Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 147/ШШ2024/00137      

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би,

 

 Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 2-р баг, ******* гудамжны 5-25 тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын 5-р баг байрны 66 тоотод оршин суух, утасны дугаар , овогт холбогдох,

 

           “эцэг тогтоолгож, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад 

 

                                               ТОДОРХОЙЛОХ  нь:

 

 Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие тай 2021 онд танилцаад улмаар хайр сэтгэлтэй болж хамтран амьдарсан. 2023 оны 09-р сараас тус тусдаа амьдарч байгаа. Учир нь бид 2 гэр бүл болохдоо тус тусдаа дагавар хүүхэдтэй нийлсэн. Миний хүүхдүүдэд ялгавартай хандан арай л хэтэрхий хатуурхан гадуурхаж, үүнээс болж бид үл ойлголцон муудах болсон. Хамт амьдарч байх хугацаандаа 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр охин төрүүлсэн. Бид 2 гэрлэлтээ батлуулаагүй. Ингээд намайг төрсний дараа хүүхдийн асуудлаас болж муудалцаад, цаашид иймэрхүү хэрүүл маргаан байнга гарах юм байна, учир мэдэхгүй хүүхдүүдээ зовоогоод яахав гээд төрснөөс хойш би хүүхдүүдээ аваад ******* аймагтаа ирээд амьдарч байна. Аав нь бидэнд мөнгө төгрөг өгөхгүй, хүүхдээ харж хандаж, тэжээн тэтгэхгүй байна. Миний охин бол хүүхэд мөн. Эцэг хүн хуулиараа гэр бүл, үр хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Гэтэл өөрийнх нь хүүхдийг төрүүлээд нялх биетэй, ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа эхнэр хүүхдээ тэжээн тэтгэхгүй, хариуцлагагүй хандаж байгаад гомдолтой байна. Иймээс хуульд зааснаар бага насны хүүхдээ харан ажил хийх боломжгүй байх тул эцэг охин М. тэжээн тэтгүүлэх тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Мөн охиныхоо асран хамгаалагчаар эх би байгаа тул миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие С. холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан учир “хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох болон бусад нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч нь хариуцагч С. холбогдуулан “эцэг тогтоолгож, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь шинжээчийн дүгнэлтээр эцэг биш болох нь тогтоогдсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн татгалзал нь хуульд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч нь хариуцагч С. холбогдуулан “эцэг тогтоолгож, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах” тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                         П.БОЛОРМАА