| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00158/И |
| Дугаар | 147/ШШ2024/00152 |
| Огноо | 2024-05-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 147/ШШ2024/00152
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 6-р хороо, Их тойруугийн 73/5-р байрны 5 тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 5-р баг, ******* тал гэх газарт оршин суух, утасны дугаар *******, Цагаан овогт холбогдох
“худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,220,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2003 оны 04 сарын 24-ний өдөр 32 тооны адуугаа GPS-ийн хамт 36,300,000 төгрөгөөр тохиролцож, 2023 оны 06 дугаар сарын 01-ний дотор төлбөрийг нь авахаар худалдсан болно. Гэвч нь төлбөрийг төлөхгүй нэхүүлж байж, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 12,000,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 7,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 16,200,000 төгрөгийг тус тус төлж, үлдэгдэл 1,100,000 төгрөгийг одоог хүртэл төлөхгүй байна. Би мөнгөө нэхэхээр Улаанбаатар хотоос ******* аймаг руу ирсэн зардал 120,000 төгрөг, гэрээний үлдэгдэл төлбөр 1,100,000 төгрөг, нийт 1,220,000 төгрөгийг С.оос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 1,220,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч С. холбогдуулан “худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,220,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлага 1,220,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,830 төгрөгийн тал хувь 16,915 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 16,915 төгрөгийг хариуцагч С.оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч эд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ийн нэхэмжлэлийн шаардлага худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,220,000 төгрөгийг хариуцагч С. нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,830 төгрөгийн тал хувь 16,915 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 16,915 төгрөгийг хариуцагч С.оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА