Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 138/ШШ2023/00701

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* ******* төвийн ******* тоотод байрлах, ******* регистрийн дугаартай, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, 38-2******* тоотод байрлах, регистрийн дугаартай, “ ” ХХК,

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, 38-2******* тоотод байрлах, ЖЯ*******50119*******1 регистрийн дугаартай, овогт ы нарт тус тус холбогдох,

“Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт ******* 623 8*******0 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч /цахимаар/

Хариуцагч Н.

Хариуцагчийн төлөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь тус шүүхэд хариуцагч Н., “*******” ХХК нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт ******* 623 8*******0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч, хариуцагч бид 2022 онд нийт 103 330 020 төгрөгийн цементийг нийлүүлсэн бөгөөд үүнээс 90 *******06 150 төгрөгийг манайд төлж барагдуулсан. Харин үлдэгдэл 12 623 8*******0 төгрөгийг өгөхгүй, холбоо барихгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хамгийн сүүлд 5 сая төгрөг орж ирснийг бид мэдэхгүй байсан учраас сүүлд үүнийг д тэрийгээ хасаж нэхэмжлэлийн шаардлагаа ******* 623 8*******0 төгрөг болгон багасгасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Бид 2022 оны 05-06 сарын хооронд 103 330 020 төгрөгний үнэ бүхий цементийг “ ” ХХК-д нийлүүлсэн. Хариуцагчийн хувьд хариуд нь 95 *******06 150 төгрөгийг “ ” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Энэ үйл баримтан дээр манайх маргаан байхгүй. Манайх цементнийхээ төлбөрийг “ ” ХХК-ийн дансаар шилжүүлж авсан бөгөөд өөр бусад байдлаар ямар нэг этгээдээс “ ” ХХК-тай холбоотой төлбөрийг хүлээж аваагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Хариуцагчийн яриад байгаа 2 жолооч руу шилжүүлсэн 3 удаагийн гүйлгээний тухайд тайлбар хэлэхэд 2 удаагийн зарлагын баримтууд нь үнээрээ бага байгаа бөгөөд нэг нь 2*******0 000, нэг нь 285 000 төгрөг бүхий баримт байгаа. Энэ баримтуудын тухайд “ ” ХХК өөрсдөө тээвэрлэлтийн зардлаа хариуцаад тохирсон баримт юм. Бусад нь дандаа 300 000, 400 000 төгрөг бүхий баримтууд байгаа бөгөөд энэ нь манай “ ” ХХК тээвэрлэлтээ хариуцаад хүргэж өгсөн баримтууд байгаа юм. “ ” ХХК-аас манайд шилжүүлсэн 95 сая төгрөгийг 103 сая төгрөгөөсөө хасахаар нэхэмжлэлийн шаардлагын дүн гарч байгаа. Харин 3 удаагийн шилжүүлэг хийсэн гэдэг нь өөрсдөө цемент бааз түрээслэх замаар тохирсон асуудал учир манайд энэ нь хамааралгүй юм. НӨАТ-ын баримтыг яагаад олгосон тухайд бол манай компани өнгөрсөн жил Хөтөл цементтэй тогтвортой байдлын гэрээ байгуулагдана гээд санхүүгийн тайлан тооцоо аудит оруулчихаад зайлшгүй шаардлага гараад 103 сая төгрөгөөр буюу борлуулсан үнийн дүнгээрээ НӨАТ-ын баримт бичээд өгчихсөн юм билээ. Тэрнээс биш хариуцагчийн талын яриад байгаа шиг бүхэлдээ мөнгө нь ороод ирэхээр нь бичээд өгсөн зүйл биш юм. Хариуцагч байгууллага нь 103 сая төгрөгний бараа авчихаад 105 000 000 төгрөг төлөөд суух хүмүүс “ констракш” ХХК биш гэж ойлгож байгаа шүү. Өөрөөр хэлбэл манайд 95 сая төгрөг төлчихөөд бусад иргэд рүү 9 сая төгрөг төлсөн байна гэхээр 2 000 000 төгрөг илүү хаяаад явж байна гэсэн үг юм уу, юу гэж ойлгох вэ. “ ” ХХК нь өөрсдөө утсаа авдаггүй, нэг удаа холбогдсон чинь заргалдаад авна биз гэж хэлдэг юм билээ, авах юмаа бүрэн авчихсан болохоор аргагүй байх аа. Бидний хувьд нотлох баримтын хүрээнд энэ асуудлаа шийдвэрлүүлье гэдэг саналтай байна. Ямар ч байсан 103 сая төгрөгийн бараа авсан гэдэг дээр хэн аль нь маргахгүй байгаа бөгөөд 103 сая төгрөгний бараа илүү, дутуу байна гэж маргаж үгүйсгэж байсан зүйл ч байхгүй учир энэ 103 сая төгрөгнөөсөө баримтынхаа хүрээнд манайд төлсөн дүнгээ хасаад үзэхээр өгөх ёстой зөрүү чинь гарч ирнэ. Хариуцагчийн сая яриад байгаа цемент баазын 2 жолоочийг бол манайх танихгүй, манайд ажилладаг гэсэн баримт нотолгоогоо гаргаад нотлох баримтын хүрээнд асуудлаа яриасай гэж хүсч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна.

Цементийг “ ” ХХК хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрч зөвшөөрч байгаа учраас хариуцагч Н.өөс цементийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэхээс татгалзаж байна. Нэхэмжлэлийн үнийн дүнг “ ” ХХК-аас гаргуулж өгөхийг хүсч байна гэв.

2. Хариуцагч “ ” ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани анх шүүхэд гаргасан хариу тайлбар болох 2022 оны 5, 6 дугаар саруудад худалдан авсан цементний үнэд 95 *******06 050 төгрөгийг төлсөн, одоо төлөх төлбөргүй гэсэн тайлбараа дэмжиж байна. Маргаан бүхий цементийн аль хэсэгт нь маргаан үүсч байгаа вэ гэхээр 05 сарын 2*******-ны өдөр хийсэн 3 удаагийн тээвэрлэлтээр 36 сая төгрөгөөр 150 тонн цемент буюу 1 тонн цементийг 240 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсныхоо дагуу тооцоогоо дууссан гэж үзэж байна. Иймд одоо төлөх төлбөр байхгүй. Цементийг хариуцагч Н. биш “ ” ХХК хүлээн авч байсантай ямар нэгэн маргах зүйл байхгүй гэв. 

3. Хариуцагч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 05 сарын эхээр “ ” ХХК-ийн захиралтай холбогдож цемент худалдах, худалдан авах гэрээг амаар тохирсон байдаг. Тухайн үед 1 тонн цементийг 240 000 төгрөгөөр авахаар тохиролцсоны дагуу бид мөнгөө шилжүүлж цементээ 05 сарын 13-ны өдрөөс 06 сарын 04-ний өдрийн хооронд хүлээж авсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч сая ярихдаа 05 сарын 13-наас эхэлж цементээ авахдаа тээврийн зардлаа бичих үедээ бичээд өгдөг мэтээр ярьж байна. Хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд авагдсан баримтнаас тээврийн хөлс бичигдсэн үнэ бүхий цементний баримтыг нь харж болно. Тээвэртэй бол 240 000 төгрөг, 110 000 төгрөг гэх мэтчилэн байгаа. Дараагийн баримтаас харахад ямар ч тээвэр байхгүй хэрнээ 350 000 төгрөг гээд бичээд ирж байсан. Тухайн үед 05 сарын 2*******-ны өдрийг хүртэл хугацаанд авсан цементний үнэ дээр бид маргадаггүй. 2022 оны 05 сарын 2*******-ны өдөр “ ” ХХК нь нийтдээ 240 000 төгрөгөөр 1 тонн цементийг тооцож 36 сая төгрөг шилжүүлсэн байдаг. Нөгөө талаас “ ” ХХК нь 05 сарын 31-ний өдөр ачсан эхний цементээ 2*******0 000 төгрөгөөр бодсон байдаг. Үүнийг манай зуурмагийн үйлдвэрийн оператор хүлээж авсан. Хариуцагч байгууллагын төлөөлөгч тайлбартаа тухайн цементийн баримтуудыг эрх бүхий хүмүүс хүлээж авдаг талаар тайлбарлалаа. 2022 оны 05 сарын 13-наас 2022 оны 05 сарын 15-ны өдрүүдийн баримтуудыг компанийн нягтлан , 05 сарын 19-ний өдөр нярав , 05 сарын 18-ны баримтыг оператор , 05 сарын 31-ний өдөр нар тус тус хүлээж авсан байна. Харин 06 сарын 04-ний өдрийн энэ 2 баримт нь манайд огт байдаггүй бөгөөд уг баримт дээр захирал ын нэрийг нь бичээд явуулчихсан байдаг. “ ” компанийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тайлбартаа 05 сарын 31-ний баримтыг ерөөсөө дурдаагүй бөгөөд энэ нь 36 000 000 төгрөгний эхний цемент ирж байгаа ба үүнд 1 тонн цементийг 2*******0 000 төгрөгөөр тооцсон байгаа, дараа нь 2022 оны 06 сарын 04-ний өдөр 48.*******4 тонн цемент ирсэн ба үүнийг 1 тонныг нь 285 000 төгрөгөөр бодсон байгаа юм. Гэтэл энд 403 000 төгрөгөөр яагаад тооцсон бэ гэдэг нь маргаан үүсгээд байгаа юм. Тухайн үед цементний үнийн талаар захиралтай нь ярихад танайх руу ачигдах үед ийм байсан ачигдсанаас хойш үнэ нэмэгдсэн гэдэг. Хэрвээ бидэнд үнэ нэмэгдэх талаар сануулсан бол бид худалдаж авахгүй байсан. Муу цемент гэж огт байдаггүй. Мак үйлдвэрийн цемент Мон цемент гэдэг дээр муу, сайн гэсэн ялгаа байхгүй. “ ” ХХК-ийн данснаас “ ” ХХК-ийн данс руу нийт 95 *******06 150 төгрөг хийсэн нь үнэн. Сүүлийн 9 сая гаруй төгрөгийн тээврийн хөлсийг “ ” ХХК-ийн захирал нь надад утсаар өөрсдөө тээврийн хөлсөө төл гэхээр нь бид шилжүүлсэн. Энэ 2 жолоочоор нийт 100 буюу 100.88 тонн цемент ирсэн. Энэ цементээ хүлээлгэж өгөөд хүлээж авсны дараа 3 629 250 төгрөгийг бид төлсөн байдаг. Ингээд бид энэ компанитай тооцоо байхгүй гэж үзэж байсан. Учир нь нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг тухайн аж ахуй нэгж байгууллагын дансанд худалдан авалт хийсэн тал төлбөрөө бүрэн шилжүүлсэн тохиолдолд явуулдаг. 2022 оны 05 сарын 31-ний өдөр 69 181 950 төгрөг, 08 сарын 31-нд 34 14******* 1*******0 төгрөг шилжүүлсэн. Ингээд НӨАТ баримтаа явуулна гэдэг бол мөнгө орсон байна гэж үзэж явуулна. Ингээд дүнг нэмэхээр 103 330 020 төгрөг гарч ирж байгаа юм. Тухайн үедээ нягтлан маань өөрөө тайлбарлаж энэ баримтыг нь өгсөн. Энэ НӨАТ-ын баримт дээр нийт 105 355 400 төгрөг төлөх байснаас 2 сая гаруй төгрөгийн НӨАТ төлөхгүйгээр 103 сая төгрөгийн НӨАТ төлчихлөө шүү энэ дүнгээрээ тооцох уу гээд тооцоо хаагдсан. Өнөөдрийг хүртэл “ ” ХХК-тай тооцоо нийлье гэдэг байдлаар манай нягтлан олон холбогдож үзсэн бөгөөд өөдөөс нь загнаад утсаа тасалдаг байдал байсаар ирсэн.  Мөн 06 сарын 04-ний өдөр ирсэн 2 цемент баазын жолооч нь “ ” ХХК-ийн гэрээгээр үйлчилдэг жолооч нар юм гэв.

4. Нэхэмжлэгчээс: Итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, төлбөрийн баримт, зарлагын баримтуудыг,

5. Хариуцагчаас: Итгэмжлэл, “ХААН банк” ХХК-ийн депозит дансны хуулга, зарлагын баримт, 2022 оны 02 сарын 22-ны өдрийн байдлаарх барилгын материалын НӨАТ-тэй үнийн талаарх мэдээлэл зэргийг бичгийн баримтаар гаргаж өгсөн.

6. Шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр даалгавар гүйцэтгүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх ажиллагааг явуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “ ” ХХК, Н. нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12 623 8*******0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 5 000 000 төгрөгөөр багасгаж, мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн үнийн дүнг хариуцагч Н.өөс бус хариуцагч “ ” ХХК-иас гаргуулах талаараа тайлбарлаж байна. 

2. Иймд нэхэмжлэгч “*******” ХХК-ийг хариуцагч “ ” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт ******* 623 8*******0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:  “Манай компани хариуцагч “ ” ХХК-тай 2022 онд аман хэлбэрээр нийт 103 330 020 төгрөгийн цементийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд үүнээс 95 *******06 150 төгрөгийг хариуцагч тал манайд төлж барагдуулсан. Харин үлдэгдэл ******* 623 8*******0 төгрөгийг өгөөгүй байна. ...Хариуцагчийн яриад байгаа 2 жолооч руу шилжүүлсэн 3 удаагийн гүйлгээний тухайд тайлбар хэлэхэд 2 удаагийн зарлагын баримтууд нь үнээрээ бага байгаа бөгөөд нэг нь 2*******0 000, нэг нь 285 000 төгрөг бүхий баримт байгаа. Энэ баримтуудын тухайд “ ” ХХК өөрсдөө тээвэрлэлтийн зардлаа хариуцаад тохирсон баримт юм. Бусад нь дандаа 300 000, 400 000 төгрөг бүхий баримтууд байгаа бөгөөд энэ нь манай “ ” ХХК тээвэрлэлтээ хариуцаад хүргэж өгсөн баримтууд байгаа юм. ...НӨАТ-ын баримтыг яагаад олгосон тухайд бол манай компани өнгөрсөн жил Хөтөл цементтэй тогтвортой байдлын гэрээ байгуулагдана гээд санхүүгийн тайлан тооцоо аудит оруулчихаад зайлшгүй шаардлага гараад 103 сая төгрөгөөр буюу борлуулсан үнийн дүнгээрээ НӨАТ-ын баримт бичээд өгчихсөн юм билээ. Тэрнээс биш хариуцагч талын яриад байгаа шиг бүхэлдээ мөнгө нь ороод ирэхээр нь НӨАТ бичээд олгочихсон зүйл биш юм. Хариуцагч байгууллага нь 103 000 000 төгрөгний цемент авчихаад 105 000 000 төгрөг төлөөд суух хүмүүс биш гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл манайд 95 сая төгрөг төлчихөөд бусад иргэд рүү тээврийн зардалд 9 сая төгрөг төлсөн гэж үзвэл 2 000 000 төгрөгийг илүү хаяаад явж байна гэсэн үг шүү дээ. ... Ямар ч байсан 103 сая төгрөгийн бараа авсан гэдэг дээр хэн аль нь маргахгүй байгаа бөгөөд 103 сая төгрөгний бараа илүү, дутуу байна гэж маргаж үгүйсгэж байсан зүйл ч байхгүй учир энэ 103 сая төгрөгнөөсөө баримтынхаа хүрээнд манайд төлсөн дүнгээ хасаад үзэхээр өгөх ёстой зөрүү нь гарч ирнэ. Хариуцагчийн яриад байгаа цемент баазын 2 жолоочийг бол манайх танихгүй ээ, манайд ажилладаг гэсэн баримт нотолгоогоо гаргаад нотлох баримтын хүрээнд асуудлаа яриасай гэж хүсч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Хариуцагч “ ” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт ******* 623 8*******0 төгрөгийг гаргуулна” гэжээ.

2. Хариуцагч “ ” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “Манай компани нэхэмжлэгч “*******” ХХК-тай аман хэлбэрээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан цемент авч байсан нь үнэн. Гэхдээ цементийн үнийг тэр даруйд нь төлөөд явж байсан. Үнийг дутуу төлсөн зүйл огт байхгүй. Мөнгөө төлөөд цементээ аваад явж байсан гэсэн үг. Харин хариуцагч Н. бол тус компаниас огт цемент авч байгаагүй. Манай компани цемент хүлээж авахдаа төлбөр тооцооноос тээврийн жолоочид шууд 9 649 250 төгрөгийг төлсөн. Ингээд бид цементээ хүлээж авч, тээврийн хөлс зэргийг нь нэмж хий гэснийх нь дагуу хийсээр байгаад тооцоо дууссан гэж үзээд “*******” ХХК-иас нийт 103 329 120 төгрөгийн НӨАТ-ын баримт шивж өгөхөөр нь тээврийн хөлс оруулаад энэ дүнгээр тооцоо нийлсэн л гэж ойлгож явсан. Манай компани 2022 оны 5, 6 дугаар саруудад худалдан авсан цементний үнэд 95 *******06 050 төгрөгийг төлсөн, одоо төлөх төлбөргүй юм. Нийлүүлсэн цементийн аль хэсэгт нь маргаан үүсч байгаа вэ гэхээр 05 сарын 2*******-ны өдөр хийсэн 3 удаагийн тээвэрлэлтээр 36 000 000 төгрөгөөр 150 тонн цемент буюу 1 тонн цементийг 240 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсныхоо дагуу тооцоогоо дууссан гэж үзэж байна. Иймд одоо төлөх төлбөр байхгүй” гэж тайлбарладаг.

3. Хариуцагч “ ” ХХК, нэхэмжлэгч “*******” ХХК нар нь 103 330 020 төгрөгийн үнэ бүхий цементийг худалдах, худалдан авах гэрээг аман хэлбэрээр байгуулсан, улмаар хариуцагч “ ” ХХК нь нэхэмжлэгчид 95 *******06 050 төгрөгийг төлж, үлдэх ******* 623 8*******0 төгрөгийг төлөөгүй үйл баримтууд хэрэг авагдсан бичгийн баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.

Иймд талуудын дунд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар цемент худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө...-ийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Талуудын дунд байгуулагдсан гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь 103 330 020 төгрөгийн үнэ бүхий цементийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлж өгсөн боловч хариуцагч цементийн үнийг гэрээнд заасны дагуу төлж дуусгах үүргээ биелүүлээгүй байх ба нэхэмжлэгч хариуцагч нар нь нийлүүлсэн цементийн хэмжээ болон эд хөрөнгийн доголдол, гэрээг аман хэлбэрээр байгуулсан талаар хэн алин тус тус маргаагүй.

Харин хариуцагч “ ” ХХК нь “цементийн үнийг тэр даруйд нь төлөөд явж байсан, үнийг дутуу төлсөн зүйл огт байхгүй, цемент хүлээж авахдаа төлбөр тооцооноос тээврийн жолоочид шууд 9 649 250 төгрөгийг төлсөн. Ингээд бид цементээ хүлээж авч, тээврийн хөлс зэргийг нь нэмж хий гэснийх нь дагуу хийсээр байгаад тооцоо дууссан гэж үзээд “*******” ХХК-иас нийт 103 329 120 төгрөгийн НӨАТ-ын баримт шивж өгөхөөр нь тээврийн хөлс оруулаад энэ дүнгээр тооцоо нийлсэн л гэж ойлгож явсан. Манай компани 2022 оны 5, 6 дугаар саруудад худалдан авсан цементний үнэд 95 *******06 150 төгрөгийг төлсөн, одоо төлөх төлбөргүй” гэж маргасан.

4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

а/ Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2022 оны 05 сарын 13-15, 2022 оны 05 сарын 18, 2022 оны 05 сарын 19, 2022 оны 05 сарын 31, 2022 оны 06 сарын 04-ний өдрүүдэд хариуцагч “ ” ХХК-д нийт 103 330 920 төгрөгийн үнэ бүхий цементийг нийлүүлсэн,

б/ Хариуцагч “ ” ХХК нь нэхэмжлэгчид цементийн үнэд нийт 95 *******06 150 төгрөгийг төлсөн  үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тус тус тогтоогдож байна.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу хариуцагч “ констракн” ХХК нь нотлох үүргийн хуваарилалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж буй үндэслэлийн талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж, цуглуулах үүрэгтэй.

Гэвч хариуцагч “ ” ХХК нь тээвэрлэлтийн хөлсөнд нэр бүхий 2 жолоочид нийт 9 649 250 төгрөгийг төлсөн, уг жолооч нарт төлсөн тээвэрлэлтийн хөлсийг цементийг үнэд оруулж тооцоод тооцоо дууссан гэж ойлгосон, одоо нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж маргаж буй боловч дээрх татгалзлаа шүүхэд нотолж чадаагүй байна. 

6. Шүүх хуралдааны явцад хариуцагч “ консракшн” ХХК  нь цементийг зөвхөн манай компани хүлээж авч байсан, хариуцагч Н.ийн хувьд нэхэмжлэгч “*******” ХХК-иас цемент худалдаж авч байсан зүйл байхгүй гэж тайлбарладаг ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл ******* 623 8*******0 төгрөгийг хариуцагч “ консракшн” ХХК-иас гаргуулж, хариуцагч Н.өөс дээрх мөнгийг гаргуулахаас татгалзаж байгаа талаараа тус тус тайлбарлаж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т зааснаар хариуцагч Н.ийг хариуцагчийн эрх, үүргээс чөлөөлж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч “ ” ХХК-иас худалдах худалдан авах гэрээний үүрэгт ******* 623 8*******0 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21******* 000 төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 136 932 төгрөг /******* 623 8*******0 төгрөгт ногдох/-ийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч “ ” ХХК-иас худалдах худалдан авах гэрээний үүрэг ******* 623 8*******0  /долоон сая зургаан зуун хорин гурван мянга найман зуун дал/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гаргасан хүсэлтийг хангаж, Н.ийг хариуцагчийн эрх, үүргээс чөлөөлсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21******* 000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 136 932 төгрөг /******* 623 8*******0 төгрөгт ногдох/-ийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.ОТГОНСҮРЭН