Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2023/0767

 

 

2023         10           18                                      128/ШШ2023/0767

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “З х” ХХК, /РД:*******/;

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Н.Г, Б.Т;

Хариуцагч:У-н газар;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Ш.О;

Гуравдагч этгээд: “З п” ХХК, /РД:*******/;

Гуравдагч этгээдийн төлөөлөгч:Ж.Г;

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч:Б.Г нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ж.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Б нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: “З п” ХХК гэх оноосон нэр олгосон хуулийн этгээдийн улсын бүртгэгчийн шийдвэрийг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.

1.2.Нэхэмжлэгч компани нь “З п” ХХК-ийн оноосон нэрийн “З**” гэх нэр нь “З х” гэх нэртэй бичвэр болон авианы дуудлагын хувьд маш адилхан дуудагдах ба ганцхан эгшиг гээж бичигдсэн байх тул ялгагдах боломжгүй байна” гэж, мөн “З п” ХХК-н үйл ажиллагааны чиглэл нь “З х” ХХК-н ижил төсөөтэй буюу нэг аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байх тул “З х” ХХК-д ажиллах хүсэлтэй иргэн, бусад харилцагч компаниуд төөрөгдөлд орж, энэ тухай “З х” ХХК-д мэдэгдсээр байсан” гэх агуулгаар “З п” ХХК-ийн оноосон нэр олгосон шийдвэрийг хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт **** оны ** дугаар сарын **-ны өдөр **/*** тоот албан бичгээр гомдол гаргасан байна.

1.3.Улсын бүртгэлийн ерөнхий газраас нэхэмжлэгч компанийн гомдолд **** оны * дугаар сарын **-ны өдрийн */**** дугаар албан бичгээр хариу өгөхдөө “... “З п” гэх нэр танай компанийн нэрээс “п*******” гэсэн үгээр ялгаатай байх бөгөөд уг нэрийг баталгаажуулахад Нөхөрлөлийн тухай хууль болон Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журмын 3.10.1, 3.10.4 дэх заалтууд хамааралгүй тул “З п” гэх нэрийг хүчингүй болгох боломжгүй байна” гэжээ.

1.4.Нэхэмжлэгч компани Улсын бүртгэлийн ерөнхий газрын дээрх шийдвэрийг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн болно.

Хоёр.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нарын тайлбар.

2.1.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: "З х" ХХК /регистрийн дугаар: 5******, улсын бүртгэлийн дугаар: 90******/ нь 2008 онд үүсгэн байгуулагдаж, 2009 онд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан бөгөөд 2018 оноос Уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, автомашинаар ачаа тээвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Бид 2018 оноос хойш Д аймгийн "А ц о" сумын уурхайд "С г" компанийн туслан гүйцэтгэгчээр, Ө аймгийн Г сумын "О т" уурхайд хөрс хуулалт болон нүүрс олборлолтын туслан гүйцэтгэгч компаниар, мөн тус аймгийн Цогтцэций сумын уурхайн талбайд нүүрс ачилтын ажил гүйцэтгэж байна. Манай компани нь анх үүсгэн байгуулагдахдаа "З** С*****" ХХК гэсэн нэртэй байсан бөгөөд 2016 онд оноосон нэрээ "З х" ХХК болгон өөрчилсөн. Гэтэл манай компанитай ижил нэртэй "З п" ХХК /регистрийн дугаар: ********/ нь 2021 оны 06 сарын 16 өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд үйл ажиллагааны чиглэлийн хэлбэр нь Уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, авто машинаар ачаа тээвэрлэх, хүнд машин механизмын түрээс, сэлбэгийн худалдаа, авто машины худалдаа, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх зэрэг байна. Тус компани нь одоогоор Ө аймгийн Ноён суманд уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байна. Улсын бүртгэгчийн тус хуулийн этгээдийн оноосон нэрийг бүртгэсэн үйлдэл нь дараах заалтуудыг тус тус зөрчсөн.

Үүнд нэгдүгээрт, Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журмын 3.10 дахь хэсэгт хуулийн этгээдийн нэр Иргэний хуулийн 27.3-т зааснаар өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй бөгөөд дараахь тохиолдолд бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэж баталгаажуулахгүй гээд 3.10.4 дахь хэсэгт "баталгаажуулах нэр нь бичвэр, хэлбэр, авианы дуудлагын хувьд хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэрийн үгийн үндэс, үеэр төсөөтэй бол бүртгэхгүй хэмээн заасан. "З п" гэх оноосон нэрний З** гэх нэр нь "З х" гэх нэртэй бичвэр, болон авианы дуудлагын хувьд маш адилхан дуудагдах ба ганцхан эгшиг гээж бичигдсэн байх тул ялгагдах боломжгүй байна.

Хоёрдугаарт, Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журмын 3.10.1 дахь хэсэгт "хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн хуулийн этгээдийн нэрийн өмнө болон хойно зохион байгуулалтын хэлбэрийг тусгасан бол" оноосон нэр бүртгэхгүй гэж заасан. "З п" гэх оноосон нэрний "П*******" гэдэг нь монгол хэлнээ нөхөрлөл гэсэн утгыг агуулах ба Нөхөрлөлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар энэ нь зохион байгуулалтын хэлбэрт хамаарч, хуулийн 29 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн оноосон нэрийн ард "ХХН" гэсэн ялгах тэмдэг хэрэглэдэг. /Жишээлбэл Э БП******* ХХН гэх мэт/ Түүнчлэн "З п" ХХК гэх оноосон нэрээс гадна тус компанийн үйл ажиллагааны чиглэл нь манай компанитай ижил төсөөтэй буюу нэг аймагт, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байх тул манай компанид ажиллах хүсэлтэй иргэн, бусад харилцагч компаниуд төөрөгдөлд орж, энэ тухай бидэнд мэдэгдсээр байна.

Тиймээс бид Улсын бүртгэлийн ерөнхий газарт "З п" гэх хуулийн этгээдийн оноосон нэр олгосон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү хэмээн ***** оны ** сарын **-ны өдөр **/*** тоот албан бичгээр гомдол гаргасан. Улсын бүртгэлийн ерөнхий газраас манай компанид 2023 оны 08 сарын 03-ны өдрийн 4/7137 тоот хариу албан бичгийг ирүүлсэн бөгөөд түүнийг манай компани 08 сарын 11-ний өдөр шуудангаар хүлээн авсан. Тус албан бичигт “З п" нэр нь танай компанийн нэрээс "п*******" гэсэн үгээр ялгаатай байх тул нэрийг хүчингүй болгох боломжгүй хэмээн дурдсан байдаг. Энэхүү хариу тайлбар нь Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журмын 3 дугаар зүйлийн 3.10.1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн хуулийн этгээдийн нэрийн өмнө болон хойно зохион байгуулалтын хэлбэрийг тусгасан бол" хуулийн этгээдийн нэр баталгаажуулахгүй гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. /Тухайн заалтын жишээнд хуулийн этгээдийн нэрийн санд "Т" гэсэн нэр бүртгэгдсэн байвал "Т г", "Т к", "Т х", "Т ко" гэсэн нэрийг бүртгэхгүй гэсэн байдаг/

Мөн журмын 3.11 дэх хэсэгт "Энэ журмын 3.10.1 дэх заалт өмнө нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдэд хамаарахгүй" гэж заасан. Энэ заалт нь журам хэрэгжиж эхлэхээс өмнөх цаг хугацаанд хамаарах ба хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд хамаарахгүй юм. Журам хүчин төгөлдөр болж, батлагдсан хугацаа нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бөгөөд уг журмаас хойш буюу 2021 оны 06 сарын 16 өдөр "З п" ХХК нь улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. Тиймээс улсын бүртгэгч нь "З п" гэх оноосон нэрийг тухайн цаг хугацаанд бүртгэх боломжгүй буюу бүртгэх эрх зүйн үндэслэл байгаагүй. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хэлтэс нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг, Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журмын 3 дугаар зүйлийн 3.10.1, 30.10.4 дэх хэсгийг тус тус зөрчиж "З п" гэх хуулийн этгээдийн оноосон нэрийг бүртгэсэн байх тул уг шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компаниас З п ХХК-ийн оноосон нэрийг бүртгэсэн улсын бүртгэгчийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Манай компани нь хоёр идэвхтэй 2 төсөлт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Ө аймгийн Цогтцэций сум, Гурвантэс суманд тус тус үйл ажиллагаа явуулж байна.  “З п” ХХК нь мөн Ө аймгийн Ноён суманд үйл ажиллагаа явуулж байгаа. Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 339 дүгээр тогтоолын хавсралтын Хуулийн этгээдэд нэр олгох журмын 3.10-т Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар хуулийн этгээдийн нэр нь бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байж болохгүй, дараах тохиолдолд ижил төсөөтэй гэж үзнэ гээд 13 үндэслэлийг заасан байдаг. Гэтэл “З п” ХХК-ийн оноосон нэрийг улсын бүртгэгч 2 үндэслэлийг зөрчиж улсын бүртгэлд бүртгэсэн гэж үзэж байна. Нэгдүгээрт, 3.10.4-т баталгаажуулах хэлбэр нь авианы дуудлагын хувьд хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэсэн үгийн үндсээр бүтсэн бол бүртгэхгүй, З*******болон З** гэсэн нэр нь авианы хувьд ялгагдах боломжгүй, ялгагдах боломжгүй байна гэж үзэж байна. Хоёрдугаарт, хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн хуулийн этгээдийн нэрийн өмнө болон хойно зохион байгуулалтын хэлбэрийг илэрхийлсэн бол бүртгэхгүй гэж заасан. Жишээлбэл З х гэсэн  нэр нь өмнө бүртгэгдээгүй байсан бол З п гэдэг нэрийг авч болох боломжтой харин З******* нэрний өмнө болон хойно ямар нэг зохион байгуулалтын хэлбэр бичигдсэн бол бүртгэхгүй.

Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т хуулийн этгээдийн нэр нь бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байж болохгүй гэж заасан. Харилцагч компани “Б у” ХХК нь нэрийг адил гэж үзэж З п ХХК нь CAT-3 нэхэмжлэхээр зээлээр буюу оношилгоо үйлчилгээ хийж өгч байсан тохиолдол гарсан. З п ХХК нь хууль бус үйлдэл гаргах зэрэг нөхцөл байдал үүсвэл манай компанийн нэр хүнд дагаад унах эрсдэл үүсэх боломжтой. З п ХХК-ийн оноосон нэрийг бүртгэсэн улсын бүртгэгчийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

2.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“З п" оноосон нэрийг 2021 оны 06 дугаар сарын 14-ны өдөр баталгаажуулан авсан байна. 2021 оны 06 сарын 14-ны өдөр улсын бүртгэгч Ш.О 21******* дугаарт бүртгэж "З п" гэх нэрийг баталгаажуулсан байна. Тухайн нэрийг баталгаажуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 742 тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах, хадгалах журам"-ын Гуравдугаар зүйлд заасан "Хуулийн этгээдийн нэр баталгаажуулахад тавигдах шаардлага"-д бүрэн нийцүүлэн "З х" ХХК-ийн нэрээс ялгагдах байдлаар "З п" ХХК гэж олгосон байна. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй" гэсэн заалтыг ойлгомжтой болгохын тулд журам баталж байгаа гэж бодож байна. Үүнээс хойш хуулийн этгээдийн нэр олгох журам хэд хэдэн удаа өөрчлөгдсөн бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны А/41 дүгээр хавсралтаар "Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам" батлагдсан. Энэ журмыг мөн зөрчөөгүй. Нэхэмжлэлд дурдсан "Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам" нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд Нөхөрлөлийн тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолын "хавсралт"-аар батлагдсан Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журмын 3.10.1, 3.10.4 дэх заалтууд хамааралгүй байна.

Иргэний хуулийн тайлбар дээр мөн 27.3 дахь заалтыг тайлбарласан "Marlboro" "Manlboro" жишээ байгаа ба дээрх тайлбарт дурдсан ижил төсөөтэй шинжийг дээрх нэр агуулаагүй байна гэж харж байна.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт хуулийн этгээдийн өөр этгээдийн нэртэй давхацсан буюу бусдыг төөрөгдөлд оруулахаар байж болохгүй гэсэн зохицуулалтын тухайд "Marlboro" "Manlboro" гэж өгсөн тохиолдолд үүнийг дээрх хуулийн заалтад зааснаар бусдыг төөрөгдөлд оруулж байна гэж үзнэ. З** па гэж байхад манай байгууллага З п гэсэн нэр өгөөгүй. Нөхөрлөлийн тухай хууль болон Засгийн газрын 2023 оны 339 дүгээр тогтоолын Хуулийн этгээдэд нэр олгох журмын 3.10.1-т групп корпораци гэсэн болохоос нөхөрлөл гэсэн үг байхгүй. Нөхөрлөлийн тухай хуулийг зөрчсөн зүйл байхгүй. П******* гэдэг үгээр З х болон З** гэсэн оноосон нэр нь ялгагдаж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, улсын бүртгэгчийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байхгүй” гэв.

2.4.Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т "Хуулийн этгээд өөрийн нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь түүний зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байна" гэж, 27.3-т "Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй" гэжээ.

"З п" ХХК-ийн хувьд холбогдох хууль тогтоомжийн дагуу 2021 оны 06 сарын 14-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас нэрийн баталгаажуулалт хийлгэж нэрээ авсан бөгөөд 2021 оны 06 сарын 16-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдэж үйл ажиллагаагаа явуулж байна. Хуулийн этгээдийн нэрийн сан хөтлөх нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагын үндсэн чиг үүрэг бөгөөд "З п" ХХК-ийн нэрийг авахдаа өмнө нь улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг тодруулж, лавлаж байж "З п" гэх холбоо гурван үгтэй нэрийг авсан байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ, "Нэхэмжлэгч компани анхлан үүсгэн байгуулагдахдаа "З** С*****" гэсэн нэртэй байгаад 2018 онд хуулийн этгээдийн оноосон нэрээ "З х" болгон өөрчилсөн тухай дурджээ. Дээрхээс дүгнэж үзвэл "З** С*****" гэх нэр нь "З х" оноосон нэртэй давхцалгүй, бусдыг төөрөгдүүлэх утга гэх илэрхийлэгдээгүй байсан нь тодорхой ойлгогдох бөгөөд энэ ч утгаараа нэхэмжлэгч өөрийн оноосон нэрийг "З х" болгон өөрчилсөн болов уу. "З п", "З х" гэх оноосон нэрийг ижил төсөөтэй байдлыг задалж үзвэл "Засагт" хэмээх үг л давхардаж буй тус тусдаа оноосон нэр гэдэг нь тодорхой байна. Мөн "З**" гэх нэрийн араас "п*******" хэмээх үгтэй нийлж оноосон нэр үүсгэсэн нь нь бусад "З**, Засагт хан, З х" гэх нэрүүдээс ялгарах онцлог гэдгийг онцлон тэмдэглэе. Үйл ажиллагааны чиглэлийн тухайд, хуулийн этгээдийг өмчийн аливаа хэлбэрээр үл ялгаварлаж, үйл ажиллагааны чиглэлээ чөлөөтэй сонгож явуулах эрхтэй бөгөөд тусгай” гэжээ.

2.5.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“З п” ХХК-ийн нэрийн З*******гэдэг нь бичлэг, авиа зүйн хувьд ижил төсөөтэй байна гэдэг агуулгаар тайлбарлаж байх шиг байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбараараа “З**” болон “З” гэдэг нь авиа зүйн хувьд ялгаж тодорхой тайлбарлаж байгаагаас харвал ялгагдахгүй байна гэж үзэхээргүй байна. Бичвэрийн хувьд З** нь салгалгүй үргэлжлүүлж бичээд З х гэдгийг үеэр нь салгаж бичсэн байгаа. “З п” нь “З**” гэсэн үгийг тодотгож өгсөн. “П*******” гэдэг үг нь зохион байгуулалтын хэлбэр бол биш. Монгол хэл рүү хөрвүүлэхэд нөхөрлөл гэж байгаа, нөхөрлөл гэдэг үг нь компанийн үйл ажиллагааны хэлбэрийг илэрхийлж байгаа. Өөрсдийн эрх зүйн хэлбэрийг хязгаарлагдмал хариуцлагатай компани буюу Компанийн тухай хуульд зааснаар  хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа. “З**” гэдэг үгийн араас “п*******” гэдэг үгийг оруулсан нь бизнесийн эрх зүйн харилцаанд оролцохынхоо хүрээнд ижил тэгш зарчмаар найдвартай түнш байна чадна гэдэг агуулгыг илэрхийлж байгаа. Зохион байгуулалтын хэлбэр биш бөгөөд нэхэмжлэгч тал хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл гэдэг нэртэй байх юм биш үү гэдэг агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан байсан.

 Манай компанийн хувьд З х гэж бичээд араас нь п******* гэдэг зохион байгуулалтын хэлбэрийг тодотгож хэрэглээгүй, нөхөрлөл гэдэг нь зохион байгуулалтын хэлбэр биш. Зохион байгуулалтын хэлбэрийн хувьд п******* гэдэг нэрийг оруулж ирүүлээгүй гэсэн үг. Ийм учраас төөрөгдөж, ялгарахгүй байна гэдэг зүйл байхгүй. Иргэний хууль болон Улсын бүртгэлийн хуульд заасан зохицуулалт журам ижил. Бизнесийн харилцааны явцад ялгагдахгүй байх төөрөгдөлд оруулахаар байна гэдэг агуулгаар тайлбарлаж байна. “З п” ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан. “З х” ХХК-ийн зүгээс “Б у” ХХК нь “З п” ХХК-ийг “З х” ХХК-тай андуурч үйлчилгээний үзүүлсэн төлбөрийн нэхэмжлэхийг ирүүлсэн гэдэг жишээгээр тайлбарлаж байна. “Б у” ХХК нь үйл ажиллагааны чиглэлийн хувьд машин механизмын засвар, худалдаа эрхэлдэг компани. Энэ компаниас үйлчилгээ авсан бөгөөд энэ үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэгч компани руу төлбөрийн нэхэмжлэхийг явуулснаар төөрөгдөл үүсэж байна гэж үзэж нэхэмжлэл гаржээ.
            Энэ нь үйлчилгээ авч байгаа байгууллагын хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, “З п” ХХК-ийн захирлын нэр зэргээр ялгаж болох бөгөөд харилцаж байгаа байгууллагуудын алдаатай асуудал. Компанийн дүрэмд заасан журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мөн бизнесийн байгууллагуудад нэг байршил дээр үйл ажиллагаа явуулж байгаагаар бусдын эрх ашгийг хөндөж байна гэж тайлбарлаж болохгүй. Байршил зүйн хувьд Ө аймагт үйл ажиллагаа явуулахыг хориглоогүй. Өмчийн бүх хэлбэрийг харгалзаад хүн бүр эрх тэгш байна гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан. Хуульд тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах бизнесийн хязгаарлалт байна. Манай компанийн үйл ажиллагааны чиглэлийн хувьд хуулиар тусгайлан зохицуулсан хязгаарлалт байхгүй учраас Ө аймагт үйл ажиллагаа явуулах эрхтэй.  Иймд улсын бүртгэгчийн оноосон нэрийг бүртгэсэн шийдвэр хуульд нийцэж байна гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэргийн маргаанд улсын бүртгэлийн эрх зүйн харилцаан дахь  “хуулийн этгээдийн оноосон нэрийг бүртгэсэн бүртгэл”-ийн хуульд нийцсэн эсэх үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

2.1.Нэхэмжлэгч “З х” ХХК нь 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “З** С*****”   оноосон нэрээр үүсгэн байгуулагдаж, 2016 оны  04 дүгээр сарын 15-ны өдөр “З х” болгож оноосон нэрээ өөрчлөх шийдвэрээ гаргажээ. /Хх-2-н 61 дэх тал/

2.2.Ийнхүү “З** С*****”   ХХК нь нэрээ “З х” болгож өөрчилснөө бүртгүүлэх Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандан өргөдлөө гаргаж /ХХ-2-н 54 дэх тал/, уг нэрээ хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хувийн хэргийн нэрийн баталгаажуулалтын хуудас зэрэг  материалаар тогтоогдлоо. /ХХ-1-н 75 дахь тал,  ХХ-2-н 55-65 дахь талууд/

2.3.Нэхэмжлэгч “З х” ХХК нь автомашинаар ачаа тээвэрлэх, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, барилга угсралтын  чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгэгджээ. Энэхүү үйл ажиллагаагаа Ө аймагт явуулдаг байна. /ХХ-1-н 75 дахь тал/

2.4.Гуравдагч этгээд “З п” ХХК 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “Засагт хан авто п*******” оноосон нэртэй  үүсгэн байгуулагдаж, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “З п” оноосон нэртэй болгож өөрчлөн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хувийн хэргийн материалаар тогтоогдож байна. /ХХ-1-н 49-71 дэх тал/

2.5.Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн **/***дугаартай албан бичгээр ирүүлсэн Монгол хэл судлалын шинжлэх ухааны дүгнэлтээр “... “З п” болон “З х”  гэдэг нь нэг оноосон нэр биш зөвхөн “Засагт”  хэмжээх үг л давхардаж буй тусдаа оноосон нэр гэдэг нь тодорхой байна. Нөгөө талаар “З** нь п*******” хэмээх үгтэй нийлж оноосон нэрийн 3 бүрүүлэгчтэй нэр үүсгэсэн нь ялгарах онцлог болно. Утгын болоод хэлбэрийн ийм ялгаатай тул андуурах, төөрөгдөл үүсэх нь бага” гэснээр хэл зүйн талаасаа давхардсан, төөрөгдөлд оруулах ижил нэр биш гэдэг нь тогтоогдов. /ХХ-1-н 70 дахь тал/

2.6.Шүүх тус байгууллагыг шинжээчээр томилоогүй, зөвхөн албан бичгээр дүгнэлт гаргаж өгөх хүсэлтийг хүргүүлсэн учраас энэ нь шинжээчийн дүгнэлт биш боловч хэл зүйн шинжлэх ухаан талаас гаргасан мэргэжлийн байгууллагын дүгнэлт учраас шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж байна.

2.7.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасны дагуу шүүх компьютерын Google программ ашиглан “З х”  нэрээр хайлт хийхэд, уг нэр нь “З п” гэдэг нэртэй холилдсон илэрц гарахгүй байгаа, “З п” нэрээр хайлт хийхэд  “З х”  гэх нэр холилдож, эсхүл ойролцоо нэрээр илэрц гарахгүй байгаа нь шүүхийн туршилтаар тогтоогдсон нь  хүн, аливаа этгээдээс төөрөгдөж болох ижил нэр биш байна. /ХХ-1-н 35-38 дахь тал/

2.8.Нөгөө талаас ”З**” гэх нэрийг дан үгээр нь хуулийн этгээдийн оноосон нэрийг баталгаажуулсан  хуулийн этгээдийн улсын бүртгэл байхгүй, харин “З**” нэрийн ард  хоёр болон гурван үг нийлж хуулийн этгээдийн оноосон нэрийг бүрдүүлсэн бүртгэлт  олон тоогоор байгаа болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О-гийн тайлбараар тодорхойлогдохын хамт, шүүх цахим хайлт хийхэд гарч “З х ө” ХХК, “З х э” ХХК, “З х т” ХХК, “З** констракшн” ХХК зэрэг 60 орчим нэртэй хуулийн этгээд байгаа болох нь тогтоогдсон зэрэг үйл баримтууд байна. /Энэ нь нийтэд илэрхий үйл баримт  бөгөөд 60 гаруй гэдэг нь шүүхийн баримжаалсан тоо болно/

2.9.Нэхэмжлэгч “З х” ХХК нь “З п” ХХК-ийн нэрийн Засагт хан гэсэн нь нэр бичвэр, авианы дуудлагын хувьд адилхан, ганцхан эгшиг гээж бичигдсэн тул ялгагдах боломжгүй гэж, “п*******”  гэдэг нь монгол хэлнээ нөхөрлөл гэсэн утгыг агуулах  учраас хуулийн этгээдийн нэрийн өмнө болон хойно  зохион байгуулалтын хэлбэрийг тусгасан бол бүртгэхгүй гэснийг хянаж  хууль зүйн болон хэл зүйн талаас доорх дүгнэлт хийлээ.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1.2-т "хуулийн этгээдийн нэр" гэж Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасан, хуулийн этгээдийг бусад хуулийн этгээдээс ялгах зорилгоор хэрэглэх нэрийг” гэж, 13 дугаар зүйлийн  13.3-т “Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйл, энэ хуулийн 13.7-д заасан журмаар тогтоосноос гадна дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна” гээд кирилл үсгээр илэрхийлэгдсэн, бусад хуулиар хориглоогүй” байх гэж хуульчилсан.

3.2.Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” гэж, мөн зүйлийн 27.5-д “Хуулийн этгээд нэрээ хуульд заасан журмын дагуу бүртгүүлнэ” гэж тус тус заасан байна.

3.3.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д ”Хуулийн этгээдийн нэр  баталгаажуулах талаар иргэн, хуулийн этгээд хүсэлт гаргах, түүнд тавигдах шаардлага, хязгаарлалт, нэр баталгаажуулахтай холбогдсон журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална” гэжээ.

3.4.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/41 дугаар тушаалаар баталсан “Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам”-ын 3.10-д Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй оноосон нэрийн өмнө эсхүл хойно нь зохион байгуулалтын хэлбэр заасан үгсийн хамт баталгаажуулахгүй. Жишээлбэл: “Т” нэртэй хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй бол “Т ко”, “Т г”, “Т х”, “Т кон****” гэх мэт” гэжээ.

3.5.Нэхэмжлэгчээс Журмын энэ заалтыг хэрэглэж  “З п” гэдгийн “п*******” гэдэг нь орчуулбал  “нөхөрлөл” гэсэн үг тул уг нэрийг баталжуулсныг хүчингүй болгох ёстой гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна.

3.6.Учир нь “З п” хуулийн этгээдийн зохион байгуулалтын хэлбэр нь хязгаарлагдмал хувьцаат компани болох нь улсын бүртгэлээр тогтоогдсон.

3.7.Иймд гуравдагч этгээд “З п” ХХК-ийн нэр дээр баталгаажсан “п*******” гэдэг нь энэ хуулийн этгээдийн зохион байгуулалтын хэлбэр  биш гэдэг нь хууль зүйн талаасаа тогтоогдлоо.

3.8.Мөн түүнчлэн “З х”  ХХК болон “З п” ХХК-ийн оноосон нэр нь хэл зүйн талаасаа өөр, өөр утгыг агуулж байгаа, үг зүйн бүтцийн хувьд “З х” нь 2 үгнээс, “З п”  нь 3 нийлмэл даасан үгнээс бүтсэн тул адил төсөөтэй болоод бусдыг төөрөгдүүлэх шинжийг агуулаагүй нь мэргэжлийн байгууллагын хэл зүйн дүгнэлтээр тогтоогдсон тул Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн  13.3 дахь заалт, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалт болон  “Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам”-ын 3.10-д заасныг зөрчөөгүй байна.

3.9.“З** С*****”  ХХК-ийн  2016 оны  04 дүгээр сарын 15-ны өдрийн 16/01 дүгээр тогтоолын 1 дэх заалтад “З** С*****” -ий оноосон нэрийг  “З х” гэж  өөрчилсүгэй” гэж шийдвэрлэснээс нь дүгнэвэл нэхэмжлэгч  нь өөрийн өмнөх “З** С*****” гэдэг нэрийг “З х” гэдгээс өөр нэр, энэ нь хоорондоо ялгаатай гэдгийг мэддэг байна.

3.10.Ийнхүү  “З х” гэдэг нэрээс “З** С*****” гэдэг нэрийг өөр гэдгийг ойлгож өөрийн нэрийг ийнхүү  өөрчилсөн атлаа “З п” гэдэг нэрийг адил гэж тайлбарлаж байгаа хууль зүйн болон хэл зүйн логик нь тодорхой биш учраас маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, нэхэмжлэл  үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

3.11.З п” ХХК-ийн үйл ажиллагааны чиглэл нь “З х” ХХК-ийнхтай ижил төсөөтэй, мөн түүнчлэн “Б у” ХХК андуурч  үйлчилгээ үзүүлсний төлбөрийн нэхэмжлэх ирүүлсэн нь тус компанийн нэрийг солих эрх зүйн  үндэслэл болохгүй.

3.12.Нэхэмжлэгчээс оноосон нэрийг төсөөтэй олгосон нь  “З п” ХХК хууль бус үйлдэл гаргах нөхцөлд манай компанийн нэр хүнд дагаад унах эрсдэл үүсэх боломжтой гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна.

3.13.Учир нь ирээдүйд болзошгүй нөхцөлийг шүүх нотлогдсон үйл баримт гэж үзэхгүйн дээр “З п” ХХК-ийн үйл ажиллагаанаас шалтгаалж “З х” ХХК-н нэр хүнд унан гэдэг нь нотлогдоогүй болно.

3.14.Иймд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас “З п” ХХК-ийн оноосон нэрийг баталгаажуулсан нь хууль зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул “З х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

4.2.Хариуцагчаас “З**” гэх үг орсон нэртэй хуулийн этгээдийн нэрийн шүүлтийг хийсэн байх боловч, уг баримтыг шүүх хуралдааны шатанд бус хэргийг хэлэлцэж дуусаад завсарлахад өгсөн учраас шүүх хуралдаанаар хэлэлцээгүй нотлох баримтыг шүүх үнэлэх боломжгүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь заалтыг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн  13.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “З х” ХХК-ийн гаргасан ”З п” ХХК гэх оноосон нэр олгосон хуулийн этгээдийн улсын бүртгэгчийн шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагатай бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “З х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭЧИМЭГ