| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2017/0097/Э |
| Дугаар | 115 |
| Огноо | 2017-09-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 115
2017 09 04 115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,
Улсын яллагч Л.Мөнхбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч
Хохирогчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Хохирогч О.
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан,
Гэрч *******,*******,******* нарыг байлцуулан,
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ухаанууд овогт ******* холбогдох эрүүгийн 201711000170 дугаартай хэргийг 2017 оны 08 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ухаанууд овогт *******, Дорнод аймгийн Булган суманд 1983 оны 01 сарын 18-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-*******/, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, “МАК” ХХК-д нүүрсний уурхайн инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн******* оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.
Шүүгдэгч ******* нь согтуугаар 2016 оны 11 сарын 04-ний орой 24 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Ханан булаг” гэх баарны гадна хохирогч ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний биеийн хөлөн тус газарт өшиглөж бие махбодид хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие тухайн үед буюу орон нутгийн сонгуулиар хурлын төлөөлөгчөөр сонгогдсон юм. Тэгээд миний найзууд намайг “Ханан булаг” ресторанд баяр хүргэх гэж дуудсан юм. Би тэнд очоод хоёр шил пиво уусан. Ингээд гараад явж байтал таараад гар барьсан. Түүний хажууд нутгийн залуу байсан. Надтай гар барьсан залуу миний ардуур тойроод “би цагтаа барилддаг байсан шүү” гээд миний араас тэврээд хөлөөрөө ташиж унагаасан. Тэврэхэд нь бид давхралдаж ойчсон. Би босоод эхнэртэйгээ яваад өгсөн.
Дараа нь над руу залгаад мөнгө нэхэмжилсэн. Тухайн үед надад мөнгөний боломж байгаагүй учир өгөөгүй. Миний хувьд байрны зээл, ломбардны төлөлттөй байсан. Би утсаар ярихад нь “Би санаатай хугалаагүй, миний үйлдлийн улмаас хөл хугарсан бол эмчилгээний зардлыг боломжоороо өгөе” гэж хэлж байсан. Хохирогчийн хөл хэзээ хугарсныг мэдэхгүй. Түргэний эмч үзээд үнэхээр хугарсан бол зургийг нь авах байсан байх. Гэтэл хүлээн авах дээр анильгин-демодрол хийгээд л явуулсан байсан. Намайг баян хүн гэж бодоод мөнгө салгах санаатай байна. Залуу хүний хувьд маш эмгэнэлтэй байна. Намайг олон хүн архи, дарс нэг их хэрэглээд байдаггүйг гэрчилнэ. Өнөөдрийн байдлаар би банкны 2 зээлтэй, ломбарданд арга ядаад бөгжөө тавиад эмчилгээний зардалд өгсөн. Гэхдээ бид хоорондоо 2500000 төгрөгийг авч өгөхөөр болж, заавал цагдаа сэргийлэхээр яваад байх шаардлагагүй гээд салсан. Тэгээд баяр хөөртөйгөөр гэртээ очоод хүн амьтан руу залгаад байж байтал “заавал бэлнээр 5000000 төгрөг авна” гэсэн. Гэрчүүд энэ талаар хэлэх байна. Шүүхийн зүгээс үнэн зөвөөр шийдэх байх гэж бодож байна гэв.
Хохирогч О. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би 2016 оны 11 сарын 04-ний орой найзуудтайгаа “Ханан булаг” ресторанаас гарч явж байгаад гэх таньдаг залуутай таараад гар барьсан. Гар бариад эргэхэд гэх залуутай шүргэлцсэн. “Яагаад мөрөөрөө явж байхад шүргээд байгаа юм бэ” гэхэд, шүүгдэгч “яадаг юм, пизда минь” гэж хараагаад байсан. Бид жаахан цааш болоход намайг барьж аваад хавсраад унагаасан. Газар унахад миний хөл “тас” гээд дуугарсан. Шүүгдэгч миний цээжин дээр өвдгөөрөө дарж суугаад босохгүй байсан. Тэгээд байж байтал цаанаас нь нэг хүүхэн “ явъя” гээд дуудсан. Би араас нь “хөл хугарчихлаа шүү дээ” гээд хэлэхэд тоогоогүй явсан. Тэгээд би шууд хүлээн авах дээр очоод тэнд хоносон. Тав дахь өдрийн орой байсан тул эмч нар нь байгаагүй. Өглөө нь эмч ирж үзээд “хөл хугарсан байна” гээд хөлийг маань гибсдсэн. Маргааш нь буюу хагас сайн өдөр гэр бүлийнхнийгээ дуудаад гэр рүүгээ яваад нэг дэх өдрийн өглөө дахин ирж хөлийнхөө зургийг авахуулсан. Үзлэгээр хөлийн яс 2 газар буюу хөлийн шагайн дээгүүр нөгөө хэсэг нь өвдөгний доогуур холбоос яс хугарсан байсан. Шагайн орчим яс бяцарсан гэсэн. Эмч намайг “яаралтай хот руу явж үзүүл, таны мах үхжиж магадгүй” гэхээр нь би тэр шөнөдөө машин хөлслөөд Улаанбаатар хотод очсон. 13 дугаар маягтаар явах гэхэд олон эмч нараар гарын үсэг зуруулах шаардлагатай байсан тул амжаагүй онгоцноос хоцорсон. Аргагүйн эрхэнд би машин хөлслөөд явсан. Гэмтлийн эмнэлэг дээр ирээд үзүүлэхэд миний өсгийг өрөмдөөд шрупдсэн. Энэ хүний буруутай үйлдлээс болж хөлөө цоолуулж, өрөмдүүлж, алхдуулж бие болон сэтгэл санаагаараа хохирсон. Би анх эмнэлэгт очихдоо “барилдаж байгаад унасан” гэж худлаа хэлсэн. Яагаад гэвэл хэл амаараа ойлголцох байх, заавал цагдаа сэргийлэхээр яваад яахав гэж бодсон юм. Би залуу, боловсролтой хүний хувьд анхан шатны тусламж үзүүлэхгүйгээр хөлдүү газар орхиод явсанд нь гомддог. Би тэр даруй босож чадахгүй болсон учир 20,30-аад минут газар хэвтсэн. Эмнэлэгт ч гэсэн шөнөжингөө бахирч хоносон, эмч нар ч хэлэх байх. Эмчилгээний зардал болох хохирлоо барагдуулж авмаар байна...гэв.
Гэрч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн өдөр жижүүр эмч хийж байсан. Олон сарын өмнө болохоор би яг сайн санахгүй байна. Дуудлагын дарааллын дагуу очиход “Ханан булаг” ресторан хааж байсан. Нэг залуу “хөлөө эвгүй болгочихсон байна” гээд байж байсан. Гэмтсэн хүн ямар ч байсан цоо эрүүл байгаагүй. Би “та нар хоорондоо зодолдсон юм уу, цагдаа дуудах уу” гэхэд, үгүй, бид барилдаад гэл үү, хальт гишгээд гэл үү одоо санахгүй байна хэлж байсан. Тэгээд гэмтсэн залууг түүнтэй хамт явсан нэг залуугийн хамт эмнэлгийн хүлээн авахад хүргэж өгсөн.
Миний хувьд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “барилдаад хөлөө гэмтээсэн гэл үү, ийм л утгатай зүйл хэлсэн шиг санаж байна” гэсэн байдлаар мэдүүлэг өгсөн. Би “барилдаад гэмтээсэн гэж хэлсэн” гэж шууд эргэлзээгүй хэлж чадахгүй байсан. Миний одоо өгч байгаа мэдүүлэг үнэн зөв юм гэв.
Гэрч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ханан булаг” ресторанд , нартай сууж байгаад би түрүүлээд гарсан. “Ханан булаг” рестораны зүүн урд талд утсаар ярих гээд байж байтал энэ хүн /шүүгдэгч/ “Ланд 80” машинаас бууж ирээд той өөд өөдөөсөө хараад юм ярьж байснаа хэсэг хугацаанд барьцалдсан. Тэгээд энэ хүн /шүүгдэгч/ ыг хавсарч унагасан. Би холоос харж байсан болохоор хэлж ярьж байгаа үгийг нь сонсоогүй, би тэднийг тоглож байгаа юм болов уу гэж бодсон. Энэ хүн /шүүгдэгч/ г босгох гээд татаад байгаа юм шиг харагдсан, нь босож чадаагүй. Тэгтэл машинаас хэдэн хүүхнүүд дуудахад энэ хүн /шүүгдэгч/ г “худлаа баашиллаа” гээд яваад өгсөн.
Миний хувьд , хоёрыг барьцалдаж авахаас эхлээд гэмтэл авах хүртэлх үйлдлийг нүдээр харсан, харин нэлээд зайнаас харсан болохоор тэдний хоорондоо юу ярьсныг сонсоогүй. Миний мөрдөн шалгах ажиллагаанд болон одоо өгч байгаа мэдүүлэг үнэн зөв юм гэв.
Гэрч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэр рүүгээ харих замдаа “Ханан булаг” ресторанаар хальт шагайхад таараад бид хэсэг юм ярьж зогссон. Төд удалгүй дотроос нь гарч ирсэн. Бид хоорондоо гар барьж юм ярьсан. Тэгээд байж байгаад энэ хоёр хоорондоо зууралдаад надаас урагш явсан. Намайг өөр тийшээ хараад эргээд харахад газар ойччихсон, цаашаа явж байсан. Дотроос гарч ирээд бид хоёр г хоёр ч удаа босгох гээд чадаагүй. Тэгээд түргэн дуудсан.
Энэ хоёр хоорондоо миний дэргэд муудалцаагүй, муудалцахаар байдал ажиглагдаагүй, би барилдаад унасан юм болов уу гэж бодсон. Надаас цааш яваад энэ хоёр хоорондоо юу ярьсныг би сонсоогүй, ыг яаж унагаасныг би хараагүй, намайг эргээд харахад газарт унасан байсан юм гэв.
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 сарын 10-ны өдрийн 195 тоот дүгнэлтэд: “1.О.ын биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны мушгирсан хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл болно. 3.Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар тогтоогдсон баруун шилбэний шаант, тахилзуур ясны мушгирсан хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх 43/
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтад: Гэрч******* /хх 26-27/, /хх 28-29/,******* /хх 30/, ******* /хх 31/, /хх 32-33/, /хх 34-35/, /хх 36/, /хх 37-38/, /хх 39/, /хх 40/, /хх 41/, хохирогч /хх 21-25/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх 67-70, 97-99/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-14/, Өвчний түүх /хх 48-54/, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх 55-61/, Хохирлийн баримтууд /задгай/, Хохирол төлсөн талаарх баримт /хх 100/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 17-18/ Хэрлэн сумын үнэлгээний комиссын үнэлгээ /хх 20/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх 72/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 77/, зэрэг болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2016 оны 11 сарын 04-ний орой 24 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Ханан булаг” баарны гадна хохирогч ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хавсарч /хавирч/ унаган түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, нүдээр үзэж гэрчилсэн гэрч*******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой өгсөн “...Энэ хүн /шүүгдэгч/ “Ланд 80” машинаас бууж ирээд той өөд өөдөөсөө хараад юм ярьж байснаа хэсэг хугацаанд барьцалдсан. Тэгээд энэ хүн /шүүгдэгч/ ыг хавсарч унагасан...Миний хувьд , хоёрыг барьцалдаж авахаас эхлээд гэмтэл авах хүртэлх үйлдлийг нүдээр харсан, харин нэлээд зайнаас харсан болохоор тэдний хоорондоо юу ярьсныг сонсоогүй...” гэх /хх 31, шүүх хуралдааны тэмдэглэлээс/, гэрч ы “...Даваажид надад хэлэхдээ “танай найз ыг гадаа нэг хүн хавсарч унагаад, босох гэхэд нь дээр нь өвдөглөөд тэгснээ машинд суугаад явчихлаа, би тэр хүнд наад хүнээ босгооч гэж хэлэхэд наадах чинь баашилж байгаа юм гэж хэлээд явчихсан” гэж хэлсэн... Намайг руу очиход дээшээ хараад “хөл хугарчихлаа, босож чадахгүй байна” гээд хэвтэж байсан. Юу болсон талаар түүнээс асуухад, “нэг хүнтэй шүргэлцээд маргалдахад тэр намайг хавсарч унагаасан” гэж хэлсэн...Би , нарыг хоёуланг нь танина, надад хэн нэгнийх нь талд ороод буруу зөрүү ярих шаардлага байхгүй...” гэх /хх 28-29/, гэрч*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Энэ хоёр хоорондоо зууралдаад надаас урагш явсан. Намайг өөр тийшээ хараад эргээд харахад газар ойччихсон, цаашаа явж байсан...” гэх /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, Хохирогч О.ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой өгсөн “... гэх залуутай шүргэлцсэн. “Яагаад мөрөөрөө явж байхад шүргээд байгаа юм бэ” гэхэд, шүүгдэгч “яадаг юм, пизда минь” гэж хараагаад байсан. Бид жаахан цааш болоход намайг барьж аваад хавсраад унагаасан. Газар унахад миний хөл “тас” гээд дуугарсан. Шүүгдэгч миний цээжин дээр өвдгөөрөө дарж суугаад босохгүй байсан. Тэгээд байж байтал цаанаас нь нэг хүүхэн “ явъя” гээд дуудсан. Би араас нь “хөл хугарчихлаа шүү дээ” гээд хэлэхэд тоогоогүй явсан. Тэгээд би шууд хүлээн авах дээр очоод тэнд хоносон...” гэх /хх 22-25, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ шүүгдэгч *******ын үйлдлээс тухайн цаг хугацаанд хохирогчийн биед гэмтэл учирсан талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Хохирогч О.ын биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан “баруун шилбэний шаант, тахилзуур ясны мушгирсан хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учирсан талаар дүгнэсэн шинжээч эмчийн 195 тоот дүгнэлт /хх 43/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, Өвчний түүх /хх 48-54/, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх 55-61/, Хохирол төлсөн талаарх баримт /хх 100/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нар нь хохирогчийн биед хүндэвтэр хохирол учруулсныг үгүйсгэхгүй байгаа боловч “гэм буруугүйгээр хор уршиг учруулсан” тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэхийг хүсэж мэтгэлцсэн саналыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх үзлээ.
Учир нь: Хохирогчийн мэдүүлгийг давхар нотолсон, үйл баримтыг нүдээр харж гэрчилсэн гэрч*******ын мэдүүлгийг тогтвортой, эргэлзээгүй, эх сурвалжаа заасан нотлох баримт гэж үнэлэх ба түүний “... баарны гадна хаалган дээр нэг танихгүй хүнтэй юм ярьж байснаа барьцалдаад, бие биеэ зуурч нөгөө залуу нь түүнийг хөлөөрөө хавирч /хавсарч/ унагасан. газарт унаад “Яая хөл хугарчихлаа” гэж хэлэхэд, нөгөө залуу дээрээс нь дараад байхаар нь би, “Наад хүнээ босгооч” гэхэд, тэр залуу “Баашилж байгаа юм” гээд тоохгүй машинд суугаад яваад өгсөн...” гэх /хх 30/ мэдүүлгээр шүүгдэгч нь уг гэмт хэргийг санаатай үйлдсэн болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ******* нь үйлдлийнхээ учир холбогдол, нийгмийн аюулын шинж чанарын аль алиныг ухамсарласан, учрах хор уршгийг мэдэх боломжтой ба харин хор уршигт хайхрамжгүй хандсан нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай /шууд бус/ үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь 2016 оны 11 сарын 04-ний өдөр үйлдэгдсэн боловч гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хохирогчийн эрүүл мэндэд учирсан “баруун шилбэний шаант, тахилзуур ясны мушгирсан хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол нь түүний хөлийг хавсарч /хавирч/ унагасан шүүгдэгч *******ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.
Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна.
Харин энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн******* нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээс өөрөөр “...ярьсан үгийг сонсоогүй, унагасан үйлдлийг хараагүй...” гэж мэдүүлж байх боловч шүүгдэгч хохирогчийг унагаасан үйл баримтыг үгүйсгэхгүй байгааг дурдах нь зүйтэй.
Хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.
Хэрэгт шүүгдэгч *******т хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч О. нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 6484864 төгрөг нэхэмжилж байна...” гэжээ.
Шүүх иргэний нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдлыг хавтаст хэргийн хэмжээнд шинжлэн судалж дүгнэвэл, хохирогч О.ын нэхэмжилсэн 6484864 төгрөгийн нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангасан 2416764 төгрөгийг гаргуулах үндэстэй ба үүнээс шүүгдэгчийн төлсөн 315000 төгрөгийг хасаж тооцох, нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй буюу, дутуу бүрдүүлбэртэй 3723102 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр, харин нэхэмжлэлээс тооцооны зөрүү /алдаа/-тэй нэхэмжилсэн 304998 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөртэй байдлыг харгалзан түүний эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн Ирээдүйн 02-27 тоотод байршилтай 700 м2 газар битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 06 сарын 14-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ухаанууд овогт *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******т анхааруулсугай.
5. Эрүүгийн 201711000170 дугаартай хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч *******аас гэм хорын хохиролд 2101764 /хоёр сая нэг зуун нэг мянга долоон зуун жаран дөрөв/ төгрөг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Силикатын дан байрны 13-03 тоотод оршин суух, хохирогч овогт /............./-д олгож, 3723102 /гурван сая долоон зуун хорин гурван мянга нэг зуун хоёр/ төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогч О.од мэдэгдэж, иргэний нэхэмжлэлээс 304998 /гурван зуун дөрвөн мянга есөн зуун ерэн найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн Ирээдүйн 02-27 тоотод байршилтай 700 м2 газар битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 06 сарын 14-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээсүэй.
8. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч *******ын .............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ