Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэргүйн Хангал |
Хэргийн индекс | 102/2023/01232/И |
Дугаар | 102/ШШ2024/01304 |
Огноо | 2024-03-13 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2024/01304
2024 оны 03 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2024/01304 | Улаанбаатар хот |
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, 7 дугаар байр, 75 тоотод оршин суух хаягтай, Боржигин ургийн
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Дунд гол өөрийн байранд оршин байх, “2” ТӨХК /Р
Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/361 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар авагдсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах, “2” ТӨХК-ийн Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтэст ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгч Э
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэмбилэг
Хариуцагчийн төлөөлөгч Ц.Минжинхүү
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэргэл
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оросоо
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч “2” ТӨХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
Миний бие “2” ТӨХК-д материалын нягтлан бодогчоор ажиллаж байгаад тушаал дэвшиж тус газрын Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтэст ахлах нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн.
Ажиллаж байх хугацаанд “2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/361 дугаартай тушаалаар надад холбогдуулж цалин бууруулах сахилгын шийтгэл гаргасан. Би уг сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан, уг маргааныг шүүхээс хянан шийдвэрлэж байх явцад буюу 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/132 тоот “Эхөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаал гарч, намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Уг тушаалыг эс зөвшөөрч ахин шүүхэд нэхэмжлэл гаргасан, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
Нэг. “2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/361 дугаартай тушаалаар надад холбогдуулан гаргасан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах:
Эминий бие “2” ТӨХК-ийн Санхүү бүртгэл эдийн засгийн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн албан тушаалтай ажилладаг. Гүйцэтгэх захирал Ц.Ми нь намайг ажил үүргээ хангалтгүй биелүүлж, ажлын хариуцлага алдан санхүүгийн тайлан баланс хугацаанд нь гаргаагүй гэж үзэн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан. Гүйцэтгэх захирлын Б/361 дугаартай тушаалын нэгдүгээрт: Ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилтын 2.9 дэх хэсэгт заагдсан “Сар улирал жилийн тайлан тэнцлийг хуулийн хугацаа болон баримт эргэлтийн төлөвлөгөөнд заагдсан хугацаанд үнэн зөв гаргах. холбогдох газруудад тушаах” ажил үүргээ хангалтгүй биелүүлж, ажлын хариуцлага алдан санхүүгийн тайлан баланс хугацаанд нь гаргаагүй нь баримтаар нотлогдож байх тул Санхүү бүртгэл эдийн засгийн хэлтсийн ахлах нягтлан бодогч Э үндсэн цалинг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсугай” гэсэн. Уг тушаалыг хууль бус гэж үзэж байна. Эминий бие нь сар бүр өөрийн ажлын байрны тодорхойлолт, баримт эргэлтийн төлөвлөгөөний дагуу үүрэгт ажлаа хариуцлагатай хийж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрд нь гүйцэтгэсээр ирсэн. Харин миний шууд удирдлага болох СБХ дарга А нь албан тушаалын давуу байдлаа ашиглан санхүүгийн программ дээр ажиллах эрхийг хаах, хязгаарлах, программд нэвтрэх нууц үгийг өөрчлөх зэргээр санаатайгаар хясан боогдуулж ажил үүргээ биелүүлэх боломжгүй болгож, дараа нь ажлын үр дүн, тайлан баланс нэхэх, ажлаа хугацаандаа хийгээгүй гэх мэт шалтгаанаар ажлын байрны дарамт үзүүлдэг. Мөн Эминий бие нь 2022 оны 8 дугаар сарын 01-ээс ахлах нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж эхэлсэн атал тендерт шалгарсан хөндлөнгийн гэрээт аудитаар санаатайгаар өмнөх ахлах нягтлан бодогчийн хийсэн ажил үүрэгт буруутган үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулсан. “Баян суварга” аудитын зөвлөмжийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Аудитын зөвлөмжийн заасан хугацаанд СБХ дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч А нь үүрэгт ажлаа хийж байсан атал зөвхөн ахлах нягтлан бодогч Энадад сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна. СБХ-н дарга А нь удаа дараалан ажлын болон ажлын бус цагаар өөрийн албан өрөөндөө байнга дуудаж элдэв зүй бус үгээр доромжлох, дарамтлах, заналхийлэх, айлган сүрдүүлэх үйлдэл гаргаж байсан бөгөөд хамгийн сүүлд 2023 оны 01 дүгээр сарын 24-нд өглөөний 08 цагийн орчим албан өрөөндөө намайг цохиж биед халдсан. Үүнтэй холбоотой Монгол Улсын Хүний Эрхийн Комисст гомдол гаргасан. Гүйцэтгэх захирлын Б/361 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэг, 123.2 дугаар зүйлийн 123.2.4 дэх хэсэг, 123.3 дахь хэсэгт заасныг үндэслэн үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах гэсэн байсан. Эминий бие нь дээрх сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд албан тушаалын давуу байдлаа ашиглан үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулж байна гэж үзэж байна. “2” ТӨХК-ийн зүгээс гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/361 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг надад огт танилцуулаагүй бөгөөд цалин авах үед хасагдсаныг мэдсэн. Надад тус тушаалыг эх хувиар гардуулж өгөөгүй. Мөн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэлийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан.
Дээрх байдлаар сахилгын шийтгэл авах нөхцөл бүрдээгүй, ямар ч баримтгүй байхад үндэслэлгүй арга хэмжээ авсан, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан арга хэмжээг аваагүй, үндсэн цалинг 20 хувь бууруулсан атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх заалтыг тушаал дээрээ үндэслэл болгосон байх тул “2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/361 дугаартай тушаалаар надад холбогдуулан гаргасан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Уг тушаал хүчингүй болсноор үндэслэлгүй суутгагдсан цалингийн зөрүүг нэхэмжлэгч буцаан авах болно гэж ойлгож шүүхэд хандсан. Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын дагуу Эүндсэн цалинг 3 сар, 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, үүний улмаас 3 сарын турш 920,700 төгрөгийн суутгал хийгдсэн талаарх хариуцагчийн тайлбар, тооцооллыг зөвшөөрч байна.
Хоёр. Миний бие хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр “Дулааны цахилгаан станц 2” ТӨХК-д ажиллаж байсан боловч 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/132 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас халагдсан. Ажлаас халах болсон үндэслэл нь компанийн ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр нотлогдсон гэх боловч үүнийг эс зөвшөөрч байна.
Тодруулбал, миний бие “-2” ТӨХК-ийн СБХ-ийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Аын алдаатай гүйлгээ хийсэн тухай шүгэл үлээсний төлөө ийнхүү ажлаас халагдсан. Ийнхүү шүгэл үлээсний төлөө ажлын байрны дарамтад орж Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан бөгөөд түүний хариуд “санхүү бүртгэлийн хэлтсийн дарга Аын үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтыг зөрчиж хөдөлмөрийн харилцааны дарамт, хүчирхийлэл үйлдэж, ажлын байрны үл тэвчих орчныг бүрдүүлсэн байж болзошгүй байна” гэсэн. Үүнээс үзвэл нэхэмжлэгч надад ажлын байрны дарамт бий болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэл байна. Мөн Үндэсний аудитын газрын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 07/753 дугаартай албан бичгээр “2” ТӨХК-ийн санхүүгийн тайлан балансын алдааны талаар хариу тайлбар хүргүүлсэн. Тус хариу тайлбарт санхүү бүртгэлийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Аын гаргасан санхүүгийн тайланг алдаатай гэж дүгнэсэн.
Нэхэмжлэгч миний бие Авлигатай тэмцэх газарт санхүү бүртгэлийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч А нь ажилчдын цалингаас суутгасан хувь хүний орлогын албан татвар болох 252,000,000 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтэст “2” ТӨХК нэрээр тушаах ёстой байтал өөрийн нэрээр Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст тушаасан буруу үйлдэл, мөн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А-22-115 тоот “Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоо” гэх байгууллагад 13,789,500 төгрөгийг сургалт гэж өгсөн боловч тус санхүүгийн тайлант жилд /2022 онд/ огт сургалт болоогүй байхад гэрээ дүгнэж, мөнгө шилжүүлсэн, цаг хугацаа болон анхан шатны баримтын зөрчилтэй байгаа талаар гомдол гаргасан. Гомдлыг Нийслэлийн Прокурорын газраас хянаж үзээд 2023 оны 4 дүгээр сарын 13-ны 1/1223 дугаартай мэдэгдэх хуудсаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс шалгах болсныг мэдэгдсэн. Ийнхүү намайг ажлаас халсан тушаалыг санхүү бүртгэлийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн алдаатай гүйлгээ, мөн гэмт хэргийн шинжийг агуулсан байж болзошгүй сургалт явуулсан гэх гэрээний талаар мэдэгдсэн болохоор гаргасан.
Түүнчлэн, “2” ТӨХК-ийн ажилтны ёс зүйн дүрмийн 4.2-т “Зөрчлийг шалгах хугацаа 14 хоног, шаардлагатай бол хугацааг 7 хоногоор сунгаж болно”, 5.4-т “Ёс зүйн зөрчил гарснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Гэтэл хариуцагч байгууллага 3 дугаар сард хурал хийсэн, 4 дүгээр сарын 04-ний өдөр дүгнэлт гаргасан, улмаар 5 дугаар сард ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь байгууллагын дүрэм болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн. Мөн хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг яг ямар зөрчил гаргасныг нарийн тогтоогоогүй, яг ямар зөрчилд нь арга хэмжээ аваад байгаа нь тодорхой бус байхад тушаал гаргасан нь хуульд нийцэхгүй. Иймд “2” ТӨХК-ийн Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтэст ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага гаргасан, уг шаардлагаа бүрэн дэмжиж байна гэжээ.
2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
Нэг. Сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах шаардлагын талаар: Нэхэмжлэгч Энь Ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилтын 2.9 дэх хэсэгт Ахлах нягтлан бодогч нь “Сар, улирал, жилийн тайлан тэнцлийг хуулийн хугацаа болон баримт эргэлтийн төлөвлөгөөнд заагдсан хугацаанд үнэн зөв гаргах, холбогдох газруудад тушаах” чиг үүрэгтэй гэж заасныг зөрчиж хариуцагч компанийн 3 дугаар улирлын санхүүгийн тайланг хугацаанд нь үнэн зөв гаргах ажил үүргийг биелүүлээгүй, гаргаагүй нь дараах баримтаар нотлогддог. Үүнд:
“2” ТӨХК-ийн Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн дотоод асуудлын талаарх хурлын тэмдэглэлд /2022.11.17/ “СБХ-ийн дотоод асуудал, Э сахилгын шийтгэл оногдуулах тухай” хэлэлцэж, “2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаас уг хурал дээр санхүүгийн тоо баримт зөрөх ёсгүй яг ижил байх ёстой, хэрэв илүү гарч, дутаж байгаа бол алдаа болох талаар та бүхэн мэдэж байгаа, гэтэл хэд хэдэн удаа баланс тайланг шалгаж үзэхэд алдаа гарч ирсэн. Тийм учраас Санхүү бүртгэл эдийн засгийн хэлтсийн бүх ажилтнуудыг шалгалтад оруулах хөндлөнгийн хяналт хийлгүүлнэ гэж мэдэгдэж тайлан баланс гарсны дараа эдгээр хүмүүст арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байдаг.
Мөн үүний дараа “2” ТӨХК-ийн Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн дотоод асуудлын талаарх хурлын тэмдэглэлд /2022.12.13/ “Аудитын шалгалтад 3.6 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Энэ хугацаанд болсон үйл явдлуудтай холбогдуулан Хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах тушаалыг Э уншиж танилцуулав Өмнө нь Э сахилгын шийтгэл оногдуулах талаар Захирлын зөвлөлийн хурал дээр танилцуулж байсан, Эта хамт олонтойгоо нийцэж, эв найрамдалтай ажиллаарай. Э дээрх гаргасан ноцтой зөрчилд авах хамгийн эцсийн арга хэмжээ гэж ойлгож болно, залуу хүнд ажилдаа дасах, сурах боломжийг олгож байна. Алдаа дутагдлаа засан, мэдэхгүй, чадахгүй зүйлээ засаж хамт олонтойгоо эвтэй ажиллаарай ойлгосон уу гэхэд Эзүгээс за ойлголоо” гэж дээрх 2 хурлын тэмдэглэлд туссанаар нэхэмжлэгч Энь сар, улирал, жилийн тайлан тэнцлийг хуулийн хугацаа болон баримт эргэлтийн төлөвлөгөөнд заагдсан хугацаанд үнэн зөв гаргах. холбогдох газруудад тушаах чиг үүргээ хэрэгжүүлээгүй, компанийн улирлын тайланг хугацаанд нь, үнэн зөв гаргаж өгөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, за ойлголоо гэсэн байдаг бөгөөд уг хурал дээр өөрт нь авсан арга хэмжээг эс зөвшөөрч тайлбар хэлээгүй.
Нэхэмжлэгчийн дээрх зөрчлүүд нь Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг зөрчиж байгаа тул хариуцагч нь хуулийн дагуу нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээг авсан болно.
Хоёр. Нэхэмжлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гаргасан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал, цалин хөлсийг нөхөн төлүүлэх шаардлагын талаар:
Хариуцагч компани нь Э2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б-132 тоот тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах хууль зүйн үндэслэлээр цуцалсан. Үүнд:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалт, 123.5 дахь хэсэг, 123.3 дахь заалтыг үндэслэл болгосон талаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, 80.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйл. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл, 123.1-д “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно”, 123.5-д “Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажилтны хувьд сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш нэг жилийн дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна”, 123.3-д “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана.” гэж тус тус заасан.
2. Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3.1 .а, л, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.4.2, 12.4.18 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.2.Д заалт, 16.7, 16.8 дахь заалтыг үндэслэл болгосон талаар: “2” ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3-д “Хөдөлмөрийн гэрээ цуцлах”, 10.3.1-д “Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 4 дэх заалтыг үндэслэн ажилтан дараах хөдөлмөрийн сахилгын зөрчил болон хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гарсан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцална. Үүнд:
а. Компанийн эзэмшил газар, ажлын байранд танхайрах, зодоон хийх, ажлын байранд зохисгүй зан авир гаргах, удаа дараа бусдыг хэл амаар доромжлох, бүх хэлбэрийн дарамт үзүүлэх.
л. Өөрийн албан тушаалын эрх мэдэл, давуу байдлыг ашиглан ажилтнуудад бүх хэлбэрийн дарамт, хүчирхийлэл үзүүлэх, эд зүйл болон мөнгө төгрөг нэхэх, авах. Мөн журмын 12 дугаар зүйлийн 12.1.1-д “Ажилтныг томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох” 12.4.2-т “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ, эрхлэх ажил үүрэгтэй нь холбоотой ажил олгогчоос тогтоосон хөдөлмөрийн дотоод журам, бусад дүрэм, журам. тушаал, шийдвэрийг дагаж мөрдөх”, 12.4.18-д “2 ТӨХК-ийн ажилтны ёс зүйн дүрмийг дагаж мөрдөх” гэж тус тус заасан. Мөн журмын 16 дугаар зүйлийн 16.2-т “Сахилгын зөрчил гаргасан ажилтныг шууд хариуцсан удирдлага ажилтандаа сахилгын арга хэмжээ ногдуулахаар Захиргаа удирдлагын хэлтэст бичгээр санал гаргах ба учир шалтгааныг нягтлан тогтоосон байна. Сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна.”, 16.2.в-д “Үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”, 16.7-д “Ажилтан нь хөдөлмөрийн дотоод журмын 10.3 дугаар зүйлийн 10.3.1-д заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцална”, 16.8-д “Ажилтан 2 ТӨХК-ийн ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд Ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцээд зөрчил гаргасныг тогтоосон бол тухайн ажилтанд хариуцлага тооцуулах үндэслэл бүхий дүгнэлтээ Гүйцэтгэх захиралд бичгээр ирүүлж, шийдвэрлүүлнэ” гэж тус тус заасан.
3. Хөдөлмөрийн гэрээний 4.13, 5.5, 6.1.1 /а, й/ дэх заалтыг үндэслэл болгосон талаар: Хөдөлмөрийн гэрээний 4.13-т “Хууль тогтоомжид нийцүүлэн ажилтанд сахилгын шийтгэл, эд хөрөнгийн хариуцлага ногдуулах”, 5.5-д ажилтан нь “Компанийн эрх ашиг, нэр хүндийг ямагт өндөрт өргөж, хамт олны дунд эв нэгдэл, эелдэг зөв харьцааг эрхэмлэх”, 6.1.1-д “Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох”, 6.1.1.а-д “Компанийн эзэмшил газар, ажлын байранд танхайрах, зодоон хийх, ажлын байранд зохисгүй зан авир гаргах, удаа дараа бусдыг хэл амаар доромжлох, бүх хэлбэрийн дарамт үзүүлэх”, 6.1.1.й-д “өөрийн албан тушаалын эрх мэдэл, давуу байдлыг ашиглан ажилтнуудад бүх хэлбэрийн дарамт, хүчирхийлэл үзүүлэх, эд зүйл болон мөнгө төгрөг нэхэх, авах” гэж тус тус заасан.
4. Компанийн ёс зүйн дүрмийг зөрчсөн тухай Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлтийн /хэргийн 160 дугаар тал/ талаар: Уг Ёс зүйн зөвлөлийн хурлын дүгнэлтээр “...ёс зүйн зөвлөл нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн СБХ-ийн дарга АСБХ-ийн ахлах нягтлан бодогч Эгаргасан өргөдлийн дагуу 3 удаагийн хурлыг зохион байгуулсан, талуудын маргааны нотлох баримт хангалтгүй байсан тул СБХ-ийн нийт хамт олноос А, Энарын ажлын ур чадвар, харилцаа хандлагын талаар тодруулга авав, СБХ-ийн хамт олны дүгнэлтээр А нь ажлын ур чадвар, туршлага, харилцаа хандлага сайтай гэж дүгнэгдсэн ба Энь хамт олон дундаа нэр хүнд муутай, доод тушаалын ажилтнууддаа дээрэнгүй харьцаж, өөрийн бурууг хүлээдэггүй, бусад руу дайрч давшилдаг, бусдыг үл хүндэтгэх, харилцаа хандлага муутай болохыг нийт хамт олон нь илэрхийлж байв. СБХ-ийн дарга А нь ахлах нягтлан бодогч Эбиед халдаж цохисон, ажлын байрны дарамт үзүүлсэн зэрэг нь баримтаар тогтоогдоогүй, Дотоод аудиторын 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн дүгнэлтээр байгууллагын 252,185,100 төгрөгийн татварын асуудлыг зөрчилгүй гэж дүгнэлт ирүүлсэн, дээрх татварын асуудлыг Энь өөрийн сошиал хаягаараа мэдээлж, хувь хүний болон компанийн нууцын мэдээллийг задруулж байсан нь баримтаар тогтоогдож байна. СБХ-ийн ахлах нягтлан бодогч Энь Ёс зүйн дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна. Үүнд: 2.1.4, 2.2.9, 2.2.18, 2.2.24, 2.2.3”.
4.1. Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр Ахлах нягтлан бодогч Энь Ёс зүйн дүрмийн 2.1.4-д заасан “Ёс суртахууны үлгэр дууриалалтай ажиллах, хамт олондоо хүндэтгэлтэй харилцах” заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн бөгөөд уг зөрчлийг гаргасан нь дор дурдсан үйл баримт, нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа болно. Үүнд:
Гэрч Э.Эр нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Эталаар “...би нярвуудад бараа материалаа хүлээлгэж өгч байхад таагүй байдаг байсан нь мэдрэгддэг буюу ажиглагддаг байсан, урьд урьдынхаа дарга нартайгаа харьцаа муутай таарамжгүй байсан нь ажиглагддаг байсан...” гэх мэдүүлэг,
гэрч Э.Мө шүүхэд өгсөн мэдүүлэгт Эталаар “...хамт ажиллаж байгаа хүмүүстээ сэтгэл зүйн дарамт үзүүлдэг гэж ажиглагддаг, Эхэлтсийн хүмүүст гаргаж байгаа зан араншин нь нөлөөлж байсан, өөрийнх нь гаргаж байгаа зан араншин хэрүүлийн байдалтай байдаг, бид өрөөндөө гурвуулаа суудаг байхад ахлах нягтлан бодогчийг чи надад ажлаа өг, би ажлыг чинь авна гэх мэтээр хэрүүлийн шинжтэй үйл явдал болдог, тогтворгүй зан араншинтай хүн” гэх мэдүүлэг.
4.2. Нэхэмжлэгч нь Ёс зүйн дүрмийн 2.2.9-д заасан “Албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, айлган сүрдүүлэх, эрхшээлдээ байлгах, доромжлох хясан боогдуулах, албан тушаалын хүчирхийлэл үзүүлэх, хавчин гадуурхах, хууль бус үүрэг даалгавар өгөхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн нь дор дурдсан үйл баримт, нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Үүнд:
Гэрч Э.Мө шүүхэд өгсөн мэдүүлэгт Эталаар “...хамт ажиллаж байгаа хүмүүстээ сэтгэл зүйн дарамт үзүүлдэг гэж ажиглагддаг, бид өрөөндөө гурвуулаа суудаг байхад ахлах нягтлан бодогчийг чи надад ажлаа өг, би ажлыг чинь авна гэх мэтээр хэрүүлийн шинжтэй үйл явдал болдог, Эай хамт ажиллахад тайван бус хэцүү байдаг байсан ...” гэх мэдүүлэг,
гэрч Б.На “... Энь албаны хурал дээр орж ирээд та нарыг өшөө чангалж байдаг байж гэсэн, надад эвгүй санагдсан гэдгийг би хэлж байсан...” гэх мэдүүлэг,
гэрч Т.На “...би нярвын ажил хийдэг тэр хүн дээд албан тушаалтан бөгөөд ёс зүйн хувьд доголдолтой. Надтай нийлээд гурван нярав тухайн байгууллагад ажилладаг бөгөөд бид гуравтай хүн шиг харьцдаггүй, та нар ажиллаж чадахгүй бол зайлуулж чадна шүү гэж байнга дарамталдаг, нэг биш нэлээн хэд хэдэн удаагийн давтамжтай айдас түгшүүр, сэтгэл зүйн дарамт тохиолдож байсан, Эай ажиллаж байх хугацаанд яаж энэ өдрийг барах уу, хурдхан шиг ажил тарах цаг болж, гэртээ харимаар байна гэж байнга бодож, сэтгэл зүйн дарамттай ажилладаг байсан, харцаараа хүнийг дарамталдаг байсан, компанийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйл заалтыг бүхэлд нь зөрчсөн...” гэх мэдүүлэг,
гэрч С.Ня “...доод албан тушаалтнуудтайгаа хүндэтгэлгүй харьцдаг байсан, бусдыг дарамтлах айлган сүрдүүлэх асуудал байсан, ажлаараа дарамталж байна гэж би хардаг, үг хэлээрээ загнах үйлдэл байсан...” гэх мэдүүлэг.
4.3. Нэхэмжлэгч нь Ёс зүйн дүрмийн 2.2.18-д заасан “Өөрийн удирдлагадаа байгаа ажилтнуудын өмнө нэр хүнд, ажил хэргийн үлгэр жишээг үзүүлэх, хамт олны дунд ажил хэрэгч, сэтгэл зүйн уур амьсгалыг бүрдүүлэх” гэсэн заалтыг зөрчсөн дор дурдсан баримтаар нотлогдож байна. Үүнд:
Гэрч Э.Мө шүүхэд өгсөн мэдүүлэгт Эталаар “...хамт ажиллаж байгаа хүмүүстээ сэтгэл зүйн дарамт үзүүлдэг гэж ажиглагддаг, өөрийн доод албан тушаалтан болон нярвууд бусад хүмүүс рүү бурууг чихэж, дайрч давшилдаг. нярвууд нь гэсэн хэцүү байна гэсэн асуудлыг ярьдаг...” гэх мэдүүлэг
гэрч Т. би нярвын ажил хийдэг тэр хүн дээд албан тушаалтан бөгөөд ёс зүйн хувьд доголдолтой ба надтай нийлээд гурван нярав тухайн байгууллагад ажилладаг бөгөөд бид 3 тай хүн шиг харьцдаггүй, та нар ажиллаж чадахгүй бол зайлуулж чадна шүү гэж байнга дарамталдаг, нэг биш нэлээн хэд хэдэн удаагийн давтамжтай айдас түгшүүр, сэтгэл зүйн дарамт тохиолдож байсан, Эай ажиллаж байх хугацаанд яаж энэ өдрийг барах уу, хурдхан шиг ажил тарах цаг болж, гэртээ харимаар байна гэж байнга бодож, сэтгэл зүйн дарамттай ажилладаг байсан, харцаараа хүнийг дарамталдаг байсан, компанийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйл заалтыг бүхэлд нь зөрчсөн” гэх мэдүүлэг,
гэрч С.Ням “...доод албан тушаалтнуудтайгаа хүндэтгэлгүй харьцдаг байсан, бусдыг дарамтлах айлган сүрдүүлэх асуудал байсан, ажлаараа дарамталж байна гэж би хардаг, үг хэлээрээ загнах үйлдэл байсан...” гэх мэдүүлэг,
гэрч П.Ба “...бид 2 сар болгон тайлан гаргах үед асуудал гардаг, би заримдаа жаахан алдаа гаргаад тэрийгээ засаад өгье гэхээр чиний үр дүнтэй ярина, хасна гэж удаа дараа ярьдаг, хамгийн сүүлд миний үр дүнг 100 хувь хассан. Уг нь засаад өгөх боломж байхад шууд хасдаг, Эай харьцахад хүндрэлтэй байсан. Үг хэлээр доромжилж, дайрч давшилж байсан, ер нь юм л болбол цаасан дээр бичиж аваад чи энийг энэ хугацаанд хийж ир гэдэг, хугацаа зааж ажил өгсөн хэрнээ хугацаа нь болоогүй байхад чи энийг хийсэн үү, яасан гэж байнга залгаж дарамталдаг, миний өрөөг зөвшөөрөлгүй сольсон, ер нь их дарамталдаг байсан, сүүлийн хэдэн сар Тунгаа эгчийг байх үед өдөр болгон дарамттай байсан, өдөр болгон утсаар дарамталж энийг яасан, тэрийг яасан. ийм юм яг одоо авч ир гэх мэтээр дарамттай харилцдаг байсан...” гэх мэдүүлэг,
гэрч Э.Но “...би удирдлага дор нь ажиллаж байсан, Энь албан тушаалаас болоод ч тэр юм уу эсхүл өөрийн хандлагаас болоод ч тэр юм уу дарамт шахалт үе үе үзүүлдэг байсан, хандлага нь хэвээрээ дарга удирдлагуудтайгаа таарахгүй, доод албан тушаалтан, нярвуудтайгаа таарахгүй тийм хандлагатай байсан, хамт олны уур амьсгалыг эвддэг, баг болж ажиллаж чаддаггүй” гэх мэдүүлэг.
4.4. Нэхэмжлэгч нь Ёс зүйн дүрмийн 2.2.24-д заасан “Ажлын байранд зөвшөөрөлгүй гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн нь дор дурдсан баримтаар нотлогдоно. Үүнд:
Гэрч Б.На “... Энь томилолтоор явсан үед бичлэг хийгдсэн байсан, томилолтоор яваад буцах замдаа машин дотор бичлэг хийсэн гэдгийг сонсож байсан, тэгээд би онцгүй юм даа гэж хэлж байсан” гэх мэдүүлэг.
4.5. Нэхэмжлэгч нь Ёс зүйн дүрмийн 2.2.3-д заасан “Албан үүргээ гүйцэтгэж байхдаа төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй байж, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй байх” заалтыг зөрчсөн дор дурдсан баримтаар нотлогдоно. Үүнд:
Гэрч Б.Нар “...Энь томилолтоор явсан үед бичлэг хийгдсэн байсан, томилолтоор яваад буцах замдаа машин дотор бичлэг хийсэн гэдгийг сонсож байсан, тэгээд би онцгүй юм даа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг.
Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлт болон дээр дурдсан гэрч нарын мэдүүлгээр нэхэмжлэгч Энь ёс суртахууны үлгэр дууриалалтай ажиллаж чаддаггүй, хамт олондоо хүндэтгэлтэй харилцдаггүй, өөрийн удирдлага дор байдаг доод албан тушаалтан болох нярав, нягтлан нартаа дарамт үзүүлдэг. албан томилолтоор явсан үед хамт олондоо мэдэгдэлгүйгээр бичлэг хийж зөвшөөрөлгүй гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийсэн, байгууллагын 252,000,000 төгрөгийн татварын асуудлаар өөрийн хувийн цахим хаягаар, сошиалаар мэдээ тарааж, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулж компанийн ёс зүйн дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөн болох нь нотлогдож байгаа болно. Иймд нэхэмжлэгч Энь дээрх зөрчил, үндэслэлүүдээр Компанийн ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуульд заасан холбогдох заалтыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байгаа тул хариуцагч нь байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогчийн эрх хэмжээний хүрээнд, хуулийн дагуу сахилгын арга хэмжээ авч, хөдөлмөрийн харилцааг цуцалсан. Иймд хариуцагчийн гаргасан маргаан бүхий тушаал нь хууль зүйн үндэслэлтэй, Энэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд өгсөн. Үүнд: нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 111 тоот тогтоол /1 хавтас, хх 108/, Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “гомдлын хариу өгөх тухай” хариу мэдэгдэх хуудас /1 хавтас, хх 109/, Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 111А тоот тогтоол /1 хавтас, хх 110-113/, Үндэсний аудитын газрын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 07/753 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, хавсралт /1 хавтас, хх114-117/, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Монгол улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын 03/152 тоот “Гомдол шийдвэрлүүлэх тухай” албан бичиг /1 хавтас, хх118/,
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд өгсөн. Үүнд: итгэмжлэл /1 хавтас, хх13/, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/361 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал /1 хавтас, хх40/, хөдөлмөрийн гэрээ /1 хавтас, хх46-48/, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээ /1хавтас, хх49/, ажлын байрны тодорхойлолт /1хавтас, 50-53/, “2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Б/195 дугаар тушаал /1 хавтас, хх59/, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “2” ТӨХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл /1хавтас, хх60-64/, хуулийн этгээдийн гэрчилгээ /1 хавтас, хх 65/, “2” ТӨХК-ийн дансны хуулга /1 хавтас, хх67-102/, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/132 тоот “Эхөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаал /1 хавтас, хх126/, Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 111 тоот тогтоол /1 хавтас, хх 127/, Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 111А тоот тогтоол /1 хавтас, хх128-131/, Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “гомдлын хариу өгөх тухай” хариу мэдэгдэх хуудас /1 хавтас, хх 132/, Үндэсний аудитын газрын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 07/753 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, хавсралт /1 хавтас, хх133-136/, Монгол улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын 03/152 тоот “Гомдол шийдвэрлүүлэх тухай” албан бичиг /1 хавтас, хх137/, “2” ТӨХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №3 тоот Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл /1 хавтас, хх138-142/, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ /1 хавтас, хх 143-145/, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээ /1 хавтас, хх146-150/, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/361 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал /1 хавтас, хх 151/, “2” ТӨХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “Ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл” /1 хавтас, хх163-170/, “2” ТӨХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл” /1 хавтас, хх171-173/,“2” ТӨХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл”/1 хавтас, хх174-178/, 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Ёс зүйн зөвлөлийн хурлын дүгнэлт” /1 хавтас, 160-162/, Эхүсэлт /1 хавтас, хх 180/.
5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах хүмүүсийг гэрчээр асуусан. Үүнд: Г.Цолмон, Г.Мөнхсайхан, Б.Оюунчимэг.
6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах баримтыг бүрдүүлсэн. Үүнд: “2” ТӨХК-ийн “Ажилтны ёс зүйн дүрэм” /1 хавтас, хх212-218/.
7. Хариуцагчийн хүсэлтээр дараах хүмүүсийг гэрчээр асуусан. Үүнд: Э.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг.
1. “2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Б/195 дугаар тушаалаар Э2022 оны 8 дугаар сарын 01-ны өдрөөр Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн материалын нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлж, тус хэлтэст ахлах нягтлан бодогчоор ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Улмаар Энь 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний дагуу хариуцагч “2” ТӨХК-ийн Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтэст ахлах нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн ба талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна.
2. 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/361 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал гарчээ. Энэхүү тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2 дугаар зүйлийн 123.2.4, 123.3, “2” ТӨХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Захирлын зөвлөлийн ээлжит 9 дүгээр хурлын шийдвэр, Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 16 дугаар зүйлийн 16.В заалт, Ажлын байрны тодорхойлолтын 2.9 заалт, Хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн “Ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт”-ын үндсэн зорилтын 2.9-д заасан “Сар улирал жилийн тайлан тэнцлийг хуулийн хугацаа болон баримт эргэлтийн төлөвлөгөөнд заагдсан хугацаанд үнэн зөв гаргах, холбогдох газруудад тушаах” ажил үүргээ хангалтгүй биелүүлж, ажлын хариуцлага алдан санхүүгийн тайлан баланс хугацаанд нь гаргаагүй нь баримтаар тогтоогдож байх тул Санхүү бүртгэлийн хэлтсийн ахлах нягтлан бодогч Батбаатарын Энхтунгалагийн үндсэн цалинг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
3. 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Энь хариуцагч “2” ТӨХК-д холбогдуулж 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/361 тоот тушаалаар авагдсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан.
4. 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/132 тоот “Эхөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаал гарчээ. Энэхүү тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5, 123.3, Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3.1.а, л, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.4.2, 12.4.18, 16 дугаар зүйлийн 16.2.д, 16.7, 16.8, Хөдөлмөрийн гэрээний 4.13, 5.5, 6.1.1 (а, й) дэх заалтуудыг тус тус үндэслэн Компанийн хөдөлмөрийн дотоод журам, Ёс зүйн дүрмийг зөрчиж хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ёс зүйн доголдол гаргасан нь 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр нотлогдсон тул Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн Ахлах нягтлан бодогч Батбаатарын Энхтунгалагт хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгохоор шийдвэрлэжээ.
5. 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Энь хариуцагч “2” ТӨХК-д холбогдуулж дараах шаардлагуудыг гаргасан. Үүнд:
1/ “2” ТӨХК-ийн Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтэст ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох;
2/ Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах;
3/ Ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх.
Хоёр.
1. Сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах тухай шаардлага:
1.1. Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...сахилгын шийтгэл авах нөхцөл бүрдээгүй, ямар ч баримтгүй байхад үндэслэлгүй арга хэмжээ авсан, ...Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан арга хэмжээг аваагүй, үндсэн цалинг 20 хувь бууруулсан атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх заалтыг тушаал дээрээ үндэслэл болгосон, ...тушаал хүчингүй болсноор үндэслэлгүй суутгагдсан цалингийн зөрүүг нэхэмжлэгч буцаан авах болно” гэж тайлбарласан.
1.2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлагаа нотлох, нотлох баримтаа хуульд заасан шаардлагад нийцүүлсэн хэлбэрээр шүүхэд цуглуулан гаргаж өгөх үүрэгтэйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасан. Харин энэхүү үүргийнхээ хүрээнд хэргийн оролцогч нь гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, шүүхийн журмаар нотлох баримтыг гаргуулан хэрэгт хавсаргах зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлнэ.
1.3. Хариуцагч “2” ТӨХК-иас шүүхэд нотлох баримтаар өгсөн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “2” ТӨХК-ийн Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн дотоод асуудлын талаарх хурлын тэмдэглэл, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “2” ТӨХК-ийн Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн дотоод асуудлын талаарх хурлын тэмдэглэлүүд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
1.4. Мөн хариуцагчаас шүүхэд баримтаар өгсөн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны хуулга /журнал/-ыг үндэслэж Э“...3 дугаар улирлын санхүүгийн тайланг хугацаанд нь үнэн зөв гаргах ажил үүргийг биелүүлээгүй, гаргаагүй” гэж шууд дүгнэх боломжгүй.
1.5. 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/361 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалд заагдсан “...Энь холбогдох хууль болон дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ‘...сар улирал жилийн тайлан тэнцлийг хуулийн хугацаа болон баримт эргэлтийн төлөвлөгөөнд заагдсан хугацаанд үнэн зөв гаргах, холбогдох газруудад тушаах’ ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, ажлын хариуцлага алдан санхүүгийн тайлан баланс хугацаанд нь гаргаагүй” гэх үндэслэлээ хариуцагч нотолж чадаагүй, холбогдох хүсэлтийг шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэгчийн сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэв.
1.6. 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/361 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын дагуу Эүндсэн цалинг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, үүний улмаас 3 сарын турш нийт 920,700 төгрөгийн суутгал хийгдсэн талаар нэхэмжлэгч болон хариуцагч талууд маргаангүй.
1.7. Нэхэмжлэгчийн “...тушаалаар надад холбогдуулан гаргасан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулснаар ...үндэслэлгүй суутгагдсан цалингийн зөрүүг нэхэмжлэгч буцаан авах болно гэж ойлгож шүүхэд хандсан” гэх тайлбарыг хариуцагч талаас үгүйсгэж маргаагүй учир хариуцагчаас 920,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
2. “2” ТӨХК-ийн Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтэст ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага:
2.1. Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...2 ТӨХК-ийн ажилтны ёс зүйн дүрмийн 4.2-т “Зөрчлийг шалгах хугацаа 14 хоног, шаардлагатай бол хугацааг 7 хоногоор сунгаж болно’, 5.4-т ‘Ёс зүйн зөрчил гарснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор хариуцлага хүлээлгэнэ’ гэж заасан. Гэтэл хариуцагч байгууллага 3 дугаар сард хурал хийсэн, 4 дүгээр сарын 04-ний өдөр дүгнэлт гаргасан, улмаар 5 дугаар сард ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь байгууллагын дүрэм болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн. Хоёрдугаарт, хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг яг ямар зөрчил гаргасныг нарийн тогтоогоогүй, яг ямар зөрчилд нь арга хэмжээ аваад байгаа нь тодорхой бус байхад тушаал гаргасан нь хуульд нийцэхгүй” гэж тайлбарласан.
2.2. Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5, 123.3, Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3.1.а, л, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.4.2, 12.4.18, 16 дугаар зүйлийн 16.2.д, 16.7, 16.8, Хөдөлмөрийн гэрээний 4.13, 5.5, 6.1.1 (а, й) дэх заалтуудыг тус тус үндэслэсэн байх ба тушаалд “...Компанийн хөдөлмөрийн дотоод журам, Ёс зүйн дүрмийг зөрчиж хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ёс зүйн доголдол гаргасан нь 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр нотлогдсон” тухай дурджээ.
2.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4 дэх хэсгүүдэд зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох бөгөөд нэг удаагийн ноцтой зөрчил нь хөдөлмөрийн гэрээг цуцлах хангалттай үндэслэл болно.
2.4. Харин гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд урьдчилан нэрлэн заасан байх ёстой.
2.5. Нэхэмжлэгч Эай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5-д зааснаар ажилтан компанийн эрх ашиг, нэр хүндийг ямагт өндөрт өргөж, хамт олны дунд эв нэгдэл, эелдэг харьцааг эрхэмлэх үүрэгтэй ба 6 дугаар зүйлийн 6.1.1-ийн “а”-д заасан “Компанийн эзэмшил газар, ажлын байранд танхайрах, зодоон хийх, ажлын байранд зохисгүй зан авир гаргах, удаа дараа бусдыг хэл амаар доромжлох, бүх хэлбэрийн дарамт үзүүлэх”, “й”-д заасан “Өөрийн албан тушаалын эрх мэдэл, давуу байдлыг ашиглан ажилтнуудад бүх хэлбэрийн дарамт, хүчирхийлэл үзүүлэх, эд зүйл болон мөнгө төгрөг нэхэх, авах” үйлдлүүдийг гаргасан тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар зогсоох боломжийг зааж өгчээ.
2.6. “2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/152 тоот тушаалд дурдагдсан үндэслэл буюу ажилтан Энь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх нь талуудын маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
2.7. Шүүхээс “2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/152 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй, хууль зөрчөөгүй гэж үзэв. Тодруулбал, гэрч Э.Эрдэнэбилэгийн “...хувь хүнийхээ хувьд зан ааш нь хэлбэлзэлтэй байдаг, ...нярвуудад бараа материалаа хүлээлгэн өгч байхад таагүй байдаг нь ...ажиглагддаг байсан” гэсэн мэдүүлэг,
гэрч Э.Мөнхсайханы “...Эай хамт ажиллахад тайван бус хэцүү байдаг” гэсэн мэдүүлэг,
гэрч Б.Нарандэлгэрийн “...албаны хурал дээр Эорж ирээд та нарыг өшөө чангалж байдаг байж гэж хэлсэн нь надад эвгүй санагдсан” гэсэн мэдүүлэг,
гэрч Э.Номингийн “...дарга, удирдлагууд, ...доод албан тушаалтан, нярвуудтайгаа таарахгүй тийм хандлагатай” гэсэн мэдүүлэг,
гэрч С.Нямсүрэнгийн “...ажлаараа дарамталдаг” гэсэн мэдүүлэг,
гэрч Т.Намхайхандын “...байнга дарамталдаг учир ажлаасаа гаръя гэж боддог байсан” гэсэн мэдүүлэг,
гэрч П.Батцэцэгийн “...хамт ажиллахад үнэхээр хүндрэлтэй” гэсэн мэдүүлэг,
гэрч Г.Цолмонгийн “...ёс зүйн зөвлөлийн гишүүд хэн нэгнээс хараат бус, ажлын хамт олны нөлөөлөл байхгүй гэж бодож байна” гэсэн мэдүүлэг,
гэрч Б.Оюунчимэгийн “...ёс зүйн зөвлөл дээр олон гомдол ирдэггүй, Энхтунгалагийн асуудал 2-3 удаагийн хурлаар хэлэлцэгдсэн” гэсэн мэдүүлгүүдийг хэрэгт авагдсан 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Ёс зүйн зөвлөлийн хурлын дүгнэлт”-д тусгагдсан мэдээлэлтэй харьцуулан судлахад “2” ТӨХК-ийн Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтэст ахлах нягтлан бодогч Энь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон гэж үзэхээр байна.
2.8. “2” ТӨХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “Ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл”, “2” ТӨХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл”,“2” ТӨХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл”, 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Ёс зүйн зөвлөлийн хурлын дүгнэлт”-үүдээс үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг зөрчөөгүй. Иймд нэхэмжлэгчийн “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх тайлбар үндэслэлгүй.
2.9. Нэхэмжлэгч Энь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан “...хамт олны дунд эв нэгдэл, эелдэг харьцааг эрхэмлэх үүрэгтэй, ...ажлын байранд ...зохисгүй зан авир гаргах, удаа дараа бусдыг хэл амаар доромжлох, бүх хэлбэрийн дарамт үзүүлэх, ...албан тушаалын эрх мэдэл, давуу байдлыг ашиглан ажилтнуудад бүх хэлбэрийн дарамт, хүчирхийлэл үзүүлэх” үйлдлүүдийг гаргасан”, улмаар холбогдох тушаалыг ажил олгогч гаргасан учир нэхэмжлэгчийн “...хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг яг ямар зөрчил гаргасныг нарийн тогтоогоогүй, яг ямар зөрчилд нь арга хэмжээ аваад байгаа нь тодорхой бус байхад тушаал гаргасан нь хуульд нийцэхгүй” гэх тайлбар үндэслэлгүй.
2.10. Ажил олгогчийн зүгээс Э“...хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж үзэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгон тушаал гаргасан явдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсгүүдийг зөрчөөгүй, ажилтны гаргасан зөрчил баримтаар тогтоогдсон байх тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах үндэслэлгүй гэж шүүхээс үзлээ.
Гурав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан “2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/361 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, хариуцагч “2” ТӨХК-иас 920,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э олгож,
нэхэмжлэлийн шаардлагаас “2” ТӨХК-ийн Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтэст ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ