2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар  2026/ШЦТ/1164

 

 

 

 

2026            04        23                                     2026/ШЦТ/1164

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч  С.Батжаргал би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч Т.Амарзаяа, шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Ц.Батзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

   Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.т холбогдох эрүүгийн “2503012010266” дугаартай, 194/2026/1059/Э индекстэй хэргийг 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд.                                                                                                                                                                                                                                      

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Г.М,

          Холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч Г.М нь ххх дүүргийн ххх дугаар хороо, офицерын тойргийн баруун талын замд 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 24 цаг 50 минутын орчим “Тоуоtа Ist” маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно:...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 10.4. Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Suzuki ххх маркийн мопедыг мөргөж, мопедын жолооч А.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Г.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

      Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

   2.1. Шуурхай зохицуулалтын хэлтэст мопедийг ххх улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөөд зугтаасан гэх дуудлага, мэдээлэл хүлээн авсан тухай хуудас. /хх-ийн 11 дүгээр тал/,

          2.2. 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 12-17 дугаар тал/,

           2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Бын:...2025 оны  9 дүгээр сарын 20-ны өдөр 00 цаг 50 минутын орчим ххх дүүргийн ойролцоох байранд засвар хийж байгаад ххх  зах ххх байрлах гэртээ харих гээд өөрийн эзэмшлийн Мопед маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод баруунаас зүүн чиглэлтэй офицеруудын ордны урд талын замаар 3 дугаар эгнээгээр явж байсан. Тэгсэн тойргийн наана байрлах эргэлтэн дээр 2 дугаар эгнээнд явж байсан тээврийн хэрэгсэл миний баруун гар талаас ирж мөргөсөн би мопедтойгоо гулгаад газар унасан тухайн тээврийн хэрэгсэл намайг мөргөчхөөд яваад өгсөн. Би босож ирээд харсан чинь байхгүй байсан. Тэгээд 102 дугаар болон 103 дугаарт дуудлага өгсөн 102 ирж намайг үзсэн, бүрэлдэхүүн ирж осол болсон газар хэмжилт хийсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 20 дугаар тал/,

  2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч, хариуцагч Я.Пжийн:...2025 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “Toyota lst” маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3 сая 500 мянган төгрөгөөр зарсан. Тухайн тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж өгөх гэсэн боловч миний зарсан эмэгтэй хотын хаягтай бас нөхөр нь хотын хаягтай байсан болохоор шилжүүлж болоогүй өгөөд явуулсан. Зараад удаж байгаа бараг 7 сар болсон байна. Эвдэрч гэмтсэн зүйл байвал тухайн худалдаж авсан хүмүүс өөрсдөө хариуцна гэх мэдүүлэг. /хх-ийн 24-25, 32-33 дугаар талд/,

            2.5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ЕГО725/12074 дугаартай дүгнэлтэд:

            1. А.Бын биед баруун шагайн гадна хашлага ясны далд хугарал, тархи доргилт, баруун өвдөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

            3. Тухайн хэрэг болсон гэх хугацаанд зам тээврийн ослын үед үүсэн байх боломжтой.

            4. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

            5. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт. /хх-ийн 40-41 дүгээр тал/,

           2.6. Баянзүрх дүүргийн техникийн хяналт үзлэгийн төвийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн техникийн шинжээчийн дүгнэлт, дүгнэлтийн хуудас.  /хх-ийн 50- 53 дугаар тал/,

           Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

    3.1. Улсын яллагч хавтас хэргээс: яллах дүгнэлтэд дудсан нотлох баримтыг шинжлэн судлуулъя гэв.

     3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтас хэргээс: 37-40, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, шинээр гаргаж өгсөн 3 хуудас нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.

     3.2. Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан  шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.

           Гэм буруугийн талаар: 

           Улсын яллагч Т.Амарзаяа нь шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ:

   Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Г. М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм бууртай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч  Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 4 жилийн хугацаагаар хасаж, 1.3 жил зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгээд 1  жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоох саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэв.

       Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа нь шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-2.1, заалтууд зорчих эрхийг хязгаарлах ялын санкацтай. Зорчих эрхийг хязгаарлах ялын хамгийн бага хугацаагаар оногдуулж өгөөч гэсэн саналтай байна. Гэрлэлтийн баталгаатай, байнга оршин суух хаягтай. Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж хэргийн газарт буцаж очсон асуудал  байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хэргийн авагдсан баримтаар шүүгдэгч тодорхой ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд зорчих эрхийг хязгаарлах ялын хамгийн бага хэмжээгээр нь оногдуулж өгнө үү гэв.

   Шүүгдэгч Г.М:...гэм буруугийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа, хэлэх зүйл байхгүй...” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан.

    Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заан тодорхойлжээ.

    Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.

    Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

    Дээрх хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

            Шүүгдэгч Г.М нь ххх дүүргийн ххх дугаар хороо офицерын тойргийн баруун талын замд 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 24 цаг 50 минутын орчим “Тоуоtа Ist” маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно:...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 10.4. Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Suzuki ххх” маркийн мопедыг мөргөж, мопедын жолооч А.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:        

          -Шуурхай зохицуулалтын хэлтэст мопедийг ххх улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөөд зугатаасан гэх дуудлага, мэдээлэл хүлээн авсан тухай хуудас. /хх-ийн 11 дүгээр тал/,

           -2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 12-17 дугаар тал/,

           -Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Бын:...2025 оны  9 дүгээр сарын 20-ны өдөр 00 цаг 50 минутын орчим ххх дүүргийн ойролцоох байранд засвар хийж байгаад ххх  зах ххх байрлах гэртээ харих гээд өөрийн эзэмшлийн Мопед маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод баруунаас зүүн чиглэлтэй офицеруудын ордны урд талын замаар 3 дугаар эгнээгээр явж байсан. Тэгсэн тойргийн наана байрлах эргэлтэн дээр 2 дугаар эгнээнд явж байсан тээврийн хэрэгсэл миний баруун гар талаас ирж мөргөсөн би мопедтойгоо гулгаад газар унасан тухайн тээврийн хэрэгсэл намайг мөргөчхөөд яваад өгсөн. Би босж ирээд харсан чинь байхгүй байсан. Тэгээд 102 дугаар болон 103 дугаарт дуудлага өгсөн 102 ирж намайг үзсэн, бүрэлдэхүүн ирж осол болсон газар хэмжилт хийсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 20 дугаар тал/,

  -Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч, хариуцагч Я.Пийн:...2025 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Toyota lst маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3 сая 500 мянган төгрөгөөр зарсан. Тухайн тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж өгөх гэсэн боловч миний зарсан эмэгтэй хотын хаягтай бас нөхөр нь хотын хаягтай байсан болохоор шилжүүлж болоогүй өгөөд явуулсан. Зараад удаж байгаа бараг 7 сар болсон байна. Эвдэрч гэмтсэн зүйл байвал тухайн худалдаж авсан хүмүүс өөрсдөө хариуцна гэх мэдүүлэг. /хх-ийн 24-25, 32-33 дугаар талд/,

            -Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ЕГО725/12074 дугаартай дүгнэлтэд:...

         1.А.Бын биед баруун шагайн гадна хашлага ясны далд хугарал, тархи доргилт, баруун өвдөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

         3.Тухайн хэрэг болсон гэх хугацаанд зам тээврийн ослын үед үүсэн байх боломжтой.

         4.Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

         5.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт. /хх-ийн 40-41 дүгээр тал/,

        -Баянзүрх дүүргийн техникийн хяналт үзлэгийн төвийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн техникийн шинжээчийн дүгнэлт, дүгнэлтийн хуудас.  /хх-ийн 50-53 дугаар тал/, болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь ххх дүүргийн ххх дугаар хороо, офицерын тойргийн баруун талын замд 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 24 цаг 50 минутын орчим “Тоуоtа Ist” маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно:...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 10.4. Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Suzuki ххх маркийн мопедыг мөргөж, мопедын жолооч А.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан талаар шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгч Г.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно:...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 10.4. Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Suzuki ххх маркийн мопедыг мөргөж, мопедын жолооч А.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтааж байгаа  нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.

    Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хэргийн газрыг орхин зугтааж байгаа өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Г.Мын гэм буруугийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “тээврийн хэрэгслийн жолооч, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”,  мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийн шинжүүдийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Мын гэм буруутай үйлдлийн улмаас хавтас хэрэгт авагдсан баримтаар бусдад учруулсан хор уршиг байхгүй, хохирогч А.Б нь Г.Маас нэхэмжлэх зүйл санал, гомдолгүй гэж натиротоор батлуулсан баримт шүүхийн шатанд өгсөн болохыг дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

             

           Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.Мыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял  оногдуулж, оногдуулсан  ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгээд Г.Мт  1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих ялаар тогтоож, уг зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар болох Улаанбаатар хот Баянзүрх  дүүргийн нутаг дэвсгэрээс 1 /нэг/ жил  4 /дөрөв/ сарын хугацаанд гадагш явахыг хориглож  шийдвэрлэлээ.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасан “...шүүх эрх хасах ял дээр нэмж зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан бол оногдуулсан үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг” тоолно гэсэн байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн эрх хасах ялыг тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохыг тус  тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

      Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                      

                                                                                                             ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  “тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан ” гэмт хэргийг,

  - мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

- мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус  шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь  хэсэгт зааснаар Г.Мт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4  /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, / 4 /дөрөв/ сарын хугацаагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Улаанбаатар хот ххх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.

5. Шүүгдэгч Г.М нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулсугай.

6. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Г.Мт оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

9. Шүүгдэгч Г.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  бусдад төлөх төлбөргүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохыг  тус тус дурдсугай.

          10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

   11. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.БАТЖАРГАЛ