Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2026/ШЦТ/80

 

           

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Болормаа даргалж

 

Нарийн бичгийн дарга Э.М

Улсын яллагч Д.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.О

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э.Б холбогдох эрүүгийн ........... тоот хэргийг 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .... оны .. дугаар сарын .. -ны өдөр У хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ., ..... нарын хамт У хот Б дүүрэг ..-р хороо ..  байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Э.Б /РД: ........./

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь 2026 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Д аймгийн З сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нийт 1,604.10 грамм Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1, 3.1.2 дахь заалтад заасан эрдэнэс, үнэт металлын төрөлд хамаарах алтыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь ..... оны ... дугаар сарын .. -ний өдөр Д аймгийн З сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нийт 1,604.10 грамм Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1, 3.1.2 дахь заалтад заасан эрдэнэс, үнэт металлын төрөлд хамаарах алтыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол /1-р хх-ийн 1-4/, Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагч Д.Л 2026 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд зүйлийг түр хурааж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 10-128 17-25/, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын мөрдөгч, ахлах дэслэгч Б.А 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Э.Б биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 42-48/, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын мөрдөгч, ахлах дэслэгч Б.А 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 61-66/, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын мөрдөгч, ахлах дэслэгч Б.А 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Стандарт хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын газарт үнэт металлын шинжилгээ хийлгэхэд хийсэн тэмдэглэгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 88-96/, Стандарт хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын газрын 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн .... дугаартай Үнэт металлын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /1-р хх-ийн 126/, Монгол банкны 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай албан бичиг, алтны тооцоо /1-р хх-ийн 130-131/, иргэний нэхэмжлэгч Л.Н /1-р хх-138-140/, гэрч Д.Л мэдүүлэг /1-р хх-ийн 143-144/ болон бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үр дагаврыг бүрэн ойлгосон, энэ гэмт хэрэгт бодит хохирол шүүгдэгч Э.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 11-12/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрдэнэсийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-т "эрдэнэс" гэж түүхий эд, хайлш, химийн нэгдэл, бүтээгдэхүүн, түүх, соёлын дурсгалт зүйл зэрэг ямар ч байдалд байгаа үнэт металл, эрдэнийн чулууг хэлнэ; 2-т "Үнэт металл" гэж алт, мөнгө, плитаны болон түүний бүлэгт багтдаг палладий, иридий, родий, рутений, осмийг хэлнэ." гэж тус тус заажээ

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирлын хувьд:

Шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Э.Б А... загварын ........ сериал дугаартай гар утсыг шүүгдэгчид буцаан олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Э.Б /РД: ........../-ийг эрдэнэсийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Монгол банкны Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа бохир жингээр 1,626.3 грамм, цэвэр жингээр 1,604.10 грамм хүндийн жинтэй 807,532,693.85 төгрөгийн үнэ бүхий алтыг улсын орлого болгож, шүүгдэгч Э.Б Ай фонэ .... сериал дугаартай гар утсыг шүүгдэгчид буцаан олгосугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.БОЛОРМАА