Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 0024

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Ү нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

   Прокурор                                                      Л.Оюунтуяа

   Шүүгдэгч                                                       Ц.Ү, О.Д, Ё.Б

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                      М.Г, М.М, О.С, Р.Ц,

Хохирогч                                                       С.О, У.А/цахимаар/, П.У/ цахимаар/, П.Д /цахимаар/, Г.У /цахимаар/, Ө.О

Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж, ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Г.Энхтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Ү нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овогт Ц-н Ү,

 

Т овогт Ё-н Б,

 

Б овогт О-н Д,

 

Шүүгдэгч Ц-н Ү нь “Э” ТӨҮГ-аас фондны байр авч өгнө, Э-т ажилд оруулж өгнө гэж итгэл төрүүлэн ганцаараа 2018 оны 01 сараас 04 дүгээр сарын хооронд Ё.Бгаас 13 700 000 төгрөгийг, 2019 оны 4 дүгээр сард Б.М-с 3 620 000 төгрөгийг,

 

Ё.Бтай бүлэглэн 2018 оны 01 сараас 03 дугаар сарын хооронд хохирогч Ж.О-с 5 260 000 төгрөгийг, Ж.М-с 7 500 000 төгрөгийг, Ө.О-с 6 250 000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сард Ч.Б-с 12 250 000 төгрөгийг, 2018 оны 07 сарын 08-ны өдрөөс 2018 оны 09 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд 3 удаагийн гүйлгээгээр Э.М-с 3 050 000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 13-наас 2018 оны 04 сарын 23-ны өдрүүдийн хооронд М.Н-с 6 700 000 төгрөгийг,

 

О.Дтэй бүлэглэн 2019 оны 06 сард хохирогч Б.Б-с 25 000 000, 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр У.А-с 28 000 000 төгрөгийг, 2019 оны 04 сард Т.У-с 23 000 000 төгрөгийг,

 

О.Д, Г.Д нартай бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хохирогч С.Оаас 25 000 000 төгрөгийг, 2019 оны 1 дүгээр сарын 4- ны өдөр П.Ус 25 000 000 төгрөгийг, 2018 оны 07 дугаар сард хохирогч П.Д-с 17 000 000 төгрөгийг,

 

О.Д, Г.Д, Ё.Б нартай бүлэглэн 2018 оны 9,10 дугаар сард хохирогч Бс 18 240 000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч бусдад нийт 219 570 000 /хоёр арван есөн сая таван зуун далан мянга/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт,

 

шүүгдэгч О-н Д нь “Э” ТӨҮГ-аас фондны байр авч өгнө, Э-т ажилд оруулж өгнө гэж итгэл төрүүлэн ганцаараа 2019 оны 09 дүгээр сард Г.Б-с 3 удаагийн гүйлгээгээр нийт 6 200 000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сард А.А-с 20 000 000 төгрөгийг,

 

Г.Д-тэй бүлэглэн 2018 оны 6 дугаар сард У.Т-с 23 000 000 төгрөгийг,

 

Ц.Үтай бүлэглэн 2019 оны 6 сард хохирогч Б.Б-с 25 000 000 төгрөгийг, 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр У.А-с 28 000 000 төгрөгийг, 2019 оны 04 сард Т.У-с 23 000 000 төгрөгийг,

 

Ц.Ү, Г.Д нартай бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хохирогч С.Оаас 25 000 000 төгрөгийг, 2019 оны 1 дүгээр сарын 4-ны өдөр П.У-с 25 000 000 төгрөгийг, 2018 оны 07 дугаар сард хохирогч П.Д-с 17 000 000 төгрөгийг,

Ц.Ү, Г.Д, Ё.Б нартай бүлэглэн 2018 оны 9,10 дугаар сард хохирогч Б-с 18 240 000 төгрөгийг,

 

Г.Д, Ё.Б нартай бүлэглэн 2018 оны 9,10 дугаар сард хохирогч Ч.Б-с 22 000 000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч бусдад нийт 232 440 000 /хоёр зуун гучин хоёр сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт,

шүүгдэгч Ён Б нь “Э” ТӨҮГ-аас фондны байр авч өгнө, Э-т ажилд оруулж өгнө гэж итгэл төрүүлэн Ц.Үтай бүлэглэн 2018 оны 01 сараас 03 дугаар сарын хооронд хохирогч Ж.О-с 5 260 000, Ж.М-с 7 500 000 төгрөгийг, Ө.О-с 6 250 000, 2018 оны 09 дүгээр сард Ч.Б-с 12 250 000 төгрөгийг, 2018 оны 07 сарын 08-ны өдрөөс 2018 оны 09 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд 3 удаагийн гүйлгээгээр Э.М-с нийт 3 050 000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 13-наас 2018 оны 04 сарын 23-ны өдрүүдийн хооронд М.Н-с 6 700 000 төгрөгийг,

Ц.Ү, О.Д, Г.Д нартай бүлэглэн 2018 оны 9,10 дугаар сард хохирогч Б-с 18 240 000 төгрөгийг,

О.Д, Г.Д нартай бүлэглэн 2018 оны 9,10 дугаар сард хохирогч Ч.Б-с 22 000 000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 81 250 000 /наян нэгэн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: Ц.Ү, О.Д, Ч.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Х овгийн Цн Үыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд, Б овгийн О-н Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд, Т овгийн Ё-н Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Үыг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.Дийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Бг 15 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15 000 000  /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Үт оногдуулсан 7 жилийн хорих ял, шүүгдэгч О.Дд оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Үын цагдан хоригдсон 268 хоног, шүүгдэгч О.Дий цагдан хоригдсон 6 хоног, Ё. Бгийн цагдан хоригдсон 6 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ц.Ү, О.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Бд оногдуулсан 14 910 000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелээгүй ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Ц.Үаас 90 649 000 төгрөг гаргуулан хохирогч С.О-д 7 334 000 төгрөг, хохирогч Б.Б-т 12 000 000 төгрөг, хохирогч У.А- д 13 500 000 төгрөг, хохирогч П.Д-д 5 667 000 төгрөг, хохирогч Г.Б-д 4 560 000 төгрөг, хохирогч П.У-ад 7 334 000 төгрөг, хохирогч Ч.Б-т 2 945 000 төгрөг, хохирогч Ё.Б-д 12 700 000 төгрөг, хохирогч М.Н-ад 1 355 000 төгрөг, хохирогч Ө.О -т 3 125 000 төгрөг, хохирогч У.М -д 3 750 000 төгрөг, хохирогч Ж.О-т 2 630 000 төгрөг, хохирогч Т.У-т 11 129 600 төгрөг, хохирогч Б.М-д 2 620 000 төгрөгийг, шүүгдэгч О.Дөөс 79 158 600 төгрөг гаргуулан хохирогч Ө.О-д 4 209 000 төгрөг, хохирогч У.Т- д 8 275 000 төгрөг, хохирогч Б.Б-т 12 000 000 төгрөг, хохирогч Ч.Б -д 6 200 000 төгрөг, хохирогч У.А-д 13 500 000 төгрөг, хохирогч А.А -д 6 000 000 төгрөг, хохирогч П.Д-д 5 667 000 төгрөг, хохирогч Г.Б-д 4 560 000 төгрөг, хохирогч Ч.Б-д 3 284 000 төгрөг, хохирогч П.У-д 8 334 000 төгрөг, хохирогч Т.У-т 7 129 600 төгрөгийг, шүүгдэгч Ё.Бгаас 468 000 төгрөг гаргуулан хохирогч Г.Б-д 60 000 төгрөг, хохирогч Ч.Б-д 3000 төгрөг, хохирогч М.Н-д 5000 төгрөг, У.М-д 400 000 төгрөгийг тус тус олгож, хохирогч П.Д-н нэхэмжилсэн 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дий 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн 5 настай Д.Т, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн 9 настай Д.О нарт асран хамгаалагч тогтоохыг       аймаг        сумын Засаг даргад даалгаж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 9 ширхэг хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Д давж заалдах гомдолдоо:

... Энэ хэрэг анх 2018 оны 3 сарын сүүлээс эхэлсэн. Хамгийн анх эхлэхдээ надаас жимс худалдан авдаг байсан үйлчлүүлэгч болон Н гэж нэрээ худал хэлж танилцсан Б “Э” ТӨҮГ-ын фондны байранд оруулж өгч чадна 7.000.000 төгрөг, мөн “Э” ТӨҮГ-т нарийн бичгээр ажилд оруулж өгч чадна гэж 5.000.000 төгрөг хэрэгтэй гэж  санал тавьж ятган яаруулж байсан. Нөхөр Д бид 2 зээл авч, би жимс зарсан орлого зэргээ нийлүүлээд Бд 12.000.000 төгрөг өгч байсан. Би өөрийн хохирсон тухай Бд мөнгө өгсөн талаар өмгөөлөгч Т-н хамт байцаагч Б-д өргөдлөө Үын ярианы СД хуурцгийн хамт өгсөн боловч ямар ч ажиллагаа явуулаагүй, өргөдөл маань ч алга болж, одоо хавтаст хэрэгт байдаггүй. Энэ талаар Д-н найз С нар мэдүүлэг өгсөн байдаг ч харгалзан үзээгүй. Үүнээс шалтгаалан анхнаасаа өөрийн гомдол хохирол хэргийн бодит үнэнг үнэн зөвөөр шалгуулж чадаагүйд маш их гомдолтой байна. Миний өөрийн данснаас Бгийн данс руу 6.950.000 төгрөг, Бгийн нөхөр Т-н данс руу 9.150.000 нийт 16.100.000 төгрөг шилжин орсон дансны баримт байдаг. Энэ мөнгөн дээр Б, Т хоёрыг шалгаж ямар ч ажиллагаа явагдаагүй. Зөвхөн Бгийн:

... Зээлж, зээлдүүлдэг байсан мөнгө юм гэсэн аман мэдүүлгээр шалгалгүй орхисон байдаг. Энэ удаа дараагийн давтамжтай явуулаад байгаа мөнгө хохирогч нарын мөнгө байсан, би мөнгө зээлж зээлүүлдэг байсан асуудал байхгүй. Үын данс руу миний данснаас 34.500.000 төгрөгийн шилжүүлэг хийгдсэн байдаг. Үүн дээр мөн ялгаагүй ажиллагаа болон хэрхэн цааш зарцуулагдаж байсан зэрэг хэрэгт зайлшгүй шаардлагатай хяналт шинжилгээ Ү, Б, Т нарын дансанд хийгдээгүй, зөвхөн миний дансны гүйлгээнд хяналт шалгалт хийгдсэн. Ингэж мөрдөн байцаалтын ажиллагаа ялгавартай явагдсаныг шалгаж тогтоолгүй сэжигтэн, яллагдагчаар татагдан шалгагдах ёстой Т-г гэрчээр татаж оруулсан дүр үзүүлж хэргээс холдуулсанд гомдолтой байна.

Улсын яллагчийн амьдралын эх үүсвэр болгон хувьдаа ашигласан гэх зүйлчлэлийг эсэргүүцэж байна. Учир нь тухайн үед би Улаанбаатар хотын Барс худалдааны төвөөс жимс болон нарийн ногоо бөөндөж авчираад Э-д зардаг байсан. Сард 400.000-550.000 төгрөгийн орлого олж амьдралдаа нэмэрлэдэг байсан, мөн нөхөр Д “Э” ТӨҮГ-т цахилгаанчнаар ажиллаж сард 1.800.000 төгрөгийн тогтмол цалинтай байсан нь дансны хуулгаар нь нотлогддог. Тиймээс дээрх зүйлчлэлээр ялын тогтоолыг хүндрүүлэн шийтгэж байгаад гомдолтой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийн буруутай үйлдлээ анхнаас нь цагдаагаар шалгагдаж эхэлсэн цагаас хүлээн зөвшөөрч хариуцлага хүлээхээ хэлж, илэрхийлж ирсэн. Цагдаагаар шалгагдаж байцаагдаж байхдаа хохирогч нарыг хохироосноо ойлгож, ухамсарлаж мөрдөн байцаалтын үеэс эхлэн, анхан шатны шүүх хурлуудын үед ч Цагдан хоригдох хүртлээ тасралтгүйгээр хохирол мөнгөө өөрийн боломжоор их бага гэлтгүй хэмжээгээр барагдуулсаар ирсэн. Гэвч шүүх Д, Б, Ү нарын холбоотой үйлдлүүд дээр намайг хариуцагчаар татаж, мөнгөн дүнг илүү хувааж, яллаж байгаад гомдолтой байна. Монгол Улсын Үндсэн хуулиар гэм буруутай хүн өөрийнхөө үйлдлийн төлөө хариуцлага хүлээх ёстой гэж заасан болохоос оргон зайлж, хариуцлагаас зугтсан хүний өмнөөс буюу нөхрийнхөө өмнөөс болон Б Ү нарын өмнөөс хариуцлага хүлээлгэж, яллаж байгаад гомдолтой байна. Хохирогч Т энэ хүний хамгийн эхэнд Цагдаад өргөдөл гаргасан хүн Б Ү хоёулаа энэ хүнийг мэднэ, Т-н мөнгөнөөс 10.000.000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч ярьсан яриаг СД хуурцаг болгон шүүхэд гаргаж өгсөн боловч Бгийн ярианы СД-ийг нотлох баримтад тооцож судлан шинжлээгүй нь Б, Ү нарыг дахин нэг үйлдлээс зайлсхийж хэргээ бусдад тохон үүрүүлэх, ял завших нөхцөл болсонд гомдолтой байна. Т-т би 8.000.000 гаруй төгрөг төлсөн байхад дахиад надад үндэслэлгүйгээр 8.275.000 төгрөгийг хохирол барагдуул гэснийг эсэргүүцэж байна, хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч Д Д-н мөнгө анхнаасаа миний дансанд ороогүй, энэ яриа яригдаж байхад би Д-тэй хамт байгаагүй, Д Б Үтай ярьж тохирсон гэж хэлж байсан. Би Д-н заавраар ярьж хэлж байсан. Энэ үйлдэл дээр анхнаасаа Бтай ярьж тохирсон гэж Д ярьж байсан ч мөрдөн байцаалтын явцад Бг хэргээс холдуулсан нь харагддаг. Д Бгийн данс руу өөрөө 500.000 төгрөг хийсэн нь баримтаар нотлогдож байхад шүүх Д-н авах ёстой мөнгийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хохирогч Д-г дахин хохироосон, Бгийн оролцоотой үйлдлийг хаацайлсан шийдвэр гэж үзэн эсэргүүцэж байна. Хохирогч Б Б-с би Д-н зааварчилснаар бичиг авч Д-д дамжуулан өгч байснаас өөрөөр мөнгө төгрөгийнх нь асуудлыг би мэдэхгүй. Д Б-н мөнгийг аваад Бгийн дансаар шилжүүлсэн нь дансны хуулгаар нотлогддог. Би энэ хүнд нийт 8.100.000 төгрөг төлсөн байхад дахиад надад нэмж, 3.284.000 төгрөг төлөх шийдвэр гарсан, энэ нь хохирол төлбөрийг ялгавартайгаар оновчгүй хуваарьласан, Д, Б нарын үйлдлийн өмнөөс давхар хариуцлага үүрүүлсэн шийдвэр байсанд хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Хохирогчдын ихэнх хүмүүс нь Д-н ажлын болон найз нөхдийн хүрээний хүмүүс байдаг. Эдгээр хүмүүс анх Д-тэй ярьж тохирч, Д-д итгэж мөнгөө өгсөн, хохирогчдын мэдүүлгээр ч нотлогддог. Гэтэл прокурор Д-г байхгүй болохоор хэрэгт хамаатуулан шалгаж, гэм буруутайд тооцож байгаа эсэх нь үл ойлгогдох байдлаар хэргийг нь тусгаарласан гэх шийдвэр тогтоол ч байдаггүй. Д-н өөрөө дангаараа үйлдсэн үйлдлийн хохирлыг над дээр нэмж, Д-д ял завших боломж олгож, надад ял хүндрүүлж үүрүүлсэнд гомдолтой байна. Мөн хохирогч нарын мөнгийг Д-г оролцуулан хувааж буй мэт харагдах боловч энэ мөнгийг хохирогч нар хэзээ, хаанаас яаж авах нь тодорхойгүй шийдвэр гаргасныг эсэргүүцэж, Д-г энэ хэрэгт албан ёсоор татаж, гэм буруутайг тогтоож, албадан авчрах хуулийн гаргалгааг гаргалгүй, хариуцлагаас зайлсхийлгэж ял завших боломж олгож байгаад маш их гомдолтой байна. Надад хэн нэгнийг илүүгээр буруутгасан, хэргээ түлхсэн, хэргээс зайлсхийх гэж оролдсон ямар ч санаа байхгүй, анхнаасаа өөрөө хохирогч болж мөнгөө Бд өгч эхэлсэн нь үнэн бөгөөд улсын яллагчийн дүгнэж байгаагаар бусдыг бүлэглэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, амьдралын эх үүсвэр болгосон гэх зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, эсэргүүцэж байна. Мөрдөн байцаалтын явцад хэтэрхий нэг талыг барьж бусад шүүгдэгч нарт хэргээс зайлсхийж ял завших боломж олгосон үйлдлүүд тодорхой харагддаг. Мөрдөн байцаагч Б-тэй холбогдох эрх, мэдэл, албан тушаалаа танил тал, ашиг сонирхлын хүрээнд урвуулан ашиглаж бусдад хэргээс мултрах, зайлсхийх цаашилбал ажлын хариуцлагагүй байдал гаргаж оргон зайлахад боломж олгож, нөлөөлсөн байж болохуйц баримт байдаг, хардах эх үүсвэр ч бий. Дээр дурдсанчлан байцаагдаж эхлэх үеэс эхлэн хохирогч нарыг хохиролгүй болгох, хохирлыг үнэн зөвөөр тодорхойлуулахад зорьж байсан ба цагдан хоригдох хүртлээ хохирол тасралтгүй барагдуулсаар ирсэн. Цаашид ч өөрийн буруутай үйлдэлд хариуцлага хүлээн хохирлоо барагдуулах болно. Харин өөрийн амин хувиа хичээж, 2 нялх хүүхдээ асран хамгаалах эцэг байх үүргээ үл ухамсарлаж, зугтааж оргон зайлсан Д-н өмнөөс авсан ч аваагүй мэтээр худал мэдүүлэг өгч магадгүй танил албан тушаалтныхаа нөлөөллөөр хэргээс бултаж зайлсхийж ял завшиж байгаа Ү Б Бгийн нөхөр Т нарын өмнөөс илүү хариуцлага хүлээж, ялын өндөр жил сонсоод зогсож байгаа надад бага насны 2 хүүгээ бодохоор маш их харамсалтай байна, маш их гомдолтой байна. Иймд намайг ялласан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх зүйл ангийг, заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг төлж барагдуулахаар тогтоосон оногдуулсан 79.158.600 төгрөгийн мөнгөн дүнг үндэслэлгүйгээр хэт өндрөөр тогтоосонд гомдолтой байна. Хэргийг бүхэлд нь дахин судалж, хянаж, хавтаст хэрэгт авагдсан боловч нотлох баримтад шинжлэн судлагдаагүй СД хуурцаг зэргийг үйл баримтад судлуулах хүсэлтэй байна. Надад холбогдох хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгөхийг хүсье гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх нь шүүгдэгчийг 2018 оны 1 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сарын хугацаанд ганцаараа болон бусадтай бүлэглэн 14 удаагийн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг хуурч 219,570,000 төгрөгийг авч ашигласан нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэсэн. Гэтэл шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас 219,570,000 төгрөг аваагүй гэдгээ хэлдэг бөгөөд энэ нь дансны хуулгаар нотлогддог бөгөөд бусадтай бүлэглэсэн хэмээн хохирлыг тэнцүү хувааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хохирлыг тэнцүү хэмжээгээр биш авсан хохирлын хэмжээгээр хохирол гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Мөн хохирогч Б.Б, П.Д нарыг шүүгдэгч Дтэй бүлэглэн, хохирогч Г.Б-г Д.Д, Б нартай бүлэглэн залилсан гэдэг нь хэрэгт цугларсан болон хохирогч Б.Б, П.Д, Г.Б нарын мэдүүлгээр нотолж тогтоогдохгүй байна. Эдгээр хохирогч нар нь шүүгдэгч Үтай огт харилцаж байгаагүй, уулзаж байгаагүй Үт залилуулаагүй гэдгээ тодорхой хэлсээр атал ямар нотлох баримтаар дээрх хохирогчдыг Ц.Ү залилсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Мөн шүүгдэгч Ё.Бг залилсан гэх үйлдэл хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж үзэж байна. Хэрэв үнэхээр Ё.Б нь шүүгдэгч Үт залилуулсан бол яагаад түүнтэй бүлэглэн бусдыг залилах гэмт хэргийг үйлдсэн байх вэ. Мөн Ё.Б нь Үт залилуулж мөнгө өгсөн гэдэг хангалттай нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа бөгөөд тийнхүү залилуулсан гэх мөнгөнийхөө эх үүсвэрийг нотлоогүй, Бгийн мөнгө авсан гэх хүмүүсээс энэ тухайд нь мэдүүлэг аваагүй байна. шүүгдэгч Ү нь Бг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хангалттай тогтоогдохгүй байна.

Мөн шүүгдэгч Ц.Ү нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогоогүй, харин удаа дараагийн үйлдлээр их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэж байгаа тохиолдолд залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь тогтоогдсон байх ёстой гэж үзэж байна. Мөн амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь хугацааны хувьд удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй үйлдлийг илэрхийлсэн ойлголт юм. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэх хугацааг харахад тогтмол биш зарим саруудад огт гэмт хэрэг үйлдээгүй байгаа нь энэхүү гэмт хэргийг байнга үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүгдэгч Ц.Үын гэмт хэрэгт холбогдохоос өмнөх 1 жилийн хугацааны, гэмт хэрэгт холбогдсон үеийн хугацааны мөн гэмт хэрэг үйлдсэнээс хойших 1 жилийн хугацааны дансны хуулгуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаагаас харахад 34,000,000-39,000,000 төгрөгийн орлоготой байсан байна. Үүнийг дундажлаад үзэхэд сард тогтмол 2,800,000-3,500,000 төгрөгийн орлоготой байсан нь нотлогдоно, мөн шүүгдэгч Ц.Үын эхнэр Ш нь “Э” ТӨҮГ-т ажилладаг тогтмол орлоготой гэдэг нотлогдоно. Мөн шүүгдэгч Ц.Үыг гэмт хэрэг үйлдэж амьжиргааны эх үүсвэрээ болгосон гэсэн алтаа хэрхэн яаж амьжиргааны эх үүсвэр болгосон, шүүгдэгчид өөр ямар орлого байсан, гэр бүлийн гишүүдийн орлого зэргийг харьцуулан дүгнэлт хийгээгүй, зөвхөн их хэмжээний хохирол учирсан үйлдэл олон гэдгээр нь хүндрүүлэн зүйлчилж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан байна гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.Үыг 3 удаагийн үйлдэл буюу хохирогч С.О, П.У, П.Д нарыг шүүгдэгч О.Д, мөн Г.Д нартай бүлэглэн залилсан гэж дүгнэсэн. Гэтэл Г.Д нь яллагдагчаар татагдаж, ял сонсоогүй, яллагдагчаар мэдүүлэг өгөөгүй, гадаад оронд байгаа хүн байхад хэрхэн бүлэглэсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл Г.Д гэдэг хүнийг өөрийг нь байхгүйд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй байж гэмт хэрэг үйлдсэн байна гэж хэргийг шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Ц.Ү нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьжиргааны эх үүсвэр болгосон гэдэг нь хангалттай нотлогдож тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Үт ашигтайгаар шийдвэрлэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хохирогч Б.Б, П.Д, Г.Б, Ё.Б нарыг залилсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож Орхон аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Ц.Ү давж заалдах гомдолдоо:

... Б.Б, П.Д, Г.Б М, Э.О нарын хүмүүс нь мөрдөн байцаалтын үед мөн шүүхийн шатанд Ц.Ү гэдэг хүнийг танихгүй уулзаж байгаагүй мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй тул энэ хүн хамааралгүй юм гэж мэдүүлдэг. Энэ миний тухайд дээрх хүмүүстэй уулзаж мөнгө төгрөг авч байсан зүйл байхгүй. Мөн Б-н ах дүү болох М О нар мэдүүлэхдээ Б-т мөнгөө өгсөн гэдэг. Б нь Ё.Бд мөнгө өгөөд Үт хамт аваачиж өгсөн гэдэг боловч ямар ч нотлох баримт байдаггүй. Надад Б болон Б нар нь хамт мөнгө авчирч өгч байсан тохиолдол байхгүй. Б нь эхэн үедээ хохирогч байж байгаад сүүлдээ гэрч болоод энэ хэргээс замхарч алга болсон. Энэ Бтай бүлэглэж хохироосон гэх М О нарын үйлдэл оролцоонд Б нь маш их оролцоотой гэдэг нь нотлогддог. Тухайлбал Б-н ах М нь Б-с хохирлоо нэхэмжилдэг юм. Гэвч хэрэгт татан оролцуулаагүй байдаг. Хохирогч Б, Д, Б О, М нар нь зөвхөн Д Д Б нараас хохирол төлбөрөө гаргуулж авмаар байна гэдэг. Гэвч энэ байдлыг анхан шатны шүүр харгалзан үзэлгүй О.Д Б нарын мэдүүлэгт тулгуурлан хохирол төлбөрийг тэнцүү хувааж гаргасан. Б нь надаас 13.700.000 төгрөг нэхэмжилдэг юм. Б болон түүний нөхөр Т нар шат шатны мэдүүлэгтээ бид өөрсдөө байранд орох гэж А-т 3.000.000 төгрөг мөн Үт ах Н-с 4.000.000 төгрөг дүү О А нараас 5.000.000 төгрөг авч өгсөн гэж мэдүүлдэг боловч мөрдөн байцаагч прокурор нэр эдгээр хүмүүсээс хохирсон эсэх мөнгө төгрөг өгсөн талаар ямар нэг тайлбар мэдүүлэг аваагүй. А Бгаас мөнгө авсан эсэхийг тодруулж асуугаагүй Б болон түүний нөхөр Т нарын мэдүүлэг маш их зөрүүтэй байдаг. Түүнийг шүүх нягталж шалгаж үзээгүй. Миний бие Бгаас 3.000.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрдөг. Гэвч анхан шатны шүүх 3.000.000 төгрөг авсан бол бүгдийг авсан гэдэг байдлаар дүгнэж Бгийн нэхэмжилсэн мөнгийг гаргаж хохирлыг барагдуулах шийдвэр гаргасан. Миний Бд дансаар шилжүүлж өгсөн мөнгө болох 2.940.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг хасаж, 1.940.000 төгрөгийг хасалгүй 12.700.000 төгрөг гэж тогтоосонд гомдолтой байна. Миний бие одоо Бд 60.000 төгрөг төлөх үлдсэн гэж үзэж байгаа. Миний хохироосон хохирогч нартаа хохирол төлбөрийг барагдуулж ирсэн ба цаашид бүрэн барагдуулах болно гэдгээ илэрхийлж байгаа билээ. Миний хүлээн зөвшөөрч байгаа хохирогч нарын нэрс болон мөнгөн дүн нотлогдож байгаагаар: Ч.Б- 2.945.000, Б.М- 2.620.000, Ж.О- 2.630.000 , С.О- 8.000.000, М.Н- 1.000.000, П.У- 6.000.000, У.А- 9.000.000, Т.У- 7.500.000, Ё.Б- 60.000 нийт 39.755.000 төгрөгийг хохирогч нарт төлж барагдуулж хохиролгүй болгоно. Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж ойлгож байгаа. Зөвхөн хохирол төлбөрийн зөрүүтэй байгаад гомдолтой байгаа буюу хүлээн зөвшөөрөхгүй байгаа хохирогч нарын нэрс болон мөнгөн дүн: Б.Б- 12.000.000, П.Д- 5.667.000 төгрөг, Г.Б- 4.560.000, Ё.Б- 10.700.000, У.М- 3.750.000, О- 3.125.000 нийт 39.802.000 төгрөг мөн хүлээн зөвшөөрч байгаа хохирогч нарын зөрүү 9.152.600 төгрөг нийт 48.954.600 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэ байдлыг нарийвчлан шалгаж хохирол төлбөрийг нотлох баримтад тулгуурлан үнэн зөвөөр тогтоож шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М давж заалдах гомдолдоо:

... Прокуророос шүүгдэгч О.Дийг Г.Д-тэй бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж буруутган яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Дийг Ц.Ү, Ё.Б Г.Д нартай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Ийнхүү гэм буруутайд тооцохдоо Г.Д-н үйлдэл оролцоо, хариуцах хохирол төлбөрийн талаар дүгнэлт хийхгүй орхигдуулахдаа шүүхийн шийтгэх тогтоолд “О.Дий нөхөр гэх Г.Д-д холбогдох хэргийг тусгаарлан шалгаж байгаа тул түүний гэм буруу,үйлдэл оролцоо, төлбөл зохих хохирол зэргийг хэлэлцэлгүй орхисон болно ” гэжээ.

Хэрэгт Г.Д-д холбогдох хэргийг тусгаарласан талаарх шийдвэр огт авагдаагүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 7-д Прокурор энэ зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана гэж заасан байдаг. Г.Д-д холбогдох хэргийг тусгаарласан тухай үндэслэл бүхий прокурорын шийдвэр хэрэгт авагдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлд хамаарч байгаа эсэх талаар дүгнэлт хийлгэх шаардлагатай гэж үзлээ. Мөн прокурор шүүх хуралдаан дээр Г.Д Монгол Улсын хилээр гарч олдохгүй байгаа тул хэргийг тусгаарласан гэж тайлбарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т яллагдагч оргон зайлсан бол прокурор мөрдөн байцаалтыг түдгэлзүүлнэ гэж заасан. Прокурорын тайлбарлаж буйчлан П.Д-г зугтсан олдохгүй байгаа гэж үзвэл хэргийг тусгаарлах бус түдгэлзүүлэх үндэслэлд хамаарахаар харагдаж байна. Улмаар анхан шатны шүүх П.Д-н хариуцвал зохих хохирол төлбөрийн талаар бодит дүгнэлт хийлгүйгээр орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 заасан шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно, хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно, 36.4 дүгээр зүйлийн 2 Иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй, 8.5 дугаар зүйлийн 2 гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт шийдвэрлэнэ гэж тус тус заасантай нийцэж байгаа эсэхийг дүгнэх шаардлагатай гэж үзэж байна. Дээрх байдлаар анхан шатны шүүх П.Д-н гэм буруу, бусдад хариуцан төлөх хохирол төлбөрийн талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцэхгүй байна. Хэргийн 2 дахь хавтасны 137-138 дахь талд гэрч Ч.Б-н мэдүүлэгт “Надтай цуг ажилладаг Т 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр манайхыг Э-н байранд орох уу гэж гар утсаар надаас асуусан юм. Тэгээд би эхнэр ээж хоёртоо хэлээд тэр хоёр ярилцаж байгаад зөвшөөрөөд би Т-с яаж байранд орох талаар асуусан чинь манай эхнэрийн ах байр олгодог газар хариуцан ажиллаж байгаа юм. Байранд ороход оочиртой байдаг гэсэн, 5 сая төгрөг өгөхийн бол оочир дайруулаад оноос өмнө ч оруулаад өгнө гэсэн гэж ярихаар нь итгээд би О банк бус санхүүгийн байгууллагаас 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр  улсын дугаартай машинаа барьцаалж 5 сая төгрөгийн зээл аваад тэр өдрөө эхнэр бид хоёр надтай цуг ажилладаг Тн эхнэр Бд бэлнээр 5 сая төгрөг Уурхайчин баг гадаа машин дотор бэлнээр өгсөн юм...”, 109-110 дахь талд гэрч Д.М-н мэдүүлэгт “ ...Манай хүүтэй цуг ажилдаг Т 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр манай хүүгээс Э-н байранд орох уу гэж асуусан гэсэн тэгээд манай хүү яаж байранд орох юм бэ гэсэн чинь 5 сая төгрөг өгчих, манай эхнэр Бгийн ах гокын байр мэддэг гэж хэлсэн гэсэн үүний дараа манай хүү надад энэ талаар хэлсэн юм... Эхлээд 5 сая төгрөг бэлнээр өгөхөд Бтай нотариатаар орж батлуулж өгсөн, дараа нь 6 сая төгрөг өгөхөд Бгийн нөхөр Т байсан гэсэн”, 141-142 дахь талд гэрч А.Д-н мэдүүлэгт “ Манай нөхөртэй цуг ажилладаг Т 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр манайхыг Э-н байранд орох уу гэж гар утсаар асуусан гэж надад нөхөр маань хэлсэн юм. Тэгээд манай нөхөр Т-с яаж байранд орох юм бэ гэсэн чинь 5 сая төгрөг өгчих, манай эхнэр Бгийн ах нь гокын байр мэддэг гэж хэлсэн гэсэн”, 145-146 дахь талд гэрч Д.Т-н мэдүүлэгт “ Тэгээд энэ талаар Б-т хэлсэн юм, Б орой манайд эхнэр Д-гаа дагуулж ирээд бид 4 машин дотор ярилцаад тэр байранд орохоор болоод удаагүй 5 сая төгрөг Б эхнэртэйгээ авч ирж, манайд эхнэр бид хоёрт өгсөн” гэж тус тус тусгагдсан. Ё.Бгийн нөхөр гэх Д.Т-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжид хамаарч байгаа эсэх талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ, 2. Гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна, 3.7 дугаар зүйлийн 1 Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ 2. Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2. гэмт хэргийг хэн үйлдсэнийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно гэж тус тус заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.14 дүгээр зүйлийн 1 Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан нь гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй этгээдийг гэм буруу, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай ойлголт биш бөгөөд тухайн шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийх хууль зүйн дүгнэлтийн хэмжээ хязгаарыг тогтоосон эрх зүйн хэм хэмжээ гэж ойлгохоор байгаа юм. Дээрх хэрэгт авагдсан байгаа гэрчүүдийн мэдүүлэгт дурдагдаж буй Д.Т-н үйлдлийн талаар давж заалдах шатны шүүхээр дүгнэлт хийлгэхээр гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоолын 35 дахь талд “ ...шүүх хуралдааны хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч Э.Ж дүгнэлтдээ Ё.Бд 5 жилийн хорих ял эдлүүлэх, О.Дд 8 жил хорих ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлэх, Ц.Үт 10 жил хорих ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлэх, Ё.Бд 15 сая төгрөг төлөх, Ц.Үын ялыг өөрчилсөн 7 жил хорих ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлж, 90 сая төгрөгийн хохирол, О.Дий ялыг өөрчилж 6 жил хорих ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлэх, 79 сая төгрөгийн хохирол гаргуулж, Ц.Ү, О.Д нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн гэсэн байна гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.2 Шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн талаар санал бичих, уншиж сонсгох эрхтэй, 35.26 дугаар зүйлийн 1 Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 35.25 дугаар зүйлд заасан ажиллагааг явагдаж дууссаны дараа шүүгдэгчийн гэм буруугийн талаар бичгээр гаргасан саналаа уншиж сонсгож болно гэж тус тус заасан. Гэтэл иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар болон анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргасан мэт шийдвэрт бичигдсэн нь ойлгомжгүй болжээ. Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/265 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр прокурорт буцааж өгөхийг хүсье гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г давж заалдах гомдолдоо:

... О.Д нь Ё.Бгаар дамжуулан анх Э-н фондны байранд орох, ажид орох асуудлыг ярилцаж /нэгдүгээр хавтаст хэргийн 177-178 дахь талд авагдсан яллагдагчаар өгсөн мэдүүлгийн тэмдэглэлд/, 2018 оны 03 дугаар сард Ё.Бгаар дамжуулан Ц.Үт Э-с фондны байранд орох, О.Д өөрөө ажилд орох асуудлаар 9 сая төгрөг өгсөн тухай мэдүүлсэн, мөн Ё.Б, Ц.Ү нарт байранд орох зорилгоор Ц.С-с мөнгө зээлсэн /нэгдүгээр хавтаст хэргийн 179 дэх талд Ц.С-н мэдүүлгийн тэмдэглэл/, Ё.Бгаас уг байдлын талаар мэдүүлэг авсан /нэгдүгээр хавтаст хэргийн 180 дахь талд/ зэрэг нотлох баримтууд, зургаадугаар хавтаст хэргийн 99 дэх талд авагдсан Бгийн дансанд Д-н дансаар нийт 3.900.000 төгрөг ажилд орохоор банк хоорондын гүйлгээгээр шилжүүлсэн баримт, дөрөвдүгээр хавтаст хэргийн 129-130 дахь талд авагдсан Д-н мэдүүлэг, 128 дахь талд авагдсан О.Дий мэдүүлгийн тэмдэглэл, Д-н дансны хуулга /2018 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн дансны хуулга-зургаадугаар хавтаст хэргийн 1-49 дэх авагдсан нотлох баримтууд түүний дотор Ё.Бгийн дансны хуулга 500.000 төгрөг Д-с шилжүүлсэн/ баримтуудаар тогтоогдож байгаа үйл баримт нь О.Д нь 2018 оны 01 сард гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэг үйлдэх санаа зорилготой үйлдэл хийгээгүй. Харин ч өөрөө Ё.Б, түүний танилцуулсан гэх Б /жинхэнэ нэр нь Ц.Ү/ нарт залилуулсан, Э-н фондны байранд орохоор мөнгө өгсөн, ажилд орохоор мөнгө өгсөн, тэр ч бүү хэл ажилд орох тухай өргөдлийн хуулбарыг Э-н ерөнхий захирлаар шийдвэрлүүлсэн хуулбарыг илгээж байсан байдлаар тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүхээс О.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар гэм буруутай тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь яллагдагч, шүүгдэгч бүр уг үйлдлийн улмаас олсон мөнгөө зарим хэсгийг нь өмнөх мөнгөө нэхэж байсан хохирогчид өгөх, ахуйн хэрэгцээндээ захиран зарцуулсан байдал дансны хуулгуудаас тогтоогдсон. Үүнээс үзвэл нэгдүгээрт нь О.Дийг ...Э-с фондны байр авч өгнө гэж, ажилд оруулж өгнө гэж залилсан Ё.Б, Үын үйлдлийг шалган тогтоогоогүй байгааг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-1.3, 1,5-т тус тус заасан байдлыг бүрэн шалгаж тогтоогдоогүй байгааг анхан шатны шүүх анхааралгүй, шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-т заасан гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоох, шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилт хангагдаагүй, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, шүүх мэтгэлцээний хүрээнд тогтоогдсон хэргийн бодит байдлыг анхааралгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх, хууль ёсны байх шаардлагыг хангаагаагүй гэж үзэж байна. О.Д нь Ц.Ү, Ё.Б нарыг анхнаасаа Э-с фондны орон сууц авдаг, уг орон сууцанд оруулдаг гэж итгэж, улмаар өөрөө нөхрийнхөө хамт орон сууцанд орохоор тэдэнд мөнгө шилжүүлж, улмаар ажилд орно гэж итгэж Ё.Бгаар дамжуулан мөнгө шилжүүлж байсан үйл баримт тогтоогдсон. Анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байхгүй байсан нь тогтоогдсон боловч түүний .зарим үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг агуулж байгааг өөрөө хүлээн зөвшөөрдөг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт болох хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох зэрэг үйлдлийг өөрөө биечлэн харилцсан зарим хохирогчийн хувьд тогтоогдсон. Гэвч энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан шинжийг агуулж байгаа талаар дүгнэж байгаа нь үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь О.Дий хувьд Ц.Ү, Ё.Б нарт итгэж өөрөө орон сууц авахаар, ажилд орохоор мөнгө шилжүүлсэн болохын хувьд түүний гэмт хэрэг үйлдэх санаа зорилгыг бус харин өөрөө хохирогчоор оролцох ажиллагааг хийлгүй орхигдуулсан нь мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүйг харуулдаг. Нөгөө талаас өөрөө залилуулснаа мэдэлгүй бусдад мэдээлэл өгч, улмаар Ц.Ү, Ё.Б нарын хэлсний дагуу тэдний заавраар бусдаас мөнгө авч шилжүүлсэн өгч буй үйлдэл бүрийг залилах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа мэтээр дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар “гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэснийг, мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, мөн зүйлийн 2-т “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэснийг, мөн зүйлийн 3-т “энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй”, мөн зүйлийн 4-т “эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэснийг анхан шатны шүүх анхаарахгүйгээр О.Дий талаар мэдүүлэг өгсөн хохирогч болгоны мэдүүлгийг нягтлан шалгалгүй шууд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Тодруулбал О.Дий үйлдэл оролцоог хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоосон нотлох баримтыг үнэлэх замаар тогтоовол түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасантай нийцэж байгааг анхаарч хянаж өгнө үү.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 -т заасан залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь үйлдлийн давтамж, байнга үйлдсэн байдал, залилаж авсан эд хөрөнгийг захиран зарцуулсан байдал зэргийг бодитой тогтоосны үндсэн уг зүйлчлэлээр хүндрүүлэх учиртай бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлтэд тусгагдсан шүүгдэгч нар хэн хэн нь хэдэн төгрөг авсан нь нотлогдохгүй байгаа талаарх дүгнэлт хийсэн нь хоорондоо зөрчилтэй, цаашилбал уг дүгнэлтээр 17.3 дугаар зүйлийн 3.1-т заасан хүндрүүлэх шинж үгүйсгэгдэж байгааг анхаараагүй байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолын О.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар зүйлчилж, гэмт буруутайд тооцсонг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэжээ.

Хохирогч П.Д давж заалдах гомдолдоо:

... Энэ хэргийн мэдүүлэгт О.Д нь Д-н мөнгө анхнаасаа миний дансаар ороогүй гэдэг үүнтэй санал нийлэхгүй байна. Учир нь 2018 оны 07 дугаар сарын 18-нд миний мөнгө Б.Д-н худалдаа хөгжлийн банкны  тоот дансанд 17.000.000 төгрөг /Голомт банкнаас цалингийн зээл авч өгсөн/ орсны дараа /5-р хх-ийн 59 хуудас/. 2018 оны 07 дугаар сарын 18-нд Б.Д-н      тоот данснаас хамгийн эхний гүйлгээгээр О.Дий хаан банкны данс руу 700.000 төгрөг 3 удаа 100.000 төгрөг 1 удаа тус бүр дараалан нийт 2.200.000 төгрөг орсон байдаг. /6-р хх-ийн 95-р хуудас/ Энэ хэргийн мэдүүлэгт шүүгдэгч О.Д нь: энэ яриа яригдаж байхад би Б.Д-тэй хамт байгаагүй, Б.Д, Ё.Б, Ц.Ү нартай ярьж тохирсон гэж хэлж байсан. Би Б.Д-н заавраар ярьж хэлж байсан гэсэн байдаг. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: 2018 оны 07 дугаар сарын 17-нд миний бүх мэдээллийг авч байгаа нь /5-р хх-ийн 60-р хуудас/, 2018 оны 07 дугаар сарын 18-нд би Б.Д-д мөнгө шилжүүлсэн /5-р хх-ийн 59-р хуудас/, 2018 оны 07 дугаар сарын 18-нд миний мөнгө О.Дий дансанд орсон /6-р хх-ийн 95-р хуудас/ гэх мэт. Энэхүү яриа яригдаж байхад О.Д нь Б.Д-тэй үргэлж хамт байж өргөдөл тодорхойлолтуудыг цуг бичилцэж авч байсан. Гэрт нь очиж тодорхойлолтоо өгч байсан. /3 дугаар микр 6-р байр/ О.Д нь Ё.Бгийн данс болон утасны дугаарыг өгөөд очиж уулзаад өргөдөл болон мөнгө дансаар шилжүүлээд очиж уулзсан. /5-р хх-ийн 54, 69-р хуудас/ 2019 оны 11 дүгээр сард шүүгдэгч О.Д нь надтай холбоо барьж худлаа түүх зохиож надаас 47.000.000 төгрөг нэхсэн байсныг байцаагч тасгийн ахлагч мөрдөгч цагдаагийн ахмад цолтой А.О-с мэдэж авсан. Үүнд хохирогч С.Ө болон Б.З нарын нэрийг ашиглаж худал ярьсан байсан нь тодорхой харагдаж байгаа. Мессеж болон чат /5-р хх-ийн 60-67-р хуудас/ Иймээс О.Дий мэдүүлэг болон гомдолд хүлээн зөвшөөрөхгүй бас гомдолтой байна. Орхон аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолын 40-р хуудсанд хохирогч П.Д-н нэхэмжилсэн 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэсэн байдаг. Үүнийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байхаас гадна гомдолтой байна. Учир нь: 2018 оны 09 дүгээр сарын 03-нд би өөрийн данснаас Ё.Бгийн хаан банкны     тоот дансанд 500.000 төгрөг шилжүүлсэн. /5-р хх-ийн 69 хуудас/. 2018 оны 08 дугаар сарын 22-нд Б.Д-н худалдаа хөгжлийн банкны      тоот данснаас Ё.Бгийн дансанд 2.000.000 болон 1.900.000 төгрөг тус бүр орсон байсан. /6-р хх-ийн 99 хуудас/ Нийт 4.400.000 төгрөг болж байсныг яагаад нягталж шүүхийн шийдвэрт оруулаагүй юм бэ?. Зөвхөн 500.000 төгрөгийг дурдсан нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэгдэж байгаад гомдолтой байгаа тул дээрх гомдлыг минь хүлээн авна уу гэжээ.

Хохирогч У.А тайлбартаа:

... 2018 оны 03 дугаар сард шүүгдэгч О.Д нь Ё.Бгаар дамжуулан анх /нэгдүгээр хавтаст хэргийн 177-178 дахь талд авагдсан яллагдагчаар өгсөн мэдүүлгийн тэмдэглэлд/ Ц.Үт Э-с фондны байранд орох, О.Д өөрөө ажилд орох асуудлаар 9 сая төгрөг өгсөн үйлдэл нь 2019 оны 01 дүгээр сард хохирогч У.А-д Э-н фондны байрнаас авч өгнө гэж хийсвэр итгэл үнэмшил төрүүлэн 28.000.000 сая төгрөг авсан үйлдэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг үйлдэх субьектив санаа агуулаагүй гэж үзэхэд үндэслэлгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь анхан шатны шүүхээс О.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар гэм буруутай тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Хохирогч У.А-с 2019 оны 01 дүгээр сард 28.000.000 сая төгрөгийг авсны дараа болон өмнө нь олон хүнийг хохироосон нь тогтоогдсон билээ. Хохирогч Б.Б-с 2019 оны 06 дугаар сарын 26-28-ны өдөр нийт 25.000.000 сая төгрөгийг тус оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүтнэ, гэрчилгээ нь гарна гэж хэлэн авсан үйлдэл. Хохирогч Б-н 6.200.000 төгрөгийг Э-н РМЗ-д тоног төхөөрөмжийн засварчин гэсэн 2 орон тоо байгаа ажилд оруулж өгнө гэж хэлэн авсан үйлдэл, хохирогч Г.У-н 23 сая төгрөгийг Э-н фондны байранд оруулж өгнө хэмээн авсан үйлдэл тус тус байх ба мөн О.Д нь У.А-тай 2019 оны 11 дүгээр сард      аймагт      багийн Е-н нотариатын газрын орчимд уулзахдаа 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн байр олголт эхэлнэ тэр хүртэл хүлээгээчээ гэж хэлсэн мөн О.Д нь хохирогч Б.Б-с 2019 оны 06 дугаар сарын 26-28-ны өдөр нийт 25.000.000 сая төгрөг авахдаа 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор буюу 1 сар хагасын дараа бүтнэ гэрчилгээг гаргаж өгнө хэлсэн байх нь анхнаасаа худал хэлэн залилах шууд санаатай үйлдсэн гэдэг нь илт харагдаж байна. Мөн О. Д нь өнөөдрийг хүртэл миний хохирлыг төлөөгүй байгаа төлөх хүсэл эрмэлзэл байхгүй гэж үзэж байна. Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж О.Д болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хохирогч С.О давж заалдах гомдолдоо:

... Ц.Ү нь анх энэ хэргийг санаачлан гаргасан энэ хэрэгтээ Ё.Бгийн хамт 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 153-р шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаар шийтгүүлсэн. Энэ хэргийг хуулийн байгууллага сайн шалгасан бол бид хохирогч болсноо эрт мэдэх байсан. Энэ үед бид хохирогч болсноо мэдээгүй хүүтэй мөнгөө төлөх гээд л явцгааж байсан. Мөн энэ хэргийн хохирогч болчихоод  байдлаас болоод хуулийн байгууллагад өргөдөл өгч чадаагүй, миний мэдэх 3 хүн байна, шүүх хурал дээр хэлж л байсан. Ийм их хэмжээний мөнгөний дүнтэй олон хохирогчтой 2018-2021 он хүртэл үргэлжилсэн 25.000.000-30.000.000 төгрөгийн хохиролтой 1 ч төгрөг авч чадаагүй олон хохирогчтой энэ хэрэг яахаараа 17.3 дугаар зүйлийн 3-р зүйл анги биш болчихдог байна. Миний бие мөнгөө алдаад яг 3 жил боллоо. Өгсөн 8 сая төгрөг нь хүүний талд ч хүрэхгүй шүү дээ. Үндсэн хохирлоо авъя гэж л гуйсан шүү дээ.Ц.Ү мэдүүлэгтээ миний мөнгийг тамхины бөөний цэгт санхүүжилт дутаад хэрэглэсэн гэсэн байсан. Энэ хүн шүүх хурал дээр барилгын 2, тамхины бөөний цэгээ зарж хохирол барагдуулна гэж хэлсэн. Одоо хүртэл 1 төгрөг ч барагдуулаагүй. Энэ хүний амьдрал сайжирч бид хүүтэй мөнгө зээлэндээ даруулж байна. Шүүх дээр шүүгдэгч Ё.Б, Ц.Үын эхнэр машин дотор өгсөн мөнгө тоолж авсан гээд ярьж байсан. Энэ хэрэгт хохирлыг барагдуулах ямар ч ажил хийгдээгүй. Ц.Ү, Б.Д нарын данс, эд хөрөнгийг шалгаж битүүмжилж  өгөөч гэж өргөдлөө өгсөн ч өргөдөл маань эрэл сурал болж байж дээр нь юм хэвлэсэн олдож байсан. Хэрвээ өргөдлийн дагуу шалгасан бол Б.Д  оргон зайлахгүй байлаа. Одоо тэр өргөдөл хавтаст хэрэгт байхгүй байна лээ. Хохирогч миний хүсэж байгаа зүйл бол хохирол барагдуулах, хохирол барагдуулахгүй байхад ял багасгасан шүүхийн тогтоолыг ойлгохгүй байна. Уучлал гуйгаад мөнгөтэй болчихдог бол сайхан л байна. Олсон ашиг хэл билээ, хийсэн үйл лай үйлдсэн хэрэгт нь тохирох гэсгээл шийтгэлийг хүлээлгэх ёстой гэж бодож байна. Задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байх ёстой гэж бодож итгэж байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Ү тайлбартаа: Хохирол төлбөрийг нотлох баримтад үндэслэн үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ё.Б тайлбартаа: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирлыг гаргуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч О.Д тайлбартаа: Зүйлчилсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирол илүү төлүүлж байгаад гомдолтой байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.М тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.С тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч С.О тайлбартаа: Хохирлоо төлүүлж авах саналтай байна гэв

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч У.А тайлбартаа: Хохирлоо төлүүлж авмаар байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч П.У тайлбартаа: Хохирлоо төлүүлж авмаар байна гэв

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч П.Д тайлбартаа: Бгийн дансанд 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Г.У тайлбартаа: Хохирлоо нэхэмжилж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч О.О тайлбартаа: Хохирлоо бүрэн төлүүлж авмаар байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Ц.Ү, Ё.Б, О.Д нарт холбогдох  эрүүгийн хэргийг шүүгдэгч О.Д, Ц.Ү, шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Ц, М.М, М.Г, хохирогч П.Д, С.О нарын  давж заалдах гомдлоор давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийвдэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Ц-ын Үыг “Э” ТӨҮГ-аас фондны байр авч өгнө, Э-т ажилд оруулж өгнө гэж итгэл төрүүлэн ганцаараа 2018 оны 01 сараас 04 дүгээр сарын хооронд Ё.Бгаас 13 700 000 төгрөгийг, 2019 оны 4 дүгээр сард Б.М-с 3.620.000 төгрөгийг,

 

Ё.Бтай бүлэглэн 2018 оны 01 сараас 03 дугаар сарын хооронд хохирогч Ж.О-с 5 260 000 төгрөгийг, Ж.М-с 7 500 000 төгрөгийг, Ө.О-с 6 250 000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сард Ч.Б-с 12 250 000 төгрөгийг, 2018 оны 07 сарын 08-ны өдрөөс 2018 оны 09 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд 3 удаагийн гүйлгээгээр Э.М-с 3 050 000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 13-аас 2018 оны 04 сарын 23-ны өдрүүдийн хооронд М.Н-с 6 700 000 төгрөгийг,

 

О.Дтэй бүлэглэн 2019 оны 06 сард хохирогч Б.Б-с 25 000 000, 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр У.А-с 28 000 000 төгрөгийг, 2019 оны 04 сард Т.У-с 23 000 000 төгрөгийг,

 

О.Д, Г.Д нартай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч С.Оаас 25 000 000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр П.У-с 25 000 000 төгрөгийг, 2018 оны 07 дугаар сард хохирогч П.Д-с 17 000 000 төгрөгийг,

 

О.Д, Г.Д, Ё.Б нартай бүлэглэн 2018 оны 9,10 дугаар сард хохирогч Г.Б-с 18 240 000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч бусдад нийт 219 570 000 /хоёр арван есөн сая таван зуун далан мянга/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт,

 

шүүгдэгч О-н Дийг “Э” ТӨҮГ-аас фондны байр авч өгнө, Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж итгэл төрүүлэн ганцаараа 2019 оны 09 дүгээр сард Г.Б-с 3 удаагийн гүйлгээгээр нийт 6 200 000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сард А.А-с 20 000 000 төгрөгийг,

 

Г.Д-тэй бүлэглэн 2018 оны 6 дугаар сард У.Т-с 23 000 000 төгрөгийг,

 

Ц.Үтай бүлэглэн 2019 оны 6 сард хохирогч Б.Б-с 25 000 000 төгрөгийг, 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр У.А-с 28 000 000 төгрөгийг, 2019 оны 04 сард Т.У-с 23 000 000 төгрөгийг,

 

Ц.Ү, Г.Д нартай бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хохирогч С.Оаас 25 000 000 төгрөгийг, 2019 оны 1 дүгээр сарын 4-ны өдөр П.У-с 25 000 000 төгрөгийг, 2018 оны 07 дугаар сард хохирогч П.Д-с 17 000 000 төгрөгийг,

Ц.Ү, Г.Д, Ё.Б нартай бүлэглэн 2018 оны 9,10 дугаар сард хохирогч Б-с 18 240 000 төгрөгийг,

 

Г.Д, Ё.Б нартай бүлэглэн 2018 оны 9,10 дугаар сард хохирогч Ч.Б-с 22 000 000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч бусдад нийт 232 440 000 /хоёр зуун гучин хоёр сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ён Бг “Э-” ТӨҮГ-аас фондны байр авч өгнө, Э-т ажилд оруулж өгнө гэж итгэл төрүүлэн Ц.Үтай бүлэглэн 2018 оны 01 сараас 03 дугаар сарын хооронд хохирогч Ж.О-с 5 260 000 төгрөгийг, Ж.М-с 7 500 000 төгрөгийг, Ө.О-с 6 250 000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сард Ч.Б-с 12 250 000 төгрөгийг, 2018 оны 07 сарын 08-ны өдрөөс 2018 оны 09 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд 3 удаагийн гүйлгээгээр Э.М-с нийт 3 050 000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 13-аас 2018 оны 04 сарын 23-ны өдрүүдийн хооронд М.Н-с 6 700 000 төгрөгийг,

Ц.Ү, О.Д, Г.Д нартай бүлэглэн 2018 оны 9,10 дугаар сард хохирогч Б-с 18 240 000 төгрөгийг,

О.Д, Г.Д нартай бүлэглэн 2018 оны 9,10 дугаар сард хохирогч Ч.Б-с 22 000 000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 81 250 000 /наян нэгэн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцээд хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Ц.Ү, О.Д, нарыг бүлэглэн залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, шүүгдэгч Ё.Бг бүлэглэн залилах гэмт хэргийг  бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд 3 буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг олсон орлогыг өөрийн гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргаанд болон үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл эх үүсвэр болгож ашигласан байхыг хамааруулан ойлгодог хууль зүйн ойлголт юм.

 

Шүүгдэгч Ц.Ү, О.Д Ё.Б нар нь дээрх нэр бүхий хохирогч нараас Э-т ажилд оруулж өгнө, Э-н фондноос байр авч өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон итгэл төрүүлэн бусдыг хуурч 2018 оны 1 дүгээр сараас 2019 оны 6 сар хүртэлх хугацаанд олон удаагийн үргэлжилсэн үйлдлээр 19 хохирогчид  нийт 232440000     төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд хохирогч шүүгдэгч нарын мэдүүлгүүд зөрүүгүй, хохирлын  мөнгөн дүнгийн талаар маргаагүй ба эдгээр нь банкны дансны хуулгууд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарын мэдүүлгээр  хохирогч нараас залилан авсан мөнгийг өөрсдийн амьдрал ахуйдаа зарцуулдаг байсан,  шүүгдэгч О.Д нь машин худалдан авсан, шүүгдэгч Ц.Ү нь тамхины бөөний цэг ажиллуулдаг байсан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байна.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг олон удаа үйлдэж, тухайн гэмт хэргээс олсон орлогыг амьдралын эх үүсвэрээ болгосон хүн, хуулийн этгээд хууль ёсны бусад орлого олж байсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,5 дахь хэсэгт ... Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...шүүх бодит хохирлыг нөхөн төлүүлнэ ...гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч нар залилах гэмт хэрэг үйлдэхдээ урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч илтэд худал гэдгийг мэдсээр байж үйлдлээрээ нэгдэж гүйцэтгэсэн ба хохирогч нараас авсан мөнгөнөөс хэн хэдэн төгрөгийг авсан талаар шүүгдэгч нар зөрүүтэй мэдүүлдэг заримыг дансаар заримыг бэлнээр өгч авч байсан зэргээс үзэхэд шүүгдэгч нарын  учруулсан хохирлыг  тэдний оролцоог харгалзан  нотлох баримтад үндэслэн адил тэнцүү хэмжээгээр хувааж төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Хохирогч С.О, П.У, П.Д У.Т, Г.Б нарт төлбөл зохих хохирлын мөнгөнөөс шүүгдэгч О.Дий нөхөр Г.Д-н дансаар шилжүүлсэн болон түүний оролцоо байгаа гэсэн үндэслэлээр хэргийг нь тусгаарлан шалгаж байгаа гэх тул зарим хохирлыг хэлэлцэхгүй орхисон, Г.Д-н ээжээс хохирогч С.Од  3 сая төгрөг, хохирогч П.У-д  1 сая төгрөг, хохирогч Т.У-т 1 сая төгрөгийг тус тус төлснийг  хохирогч нарын мэдүүлэг, шилжүүлгийн баримтыг үндэслэн хохирлоос хасч тооцсон байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд шүүгдэгч Ц.Ү, О.Д, Ё.Б нарын хэргийг эцэслэн шийдвэрлэж хэзээ ирэх нь тодорхойгүй, өөр улсад байгаа гэх Г.Д-н хэрэгтэй нэгтгэн шийдвэрлүүлэхээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах шаардлагагүй гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх нь нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй ба шүүгдэгч нарын үйлдэлд өгсөн дүгнэлт түүний үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог харгалзан тэдгээрт ялгамжтай ял оногдуулсан нь тэдний гэм бурууд тохирсон байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан байх тул шүүгдэгч нарын болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хохирогч П.Д, С.О нарын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Харин анхан шатны шүүх хохирогч П.Д-н нэхэмжилсэн 500 000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй, яллах дүгнэлтэд дурдаагүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, хэлэлцэхгүй орхиж,  шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохирогч У.Т-н нэрийг У.Т гэж буруу бичсэн, шүүгдэгч Ё.Бд оногдуулсан торгуулийн ялаас цагдан хоригдсон хоногийг хэрхэн хасаж тооцсон талаар хуулийн заалтыг орхигдуулсан байгааг зөвтгөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна .

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтын...У.Т-д... гэснийг У.Т-т гэж, хохирогч П.Д-н нэхэмжилсэн 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг ...хохирогч П.Д-н нэхэмжилсэн 500 000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай гэж,

 

4 дэх заалтын

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Үын цагдан хоригдсон 268 хоног, шүүгдэгч О.Дий цагдан хоригдсон 6 хоног, Ё. Бгийн цагдан хоригдсон 6 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай гэснийг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Үын цагдан хоригдсон 268 хоног, шүүгдэгч О.Дий цагдан хоригдсон 6 хоног, Ё.Бгийн цагдан хоригдсон 6 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Ё.Бгийн  цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 90 000 төгрөгийг торгох ялаас нь хасаж тооцож, түүний эдэлбэл зохих торгох ялын хэмжээг 14 910 000 төгрөгөөр тогтоосугай гэж тус тус өөрчлөлт оруулж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч О.Д, Ц.Ү, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц, М.М, М.Г нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч П.Д, С.О нарын давж заалдах гомдлыг тус тус хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            З.ХОСБАЯР

               ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ

                                                                                                            С.ЦЭЦЭГМАА