Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Будын Отгонсүрэн |
Хэргийн индекс | 143/2024/00019/И |
Дугаар | 143/ШШ2024/00161 |
Огноо | 2024-04-17 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 143/ШШ2024/00161
2024 оны 04 сарын 17 өдөр Дугаар 143/ШШ2024/00161 Д******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ө******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т овогт А-гийн Б******* /РД: *******/, Ө******* аймгийн Д******* сум, ******* баг, Д*******, .... дугаар байр ......... тоот
Хариуцагч: Ө******* аймгийн Б*******, Улсын төсөвт үйлдвэрийн газар, /РД: *******/, Ө******* аймаг, Д******* сум, ******* баг, Д******* ..... тоот
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин олговорт 10 121 324 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, хариуцагчийн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Б******* би 2000 оноос хойш өнөөг хүртэл Ө******* аймгийн Б*******д Санхүүгийн албаны дарга буюу ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж ирсэн. Ө******* аймгийн Б*******ийн захирал Д.Т 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/287 дугаартай тушаалаар намайг ажлаас халах тухай шийдвэр гаргасан.
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 150 дугаартай шийдвэрээр захирал Д.Тын гаргасан 2021 оны Б/287 дугаартай тушаалыг хүчингүй болгож, А.Б******* намайг Ө******* аймгийн Б*******ийн Санхүүгийн албаны дарга буюу ерөнхий нягтлан бодогчоор эгүүлэн томилж, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг нөхөн олгохоор шийдвэрлэсэн.
Захирлын зүгээс шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж 2023 оны 0******* сарын 27-ны өдрөөс эхлэн ажлын байрандаа байрлан ажиллаж эхэлсэн. Захирал Д.Тыг 2023 оны 0******* сарын 27-ны өдөр Эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Гэвч захирлын үүргийг түр хавсран гүйцэтгэж байгаа Д.Б тушаал гарган Д.Тыг эмнэлгийн дотоод хяналтын ажилтнаар томилсон. Ингээд намайг ажлын байрандаа ажиллах нөхцөл боломжоор хангахгүй, эрхэлсэн ажил албан тушаалаа эрхлэхэд шаардагдах мэдээллээр хангахгүй, ажлын байранд гадуурхаж ирсэн.
2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс ажлын байрандаа ажиллаж эхэлсэн 2023 оны 0******* сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг маань олгохгүй миний эрх ашгийг хохироож байгаа. Энэ талаар бие даасан нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сард гаргаж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа.
Үүгээр зогсохгүй эмнэлгийн эмнэл зүй эрхэлсэн дэд захирал, захирлын албан тушаалыг хавсран гүйцэтгэгч Д.Б нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/325 дугаартай “А.Б*******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” гэх хууль зүйн үндэслэлгүй тушаал гарган миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчлөө.
Миний бие Ө******* аймгийн Б*******ийн санхүү эдийн засгийн албаны дарга буюу ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрандаа ажиллах хүсэлтэй байна.
2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/325 дугаартай “А.Б*******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” захирлын тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан ...аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа гэж тайлбарласан.
Гэвч захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Б нь урьд хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх, ажилдаа эргэж орохоор шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж байх үеэс төлөвлөгөөтэйгөөр шинэ орон тоо үндэслэлгүйгээр үүсгэх, миний ажлын байрны нэршлийг өөрчлөх зэргээр намайг ажлаас ахин чөлөөлөхөөр бэлтгэж байсан. Үүнийг нь би урьдчилан мэдэж энэ талаар Засгийн газрын олон нийттэй харилцах алба, Хүний эрхийн үндэсний комисст хандаж өөрт нь ч тайлбарлаж ярилцахыг оролдож байсан. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/325 дугаартай тушаалд бичигдсэн шиг орон тоо цөөрсөн, ажлын байр хасагдсан зүйл байхгүй.
Үндэслэлгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан Ө******* аймгийн Б*******ийн эмнэлгийн эмнэл зүй эрхэлсэн дэд захирал, захирлын албан тушаалыг хавсран гүйцэтгэгч Д.Бийн гаргасан 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/325 дугаартай тушаалыг хүчингүй болгож Б.Б******* намайг Ө******* аймгийн Б*******ийн Санхүү, эдийн засгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 03 сарын 25-ны өдөр А.Б*******г Ө******* аймгийн Б*******ийн ерөнхий нягтлан бодогчоор эргүүлээд ажилд нь томилоод хөдөлмөрийн гэрээ байгуулчихсан. Тиймээс нэхэмжлэлийн 2 шаардлагын нэг нь буюу ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага биелэгдчихсэн. Одоо ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа л хэлэлцүүлнэ.
А.Б******* нь 20 гаруй жил тус төвд нягтлан бодогчоор ажилласан, энэ хугацаанд нэг л нягтлан бодогчтой байсан. 2022 оны 08 дугаар сард А.Б*******г хууль бусаар үндэслэлгүйгээр халаад шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон учраас 2023 оны 02 сарын 08-ны өдөр одоо ажилд нь эргүүлэн тогтоож ерөнхий нягтлан бодогч болгосон. Ингэхдээ ажлын байран дахь үүргээ гүйцэтгэх, тоног төхөөрөмж өгөхгүйгээр нэг өрөөнд суулгаж цагийг нь бүртгэдэг нөхцөл байдалтайгаар ажиллаж байсан. 2023 оны 0******* сард ажилд орсон цагаас нь хойш Б*******д 2, 3 удаа бүтцийн өөрчлөлт оруулах тухай захирлын тушаалууд гарсан ба энэ нь нягтлан, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч гээд зөвхөн нэршлийг нь солиод энэ албан тушаалын өөр юун дээр ч өөрчлөлт ороогүй. Өөр бусад албан тушаалтнууд дээр ч гэсэн ерөөсөө өөрчлөлт ороогүй. Тэгээд тусад нь байсан албан тушаал болох ерөнхий нягтлан бодогч, санхүү албаны даргыг нэг албан тушаал болгоод нэг хүн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн санхүүг хариуцах нь зүйтэй гэсэн үндэслэлээр дахиж тушаал гаргаад А.Б*******г зөвхөн нэр өөрчлөгдсөнөөр шалтаглаж ажлаас нь үндэслэлгүйгээр халсан.
2024 оны 0******* сарын 25-ны өдөр ерөнхий нягтлан бодогчоор нь эргүүлээд ажил албан тушаалд нь авч ажиллуулж байгаа. Гэхдээ 2023 оны 12 дугааар сарын 01-ний өдрөөс 2024 оны 0******* сарын 25-ны өдрийг хүртэлх цалинг ажил үүрэг гүйцэтгээгүй учраас олгохгүй гэсэн байр суурьтай байгаа. Тухайн хугацааны ажлын 80 хоногт цалин тооцооллыг урьд ажиллаж байсан хугацаанаас нь тооцож гаргасан. Ингэхдээ Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 192 тушаалын хавсралтаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд 1 өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж бодно гэж заасан. Мөн 2, 3-р зүйл дээр нь ажилтны сүүлийн 3 сарын цалингийн дунджаас бодож олгоно гэж заасан. Үүний дагуу 2023 оны 10 дугаар сард ажлын 22 хоног ажлын өдөр ажиллаад 1 332 995 төгрөг, 2023 оны 11 дүгээр сард 22 хоног ажлын өдөр ажиллаад 2 351 160 төгрөг 2023 оны 12 дугаар сард нэг хоногт нь бодогдоод 2 009 090 төгрөг байгаа. Үүнийг хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд байгаа нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоос харж өгсөн байгаа. Өнгөц харвал 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тушаал гараад ажлаас чөлөөлөгдсөн байгаа 12 сард 1 хоног ажилласан хэр нь яагаад 2 009 090 төгрөг авч байгаа юм бэ гэдэг асуудал яригдана. Энэ нь нягтлан бодох бүртгэл болон цалин тооцдог систем нь сар эхлэнгүүт нь тэр сарыг бүтэн боддог. Тэгэхээр 11 дүгээр сарын сүүлийн хагасын хоногууд бодогдож байгааг ойлгоосой гэж хүсэж байна. Тиймээс 2023 оны 10, 11, 12 дугаар сард нийт 45 хоногийн цалин нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод заасны дагуу 5 693 245 төгрөг, үүнийгээ 45 хоногтоо хуваахад хоногийн цалин 126 516 төгрөг. Нэг өдрийн цалингаа ажлын 80 хоногтоо үржүүлэхээр 10 121 324 төгрөгийн олгогдоогүй цалин байна. Иймд хариуцагч талаас ажилгүй байсан хугацааны цалин олговорт 10 121 324 төгрөгийг шаардаж байна.
2024 оны 0******* сарын 11-ний өдөр шүүхэд хариуцагч талаас шинээр нотлох баримтууд гаргуулах хүсэлт гаргаж байсан. Б*******ийн зүгээс нотлох баримтууд гаргаж өгсөн тул хүсэлтээсээ бүхэлд нь татгалзаж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан бүтэц орон тооны цомхотгол болон бусад асуудлаар 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн удирдлагын зөвлөлийн хурлаар Санхүү эдийн засгийн албаны дарга нь санхүүгийн гүйлгээний баримт дээр гарын үсэг зурах эрх бүхий нэгдүгээр албан тушаалтан биш бөгөөд хуулийн үндэслэл байхгүй, Ерөнхий нягтлан бодогч орлон зурах эрхтэй байгааг үндэслэн Санхүү эдийн засгийн албаны дарга болон үйл ажиллагаа эрхэлсэн орлогч захирал хоёрын үйл ажиллгааны чиглэл нэг учир гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотойгоор Санхүү эдийн засгийн албаны даргын орон тоог цомхотгон дотоод зохион байгуулалт хийсэн болно.
Уг шийдвэрийг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/61 дугаартай Б*******ийн бүтэц орон тоонд өөрчлөлт оруулах тухай тушаал хэрэгжиж эхэлсэнтэйгээр А.Б*******г 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/325 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.4, 110 дугаар зүйлийн 110.3 дахь заалтыг тус тус үндэслэн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг цуцласан болно. Ажлын байрны цомхотголд орж байгаа талаар удаа дараа мэдэгдэж байсан. А.Б*******г манай байгууллагын хувьд ажиллах нөхцөл боломжоор хангаагүй, гадуурхан хавчсан тохиолдол байхгүй ба цалинтай чөлөө, эрүүл мэндийн шалтгаан зэргийг харгалзан үзэж эрх хэмжээний албан тушаалтны зүгээс дэмжлэг үзүүлж ирсэн. Мөн манай байгууллага нь хөдөлмөрийн маргаан таслах комисс гэж байдаггүй. А.Б*******г 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/325 дугаартай тушаалын 82 дугаар зүйлийн 82.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлийг манай байгууллага гүйцэтгээгүй байна. Учир нь Б******* нь төсвийн санхүүжилтгүй өөрийн орлогоор санхүүжиж байгаа тул хөрөнгө мөнгөний асуудалтай байгаа хэдий ч 2024 оны 02 дугаар сарын цалингийн урьдчилгаанд А.Б*******д дөрвөн сарын цалинтай тэнцэх нөхөн олговорыг олгохоор шийдвэрлэсэн. Иймд А.Б*******гийн гаргасан нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэхгүй байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч гэж нэршил нь өөрчлөгдөөд ажлын байр, ажил үүргийн хувьд өөрчлөгдөхгүй байсныг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үеийн удирдлагуудын зөвлөлөөр шийдвэрлэсэн байсан. А.Б*******гийн цалин, нэг өдрийн дундаж цалин тооцоололтой маргах зүйлгүй. Ажил үүргээ гүйцэтгээгүй хугацааны цалинг олгох үндэслэлгүй гэж үзэж байна. А.Б*******тай 2024 оны 0******* сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд нь эргүүлэн авсан. Б*******д А.Б******* нягтлан бодогчоор 23 жил ажилласан мэргэшсэн нягтлан бодогч. Ажлын ур чадварын хувьд сайн нягтлан гэдэгтэй маргах зүйлгүй. Би ажлаа аваад 2 нягтлантайгаа уулзсан. Тухайн үед ерөнхий нягтлан бодогч байсан Наранцацралтын Буджаргал нь би өөрөө энэ албан тушаал дээр ажиллахад хүндрэлтэй байна. Миний мэргэжил арга зүйн хувьд надаас шалтгаалах зүйл дээр надад хэн нэгэн туслах боломж байхгүй. Би өөрөө энэ ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа гэдгээ Б эмчид удаа дараа хэлж байсан гэдгээ анхны уулзалтаар надад хэлсэн. Тэгээд санхүү, эдийн засгийн албаны дарга өмнө нь ийм нэршилтэй байсан. Дараа нь удирдлагын багийн хурлаар шийдвэрлэгдээд ерөнхий нягтлан бодогч гэдэг орон тоон дээр нэршил нь л өөрчлөгдсөн болохоос биш яг хийж байгаа үндсэн ажил үүрэг нь яг хэвээрээ байсан. 08 дугаар сарын 18-ны өдөр санхүү эдийн засгийн албаны дарга гэдэг албан тушаал дээр бүтэц орон тоонд өөрчлөлт оруулж, энэ албан тушаалыг байхгүй болгож хассан. Тэгээд ерөнхий нягтлан бодогч гэж оруулж ирсэн байгаа. Ерөнхий нягтлан бодогч, санхүү эдийн засгийн албаны дарга 2 нэг л ажил байгаа. Өмнөх удирдлагуудын шийдвэрээр манай дээр ерөнхий нягтлан бодогч гэж батлаад оруулчихсан байгаа гэв.
3. Нэхэмжлэгчээс: А.Б*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Ө******* аймгийн Б*******ийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/325 дугаартай “А.Б*******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалын хуулбар; Ө******* аймгийн Д******* сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван галт хороонд гаргасан хүсэлт; Ө******* аймгийн Д******* сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 829 дугаартай албан тоот; А.Б*******гийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт; Ө******* аймгийн тойргийн нотариатчийн 032*******тай итгэмжлэл; Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/06 дугаартай зөвлөмжийн хуулбар; 2024 оны 0******* сарын 25-ны өдрийн 2024/44 дугаартай А.Б*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 150 дугаартай шийдвэрийн хуулбар зэрэг баримтуудыг,
Хариуцагчаас: Эрүүл мэндийн сайдын 2023 оны 0******* сарын 16-ны өдрийн Б/31, 2024 оны 0******* сарын 20-ны өдрийн Б/22 дугаартай тушаалуудын хуулбар; хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; Ө******* аймгийн Б*******ийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 дугаартай “Б*******ийн бүтэц орон тоо, үндсэн цалингийн сүлжээний шатлал, бусад нэмэгдлүүдлийг шинэчлэн батлах тухай” тушаалын хуулбар, нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар хавсралт; мөн захирлын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/61 дугаартай “Б*******ийн бүтэц орон тоонд өөрчлөлт оруулах тухай” тушаалын хуулбар, хоёрдугаар хавсралт; мөн захирлын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/17 дугаартай “Б*******ийн бүтэц орон тоонд өөрчлөлт оруулах тухай” тушаалын хуулбар, хоёрдугаар хавсралт; мөн захирлын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/62 дугаартай “Албан тушаалын тодорхойлолтыг батлах тухай” тушаалын хуулбар, ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолт; мөн төвийн 2023 оны 0******* сарын 29-ний өдрийн 2023/02 дугаартай А.Б*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар; №2023/1*******тай мэдэгдэх хуудасны хуулбар, Ө******* аймгийн Б*******ийн удирдлагын зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай хурлын тэмдэглэл, тус төвийн 2024 оны 0******* сарын 26-ны өдрийн 16*******тай албан тоот зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч А.Б******* хариуцагч Ө******* аймгийн Б*******д холбогдуулан тус төвийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/325 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тус шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 10 121 324 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгажээ.
Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэжээ. Ө******* аймгийн тойргийн нотариатчийн 2024 оны 03 сарын 11-ний өдрийн 032*******тай итгэмжлэлээр А.Б******* нь Б.Э*******ад “…Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн бүх эрхийг хэрэгжүүлэх бүрэн эрхийг олгосон” байх тул тэрээр нэхэмжлэгчийг төлөөлж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй этгээд байна. /хх-67/
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан “аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” үндэслэлээр ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Гэвч орон тоо цөөрсөн, ажлын байр хасагдсан зүйлгүй байхад шинэ орон тоо үндэслэлгүйгээр үүсгэх, миний ажлын байрны нэршлийг өөрчлөх зэргээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.
Иймд Хөдөлмөрийн тухай хууль болон Дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасны дагуу сүүлийн 3 сар болох 2023 оны 10, 11, 12 дугаар сарын нийт цалин 5 693 245 төгрөгийг ажлын 45 хоногт хуваахад 1 өдрийн цалин 126 516 төгрөг. Үүнийг ажилгүй байсан 2023 оны 12 сарын 01-ны өдрөөс 2024 оны 03 сарын 25-ны өдөр хүртэл ажлын 80 хоногоор үржүүлэн нийт 10 121 324 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
3. Хариуцагч нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үгүйсгэсэн. Үүнд: Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч гэдэг нэршил нь өөрчлөгдөөд ажлын байр, ажил үүргийн хувьд өөрчлөгдөхгүй байсныг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үеийн удирдлагуудын зөвлөлөөр шийдвэрлэсэн байсан. Ерөнхий нягтлан бодогч, санхүү эдийн засгийн албаны дарга 2 нэг л ажил байгаа. А.Б*******тай 2024 оны 0******* сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд нь эгүүлэн авсан. А.Б*******гийн цалингийн тооцоололтой маргах зүйлгүй. Гэхдээ ажил үүргээ гүйцэтгээгүй хугацааны цалинг олгох үндэслэлгүй гэжээ.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т маргалдагч тал хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр маргаан таслах комисс болон гурван талт хороонд шүүхээс өмнө хандах эрхтэй талаар заасан.
Ө******* аймгийн Б*******д хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, Д******* суманд Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо тус тус байгуулагдаагүй болох нь нэхэмжлэл болон албан бичгээр тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаарх гомдлыг хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагаар шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандах эрхтэй талаар заажээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч А.Б*******г Ө******* аймгийн Б*******ийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/287 дугаар тушаалаар тус төвийн удирдлага мэдээлэл хангамжийн санхүү эдийн засгийн албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсныг эс зөвшөөрч тэрээр ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 151/ШШ2023/00150[1] дугаартай шийдвэрээр Адъяагийн Б*******г Ө******* аймгийн Б*******ийн Удирдлага мэдээлэл хангамжийн тасагт санхүү эдийн засгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16 723 425.9 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
6. Ийнхүү шүүхийн шийдвэр гарснаас хойш ажил олгогч нь нэхэмжлэгч А.Б*******тай 2023 оны 0******* сарын 29-ний өдөр санхүү эдийн засгийн албаны даргын албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байгаад тус төвийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/325 дугаар тушаалаар А.Б*******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дахин дуусгавар болгосныг тэрээр эс зөвшөөрч шүүхэд хандсан байна. /хх-4, 109/
Ө******* аймгийн Б*******ийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/325 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.4, 110 дугаар зүйлийн 110.3 дахь заалтуудыг үндэслэл болгосон байна. /хх-4/
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”: 80.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн;” гэжээ.
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө******* аймгийн Б******* нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, ажил олгогч болон ажилтан А.Б******* нарын хооронд 2024 оны 0******* сарын 25-ны өдөр байгуулагдсан 2024/44 дугаартай хөдөлмөрийн хугацаагүй гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-143/
Зохигч дээрх үйл баримтын талаар маргаагүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд хариуцагч байгууллага нь А.Б*******г 2024 оны 03 сарын 25-ны өдөр тус төвийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн авч хөдөлмөрийн гэрээ байгуулсан тул “тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.
Эрүүл мэндийн сайдын 2024 оны 03 сарын 20-ны өдрийн Б/22 дугаартай тушаалаар Ө******* аймаг дахь Б*******ийн захирлын албан үүргийг Б.Оээр 2024 оны 03 сарын 22-ны өдрөөс хавсран гүйцэтгүүлсэн, хариуцагчийн төлөөлөгч Б.О нь шүүх хуралдаанд санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч гэдэг нэршил нь өөрчлөгдөөд ажлын байр, ажил үүргийн хувьд өөрчлөгдөхгүй байсан, эдгээр нь нэг л ажил үүрэг тул А.Б*******тай 2024 оны 0******* сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ерөнхий нягтлан бодогчийн ажилд нь эгүүлэн авсан гэжээ.
8. Иймд талуудын хооронд дахин хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн буюу хариуцагч энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч биелүүлсэн, зохигч энэ талаар маргаагүй, нэхэмжлэгч тал нь шүүх хуралдаанд тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн бусад шаардлагаа дэмжсэн тул шүүх нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан.
Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна”, 60 дугаар зүйлийн 60.4-т “Ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна”, 61 дүгээр зүйлийн 61.1.3, 61.2-т “ажлын байр нь хасагдсан шалтгаанаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосноос хойш гурван сарын дотор уг ажлын байр дахин бий болсноос хойш 30 хоногийн дотор ажилтан хүсэлт гаргаснаар ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны талаар тус тус зохицуулжээ.
10. Иймд ажилтан ажлаас халагдсан үеэс ажил олгогч ажилд нь эгүүлэн авах хүртэл цалин хөлс авах эрх нь зөрчигдсөн байх ба улмаар 2024 оны 03 сарын 25-ны өдөр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан, ажил олгогч нь А.Б*******г ажлын байранд эгүүлэн тогтоосон байх тул нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсний үр дагавар болох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөн 2023 оны 12 сарын 01-ны өдрөөс ажилд эгүүлэн тогтоогдсон 2024 оны 03 сарын 25-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 10 121 324 төгрөг нэхэмжилсэн, хариуцагчийн төлөөлөгч нь уг тооцоололтой маргаагүй боловч шүүх хууль, журамд заасны дагуу тооцох нь зүйтэй гэж үзэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасанчлан ажилтанд олгох олговрын хэмжээ өмнө нь авч байсан цалин хөлсний дунджаар тодорхойлогдох учир Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-т “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэж заасны дагуу мөн журмын 1.7-д заасныг үндэслэн А.Б*******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор дундаж цалин хөлсийг дараах байдлаар тооцов. /хх-7, 37-60/ Үүнд:
Нэхэмжлэгч А.Б******* 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн ба түүний бүтэн авч байсан сүүлийн 3 сарын цалин хөлс нь 2023 оны 11 дүгээр сард 2 351 160, 10 дугаар сард 1 332 995.46, 09 дүгээр сард 986 823.40, нийт 4 670 978.86 төгрөг, 2023 оны 09, 10, 11 дүгээр сар нь ажлын нийт 65 хоногтой байна.
Нэг ажлын өдрийн дундаж цалин хөлс = 4 670 978.86 төгрөг ÷ 65 өдөр = 71 861 төгрөг
11. Ийнхүү нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 0******* сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд олгох олговор 5 748 880 төгрөг байна.
Нэг ажлын өдрийн дундаж цалин 71 861 төгрөг × ажлын 80 өдөр = 5 748 880 төгрөг
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги, олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй” гэж ажил олгогчийн хүлээх хариуцлагыг заасан байх тул өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажилтанд нөхөн олгох нь зүйтэй гэж үзлээ.
12. Харин нэхэмжлэгч тал нь “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-т заасан тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин гэдгийг 2023 оны 10, 11, 12 дугаар сарын цалин хөлсөөр тооцож нэхэмжилсэн.
Нэхэмжлэгч А.Б******* нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн учир түүнийг тухайн сард ажилласан гэж үзэх үндэслэлгүй юм.
Учир нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод 12 дугаар сард 2 009 090.20 төгрөг гэж бичигдсэн байх боловч 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/325 дугаар тушаалын 2-т “А.Б*******тай санхүүгийн болон эд аж ахуйн тооцоо хийх, ээлжийн амралтын олговрыг ажилласан хугацаанд нь бодож олгох, 4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж бодож нэг удаа олгохыг ерөнхий нягтлан бодогчид зөвшөөрсөн” байх тул нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 4 372 444 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
13. Иймд хариуцагч Ө******* аймгийн Б*******өөс нэхэмжлэгчийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 0******* сарын 25-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5 748 880 төгрөгийг гаргуулан А.Б*******д олгож, үлдэх 4 372 444 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд 2024 оны 03 сарын 11-ний өдөр тус шүүхэд гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтээсээ бүхэлд нь татгалзсан болохыг дурдав. /хх-69-70/
15. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө******* аймгийн Б*******өөс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5 748 880 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Б*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 372 444 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд “тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч А.Б*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө******* аймгийн Б*******өөс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Б*******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Ө******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН
[1] А.Б******* ба Ө******* аймгийн Б*******, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, 2023.02.03, 151/ШШ2023/00150, хуудас 14, мөр 1, 2.