Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 138/ШШ2023/00771

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* тоотод оршин суух, ЖО7*******21569 регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүргийн 1 дүгээр хороо, ын 1 гудамж 23 тоотод бүртгэлтэй, Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ын тоотод түр оршин суух, ЖЕ761*******861 регистрийн дугаартай, овогт т холбогдох,

“Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 450 200 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч П.*******

Хариуцагч Г.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран    

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Г.т холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 450 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Г. нь миний өмчлөлийн байр болох Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг -ын -р байрны тоот байрыг 2020 оны 04 сарын 12-ноос 6 сарын хугацаатайгаар 1 сарын 120 000 төгрөгийн хөлстэйгээр түрээсэлсэн. Ингэхдээ түрээсийн төлбөрөө 5 сард багтааж 3 сарын түрээсийн төлбөрийг бөөнөөр нь төлөхөөр тохиролцсон. Гэвч тохиролцсон хугацаандаа төлбөрөө өгөөгүй бөгөөд элдэв зовлон тоочиж, өгнө гэж явсаар 7 сарын дунд болтол төлөөгүй. Тэгээд нэг өдөр Г. нь надад хэлэлгүйгээр байрнаас минь нүүгээд явсан байсан. Утсаар асуухад манай эгч маань миний мөнгийг удахгүй төлнө гэж хэлсэн боловч сүүлдээ утсаа ч авахаа больсон. Нэг удаа гадуур явж байгаад тааралдаж мөнгөө нэхэхэд “удахгүй гэрт чинь аваачиж өгнө” гээд мөн л алга болсон. Түүнд холбогдуулж иргэний үнэмлэхийн хаяг болох ******* дүүргийн шүүхэд хандахад хариуцагчийн хаяг тодорхойгүй учраас хаягийг тодруулах шаардлагатай гэсэн. Үүний дагуу Дорнод аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, хаягийг тодруулсаны үндсэн дээр нэхэмжлэлээ гаргаж байна. Байрны түрээсийн төлбөр 360 000 төгрөг, алданги 180 000 төгрөг, нийт 540 000 төгрөг болсон ба үүнээс надад 60000 төгрөг өгсөн байгаа.  

Иймд Г.ээс түрээсийн төлбөрт 480 000 төгрөг, түүнийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нийт 550 200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрөө *******0 000 төгрөг төлсөн баримтаа гаргаж өгсөн учраас уг мөнгийг нь хасч 450 200 төгрөгөө нэхэмжилнэ. Хүний байранд суучихаад баригдахгүй юм шиг хаяад явсан. Араас нь хөөцөлдөж, олох гэж их явсан. Гурван жил болж байна шүү дээ. Энэ хүнтэй гэрээ байгуулаагүй бол ард нь хохироод үлдэх нь байна. Хүний цаг хугацааг үнэлдэг байх хэрэгтэй гэв.

2. Хариуцагч Г. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би байрнаас нь гарахдаа мөнгийг нь өгөх боломжгүй байсан. Учир нь эгч маань надад байрны мөнгө өгсөн боловч тухайн үед манай хүүхэд нас барж, оршуулгын зардалд нь хэрэглэсэн юм. Ингээд би энэ учир байдлаа хажуу айлын өвгөнд хэлж, байрны түлхүүрийг нь өгөөд орхисон. П.******* над руу нэг ч удаа ярьж байгаагүй. Миний утасны дугаар одоо хүртэл хэвээрээ байгаа. Алданги нэхнэ гэж байна. Байрны гэрээ гэсэн канондсон цаасан дээр бид хоёр гарын үсэг зурсан. Энэ гэрээ нь нотариатаар баталгаажуулж байж албан ёсны хүчин төгөлдөр болох байсан гэж би ойлгож байгаа. Гэрээн дээр алдангийн талаар тусгасан гэдгийг ч би мэдээгүй. Тиймээс алданги нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 360 000 төгрөг өгөх ёстой байсан. Үүнээс хүүхдийн мөнгө орохоор нь 60 000, *******0 000 төгрөгөөр өгсөн. Тиймээс үлдсэн 200 000 төгрөгийг л төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Би одоогоор ажилгүй байгаа учраас бүхэлд нь өгөх боломжгүй байна. Энэ талаараа ч П.*******д учирлаж хэлж байсан гэв.

3. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, байр түрээслэх гэрээ, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний нотаритчаар гэрчлүүлсэн хуулбар, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын 2023 оны 05 сарын 25-ны өдрийн 37/147 дугаартай албан бичиг,

Хариуцагчаас: “ХААН банк” ХХК-ийн депозит дансны хуулгыг тус тус бичгийн баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Г.т холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 480 000 төгрөг, шүүхийн зардалд 70 200 төгрөг, нийт 550 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа *******0 000 төгрөгөөр багасгаж тайлбараа гаргасан.

Иймд нэхэмжлэгч П.*******г хариуцагч Г.т холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 380 000 төгрөг, шүүхийн зардалд 70 200 төгрөг, нийт 450 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.

2. Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Г.т өөрийн өмчлөлийн Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах Ивээл хорооллын дугаар байрны тоот орон сууцны зориулалттай байрыг 2020 оны 04 сарын 12-ны өдрөөс эхлэн 2020 оны ******* сарын 12-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатайгаар, нэг сарын 120 000 төгрөгийн хөлстэйгөөр хөлслүүлэхээр, хугацаандаа хөлсөө төлөөгүй тохиолдолд хоногийн 0,1 хувиар бодож алданги төлөхөөр тус тус харилцан тохирч, 2020 оны 05 сарын 18-ны өдөр бичгээр гэрээ байгуулсан байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүсчээ. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон дээрх үйл баримтуудын талаар тус тус маргаагүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...Г. нь 2020 оны 05 сард багтааж 3 сарын хөлс болох 360 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч 160 000 төгрөгийг төлсөн, үлдэх 200 000 төгрөгийг одоог хүртэл бүрэн төлөөгүй, мөн гэрээнд зааснаар энэ хугацааны алдангийг төлөх ёстой тул 2020 оны 4-6 саруудын хөлс 200 000 төгрөг, алдангид 180 000 төгрөг, Г.ийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нийт 450 200 төгрөгийг нэхэмжилнэ. Байрны түлхүүрийг маань айлд үлдээгээд явсан байсан, надад албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. Энэ хугацаанд мөнгөө төл гэдгийг түүнд хэлэхэд төлнө гэдэг байсан ч сүүлдээ алга болсон тул би шүүхэд хандаж Г.ийг эрэн сурвалжлуулж хаягийг олж тогтоолгосон” гэж тайлбарладаг.

3. Хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох орон сууцны 3 сарын буюу 2020 оны 4-6 саруудын хөлс 360 000 төгрөгөөс 160 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 200 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээс алданги болон улсын тэмдэгтийн хураамжийн зардлыг эс зөвшөөрч маргадаг. 

4. Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгсийн эзэмшилд  шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд хөлслөгч буюу хариуцагч Г. нь нэхэмжлэгчийн байрыг хөлслөн амьдарч байсан боловч 2020 оны 04 сарын 12-ны өдрөөс сарын 12-ны  өдрийг  хүртэл  3 сарын  хөлс  болох 360 000 төгрөгөөс 200 000 төгрөгийг хөлслүүлэгч буюу нэхэмжлэгч П.*******д төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.

Иймд нэхэмжлэгч П.******* нь Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчлөлийн орон сууцаа хөлслүүлсэн хугацааны хөлсөө хариуцагч Г.ээс шаардах эрхтэй.

Харин нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний 3.4-т алданги төлөх талаар тусгасан тул нийт гүйцэтгэвэл зохих орон сууцны хөлс болох 360 000 төгрөгийн 50 хувиар тооцож алданги 180 000 төгрөгийг шаардсан бөгөөд хариуцагч нь эс зөвшөөрч байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэжээ.

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан ба алданги нь гүйцэтгээгүй үндсэн үүрэг дээр нэмж тооцогдох мөнгөн төлбөр учраас хуулиар ийнхүү дээд хэмжээг хязгаарлан тогтоосон байдаг.

Иймд хариуцагч Г. нь орон сууц хөлслөх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу орон сууцны хөлс 200 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулаагүй байх тул уг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээний алданги *******0 000 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй байна.

5. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг гаргуулах шаардлагын талаар:

Улсын тэмдэгтийн хураамж гэдэг нь эрх зүйн маргааныг шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон үйл ажиллагааны зардалд зориулж хуулиар тусгайлан заасан хэмжээгээр хэргийн зохигчоос төлж байгаа мөнгөн төлбөр бөгөөд энэ мөнгөн төлбөрийг хохирол гэж үзэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл хэргийн зохигч өөрийн эрх зөрчигдсөн гэж үзэн шүүхэд нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг гаргаснаар шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, тодорхой зардал гаргадаг бөгөөд хуульд заасан эрх үүргээ эдлэхдээ гаргасан зардлыг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Г.ээс орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 0 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 150 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17

156 төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 9 650 /0 000 төгрөгт ногдох/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Г.ээс орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 0 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 150 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 156 төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Г.ээс улсын тэмдэгтийн хураамжид 9 650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ОТГОНСҮРЭН