Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 123

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүгч Б.Энхбаатар, Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

Иргэдийн төлөөлөгч Б.Ариунаа

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Хохирогчийн төлөөлөгч Г.

Шүүх эмнэлгийн шинжээч Ж.Жаргалан

Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан,

Гэрч С.ийг байлцуулан,

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн *******01711000168 дугаартай хэргийг *******017 оны 07 сарын *******1-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч ******* овогт ******* *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1979 оны 06 сарын 15-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй,  Монгол Улсын иргэн /РД-................../, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Чойбалсан сумын ******* дугаар багийн “Тэнгэр-Ус” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн *******009 оны 0******* сарын 19-ний өдрийн 1*******3 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.******* дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мөн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн *******011 оны 01 сарын 11-ний өдрийн *******1 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******6 дугаар зүйлийн 1*******6.*******.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *******013 оны 05 сарын 13-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.*******.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *******016 оны 0******* сарын 01-ний өдрийн 4******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч Ц.******* нь *******017 оны 04 сарын 19-ний өдрийн 18 цагийн орчимд Дорнод аймгийн Чойбалсан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр-Ус” гэх газарт оршин суух иргэн ******* хашааны баруун талд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн маргалдаж, улмаар түүнийг зодож, бие махбодид нь гэмтэл учруулсны улмаас нугас дарагдаж амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би *******017 оны 4 сарын 19-ний өдөр хадмын гэрийг нүүлгээд орой 18 цагийн үед ийн гэрт хазаараа авах гээд очсон. Гэрт нь ороход ах эхнэртэйгээ, бас ах байсан. Тэгээд ахын эхнэр нь надад цай хийж өгсөн. ах цонхны доод талд сууж байсан. Би ахад хандаж “ахаар юу байна аа, бие тэнхээ сайн уу” гэсэн. Тэгэхэд ах ах руу хараад “эд нар намайг ингээд үхүүлчих гээд байгаа хулгайч нар даа” гэсэн. Тэгэхээр нь би “та чинь одоо хүн амьтантай мэндэлж чадахаа байчихсан юм уу” гээд маргалдсан.  Тэр үед ахын эхнэр ярианы сэдэв өөрчилж дундаас нь өөр зүйл ярьсан. Ингээд сууж байтал ах надад хазаар авчирч өгөхөөр нь би явах гэж байхад, ах гүйж ирээд намайг заамдаж авсан. ах биднийг салгахад ах миний нүүр рүү цохисон. Тэгэхээр нь би хавсарч унагахад ах дөрвөн хөллөж унасан. Би биеэсээ ахыг холдуулаад цааш явж байхад хориглосон тай зууралдаад миний араас ирэхэд нь би эргэж хараад хазаараараа ахыг ороолгосон. Тэгээд ах бид хоёр дахин заамдалцсан. Би тавиулах гэж зөндөө оролдоод ард нь хөлөө тавьж түлхэн унагасан. Би дахиад урагшаа яваад үүдэн дээр ирэхэд ах миний араас гүйж ирсэн, намайг барьж авах гэхэд нь би түүнийг гуд татаж унагаагаад дахиж татаж  босгосон. Тэр үед ах *******оо “чи яв, яв” гэсэн. Тэр үед ах араас элдвээр доромжлоод байсан. Намайг мотоциклоо асаах гээд байж байхад ах “Чи сууж чадаагүй, дүүтэй нь суусан, хоёр эхнэртэй  байх гоё байна уу” гээд байхаар нь би санаа зовоод буцаж ирээд “ ах аа, наадахаа тавьчихаа,  бид хоёр  зүгээр  ярилцъя” гээд ахыг авч явсан. Бид хоёр газарт суугаад “Манай хадмынх өнөөдөр нүүсэн, та элдэв зүйлийн юм бүү ярь” гэхэд, “чи битгий шаагаад бай” гээд босож ирээд миний нүүр рүү цохисон. Тэр үед нь би ахыг түлхэхэд бөгсөөрөө газар унасан. Би босож яваад мотоциклдоо суух гэхэд гүйж ирээд намайг өшиглөх гэсэн. Би бултахад хий өшиглөөд унасан. Газар унасан байхад нь би, “та согтуу байж зодолдох гээд яахав дээ” гээд зүүн мөрнөөс нь татаж босгох гээд татахад нуруун дээрээ эргэлдэж ирээд миний нүүр рүү тийрсэн. Би өлийхдөө хоёр хөлийг нь бариад авсан. Барих үед би татагдаад дээр нь ойчоод босож ирсэн. Тэр үед хажууд ах зогсож байсан. ах бид *******-ыг “боль боль” гэхэд, ах хэвтсэн чигээрээ салаавч өгөөд байсан. Тэр үед хашаан дээгүүр “та нар  болиочээ, хүн амьтан  харвал яах юм” гэхээр нь би газар суугаад “ ах аа та одоо болио, ороод учраа олъё” гэхэд,  ах “ахынх нь  нуруу эвгүй болчихлоо” гэхээр нь бид сандралдаад ахаас “бензин тос байна уу, бариачид очъё” гэхэд байхгүй гэхээр нь ахыг өргөх гэтэл ах “ёо, ёо” гэнгүүт нь буцаж газарт тавиад ахыг хөлөөс нь барьчих гээд бид ахыг гэрт оруулсан. Би орон дээр хэвтүүлээд хүрэн өнгөтөй савхин куртикийг нь дэрлүүлээд  т “түргэн дууд” гэж хэлсэн. Тэгээд сууж байхад “ ах надад манай ээжийг дуудаад ир” гэхээр нь би ээжийнд  нь очоод “танай хүүтэй би хальт ноцолдсон чинь  эвгүй болчихлоо” гэхэд, цаадах  чинь “зүгээр  байлгүй дээ, маргааш гэхэд хүрээд ирнэ, харин чи маргааш  ******* дээл аваад ирээрэй” гэсэн. Би тэгэхээр нь яагаад ч юм тайвшраад гараад явж байтал   хүрч ирээд “ ах чамайг  явснаас хойш их сонин болчихлоо, чи түрүүлээд явж бай,  би ээжийг нь аваад араас чинь очъё” гэсэн. Намайг очиход ахын  ам ангаастай, ярьж чадахгүй яраглаад хэвтэж байсан. Тэгээд би хөлд нь сууж байтал эгч, өндөр , нар орж ирсэн. Өндөр ахын нүдийг тэвхдэж хараад “хүүхдүүдээ нэг л баяргүй болсон байна” гээд уйлаад эхэлсэн. Тэгээд бид цагдаа дуудаад байж байтал түргэний эмч ирсэн. Үзлэг хийгээд “нас барчихсан байна” гэсэн. Би гадаа нь хүлээгээд сууж байтал орой надаас прокурор, цагдаа нар байцаалт аваад задлан шинжилгээ хийгээд хариу хэлнэ гээд намайг үлдээсэн. Би маргааш нь сүүний машинаар цагдаагийн газар  ирсэн.

Би тэр хүний амь насыг хохироое гэсэн санаа байгаагүй. Миний тэр хүний дээрээс унасан үйлдлээс болж хохирогчид гэтэл учирч нас барсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн оршуулгын зардалд 5 сая гаруй төгрөг төлсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогчийн төлөөлөгч Г. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Намайг  ажлаа тараад ирэхэд эгч маань над руу залгаад “ах чинь эвгүй болчихлоо, түргэн дуудаарай, ах эгч нартаа хэлээрэй” гэсэн. Би түргэн ирэхийг хүлээхгүйгээр ийнд очиход ах маань нас барчихсан байсан. Би , нарын ярьсан яриаг мэдүүлэг дээрээ хэлсэн байгаа. Би өөрөө байгаагүй болохоор тэнд юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Ээж, ах, эгч нарыгаа төлөөлөөд энд зогсож байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөсөй гэж хүсэж байна.

Би шинжээчийн дүгнэлтэй танилцсан. Тэр хүний биед маш олон тооны гэмтэл, шарх учирсан байсан. Миний хувьд онц хэрцгийгээр амийг нь хөнөөсөн гэж үзэж байна. Би үнэхээр  гомдолтой байна...гэв.

Гэрч С. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би *******оос хазаарыг нь авсан байсан юм. Тэгээд ******* надаас хазаараа авах гээд ирэхэд талийгаач манай гэрт  байх нь таарсан. Намайг гэрээс гараад хазаар аваад ирэх хооронд энэ хоёр муудчихсан байсан. ******* манай гэрийн гадаа бүрлээчийг хөлөөрөө *******-3 удаа ташаад унагаасан. Би *******ыг явуулах гэтэл бүрлээч араас нь юм хэлээд дагаад салахгүй байсан. Тэгээд тэр хоёр сүүлд нь манай хашааны баруун тал руу “муудалцахгүй, ярилцана” гээд тэврэлдээд явсан юм. Намайг малаа хөөгөөд яваад ирэхэд бүрлээч газар хэвтчихсэн, ******* “яасан бэ, яасан юм” гээд дэргэд нь байж байсан. Бүрлээч босож, хөдөлж чадахгүй байсан.  Би  бүрлээчийг өргөөд гэр рүү орох гэтэл талийгаач “ёо ёо” гээд байхаар нь буцаагаад газарт хэвтүүлсэн. Хэсэг байж байгаад *******той цуг өргөөд гэр рүү оруулсан. Гэрт ороход бүрлээчийн хэл ойлгогдохгүй болсон байсан. Тэгээд ******* ээжийг нь дуудахаар явсан. Би араас нь очоод ээжийг нь авчирахад бүрлээч нас барсан байсан...гэв.

Шинжээч Ж.Жаргалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: *******017 оны 04 дүгээр сарын...-ны өдөр цогцост хийсэн шинжилгээгээр хүзүүний ******* дугаар нугалам, 3 дугаар нугаламын их бие хэсэг дарагдсан хугарал, мултрал, хүзүүний *******,3 дугаар нугаламын түвшинд нугас дарагдалт, зүүн талын  6,7,8,9 дүгэр хавиргын хугарал, баруун зүүн уушгины гялтан хальсан дорх цус хуралтууд, баруун бугалга, ар нуруу цээжний зүүн хажуугаар бүсэлхийн баруун тал баруун мөрний ар дор хэсгийн цус хуралт, зүүн шилбэний зулгаралт, баруун тавхайн цус хуралт задлан шинжилгээгээр тогтоогдсон. Талийгаач нь дээрх гэмтлүүдээс хүзүүний ******* дугаар нугалам, 3 дугаар нугаламын их бие хэсэг дарагдсан хугарал, мултралын улмаас хүзүүний *******,3 дугаар нугалмын  түвшин дэх нугас дарагдаж нас барсан гэж үзсэн ба энэ гэмтэл нь амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж дүгнэсэн.

Талийгаач нь хүзүүний ******* дугаар нугалам, 3 дугаар нугаламын их бие хэсэг дарагдсан хугарал, мултралын улмаас хүзүүний *******,3 дугаар нугалмын  түвшин дэх нугас дарагдсан гэмтэл авсны дараа үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй. Хохирогчийг нуруугаараа хэвтсэн үед хоёр хөлнөөс нь дээш өргөж, биеийн жинг хүзүү, нурууны хэсэгт төвлөрүүлэн толгой хүзүүний хэсэгт хүч үйлчлэхээр дарах, түлхэх хөдөлгөөн хийснээс хүзүүний дээрх гэмтэл нь үүссэн байх боломжтой. Өөрөөр хэлбэл, хүзүүний *******,3 дугаар нугалмын түвшинд хүзүүг хэвийн хөдлөх хэмжээнээс давсан хэмжээнд хөдөлгөөн хийгдсэн гэж үзэж болно. /Шүүгдэгчийн мэдүүлгээс үзэхэд/ Энэ нь амь хохирогч ын нурууны хажуугийн шугамаар үүссэн цус хуралтууд болон баруун мөрний ар доод хэсгийн цус хуралтаас харагдаж байна гэж үзсэн.

            Талийгаачийн зүүн талын 6-9 дүгээр хавирганы хугарал, бусад гэмтлүүд нь талийгаачийг олон удаа хавсарч унагасан болон цохигдох, нидрэгдэх үйлчлэлээр үүсэх боломжтой юм гэв.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн *******017 оны 05 сарын 03-ны өдрийн *******8 тоот дүгнэлтэд: “1.Талийгаач цогцост хүзүүний *******-р нугалам, 3-р нугалмын их бие хэсгээр дарагдсан хугарал, мултрал, хүзүүний *******,3-р нугалмын түвшин дэх нугас даралт, зүүн талын 6,7,8,9-р хавирганы хугарал, баруун, зүүн уушгины гялтан хальсан доорхи цус хуралт, нурууны хажуугийн шугамаар цус хуралтууд, баруун бугалга, ар нуруу, цээжний зүүн хажуу гадарга бүсэлхийн баруун тал, баруун мөрний ар доод хэсгийн цус хуралт, зүүн шилбэний зулгаралт болон цус хуралт, баруун тавхайн цус хуралт, баруун шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. *******.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрхи гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрхи гэмтлүүдийн хүзүүний *******-р нугалам, 3-р нугалмын их бие хэсгээр дарагдсан хугарал, мултрал, хүзүүний *******,3-р нугалмын түвшин дэх нугас дарагдалт нь гэмтлийн хүнд зэрэгт, баруун, зүүн уушгины гялтан хальсан доорхи цус хуралт, нурууны орчмын цус хуралтууд, баруун бугалга, ар нуруу, цээжний зүүн тал, бүсэлхийн баруун тал, зүүн шилбэний цус хуралт гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарах ба баруун мөрний ар доод хэсгийн цус хуралт, зүүн шилбэний зулгаралт, баруун тавхайн цус хуралт, баруун шилбэний зулгаралт, баруун тавхайн цус хуралт, баруун шилбэний зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Талийгаач нь элэгний хатуурал /цирроз/ архаг өвчтэй байжээ. Энэ нь үхэлд нь нөлөөлөөгүй болно. 5.Талийгаач нь нугас дарагдаж нас баржээ. 6.Талийгаач нь АВО системээр ОаB (I) бүлгийн харъяалалтай байна. 7.Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ” гэжээ. /хх 101-10*******/  

Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд: “Ц.******* нь гэмт хэрэг үйлдэгдэх үед стрессд үзүүлэх цочмог хариу урвалын байдалтай байсан боловч өөрийн хийж буй үйлдлийн хор аюулыг ухамсарлан ойлгох чадвартай байсан. *******.Ц.*******ын сэтгэцийн байдал эрүүл байна. 3.Ц.******* нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4.Ц.******* нь хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ. /хх 119/

э Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаар: Хохирогчийн төлөөлөгч /хх 45-49/, Гэрч С. /хх 51-57/, Ю. /хх 57-6*******/, /хх 63-64/, /хх 65-66/, /хх 67-69/, /хх 70/, С.Булагмаа /хх 71-73/, Б.Сэргэлэн /хх 74/, /хх 75-76/, /хх 77-79/, /80-81/, /хх 8*******-83/, /хх 84-85/, /хх 86-87/, /хх 88/, /хх 89/, /хх 90-9*******/, /хх 93-94/, /хх 95/, /хх 96/, /хх 97/, /хх 98/, шинжээч Ж.Жаргалан /хх 1*******0-1**************/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Ц.*******ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх 137-149, *******00-*******01/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх *******/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-11/,  Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1*******-16/, Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 17-*******0/, Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх *******1-*******4/, Шүүгдэгч Ц.*******ын биед үзлэг хийх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх *******5-*******9/, Шүүгдэгч Ц.*******ын эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 30/ Шүүгдэгч Ц.*******ын хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 31-33, 35-36/, Хувцас хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 34, 37/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /38-40/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 41-4*******/, Хэрлэн сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх 43/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх 44/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн *******017 оны 04 сарын *******4-ний өдрийн 30 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 103-107/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн *******017 оны 04 сарын *******7-ны өдрийн *******31 тоот дүгнэлт /хх 108-110/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн *******017 оны 05 сарын *******6-ны өдрийн 463******* тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 115-117/, Шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх 1*******0-1**************/,  Ц.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 157/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 160/, Хохирогч оршуулгын зардал, хохирлын баримтууд /хх 179-184, задгай/, Хохирол төлсөн талаархи баримт /задгай/зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Ц.******* нь *******017 оны 04 сарын 19-ний өдрийн 18 цагийн орчимд Дорнод аймгийн Чойбалсан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр-Ус” гэх газарт оршин суух иргэн ******* хашааны баруун талд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч маргалдаж, улмаар түүнийг хавсарч унагаах, унагаасны дараа дээрээс нь дарж алсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг /хх 137-149, *******00-*******01/, түүнийг давхар нотолсон дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ. Үүнд:

Үйл баримт, /факт/-ыг нүдээр үзсэн гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой өгсөн “... ах манайд ирэхдээ биеийн байдал нь хэвийн байсан...******* уурлаад ахыг барьж аваад дахин түүнийг хавсарч унагаасан...******* “Би одоо яах ч үгүй, хэдэн үг солье” гээд ахын мөрөн дээгүүр гараа тавиад хүзүүдээд хашааны баруун тал руу явсан...Би нөгөө хоёрыг яаж байгаа юм бол гэж бодоод хашааны баруун талд очиход ах дээшээ хараад хэвтчихсэн байхаар нь өргөхөд...”ёо ёо барахгүй байна, эргүүлээд тавь” гээд байсан...Би *******той гэрт оруулаад...ээж, эгч хоёрыг нь аваад буцаад ирэхэд ах ухаангүй байдалтай байсан...эмч ирж үзээд “нас барсан байна” гэж хэлсэн...******* надад хэлэхдээ “...Би ахыг хоёр хөлнөөс нь бариад дарчихсан чинь нуруу нь эвгүй болчихлоо” гэж байсан.../хх 51-53/... ах *******той хашааны баруун талд гарч унаснаас хойш ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй байж байгаад нас барсан.../шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх,  

Талийгаач нь *******той хашааны баруун талд гарсан, түүнээс хойших цаг хугацаанд босоогүй талаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч С.ийн “... *******ыг түлхээд хашаанаас гаргаад хаалгаа хаагаад зогсоход нь ******* “одоо яах ч үгүй, бид хоёр ах дүү шиг байсан юм, таван үг солье” гээд ахыг дагуулаад хашааны баруун тал руу аваад явсан...Би...удалгүй гадагшаа гарахад хашааны баруун талд ах дээшээ хараад хэвтчихсэн “ёо ёо чи муу” гэж ******* хэлж байсан, хажууд нь ******* зогсож байхаар нь *******оос “чи яачихсан юм бэ” гэж асуухад, тэр “ ах хоёр хөлөөрөө намайг тийрээд байхаар нь түлхсэн” гэж хэлж байсан... ах манайд анх ирэхдээ бэртэж гэмтсэн зүйл огт яриагүй, биеийн байдал хэвийн байсан...” /хх 57-59, 61-6*******/ гэх,

*******ын унагааснаас хойш талийгаач хачин болсон талаар *******ын хэлсэн үгийг дамжуулж гэрчилсэн гэрч ын “...******* надад “тай маргалдаад хавсарч унагаахад газарт хэвтчихээд хөлөөрөө тийрээд байхаар нь хоёр хөлнөөс нь барьж байгаад түлхчихсэн юм. Тэгсэн чинь нүд ам нь хачин болоод ээжийг дууд, эмнэлэг дууд гээд байна” гэж хэлж байсан...” /хх 63-64/ гэх мэдүүлгүүд,  

Мөн талийгаач Г. нь “...хүзүүний *******-р нугалам, 3-р нугалмын их бие хэсгээр дарагдсан хугарал, мултрал, хүзүүний *******,3-р нугалмын түвшин дэх нугас дарагдаж нас барсан...” талаар дүгнэсэн шинжээчийн *******017 оны 05 сарын 03-ны өдрийн *******8 тоот дүгнэлт /хх 101-10*******/,

Шинжээч эмч Жаргалангийн шүүхийн хэлэлцүүлэгт “...Хохирогчийг нуруугаараа хэвтсэн үед хоёр хөлнөөс нь дээш өргөж, биеийн жинг хүзүү, нурууны хэсэгт төвлөрүүлэн толгой хүзүүний хэсэгт хүч үйлчлэхээр дарах, түлхэх хөдөлгөөн  хийснээс хүзүүний дээрх гэмтэл нь үүссэн байх боломжтой...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх тайлбар болон Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх *******/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-11/,  Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1*******-16/, Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 17-*******0/, Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх *******1-*******4/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх 44/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн *******017 оны 04 сарын *******4-ний өдрийн 30 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 103-107/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн *******017 оны 04 сарын *******7-ны өдрийн *******31 тоот дүгнэлт /хх 108-110/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн *******017 оны 05 сарын *******6-ны өдрийн 463******* тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 115-117/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.*******ын үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.******* нь уг гэмт хэргийг *******017 оны 04 сарын 19-ний өдөр үйлдсэн байх боловч түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу *******015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байна.

Шүүгдэгч Ц.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ өөрийн гэм бурууг хөнгөрүүлж “...Би хоёр хөлнөөс нь татаж байгаад хөлөө татахад нь түүнийг дарж унасан..,түлхсэн..,өөрөө хий өшиглөөд ар нуруугаараа унасан..,” гэх мэтээр олон янзаар мэдүүлж байх боловч түүнийг оюун санааны хувьд өөрийн үйлдлийн хор аюулыг ухамсарласан, учирч болох хор уршгийг урьдчилан мэдсэн, хүсэл зоригийн хувьд тэрхүү хор уршгийг зориуд хүсэж үйлдсэн буюу хор уршгийг хүсээгүй боловч зориуд хүргэсэн буюу ялгаагүй хандсан гэж үзнэ.

Талийгаач Г. нь шүүгдэгч Ц.*******той маргалдахаас өмнө буюу нас барах хүртлээ өөр бусад хүнтэй маргалдаж муудалцсан, өөр бусад байдлаар шинжээчийн дүгнэлтэд тодорхойлсон гэмтлийг авсан байж болох нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.

Мөн хохирогчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын “...Талийгаачийн биед олон тооны гэмтэл шарх бий болсон байсан. Энэ хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж үзэж байгаа тул зүйлчлэлийг хүндрүүлж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, тайлбараас дүгнэхэд, амь хохирогчийн биед учирсан “хүзүүний *******-р нугалам, 3-р нугалмын их бие хэсгээр дарагдсан хугарал, мултрал, хүзүүний *******,3-р нугалмын түвшин дэх нугас даралт, зүүн талын 6,7,8,9-р хавирганы хугарал, баруун, зүүн уушгины гялтан хальсан доорхи цус хуралт, нурууны хажуугийн шугамаар цус хуралтууд, баруун бугалга, ар нуруу, цээжний зүүн хажуу гадарга бүсэлхийн баруун тал, баруун мөрний ар доод хэсгийн цус хуралт, зүүн шилбэний зулгаралт болон цус хуралт, баруун тавхайн цус хуралт, баруун шилбэний зулгаралт” бүхий гэмтлүүд нь хохирогчийн шүүгдэгчийн араас дагаж зууралдах үед түүнийг хавсарч унагаах, хоёр хөлийг дарах үйлдлээс шинжээчийн дүгнэлтэд тодорхойлсон гэмтлүүд хохирогчийн биед тухайн цаг хугацаанд хохирогчийг нас барахаас өмнө үүссэн гэж үзэх үндэстэй байна. Харин шүүгдэгч энэ гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт тогтоогдохгүй байна.

Хохирогчийн амь хохирсон хор уршиг нь түүний хоёр хөлийг дарж “хүзүүний *******-р нугалам, 3-р нугалмын их бие хэсгээр дарагдсан хугарал, мултрал, хүзүүний *******,3-р нугалмын түвшин дэх нугас дарагдалт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл” учруулсан  шүүгдэгч Ц.*******ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзнэ.

Энэ хэрэгт цугларсан нотлох баримтууд болон холбогдуулан гарсан шинжээчийн дүгнэлтүүд нь өөр хоорондоо хамааралтай, хэрэг явдлын гол фактыг тогтооход ач холбогдол бүхий, бодитой, эргэлзээгүй байна гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч Ц.*******ыг  хүнийг алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.******* нь гэмт хэргийн улмаас учирсан оршуулгын зардалд 5377781 төгрөг, хохирогчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн замын зардалд *******75000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн төлөөлөгч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, хохирол төлсөн баримт /задгай/ зэргээр, мөн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн болох нь гэрч ******* “... ах араас нь дагаж гарч ирээд хэрүүл өдөөд байсан... ах ******* “чи том суух гээд барахгүй, жижиг суусан биз дээ” гэж хэлээд уурыг нь хүргэж байсан...” гэх /хх 51-56/, гэрч Ю.ийн “...******* ахын биеийг асуухад ах хэрүүл өдөөд байсан...” гэх /хх 57-6*******/ мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй ба шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна гэж үзлээ.  

Хохирогчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд одоо нэхэмжлэх зүйлгүй, харин хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгчид төлсөн өмгөөлөгчийн хөлс *******000000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү...” гэх иргэний нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...өмгөөлөгчид төлөх зардал...”-ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамааруулсан боловч мөн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1, ******* дахь хэсэгт заасан төлөх зардалд хамаарахгүй байна. Иймд шүүгдэгчийн энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзнэ.

Энэ гэмт хэрэгт шүүгдэгч Ц.*******ын *******017 оны 04 сарын *******1-ний өдрөөс *******017 оны 09 сарын 1*******-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 144 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан шүүгдэгч Ц.*******ын өмсөж явсан хар өнгийн түрийтэй нэг хос гутлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгож, түүний эзэмшлээс 1300000 төгрөгийн үнэлгээ бүхий таван ханатай эсгий гэр битүүмжилсэн мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Ц.*******ын ...................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар овогт ******* *******ыг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ыг 8 /найм/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* оногдуулсан 8 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ын *******017 оны 04 сарын *******1-ний өдрөөс *******017 оны 09 сарын 1*******-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 144 /нэг зуун дөчин дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хохирогчийн төлөөлөгч Г.ын нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс *******000000 /хоёр сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  шүүгдэгч Ц.******* нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын оршуулгын болон замын зардалд 56*******4405 /таван сая зургаан зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун таван/ төгрөгийг хохирогчийн төлөөлөгч Г.д төлсөн ба энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураан авсан шүүгдэгч Ц.*******ын өмсөж явсан хар өнгийн түрийтэй нэг хос гутлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгож, түүний эзэмшлээс 1300000 төгрөгийн үнэлгээ бүхий таван ханатай эсгий гэр битүүмжилсэн мөрдөгчийн *******017 оны 06 сарын 09-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгосугай.

7. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Ц.*******ын ..................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг *******017 оны 09 сарын 1*******-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.     

  

 

 

 

              ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ

              ШҮҮГЧИД                             Б.ЭНХБААТАР

                                      С.НАСАНБУЯН