Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 109

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 1721000320025 дугаартай хэргийг 2017 оны 0******* сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч ******* овогт ******* *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1996 оны 07 сарын -ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-.............../, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар багийн ******* дугаар байрны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

 

Шүүгдэгч ******* нь 2017 оны 07 сарын 07-ны өдөр шөнийн 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар багт байрлах 57 дугаар байрны гадна согтуугаар хохирогч хүч хэрэглэсэн, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас түүний зүүн дал нуруун тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 07 сарын -ны өдөр миний төрсөн өдөр байсан юм. Тэгээд 21 цагийн үед эхнэрийн эгчийн машиныг авчирч өгөөд байж байтал ирээд төрсөн өдрийн мэнд хүргэсэн. “бүгдээрээ гарч нэг газар сууя” гэхээр нь өөрийн эхнэр , , түүний эхнэр бид 4 гарч “Лакс” нэртэй бааранд орсон. Бааранд найз , нартай таарсан. Тэгээд бид нар 00 цагийн үед баарнаас гарч төмөр зам явах замдаа 327-р ангийн хойд талын дэлгүүрээс 2 том пиво авсан. Тэгээд гэрт очоод авсан пивоо ууж байхад “өөрийнхөө хүүхдийг өөртэйгөө адилхан биш” гэж хэлэхээр нь би “чи өөрийнхөө хүүхдийг өөртэйгөө адилхан биш гэж хэлээд байхдаа яахав дээ” гэж хэлсэн чинь уурлаад байсан. Тэгээд гал тогооны өрөө ороод хутга бариад “чамайг ална” гэж миний хоолойд хутга тулгаад байсан. Бид хоёрыг салгаад тэндээс гарсан. Төрсөн өдрөөрөө найздаа зодуулсандаа гомдож бухимдсан. Гадаа гараад тэй уулзах гэж цонхон доороос нь дуудсан. гарч ирэхдээ гартаа хутга бариад “Чамайг ална” гээд дахин дайрахаар нь айж сандрахдаа хутгыг нь булаан авах гэж зууралдсан. Нэг санахад эмэгтэй хүн “г хутгалчихлаа ш дээ” гэж хэлэхийг сонсоод гэнэт ухаан ороод харахад миний бие зүгээр, харин гарт хутга байсан. барьж байсан хутгыг яаж булааж авснаа хаана хутгалснаа санахгүй байна. Тухайн үед айж сандраад хэсэг зуур шоконд орчихсон байсан. Дараа нь найзыгаа хутгалснаа мэдээд өртөөний тэнд очиж нэлээд их зүйл бодож суусан. Айснаас болж хэрэг хийснээ ойлгож “амиа хорлоё” гэж бодоод ээж рүү мессеж бичсэн. Тэгээд гэртээ орж нүүр гараа угааж хувцсаа сольж өмсөөд орцонд байхад цагдаа ирсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэв.

 

Хохирогч Т. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 сарын -ны өдрийн орой 21 цагийн орчим ажлаа тараад гэртээ ирсэн. Тэр өдөр *******ы төрсөн өдөр байсан учраас орой уулзахаар болж 22 цагийн үед *******, түүний эхнэр , манай эхнэр бид 4 “Люкс” нэртэй бааранд орсон. Бааранд найз , нартай таарсан. Бүгдээрээ 0,5 л шилтэй архи, 4 пиво авч уусан. 00 цагийн үед баар хаахад , нар гэр рүүгээ харьсан. ин бид 4 дэлгүүрээс 2 том пиво авч төмөр замд манай гэрт ирж уусан...Бид 4 том өрөөнд авч ирсэн пиво задалж уусан... Бид нар өөрсдийн хүүхдүүдийг аавтайгаа, ээжтэйгээ адилхан гэж ярилцаж байтал намайг бага охиноо надтай адилхан биш гээд байдаг гэсэн утгатай зүйл хэлэхээр нь би уурласан. ******* “Чи тэгээд байхдаа яадаг юм бэ” гээд гараараа түлхэхээр нь “Чамд хамаагүй” гээд хэрүүл маргаан эхэлсэн. Би гал тогооны өрөөнөөс хутга авч *******ыг том өрөөний шалан дээр сууж байхад хутгаа хоолойд нь тулгаад “Чамайг ална шүү” гэхэд “Чи найзыгаа ингэдэг юм уу” гэхээр нь хутгаа хаяаад *******ы нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохиж, ноцолдсон. , нар бид 2-ыг салгасан. Удалгүй *******, нар гарсан. ******* цонхон доор “ гараад ир” гэж бахираад байхаар нь уур хүрээд гэрээс нөгөө хутгаа аваад гарсан. Би түүнийг хутгалъя гэж бодоогүй, айлгах санаатай байсан юм. Гадаа зууралдж байхад ******* миний гарт байгаа хутгыг булааж аваад гараа савах шиг болсон. Би тэр үед хутгалуулснаа мэдээгүй. Бидний хажууд , , байсан. Тэд бид 2-ыг хорьж салгах гэж оролдож байсан. намайг салгаад сүүдрэвч рүү хамт алхаж явтал гэнэт хөл сулраад газарт унасан. Тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Ухаан ороход ээж сахиад эмнэлэгт хэвтэж байсан ба намайг хагалгаанд орсон гэж хэлсэн...” гэжээ. /хх 14-15/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 сарын 27-ны өдрийн 7239 тоот дүгнэлтэд: 1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр илрүүлсэн хөрсөнд нэвчиж шингэсэн улаан хүрэн өнгийн зүйлийн дээж дээр цус илэрсэн.Энэ нь АВО системээр О/I/ бүлгийн харъяалалтай байна.

 

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 0******* сарын 07-ны өдрийн 43******* тоот дүгнэлтэд: “1.Т. биед цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтэл болно. 3.Шүүх эмнэлгийн  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх 41/

 

Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд: 1.*******ы гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд хохирогчийн хүч хэрэглэсэн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн үйл ажиллагаа түр сарниж, сэтгэц цочролд орох боломжтой. 2.******* нь өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох хэрэг хариуцах чадвартай” гэжээ. /хх 44-45/

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтад: Гэрч Т. /хх 19-20/, Б. /хх 22-24/, Б. /хх 25-26/, С. /хх 27-2*******/, М. /хх 29-30/, /хх 31-32/, /хх 33-34/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх 17-1*******, 69-70/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9/, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 сарын 26-ны өдрийн 437 тоот дүгнэлт /хх 39/, Өвчний түүх /хх 47-64/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 72/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 71/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2017 оны 07 сарын 07-ны өдөр шөнийн 02  цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар багт байрлах 57 дугаар байрны гадна “хүүхдүүдийг аав ээжтэйгээ адилхан байдаг”-аас болж хохирогч Т.тэй маргалдсаны улмаар түүний зүүн дал нуруун тус газарт хутгалж бие махбодид нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон, хохирогч Т. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид нар өөрсдийн хүүхдүүдийг аавтайгаа, ээжтэйгээ адилхан гэж ярилцаж байтал намайг бага охиноо надтай адилхан биш гээд байдаг гэсэн утгатай зүйл хэлэхээр нь би уурласан. ******* “Чи тэгээд байхдаа яадаг юм бэ” гээд гараараа түлхэхээр нь “Чамд хамаагүй” гээд хэрүүл маргаан эхэлсэн. Би гал тогооны өрөөнөөс хутга авч *******ыг том өрөөний шалан дээр сууж байхад хутгаа хоолойд нь тулгаад “Чамайг ална шүү” гэхэд “Чи найзыгаа ингэдэг юм уу” гэхээр нь хутгаа хаяаад *******ы нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохиж, ноцолдсон... *******, нар гарсан. ******* цонхон доор “ гараад ир” гэж бахираад байхаар нь уур хүрээд гэрээс нөгөө хутгаа аваад гарсан. Би түүнийг хутгалъя гэж бодоогүй, айлгах санаатай байсан юм. Гадаа зууралдж байхад ******* миний гарт байгаа хутгыг булааж аваад гараа савах шиг болсон. Би тэр үед хутгалуулснаа мэдээгүй...” гэх /хх 14-15/, тухайн үйл баримт /факт/-ыг нүдээр харсан гэрч Т.ын “...*******, нар хоорондоо маргалдаад байсан. ах уурлаад гал тогооноос хутга бариад ирэхээр нь эмэгтэйчүүд хориод байгаа бололтой байсан. ах ******* ах дээр гарч ноцолдоод 2 биенээ гараараа цохиж зодоод байсан...Би том өрөөнөд ороход *******, нар гарсан. Гадаа орцны үүдэнд ******* “ хар гараад ир” гээд бахираад байхаар нь ах гэрээс хутаг аваад гарахаар нь эгчтэй араас нь гарсан. Гадаа цонхны доор ах *******тай барьцалдан ноцолдож, ******* н хутгыг булааж аваад зүүн далны доод хэсэгт нэг удаа хатгаж хутгалсан...” гэх /хх 19-20/, гэрч Б.гийн “... гартаа хутга барьчихсан “ална” гээд ******* руу дайрсан. ******* хутгатай гарнаас нь  зуурч ноцолдсон. Бид нар тэр 2-ыг салгах гэж оролдож байтал “ахыг хутгалчихлаа” гэж хэлсэн...” гэх /хх 22-23/, гэрч М.гийн “...******* хоёр гадаа зууралдаж ноцолдож байснаа “ахыг хутгалчихлаа” гэж хэлсэн. Гадаа харанхуй байсан, би тэднийг салгах гээд араас зуураад байсан учраас хутгалахыг нь хараагүй...” гэх мэдүүлгүүд, хохирогчийн биед “...цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий гэмтэл тухайн цаг хугацаанд үүссэн талаар дүгнэсэн шинжээчийн 43******* тоот дүгнэлт /хх 41/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, Өвчний түүх /хх 47-53/, Мэс заслын тэмдэглэл /хх 54-67/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

           

Иймд шүүгдэгч *******ыг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан “цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хүнд хохирол нь түүний нуруун тус газар хутгалсан шүүгдэгч *******ы үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.

 

 Хэрэгт Д.******* хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

ин шүүгдэгчийн хувийн байдал /хх 71, 7*******-*******6/-ыг харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах, тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ............... регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг өөрт нь буцаан олговол зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.*******, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* *******г хохирогчийн хүч хэрэглэсэн, зүй бус үйлдийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,  7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар тэнссэн шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

5. Эрүүгийн 1721000320025 тоот хэрэгт эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг ялтанд буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1 дүгээр зүйлийн 1, 3*******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ