Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагжавын Болормаа |
Хэргийн индекс | 147/2024/00096/И |
Дугаар | 147/ШШ2024/00139 |
Огноо | 2024-05-24 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 147/ШШ2024/00139
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 11-р хороо, ******* 2 гудамжны 4А тоотод оршин суух ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суух ******* ******* холбогдох
“зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: нь 2022 оны 12-р сарын 24-нд банкны зээл нэхэгдээд байна, 5 хоногийн хугацаатай 2.000.000 төгрөг зээлүүлээч гэж аваад, 1,000,000 төгрөгийг нь төлж, үлдэгдэл 1,000,000 төгрөгийг нь төлөхгүй өдийг хүрээд байна. Мөнгө авахаар ирж очсон бензин түлшний зардал 200,000 төгрөг, нийт 1,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ХААН банкны мөнгөн шилжүүлгээр нэхэмжлэгчийн дансанд 1,000,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ХААН банкны мөнгөн шилжүүлгээр нэхэмжлэгчийн дансанд 200,000 төгрөг төгрөгийг тус тус төлж барагдуулсан баримтаа ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,350 төгрөгийн тал хувь 16,675 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 16,675 төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч нь Д.******* нэхэмжилсэн 1,200,000 төгрөгийг төлж барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,350 төгрөгийн тал хувь 16,675 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 16,675 төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА