лнь хариуцагч Э холбогдуулж 885,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ “...хариуцагч нь миний эзэмшлийн зогсоолын орц гарцыг хааж барилгын ажил хийсэн. Үүнээс шалтгаалан би өөр газар тээврийн хэрэгслээ тавих гэж байгаад бусдын автомашиныг мөргөж гэмтээсэн. Бусдад учруулсан хохирлыг би төлж барагдуулсан бөгөөд энэ төлбөрөө хариуцагчаас гаргуулна” гэсэн агуулгаар тайлбарлав.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн татгалзлаа “...нэхэмжлэгч өөрийн буруугаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан явдалд би буруугүй, ...нэхэмжлэгчид тээврийн хэрэгслээ зогсоох талбайг гаргаж өгсөн. Ийм учраас нэхэмжилж буй 885,000 төгрөгийг бүхэлд нь төлөх боломжгүй, гэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас тал хувь болох 442,500 төгрөгийг төлөхөд татгалзахгүй” гэжээ.

 

Хоёр.

 

1. Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаас үзэхэд бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Харин гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсгээр зохицуулжээ. 

 

3. Нэхэмжлэгч Лбусдын эд хөрөнгөд хохирол учруулсан явдалд хариуцагч Эбуруутай нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцах этгээд нь хариуцагч Эбиш байна.

 

Гэхдээ хариуцагч “...нэхэмжлэгчид учирсан хохирлын тал хувийг төлж барагдуулахад татгалзахгүй” гэсэн тайлбарыг үндэслэн хариуцагч Ц.Эс 442,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Лх олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 442,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Гурав.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 13,925 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Лхамсүрэнд олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасны дагуу хариуцагч Ц.Эс 442,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Лх олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 442,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 13,925 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Л олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

    

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                      Н.ХАНГАЛ

 

                                 ШҮҮГЧ                                                      Б.АЗБАЯР

 

Ж.КУЛЬДАНА