Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2024/01979

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 16 өдөр

 Дугаар 102/ШШ2024/01979

                            Улаанбаатар хот

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны зам 59 дүгээр байр, 14 тоотод оршин суух хаягтай, Баавгай ургийн овогтой

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж, 108 дугаар байр, 77 тоотод оршин суух хаягтай, Боргочин ургийн овогтой Б

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, 7 дугаар хэсэг, Маршал таун 121-118 тоотод оршин суух хаягтай, Харчин ургийн овогтой

 

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Хүрэлсүх

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өнөржаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч М, Унарт холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Мгийн ах болох н.Батзоригоос н.Энхбаатар, Инар нь 2016 оны  5 дугаар сарын 24-ний өдөр БНСУ-д үйлдвэрлэсэн, “Соната 7” маркийн автомашиныг нэг бүрийн үнэ 10,000,000 төгрөгөөр тооцон нийт 3 автомашин зээлээр худалдаж авахаар болсон. Урьдчилгаанд бэлнээр 5,000,000 төгрөг өгсөн ба үлдэгдэл төлбөрийг 1 сарын дараа өгөхөөр тохиролцсон. 

Барьцаанд нь Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаа 0зуслан хаягт байршилтай, 700м2 талбайтай газар, эрхийн улсын Ү-2203001600 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаа 0тоот хаягт байршилтай, 165м2 талбайтай хувийн сууцыг тавихаар болсон.

Ингээд 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Иболон М нар  “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-нүүдийг тус тус байгуулж, газар эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг Мд шилжүүлсэн. 

Тохирсон хугацаанд зээлээ төлж чадаагүй боловч 2016 оны 8 дугаар сард н.Энхбаатар 2,500,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сард И3,000,000 төгрөг, 2017 оны хавар 5,000,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг гэх зэргээр 3 тээврийн хэрэгслийн төлбөрт нийт 16,500,000 төгрөгийг н.Батзоригт төлсөн.

Үлдэгдэл 8,500,000 төгрөгийг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсний дараа өөрийн хашаа, байшингаа буцаан авах талаараа хэлэхэд н.Батзориг хариу өгөхгүй байж байснаа “...хашаа, байшинг зарсан” гэж худал хэлсэн.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:”, 56.1.2-т “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж заасан. Нэхэмжлэгч хариуцагчтай эрх шилжүүлэх, худалдах-худалдан авах гэрээ байгуулсан боловч уг гэрээний дагуу ямар нэг эрх, үүрэг үүсгэх хүсэл зориггүй, ямар нэг үр дагавар гаргахыг хүсээгүй.

Ийм учраас 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Иболон М нарын байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-нүүд нь дүр үзүүлсэн, байгуулагдсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байгаа. Тодруулбал, нэхэмжлэгч нь н.Батзоригоос зээлээр худалдан авсан 3 тээврийн хэрэгслийн барьцаанд хашаа, байшингаа барьцаа хэлбэрээр тавьсан болохоос бодит байдал дээр ямар ч худалдах хүсэл, зориг байгаагүй. Ийм учраас 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Иболон М нарын байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-нүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, мөн зүйлийн 56.5-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэсэн шаардлагыг анх гаргасан.

Улмаар нэхэмжлэгч хэрэгт хамтран хариуцагчаар \татан оролцуулж, өөрийн шаардлагыг ихэсгэсэн. Тодруулбал, маргаан бүхий хашаа, байшин болох Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа, 0тоотын 700 м2 талбайтай газар, тус хаягт байрлах 165 м2 талбайтай хувийн сууцанд нэхэмжлэгч И нь 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа.

Дээр дурдсанчлан зээлээр худалдан авсан 3 тээврийн хэрэгслийн үлдэгдэл 8,500,000 төгрөгийг төлөөд хашаа, байшингаа буцаан шилжүүлж авахаар сураг гаргахад хариуцагч хариу өгөөгүй. Гэтэл нэхэмжлэгчийн хашаа, байшинг М нь Угэх хүнд 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1493, 1494 тоот гэрээгээр худалдан борлуулсан. 

И нь маргаан бүхий хашаа байшинд амьдарч байхад нь Ухашаа болон байшинг газар дээр нь очиж үзээгүй мөртлөө шууд худалдан авсан нь эргэлзээтэй. У худалдан авах авах хүсэл зориг байсан эсэх нь тодорхойгүй, мөн үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах, бусад шилжүүлэх эрхгүй хүнээс худалдах-худалдах авах гэрээ байгуулах замаар өмчлөх эрхийг авсан, өмчлөх эрхийг шударгаар олж аваагүй байна.

И нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах хүсэл зориггүй, барьцаанд байршуулах хүсэл зоригтой байсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл. Дээрх нөхцөл байдлыг М нь мэдсээр байж У үл хөдлөх хөрөнгө худалдах,худалдан авах гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус юм. Иймд М болон Унарын хооронд байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1493 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1494 дугаартай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэж заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Иболон М нарын байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-нүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл. Харин 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр М болон Унарын хооронд байгуулагдсан, №1493 дугаарт бүртгэлтэй,  “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 

2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр М болон Унарын хооронд байгуулагдсан №1494 дугаарт бүртгэлтэй “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэж зааснаар шууд хүчин төгөлдөр бус хэлцэл болж байгаа юм.

Ингэснээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь маргаан бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр буцаан тогтоогдох ёстой. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.  

 

2. Хариуцагч М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Инь миний ах болох Б.Батзоригоос БНСУ-д үйлдвэрлэсэн 3 ширхэг “Соната 7” маркийн автомашиныг нэг бүрийг нь 10,000,000 төгрөгөөр тооцож, нийт  30,000,000 төгрөгөөр, зээлээр худалдан авахаар тохиролцсон. Инь гэрээний дагуу урьдчилгаанд нь 5,000,000 төгрөг өгсөн ба үлдэх төлбөрийг 1 сарын дараа өгөхөөр тохиролцсон байдаг.

Ингээд барьцаа хөрөнгөнд нь “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” хийсэн. Уг тохиролцооны дагуу барьцаа хөрөнгөд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа амины орон сууц 10 тоот хаягт байрлах 700м2 талбайтай газар, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа амины орон сууц 0 тоот хаягт байрлах 165 м2 талбайтай хувийн сууц зэргийг 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гэрээ хийж, нотариатаар баталгаажуулан шилжүүлж авсан. 

Инь миний ах болох Б.Батзоригт 1 сарын дараа үлдэгдэл зээлийн төлбөрөө төлөхөөр тохиролцсон боловч тохиролцсон хугацаандаа автомашины зээлийн төлбөрөө төлөөгүй. Тухайлбал тус иргэний нэхэмжлэлд дурдсан мөнгөн төлөлтийн хугацаа болох нь 2016 оны 8 дугаар сард 2,500,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сард 3,000,000 төгрөг, 2017 оны хавар 5,000,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, үлдэгдэл 8,000,000 төгрөг шилжүүлсэн гэх хугацаанаас харагдаж байна. Мөн Ж.И шүүхэд гаргаж өгсөн материалд 2016 оны 10 дугаар сард 3,000,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн гэх шилжүүлгийн баримт орсон байна. Бусад шилжүүлсэн, үлдэгдэл төлбөр төлсөн гэх мөнгөн дүнгийн нотломжууд дутуу, төлбөрөө бүрэн төлсөн эсэх нь тодорхой бус байна.

 Инь Б.Батзоригтой тохиролцсон ёсоор хугацаандаа зээлээ төлж барагдуулаагүй учраас мөнгөө олж авах, өрөө төлөх зорилгоор надад шилжиж ирсэн газар болон хувийн сууцыг 2018 онд Угэх хүнд худалдсан. Инь Б.Батзоригоос автомашин зээлээр авахдаа газар болон хувийн сууцыг барьцаанд байршуулах хүсэл зоригтойгоор газар эзэмших эрх, үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хийсэн гэх боловч барьцаа хөрөнгөний нотариатаар баталгаажсан гэрээ байхгүй. Мөн миний нэр дээр шилжүүлсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд барьцаа хөрөнгө гэж нэг ч үг өгүүлбэр тусгагдаагүй байна.

Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 3.6, үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний 3.3-т заасныг тус тус авч үзвэл иргэн Ж.ас гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага ихэсгэх нөхцөл бүрдэхгүй, хуульд заасны дагуу нотариатаар баталгаажуулж эрх болон худалдах, худалдан авах гэрээ хийгдэж, эрхийн дагуу бусдад шилжүүлсэн болно.

Газар болон хувийн сууцтай холбогдох газар эзэмших эрх, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах эрх Угэх хүнд шилжсэн тул миний нэр дээр нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Унь шүүхэд гаргасан тайлбартаа: 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Мтай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-нүүдийг байгуулж 700м2 талбайтай газар, уг газар дээрх 165м2 талбайтай хувийн сууцыг 40,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Газар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг шалгахад өмчлөгч нь М байсан, ийм учраас Унь шударга эзэмшигч юм. Иймд Ж.Игаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгааг анхаарч үзнэ үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх7/, 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” /хх8-9/, 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” /хх10-11/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх12/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх12-14/, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 73 тоот тодорхойлолт /хх112/.

 

5. Хариуцагч нар дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” /хх29-30/, 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” /хх31/, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1493 бүртгэлийн дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” /хх37-38/, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1494 бүртгэлийн дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” /хх39-40/, итгэмжлэл /хх89/, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 505 тоот тодорхойлолт /хх90/, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 553 тоот тодорхойлолт /хх103/, зураг /хх104-105/,

6. Шүүхийн санаачилгаар болон талуудын хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 5/10970 тоот албан бичиг /хх87/, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 97 тоот албан бичиг, хавсралт /хх93-96/, гэрчээр Ш.Шижир, Б.Ганболд, Б.Батзориг нарыг асуусан /хх119, 125/. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

                                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Хэрэгт дараах гэрээнүүд авагдсан. Үүнд:

 

1. 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр И/эрх шилжүүлэгч тал/ болон М /эрх шилжүүлэн авагч тал/ нарын хооронд байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”. Уг гэрээгээр эрх шилжүүлэгч тал нь өөрийн эзэмшлийн, 000гэрчилгээний дугаар, нэгж талбарын 1дугаартай, Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаа 0зуслан хаягт байршилтай, 700м2 талбайтай, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 02 тоот шийдвэрээр олгогдсон газрыг Мд шилжүүлэхээр тохиролцсон байна.

 

2. 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр И/худалдагч/ болон М /худалдан авагч тал/ нарын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”. Уг гэрээгээр Инь эрхийн улсын Ү-0 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаа 0тоот хаягт байршилтай, 165м2 талбайтай, хувийн сууцыг Мд 5,000,000 төгрөгөөр худалдахаар талууд тохиролцжээ. 

 

3. 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр М /эрх шилжүүлэгч тал/ болон У/эрх хүлээн авагч/ нарын хооронд байгуулагдсан, №1493 дугаарт бүртгэлтэй,  “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”. Уг гэрээгээр эрх шилжүүлэгч тал нь нэгж талбарын 1дугаартай, Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаа 0зуслан хаягт байршилтай, 700м2 талбайтай газрыг У шилжүүлэхээр тохиролцсон байна.

 

4. 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр М /худалдагч/ болон У/худалдан авагч/ нарын хооронд байгуулагдсан, №1494 дугаарт бүртгэлтэй “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”. Уг гэрээгээр М нь эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаа 0тоот хаягт байршилтай, 165м2 талбайтай, хувийн сууцыг У 40,000,000 төгрөгөөр худалдахаар талууд тохиролцжээ. 

 

Хоёр.

 

1. 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Инь хариуцагч Мд холбогдуулж дараах шаардлагыг гаргасан. Үүнд:

 

1/ 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн И/эрх шилжүүлэгч тал/ болон М /эрх шилжүүлэн авагч тал/ нарын хооронд байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр И/худалдагч/ болон М /худалдан авагч тал/ нарын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-нүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, газар болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг буцаан шилжүүлэхийг даалгах.

 

2. Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...автомашин зээлээр худалдан авахад зориулж өөрийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, ...бодит байдал дээр гэрээний талуудад худалдах-худалдан авах, газрын эрхийг шилжүүлэх хүсэл зориг байгаагүй, ...барьцааны гэрээг халхавчилж эдгээр гэрээнүүдийг байгуулсан. Иймд дээрх 2 гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна, ...мөн зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар газар эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгөө буцаан авах хүсэлтэй” гэж тайлбарласан.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Ухамтран хариуцагчаар татан оролцуулсан ба түүнд холбогдуулж дараах шаардлагыг гаргасан. Үүнд:

 

1/ 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр М /эрх шилжүүлэгч тал/ болон У/эрх хүлээн авагч/ нарын хооронд байгуулагдсан, №1493 дугаарт бүртгэлтэй,  “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр М /худалдагч/ болон У/худалдан авагч/ нарын хооронд байгуулагдсан, №1494 дугаарт бүртгэлтэй “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-нүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, маргаан бүхий газар болон үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох.

 

4. Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Иболон М нарын хооронд байгуулагдсан ‘Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ’, ‘Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ’-нүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасны дагуу байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр байх хэлцэл бөгөөд эдгээр хэлцлүүдийг үндэслэж хийсэн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр М болон Унарын хооронд байгуулагдсан, №1493 дугаарт бүртгэлтэй, ‘Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ’, №1494 дугаарт бүртгэлтэй ‘Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ’-нүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасны дагуу мөн л байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Дээрх гэрээнүүд бүгд хүчин төгөлдөр бус гэж тооцогдсоноор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буцаж болно” гэсэн агуулгаар тайлбарласан.

 

5. Хариуцагч М нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа “...талуудын хооронд барьцааны биш харин худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, эдгээр гэрээнүүд хуулийн хүчин төгөлдөр, ...ах Б.Батзоригоос зээлээр авсан автомашины төлбөрт нь газар, үл хөдлөх эд хөрөнгийг тооцож авсан” гэсэн агуулгаар, хариуцагч Унэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа “...газар, үл хөдлөх эд хөрөнгийг мөнгийг нь төлөөд худалдаж авсан, ...шударга өмчлөгч учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарлаж байна.

 

Гурав.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 37 дугаар зүйлийн 37.2-т тус тус зааснаар зохигчид хэргийн талаар үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй бөгөөд зохигчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд тооцогдоно.

 

2. 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Иболон М нарын хооронд байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-нүүдийг нэхэмжлэгч Ж.И Хаан банк дахь 5087026272 тоот дансны хуулга, хариуцагч Мгийн шүүхэд бичгээр өгсөн “...зээлийн барьцаа хөрөнгөнд нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийсэн, ...уг тохиролцооны дагуу барьцаа хөрөнгөд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа амины орон сууц 10 тоот хаягт байрлах 700м2 талбайтай газар, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа амины орон сууц 0 тоот хаягт байрлах 165 м2 талбайтай хувийн сууц зэргийг 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гэрээ хийж, нотариатаар баталгаажуулан шилжүүлж авсан” гэх тайлбартай харьцуулан судлахад талуудын хүсэл зориг нь газар эзэмших эрх, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах бус, зөвхөн зээл авах зорилгоор барьцаанд тавьж, нэр шилжүүлсэн буюу дээрх гэрээнүүдийг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэж үзэхээр байна.

 

3. Тодруулбал, Иболон М нарын хооронд барьцааны гэрээ байгуулах хүсэл зориг байсан боловч худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх гэрээнүүдийг байгуулсан үйл баримт тогтоогджээ.

 

4. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээнүүд хүчин төгөлдөр бус байх байх тул тэдний хоорондын маргаантай асуудалд гэрээний бус үүрэг буюу хуульд зааснаар үүсэх үүргийн зохицуулалт үйлчилнэ. 

 

5. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу арилгах учиртай. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.  

 

6. Гэвч нэхэмжлэгчийн буцаан шилжүүлж авахыг хүссэн Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаа 0зуслан хаягт байршилтай, 700м2 талбайтай газар, 165м2 талбайтай, хувийн сууц шударга эзэмшигчийн өмчлөлд шилжсэн учир түүнийг буцаан гаргуулах боломжгүй. 

 

7. Тодруулбал, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан.

 

8. Хариуцагч Унь маргааны зүйл болох газар, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар Мтай 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулах үед газар болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг М захиран зарцуулах эрхгүй, мөн өмчлөх эрхийн бүртгэл буруу болохыг мэдсэн, мэдэх боломжтой гэж байсан гэж үзэх үндэслэл, нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

9. 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр М болон Унарын хооронд байгуулагдсан, №1493 дугаарт бүртгэлтэй,  “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр М болон Унарын хооронд байгуулагдсан, №1494 дугаарт бүртгэлтэй “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-нүүдийг байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

 

Дөрөв.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 595,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10, 56.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Иболон М нарын хооронд байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Иболон М нарын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-нүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,

Ж.Ишжамцын нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр М болон Унарын хооронд байгуулагдсан, №1493 дугаарт бүртгэлтэй “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр М болон Унарын хооронд байгуулагдсан №1494 дугаарт бүртгэлтэй “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-нүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаа 0зуслан хаягт байршилтай, 700м2 талбайтай газар, эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаа 0тоот хаягт байршилтай, 165м2 талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 595,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                      Н.ХАНГАЛ