| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2023/00915/И |
| Дугаар | 135/шш2023/01648 |
| Огноо | 2023-12-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 135/шш2023/01648
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2023/00915/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** баг, **** хороолол, **** тоотод оршин суух Гөрөөчин овогт Баасангийн Батхүрэлийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** баг ***** ХК-нд холбогдох
***** ТӨХК-ний Авто тээврийн албаны суудлын машины жолоочын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэен-Ойдов, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2018 оны 08 сард ***** ТӨХК-д суудлын машины жолоочоор ажилд орсон болно. Ингээд ***** Ланд 200 маркын машины жолоочоор томилогдон ажилласан. Уг машин нь тус компаний Уул уурхай хариуцсан дэд захирлын үйлчилгээнд явдаг байсан. Ингээд 2022 оны 04 сард тус компани төрийн мэдэлд буцаж шилжсэнээр миний бие ***** Ланд 200 маркын машинаар тус компаний үйлчилгээнд явах болсон. Ингэж байтал ажлын байр байхгүй болсон гэж үзэн надад ажлаас халах мэдэгдэл өгч 2022 оны 09 дүгээр сарын 14-нд ажлаас халсан боловч нөгөө миний ажлын байр буюу ***** Ланд 200 маркын жолоочоор шинээ р хүн ажилд авсан байсан нь ажлын байр байхгүй болох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Мөн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр буюу ажлаас халахтушаал гаргахын өмнөх өдөр миний бие ажлын байранд дээр бйаж байгаад нуруу татаж үйлдвэрийн эмчийн хамт диспечерийн машинаар нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн очсон. Ингээд гэртээ эмнэлэг дээрээс өвчин намдаах тариа хийлгэн хүргүүлсэн болно. Улмаар миний нуруунд суулт өгч явж чадахгүй болсон. Иймд намайг өвчтэй байхад ажлаас халсан нь хууль бус гэж үзэж байна.
Мөн хариуцагч нь тус ажлаас халах тушаалыг ***** надад танилцуулаагүй, албан тушаал цомхотгосон гэсэн үндэслэлээр ажлаас халсан хдий ч ямар нэгэн хуулийн үндэслэл тайлбар байхгүй тушаал гаргасан. Надтай адил жолоочийн албан тушаалд ажилладаг 12 ажилтан байсан атал надад бусад жолооч нараас ялгамжтай хандаж ямар нэгэн үндэслэлгүйгээр намайг ажлаас халсан.
Иймд шүүхэд хандаж 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ***** тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ***** нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ***** ТӨХК-наас ***** тушаалын дагуу ажлаас халагдсан болно. Уг халагдсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл өгөх хугацаанд ***** миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас нэхэмжллэ гаргаж чадаагүй болно. Иймд уг хүндэтгэн үзэх үалтгааныг хүлээн авч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг минь хүлээн авна уу гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбартаа:
...Тус шүүхэд иргэн ***** нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ***** ажлаас халах тушаалыг хүчингүйд тооцож ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч ***** ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэен-Ойдов би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 123 *******тай тогтоолоор ***** ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг ***** ХХК-иас буцаан шилжүүлсэн билээ.
Үүнтэй холбогдуулан Төрийн өмчийн бодолого зохицуулалтын газрын 2022 оны 05 ******* сарын 13-ны өдрийн **** тогтоолоор ***** ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтцийг хавсралтаар баталсан.
***** ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 08 ******* сарын 05-ны өдрийн ***** тушаалаар Авто тээврийн алба, суудлын машины жолооч-13 гэснийг Авто тээврийн алба суудлын машины жолооч-8 гэж өөрчилсөн байна.
Авто тээврийн албаны суудлын машины тоо цөөрсөн тул ***** улсын *******тай ***** 200 маркийн авто машины жолооч *****д мэдэгдэл өгч 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ***** гүйцэтгэх захирлын тушаалаар ажлын байр хасагдсан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцласан байна.
Нэхэмжлэгч ***** нь Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 05 ******* сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 154.2, 154.2.2, 154.3, 154.10-т заасны дагуу нэхэмжлэгч ***** нь хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол хүсэлтээ гагаагүй, урьдчилан хэлэлцэх журмыг баримтлаагүй гэж үзэж байна. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тэгэхээр нэхэмжлэл гаргах үндэслэлгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *****ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч ***** нь хариуцагч ***** ХК-нд холбогдуулан суудлын машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 12 ******* сарын 11-ний өдөр хүртэлх хугацаа цалинтай тэнцэх хэмжээний олговор буюу 19,649,730 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.
3. ***** ТӨХК-ний гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ***** Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 ******* зүйлийн 80.1.1, 82.1.2 дахь заалт, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 05 ******* сарын 13-ны өдрийн ***** ТӨХК-ний зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай ******* ******* тогтоол, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 ******* сарын 13-ны өдрийн Орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай 04 дүгээр тогтоол, Компаний дүрмийн 8.1, 8.11.9, Гүйцэтгэх захирлын 2022 оны А/89 тоот тушаалыг тус тус үндэслэн
Авто тээврийн албаны суудлын машины жолооч ***** овогтой *****ажлын байр хасагдсан тул 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөр таслбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцлаж... шийдвэрлэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 ******* зүйлийн 80.1.1-т аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болно, 80.4-т Ажил олгогч энэ хуулийн ...80.1.1...-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч ***** ХХК нь нэхэмжлэгчид хуульд заасан хугацаанд мэдэгдсэн байна.
Нэхэмжлэгч ***** нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалаа 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гардаж авсан ба тэрээр уг тушаалыг эс зөвшөөрч гомдлыг шүүхэд 2023 оны 05 ******* сарын 22-ны өдөр гаргасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор;, 158 ******* зүйлийн 158.2-т Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ, 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж тус тус заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 157.1 ******* зүйлийн 157.1-т Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол маргалдагч талын хүсэлтээр уг хугацааг сэргээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.
Хэрэг авагдсан баримтаар ***** нь эмнэлэгийн үйлчилгээг 2023 оны 09 сарын 13-ны өдөр яаралтай тусламжийн хуудсаар, 2022 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр гэрийн үзлэгээр, 2022 оны 09 сарын 20-ны өдрөөс 2022 оны 10 ******* сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд 5 удаа амбултороор эмнэлэгийн үйлчилгээг авсан байна.
Эмнэлэгийн магадлагаар 2022 оны 10 ******* сарын 05-наас 2022 оны 10 ******* сарын 11-ний өдөр хүртэл бариа хийлгүүлсэн гэх тайлбарыг нэхэмжлэгч ***** гаргасан ба уг баримт нь сунгалт хийлгэсэн гэх огноо нь баллагдсан учир гаргацгүй байна.
Эмчийн үзлэгийн 2022 оны 09 дүгээр сарын 19, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр эмчийн тэмдэглэлд *****д 1 сарын хугацааны эмчилгээг бичиж өгсөн байна.
Дээрх нотлох баримтаас үзэхэд ***** нь 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд эрүүл мэндийн шалтгаантай байсан болох нь тогтоогдож байна.
Тэрээр эрүүл мэндийн байдлаас шалтгаалан шүүхэд нэхэмжлэл гаргаж чадаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд хэвтэрийн дэглэм сахиж гэртээ байсан учир эрүүл мэндээ сайжирсан хугацаандаа шүүхэд хандаж байна гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбартай холбоотой баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгөөгүй, 2022.11 сараас хойш 2023 оны 05 сар хүртэл хугацаа буюу 6 сарын хугацаанд эмнэлгийн үйлчилгээ авч байсан талаар баримт байхгүй байгаа ба түүнийг эрүүл мэндийн шалтгаантай шүүхэд хандах боломжгүй байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Иймд 2022 оны 11 дүгээр сараас хойших шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул шүүх хөөн хэлэлцэх хугацааг сэргээх нь хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээгээгүй тул шүүх уг хөдөлмөрийг маргааныг хянан хэлэлцэх үндэслэл байхгүй болно.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1***** зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 ******* зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 157.1-т заасны баримтлан нэхэмжлэгч *****ийн хөөн хэлэлцэх хугацаа сэргээлэх тухай хүсэлтийг хангахаас татгалзсан тул нэхэмжлэгчийн хариуцагч *****т холбогдуулан гаргасан суудлын машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 12 ******* сарын 11-ний өдөр хүртэлх хугацаа цалинтай тэнцэх хэмжээний олговор буюу 19,649,730 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 ******* зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА