Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/173

 

   Э.Т, Н.Б, Ч.Э, Б.Б

    нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.М даргалж, шүүгч Т.Ө, Б.А нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Хурц, Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Н.Б,

шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Д.Дг, Ю.Б,

шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч П.Г,

нарийн бичгийн дарга Э.Б нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Э.Чингис, Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/1349 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б, шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч П.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.Т, Н.Б, Ч.Э, Б.Б нарт холбогдох эрүүгийн 1710 00715 0097 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.А илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б Б.Б,

2. Бовгийн Э.Т,

3. Б овгийн Н.Ба

4. Бн овгийн Ч.Э,

1. Шүүгдэгч Э.Т Н.Б нар бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 15-наас 17-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн амны задгай тоотод оршин суух иргэн Д.Ганбатын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 65.010.150 төгрөгийн хохирол учруулсан,

2. Шүүгдэгч Н.Б /ганцаараа/ нь 2017 оны 12 дугаар сарын 18-наас 24-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан лакшари хотхоны 8-01 тоотод оршин суух Австрали улсын иргэн Harvey Sarah Jane-н хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, эд хөрөнгийг нь хулгайлан авч 36.941.717 төгрөгийн хохирол учруулсан,

 3. Шүүгдэгч Н.Б /ганцаараа/ нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн задгайд оршин суух иргэн Д.Наранцацралтын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, эд хөрөнгийг хулгайлан авч 31.772.137 төгрөгийн хохирол учруулсан,

4. Шүүгдэгч Э.Т /ганцаараа/ нь 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Роял гарден хотхоны 16 дугаар байрны 02 тоотод байрлах “Мөнх төгөл од” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлан авч 3.770.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. Шүүгдэгч Э.Т /ганцаараа/ нь 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Амины орон сууцны 01-01 тоотод оршин суух иргэн Д.Дүгэрсүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлан 5.047.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. Шүүгдэгч Э.Т /ганцаараа/ нь 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Шинэ төгөл хотхоны Д-34 тоотод оршин суух иргэн О.Хүрэлбаатарын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлан авч 17.570.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. Шүүгдэгч Э.Т, Н.Б нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн Парк 9 хотхоны 4-4 тоотод оршин суух иргэн Ч.Амаржаргалын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлан авч 7.004.600 төгрөгийн хохирол учруулсан,

8. Шүүгдэгч Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Тарвагатайн амны 1 тоотод оршин суух иргэн З.Амангэлдийн байшинд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлан авч 31.450.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. Шүүгдэгч Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 6 дугаар сарын 10-наас 12-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 23 дугаар хороо, 16 дугаар гудамжны 432 тоотод оршин суух иргэн А.Сэлэнгийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлан авч 2.563.640 төгрөгийн хохирол учруулсан,

10. Шүүгдэгч Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 5 дугаар сарын 30-наас 2019 оны 6 дугаар сарын 1-ний шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 11-468 тоотод оршин суух Б.Цэдэнбалжирын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлан 4.008.899 төгрөгийн хохирол учруулсан,

11. Шүүгдэгч Н.Б /ганцаараа/ нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн задгайд оршин суух иргэн Д.Наранцацралтын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлан 88.747.300 төгрөгийн хохирол учруулсан,

12. Шүүгдэгч Э.Т /ганцаараа/ нь 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Титэм хорооллын 103 тоотод оршин суух иргэн З.Нарангалягийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлан авч бусдад 415.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. Шүүгдэгч Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт тоотод оршин суух Ж.Нямдаваагийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч бусдад 840.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. Шүүгдэгч Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 7 дугаар сарын 20-ны шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 1-13 тоот “Стандарт форум” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай оффисын байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч иргэн Б.Эрдэнэсоёл, Д.Жавхлантөгс, Б.Хоролгарав нарт 790.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. Шүүгдэгч Э.Т, Н.Б, Ч.Э нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил зайсан хотхоны 78 дугаар байрны 1 тоотод оршин суух иргэн А.Мөнхбатын хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч бусдад 78.056.567 төгрөгийн хохирол учруулсан,

16. Шүүгдэгч Э.Т, Н.Б нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 32 дугаар байрны 6 тоотод оршин суух иргэн Т.Галсандагвын хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 8.960.000 төгрөгийн хохирол учруулсан,

17. Шүүгдэгч Э.Т нь Д.Цэрэн-Очиртой бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадат зуслангийн 7-4А тоотод оршин суух иргэн Г.Оргилын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн эд зүйл хулгайлахыг завдсан,

18. Шүүгдэгч Н.Б /ганцаараа/ нь 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн задгай тоотод оршин суух иргэн Л.Ариунзаяагийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч иргэн Ч.Лхагвад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

19. Шүүгдэгч Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 32-557а тоотод оршин суух иргэн Т.Дуламрагчаагийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч бусдад 770.000 төгрөгийн хохирол учруулсан,

20. Шүүгдэгч Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 10-51 тоотод оршин суух иргэн П.Төмөрчөдөрийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн ская ворд нэртэй зурагт 1 ширхэг, мөнгөн аяга 3 ширхэг, монетон ээмэг 1 ширхэг, мөнгөн гинж 3 ширхгийг хулгайлж 1.010.000 төгрөгийн хохирол учруулсан,

21. Шүүгдэгч Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян Уулыг 8-18 тоотод оршин суух иргэн Я.Нямжавын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 880.000 төгрөгийн хохирол учруулсан,

22. Шүүгдэгч Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 8 дугаар гудамжны 89 тоотод оршин суух иргэн Б.Урантогтохын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч бусдад 140.000 төгрөгийн хохирол учруулсан,

23. Шүүгдэгч Н.Б нь Б.Бтой бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Блю скай хотхон 48В тоотод оршин суух иргэн Г.Ганзулын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч бусдад 18.850.000 төгрөгийн хохирол учруулсан,

24. Шүүгдэгч Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Багабаян амралтын газарт амарч байсан иргэн Т.Шийрмаагийн амралтын 208 тоот өрөөнд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч бусдад 611.950 төгрөгийн хохирол учруулсан,

25. Шүүгдэгч Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Багабаян амралтын газарт амарч байсан иргэн Ц.Уранчимэг, Д.Дашдолгор нарын амралтын 207 тоот өрөөнд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч бусдад 618.400 төгрөгийн хохирол учруулсан,

26. Шүүгдэгч Э.Т, Н.Б нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын задгай тоотод оршин суух иргэн О.Баярын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлан авч бусдад 9.280.000 төгрөгийн хохирол учруулсан,

27. Шүүгдэгч Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 20-ний хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын богинын зуслан иргэн Д.Хатанзоригтын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 419.940 төгрөгийн хохирол учруулсан,

28. Шүүгдэгч Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, АОС-ны 1-4 тоотод оршин суух иргэн М.Эрдэнэчимэгийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлан авч бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

29. Шүүгдэгч Э.Т /ганцаараа/ нь 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 24-07 тоотод оршин суух иргэн Б.Булгамаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлан авч бусдад 1.626.800 төгрөгийн хохирол учруулсан,

30. Шүүгдэгч Н.Б /ганцаараа/ нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон, Амины орон сууцны 2 тоотод оршин суух иргэн Т.Ганхуягийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 8.573.380 төгрөгийн хохирол учруулсан,

31. Шүүгдэгч Э.Т /ганцаараа/ нь 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Фрэш эйр” хотхоны 97В тоотод оршин суух иргэн Ц.Оюунцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлан авч 4.932.400 төгрөгийн хохирол учруулсан,

32. Шүүгдэгч Э.Т /ганцаараа/ нь 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Грийн вилла хотхон, 207 дугаар хотхон 102 тоотод оршин суух иргэн Б.Хүдэрчулууны хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлан авч 9.720.000 төгрөгийн хохирол учруулсан,

33. Шүүгдэгч Э.Т /ганцаараа/ нь 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тэнгэр вилла хотхон, 111-2 тоотод оршин суух иргэн Д.Бат-Эрдэнийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 22.789.300 төгрөгийн хохирол учруулсан,

34. Шүүгдэгч Э.Т /ганцаараа/ нь 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхоны 4 тоотод оршин суух иргэн Н.Баярсайхан хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлан авч бусдад 1.484.800 төгрөгийн хохирол учруулсан,

35. Шүүгдэгч Э.Т, Н.Б нар нь бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний орой Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хатантуул хотхоны АЗ тоотод оршин суух иргэн Д.Мөнхбаярын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлан авч бусдад 48.669.542 төгрөгийн хохирол учруулсан,

36. Шүүгдэгч Н.Б /ганцаараа/ нь 2018 оны 1 дүгээр сарын сүүлээр Хан- Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус хотхоны 48 дугаар байрны 3 тоотод оршин суух иргэн Э.Сувд-Эрдэнийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 16.340.000 төгрөгийн хохирол учруулсан,

37. Шүүгдэгч Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 7 дугаар сарын 19-нд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 1-12 тоотод оршин суух иргэн Б.Пүрэвжаргалын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлан авч бусдад 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

38. Шүүгдэгч Э.Т /ганцаараа/ нь 2018 оны 1 дүгээр сарын 25-аас 27-ны өдрийн хооронд Багануур дүүргийн 3 дугаар хороо Нарлаг хотхоны 4-1 тоотод оршин суух иргэн П.Алтанхуягийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлан авч 3.633.000 төгрөгийн хохирол учруулсан,

39. Шүүгдэгч Э.Т /ганцаараа/ нь 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Мандал хотхоны 6 тоотод оршин суух иргэн Ж.Баттулгын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлан авч бусдад 1.441.900 төгрөгийн хохирол учруулсан,

40. Шүүгдэгч Ч.Э /ганцаараа/ нь 2020 оны 4 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн амны 22-5 тоотод оршин суух иргэн Б.Содбаярын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлан авч бусдад 19.315.494 төгрөгийн хохирол учруулсан,

41. Шүүгдэгч Э.Т нь /ганцаараа/ нь 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрханы 9 дүгээр гудамжны 15 тоотод оршин суух иргэн Ц.Энхтуяагийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлан авч 2.825.000 төгрөгийн хохирол учруулсан,

42. Шүүгдэгч Э.Т нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Мөнгөншагайгаас 11.000.000 төгрөг зээлж, хүүнд нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 37 дугаар байрны 85 тоот байранд суулгана гэж тохиролцож залилан А.Мөнгөншагайд 11.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

43. Шүүгдэгч Э.Т нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн З.Энхманлайгаас 15.000.000 төгрөг зээлж, хүүнд нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол 92 дугаар байрны 56 тоот байранд суулгана гэж тохиролцож залилан З.Энхманлайд 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Н.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Ч.Э, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбатын Түвшинг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт Наранцэцэгийн Баатарцогтыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд, шүүгдэгч Борлууд овогт Бат-Очирын Болор, Боржигон овогт Чулуунбатын Энхтуул нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар есөн жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар долоон жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Б, Ч.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус бүрийг гурван жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг арван жилийн /10/ хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тд оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Бод оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр хаалттай хорих байгууллагад эдлүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ч.Э нарт тус бүрд нь оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тгийн цагдан хоригдсон 903 /есөн зуун гурав/ хоногийг, шүүгдэгч Н.Бын цагдан хоригдсон 599 /таван зуун ерин ес/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тус тус тооцож, шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 462 /дөрвөн зуун жаран хоёр/ хоногийг 1 жил 3 сар 7 хоногоор тооцож, шүүгдэгч Ч.Эын цагдан хоригдсон 95 /ерин тав/ хоногийг 3 сар 5 хоногоор тооцож зорчих эрхийг хязгаарлах ялаас тус тус хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ч.Э нарт эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Улаанбаатар хотын хүрээнээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаагаар хүлээлгэж, Эрүугийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тгээс 141.333.243 /нэг зуун дөчин нэгэн сая гурван зуун гучин гурван мянга хоёр зуун дөчин гурав/ төгрөг гаргуулж хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болдхуяг /ою88122111/-д 3.770.000 төгрөг, хохирогч О.Хүрэлбаатар /цж62030779/-д 11.070.000 төгрөг, хохирогч Ч.Амаржаргал /хг61022608/-д 3.502.300 төгрөг, хохирогч З.Амангэлд /ою46070319/-д 20.140.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Батхүү /Бум бум ломбард/-д 700.000 төгрөг, хохирогч А.Сэлэнгэ /ги81050807/-д 320.000 төгрөг, хохирогч Б.Цэдэнбалжир /ою58030470/-т 659.899 төгрөг, хохирогч З.Нарангаля /нд59110461/-д 295.000 төгрөг, хохирогч Ж.Нямдаваа /чд86042711/-д 490.000 төгрөг, хохирогч Б.Эрдэнэсоёл /рэ90020781/-д 350.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Амгаланбаатар /пю90031018/-т 600.000 төгрөг, хохирогч А.Мөнхбат /чз64081312/-д 6.547.513 төгрөг, хохирогч Т.Галсандагва /аа79012935/-д 4.480.000 төгрөг, хохирогч Г.Оргил /хи78022673/-д 37.500 төгрөг, хохирогч Т.Дуламрагчаа /ве96072203/-д 770.000 төгрөг, хохирогч П.Төмөрчөдөр /уп91032851/-д 1.010.000 төгрөг, хохирогч Я.Нямжав /йс89072314/-т 880.000 төгрөг, хохирогч Б.Урантогтох /по82051427/-д 140.000 төгрөг, хохирогч Т.Шийрмаа /чк47032000/-д 611.950 төгрөг, хохирогч Ц.Уранчимэг /цв61061607/-т 440.000 төгрөг, хохирогч Д.Дашдолгор /чм60050104/-т 178.400 төгрөг, хохирогч О.Баяр /шб66060972/-т 4.640.000 төгрөг, хохирогч Д.Хатанзориг /шг68072130/-т 419.940 төгрөг, хохирогч М.Эрдэнэчимэг /ну77020625/-т 300.000 төгрөг, хохирогч Б.Булгамаа /фа77100500/-д 1.626.800 төгрөг, хохирогч Ц.Оюунцэцэг /чв72011904/-т 4.932.400 төгрөг, хохирогч Б.Хүдэрчулуун /чр84121479/-д 9.720.000 төгрөг, хохирогч Д.Бат-Эрдэнэ /цб54110311/-д 22.789.300 төгрөг, хохирогч H.Баярсайхан /шб67110618/-д 1.484.800 төгрөг, хохирогч Д.Мөнхбаяр /хл70071013/-т 4.764.771 төгрөг, хохирогч Б.Пүрэвжаргал /ар79112212/-д 550.000 төгрөг, хохирогч П.Алтанхуяг /сз74120814/-т 3.633.000 төгрөг, хохирогч Ж.Баттулга /ст65051211/-д 1.441.900 төгрөг, хохирогч Ц.Энхтуяа /лд87012229/-д 2.615.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Уранбайгаль /ух85090101/-д 122.770 төгрөг, хохирогч А.Мөнгөншагай /йм84113018/-д 11.000.000 төгрөг, хохирогч З.Энхманлай /лй94112416/-д 15.000.000 төгрөг тус тус, шүүгдэгч Н.Боос 215.359.290 /хоёр зуун арван таван сая гурван зуун тавин есөн мянга хоёр зуун ер/ төгрөг гаргуулж хохирогч Австрали улсын иргэн Harvey Sarah Jane /РЕ0393242/-д 36.941.717 төгрөг, хохирогч Д.Наранцацралт /ус74111603/-д 120.194.189 төгрөг, хохирогч А.Мөнхбат /чз64081312/-д 6.547.513 төгрөг, хохирогч Т.Галсандагва /аа79012935/-д 4.480.000 төгрөг, хохирогч Л.Ариунзаяа /ую67120206/-д 600.000 төгрөг,  хохирогч Г.Ганзул /чк82030615/-д 9.425.000 төгрөг, хохирогч О.Баяр /шб66060972/-т 4.640.000 төгрөг, хохирогч Т.Ганхуяг /хн61020679/-т 7.923.800 төгрөг, хохирогч Д.Мөнхбаяр /хл70071013/-т 4.764.771 төгрөг, хохирогч Э.Сувд-Эрдэнэ /нв88042404/-д 16.340.000 төгрөг тус тус, шүүгдэгч Б.Боос 9.425.000 /есөн сая дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Г.Ганзул /чк82030615/-д, шүүгдэгч Ч.Эаас 18.782.207 /арван найман сая долоон зуун наян хоёр мянга хоёр зуун долоо/ төгрөг гаргуулж хохирогч А.Мөнхбат /чз64081312/-д 6.547.513 төгрөг, хохирогч Б.Содбаяр /хв83060175/-т 12.234.694 төгрөг тус тус олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сиди /2 нь ажилласан, 2 нь ажиллаагүй/ 4 ширхэгийг хэрэгт хадгалахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Ч.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.Т, Н.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, тэдний эдлэх ялыг 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн тооцож, шүүгдэгч Б.Б, Н.Б, Э.Т нарт урьд хэрэглэсэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/1349 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Хохирогч Наранцацралт “...2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 17 цагийн үед Оргил рашаан сувилалд амрахаар гараад 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ирэхэд цонхоор хулгай орж эд зүйлс алдагдсан байсан...” /8 xx 167/ гэж мэдүүлдэг. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8 xx 125/, мөн шинжээчийн дүгнэлтээр 2 хүний гутлын мөр гарсан байдаг. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд 88-19 УНЕ улсын дугаартай “Корса” загварын авто машин 2 цаг 50 минут болсон байдаг /8 xx 151/.

Миний бие Н.Б нь энэ үйлдлийг хийгээгүй гэдгээ прокурор Пүрэвтогтоход удаа дараа хэлж байсан. Одоогоор миний хэргийг хянаж байсан прокурор нь солигдсон. Прокурор Гүнсэл болон Хурц нарт би энэ хэргийг хийгээгүй гэж удаа дараа хэлж байсан. 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 23 цагт миний бие БНХАУ-аас ирэхэд Нийслэлийн цагдаагийн газрын “Онц хүнд” гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахмад Даваадорж нь Улсын мөрдөн байцаах газарт авчирсан. Тэгээд Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс хошууч Я.Ганболд гэх хүн ирээд чи хулгайн гэмт хэрэгт холбогдсон энэ талаараа байцаалт өг гэж шахан дарамталсан. Миний танилууд болох Мөнхбаатар, Түвшин, Болор гэх 3 хүнийг хошууч Я.Ганболд нь эдгээр хүмүүс надтай хамт хулгай хийсэн гэж аман мэдүүлгээр тулгаж, бичиг үсэг мэдэхгүй мэдүүлэг өгөхгүй гэхэд. Уг нь энэ хэрэг гайгүй, хохирол байхгүй гэж хэлсэн. Мөн хам чинь хохирлыг чинь өгсөн юм байна чи гарын үсгээ зурахгүй юм бол чамайг хорино гэж сүрдүүлсэн.

Би өмгөөлөгчтэй гарын үсэг зурна гэтэл тэгвэл чамайг өмгөөлөгч автал чинь хорино гэж дарамталсан. Миний бие энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэхэд Я.Ганболд нь тэгвэл чи хүлээн зөвшөөрөхгүй байна гээд бичээд гарын үсгээ зурчих гэхэд нь би гарын үсгээ зурсан. Тэгээд намайг ШШГЕГ харьяа цагдан хорих 461 дүгээр хорих ангид 5 хоногийн цагдан хорьсон. 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хошууч Я.Ганболд дахин дуудаж миний танил болох Мөнхбаатар гадаадаас баригдаад дахиад чиний эсрэг мэдүүлэг өгсөн одоо чи энэ дээр гарын үсгээ зурчих гэсэн. 2019 оны 8 дугаар сарын 3-ны өдөр цагдан хоригдсоноос хойш 2-3 сарын дараа прокурор Пүрэвтогтох нь ирж миний биеийг шалгалтаар авч яваад Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэс дээр авч ирээд Нүхтийн хэрэг чинь хэрэгсэхгүй болж байгаа гээд намайг мэдүүлэг өг гэсэн. Прокурор Пүрэвтогтох нь тэгэхэд чамд холбогдох энэ хэрэг хэрэгсэхгүй болж байгаа чи санаа зоволтгүй энэ дээр гарын үсгээ зурчих гэж хэлээд надаар гарын үсэг зуруулсан.

Хохирогч Наранцацралт нь худлаа мэдүүлэг өгсөн юм шиг байна лээ. Энэ их мөнгөний талаар шалгуулах гэхээр хаанаас яаж авсан гэх нотлох баримт байдаггүй зөвхөн манай хэрэгцээний мөнгө гэж л тайлбарласан өөр баримт байдаггүй, тийм болохоор чиний хэрэг хэрэгсэхгүй болж байгаа гэж хэлсэн. Мөн хэрэгт хамт татаад байгаа нөхдүүдийн чинь мэдүүлэг нь хоорондоо зөрөөд байна лээ, тийм болохоор энэ хэрэг чинь хэрэгсэхгүй болж байгаа гэж хэлсэн. Гэтэл 4 сарын дараа уг хэрэг нь буцаад ирсэн 2020 оны 2 дугаар сард прокурорт би энэ хэргийг хийгээгүй гэж удаа дараа хэлж шалгуулах хүсэлтэй байна гэж олон удаа хэлэхэд прокурор Хурц шалгаж үзнэ гэж хэлсэн боловч уг гэмт хэргийг Н.Б би үйлдсэн мэт явсаар өнөөдрийг хүрлээ. Автомашин нь камерын бичлэгт 2 цаг 50 минутад орсон Гомбо овогтой Мөнхбаатарыг хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Гарын хээ болон камерын бичлэг зэрэг нотлох баримт байхгүй байсаар байтал Н.Баярцогт намайг буруутгаж байгаад гомдолтой байна. Мөн Г.Мөнхбаатарын өгсөн мэдүүлэг нь маш их зөрүүтэй гэмт үйлдлээ нуун дарагдуулах зорилгоор худал мэдүүлэг өгсөөр байтал өөгшүүлэн ял завших боломж олгож байгаад маш их гомдолтой байна. Хохирогч болох Наранцацралтын сейф нь 100-120 кг байхад Н.Б намайг ганцаараа өргөж 2 м 20 см өндөртэй хашаан дээгүүр давуулсан гэж буруутгаж байгаад гомдолтой байна.

Harvey Sarah Jane гэх хохирогчтой 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр болсон гэх хулгайн гэмт хэрэгт сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж явсаар Нийслэлийн хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн байцаагч Т.Чинбат нь энэ гэмт хэргийг чи үйлдсэн гэж Г.Мөнхбаатар гэдэг хүний мэдүүлгээр яллаж байгаад гомдолтой байна.

Гэрч Г.Мөнхбаатарын 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр өгсөн “...Б 21 цагийн үед залгаж Зайсангийн хуучин дамжин өнгөрүүлэх дээр ирээд аваадах гэж залгасан би удалгүй очиход Баатарцогт гялгар ууттай зүйл барьсан байсан тэгээд тэндээсээ Баатарцогтын гэрийн гадаа очоод машины салоны гэрлээ асааж байгаад дотор нь юу байгааг харсан. Маргааш нь Баатарцогт бид хоёр урт цагаан орж хулгай хийсэн алтан зоосоо 600.000 мянгаар зарсан, “Iphone 4” загварын гар утсыг кодтой болохоор нь хаясан...”, дахин өгсөн “...Баатарцогт над руу залгаад мөнгөний хэрэг байна “Iphone 4” загварын утсаа зармаар байна гэж залгасан би уг “Iphone 4” загварын гар утсыг хадам ахдаа 200.000 төгрөгөөр зараад мөнгөө Баатарцогтод өгсөн би нэг ч төгрөг аваагүй...”, дахин өгсөн “...Баатарцогт над руу залгаад хучин хорихын урд талд автобусны буудал дээр очиход Баатарцогт дунд зэргийн хэмжээтэй гялгар тортой эд зүйл барьчихсан байсан. Надад хорихын урд байдаг хотхоноос хулгайлсан уутан дотор нь юу байсныг хараагүй, тэгээд шууд Баатарцогтын гэрт нь хүргэж өгөхөд “Iphone 4” загварын гар утас, 1 ширхэг алтан зоос өгсөн би буцаагаад өгсөн...” гэх мэдүүлгүүдээр Н.Б намайг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаад маш их гомдолтой байна.

Мөн Г.Мөнхбаатар нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн орой 12 цагийн үед Баатарцогт Зайсангийн хорихын хажууд байна ирээд авчих гэж залгасан гэж мэдүүлсэн. Г.Мөнхбаатарын 80122278 гэх дугаар луу Баатарцогт би өөрийн 88471747 гэх дугаараас залгасан гэсэн боловч .Тухайн өдрийн орой залгасан дуудлага байдаггүй гэдгийг цагдаагийн газрынхан шүүж шалгасан байдаг. /2 xx 79/

Э.Сувд-Эрдэнэ гэх хохирогчтой эрүүгийн хэрэг надад огт хамааралгүй, би үйлдээгүй байхад уг хэргийг надад хүлээлгэхдээ “батлан даалтанд гаргана, хэргийг чинь гадуур шийдэж өгнө, зүйл ангийг чинь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар болгож шүүхээр оруулна.” /19 xx 19/ гэж худал хэлсэн. Хамгийн гол нь Мөнхбаатарыг энэ хэргээс салгах хэрэгтэй байна. Эхнэр хүүхэд нь байнга ирээд гуйгаад болохгүй юм, одоохондоо чи энэ хэргийг авчих, би чамайг шүүх дээр салгаад өгнө гэж прокурор Гүнсэл, Хурц, нар мэхэлсэн. Миний бие энэ хэргийг хийгээгүй прокурор Гүнсэл, Хурц нар нь Г.Мөнхбаатарыг хаацайлан хийгээгүй үйлдлийг минь тулган хүлээлгэсэнд гомдолтой байна.

Мөн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагийн үед хохирогч Т.Ганхуягийн гэр болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхоны АОС-2 тоотод хулгай орсон /16 хх 24/ гэх энэхүү хулгайн хэрэг нь 2021 оны 7 дугаар сард Нийслэлийн хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгч Ариунбаатар байцаагч дээр шалгагдаж байгаад хэрэгсэхгүй болсон байтал 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр ороход Т.Ганхуяг гэх хохирогчтой үйлдэл дахин гарч ирсэн.

Гэрч О.Гэрэлтуяагийн “...Соёлчимэг над руу залгаад Түвшин 1 ширхэг хөөрөг чамд өгөөрэй гэж хэлсэн. Чи “Вива сити”-ээс ирээд авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр өдрийн орой очоод Соёлчимэгээс цагаан өнгөтэй дунд гарын зэс халбагатай бор өнгийн даалинтай хөөргийг авсан. Тухайн үед Түвшин эрэн сурвалжлагдаж байсан учир төв мөрдөнгөөс Баярхүү дэд хурандаа манайд ирээд Түвшинг асуухаар нь би “манайд ийм цагаан өнгийн хөөрөг 1 ширхэг, жижиг цагаан хаш аяга 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, жижиг ээмэг зэргийг Түвшин авч ирсэн” гэж хэлсэн. Баярхүү дэд хурандаа аваад явсан...” /10 хх 10/ гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байдаг. Хохирогч Т.Ганхуягийн алдсан гэх 1 ширхэг цагаан хаш аяга, 1 ширхэг жижиг мөнгөн аягыг Нийслэлийн хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дэд хурандаа Баярхүүд О.Гэрэлтуяа хураалгасан байдаг. Хэрэг шилжих үед Баярхүү дэд хурандаа Т.Чинбат гэх байцаагчид 1 ширхэг цагаан хаш аяга, 1 ширхэг жижиг мөнгөн аяга хүлээлгэн өгсөн байдаг. Мөн хэргийг минь өөр байцаагчид шилжихэд Т.Чинбат Ариунбаатарт хүлээлгэн өгсөн байдаг. Гэвч хохирогч болох Т.Ганхуяг ямар ч эд зүйлс хүлээж аваагүй дахин нэхэмжилж байна. Мөн хулгайн гэмт хэргийг үйлдсэн гэх Түвшин нь камерын бичлэгт орсон. Мөн хулгайд алдсан эд зүйлс нь Түвшин гэх хүний эхнэр О.Гэрэлтуяагаас хураагдсан байтал Баатарцогт намайг яагаад энэхүү хулгайн гэмт хэргийг хийсэн гэж үзэж байгаад маш их гомдолтой байна.

Хохирогч Д.Мөнхбаярын “...2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн орой 20 цагийн үед би хөдөөнөөс ирэхэд гэрт хулгай орсон байсан. Манай хажуу айлын залуу хараад харуул дуудаж өөрөө хулгайчийг хөөхөд хулгайч гар утсаа хаяад зугтаасан...” гэх мэдүүлэг /18 хх 113-114, 117/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /18 хх 37-65, 90-102/ хавтаст хэрэгт авагдсан байдаг. Тухайн хэрэг гардаг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн орой Г.Мөнхбаатар бид хоёр цуг явж байсан ба хулгайн хэрэг хийхдээ ашигласан гар утасны орсон гарсан дуудлагыг шалгахад 80122278 гэх дугаар, мөн 88471747 гэх дугаар хоорондоо 596 секунд ярьсан байдаг. Ийм байтал Т.Мөнхбаатарыг хэрэгт хамааралгүй гэж үзэж байгаад гомдолтой байна.

Хохирогч Амаржаргалын “George Armani” брэндийн 629.600 төгрөгийн үнэтэй цаг Н.Б миний гэрт цагдаагийн байгууллага үзлэг хийхэд хураагдсан байдаг. Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн цагдаа хураан авсан гэх баримт хавтас хэрэгт авагдсан байдаг. Гэтэл хохирогч Амаржаргалын цаг нь хохирогчид очоогүй байдаг.

Иймд Нийслэлийн давж заалдах шатны эрхэм шударга үнэний төлөөлөл болсон эрхэм шүүх бүрэлдэхүүн та бүхэнд итгэл өвөрлөн энэхүү гомдлыг гаргасан болно.” гэв.

 

Шүүгдэгч Э.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Т миний бие гэм буруугийн талаар маргахгүй ээ. Би гурван үйлдэл дээр л маргаантай байгаа. Мөн өөрт холбогдох хэргүүдийг нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Налайх дүүрэг дэх Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч дэслэгч Чинбат, хяналтын прокурор Ганчимэг нарт шалгагдаж байгаа 2007 00255 дугаартай хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдэн мөрдөн байцаалт явагдаж байгаа. Уг хэргийг Э.Т, Г.Мөнхбаатар, Э.Мөнх-Оргил, Н.Б, Давааням нартай бүлэглэн Налайх дүүргээс 240 кг ноолуурыг хулгайлсан үйлдэл байгаа. Мөн уг үйлдэл нь Налайх дүүргийн төв замын камерын бичлэгтэй. Мөн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст эрүүгийн мөрдөгч дэслэгч Мөнхбаатар дээр Э.Тд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэгдээд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан хулгайн үйлдэл байгаа. Уг үйлдэл нь 2017 оны 11 дүгээр сарын үйлдэл, Э.Т нь би өөрийн биеэр зааж өгч байгаа гэрэл зургийн үзүүлэлттэй хэрэг юм. Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст мөрдөгч ахлах дэслэгч Хонгорзул, хяналтын прокурор Батдэлгэр нарт шалгагдаж байгаа хэрэг юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа. Уг хэрэг нь 2020 оны 4 дүгээр сард болсон хэрэг. Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст мөрдөгч ахмад Мөнхсувд дээр байгаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Элит хаус хотхоны 07 тоот айлд орж 26 ширхэг мөнгөн аяга, 6 блок нарийн тамхи, 2 ширхэг бугуйн цаг, 1 ширхэг хяналтын камер, 2 ширхэг мөнгөн бурхан зэрэг зүйлийг авсан. Уг айлын 2 ширхэг бугуйн цаг нь Г.Мөнхбаатарын гэрээс хураагдсан байдаг. Хавтаст хэрэгт гэрэл зургийн үзүүлэлтээр байдаг. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон урьдчилсан хэлэлцүүлэг дээр уг айлын хоёр ширхэг мөнгөн бурхныг шүүгчид үзүүлсэн боловч авч хэлэлцээгүй. Энэ мэтчилэн нэгтгэгдээгүй хулгайн үйлдлүүд дүүргүүдэд байгаа. 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн шүүх хурал дээр хэлсэн боловч авч хэлэлцээгүй. Мөрдөн байцаалтад байх хугацаанд мөрдөгч ахмад Ариунбаатарт хэлсэн боловч хэргийн хугацаа дуусах гээд байна тэртээ тэргүй задарна тэгэхлээр нь нэгтгээрэй гэж хэлсэн. Мөн прокурор Б.Хурцад хүртэл хэлсэн. 2021 оны 6 дугаар сард яллах дүгнэлтээ авахад прокуророо нэгтгэгдээгүй байгаа үйлдлүүдээ нэгтгэмээр байна яах уу гэхэд шүүх дээр хэлээрэй гэсэн. Тэгээд бид нарт яллах дүгнэлт өгсөн. Хувийн батлан даалт бичүүлсэн ба түүн дээр Э.Т би үлдсэн хэргээ нэгтгүүлмээр байна гэж бичсэн байгаа. Прокурор Б.Хурц нь бид нарт холбогдох хэргийг өөрөө ингэж удаашруулж байна. Миний хэргүүдийг нэгтгээд нэг л шийдэж болдоггүй юм болов уу заавал ингэж хоёр хувааж шийдэх ёстой юм уу. Э.Т би одоо дахиад шүүхээр орж үлдсэн 13 удаагийн үйлдэлдээ ял нэмүүлээд тулчихаад байна. Үүнд миний эрх зүйн байдал хөндөгдөж байна. Мөн Э.Т надад холбогдох Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны хохирогч Д.Хатанзоригынх нь 2019 оны 7 дугаар сарын 9-нөөс 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд хулгай орсон гэж байгаа. Э.Т би 2019 оны 8 дугаар сарын 3-ны өдөр цагдан хоригдсон юм. Хоригдоод байж байхад 10 дугаар сард Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн мөрдөгч дэслэгч Энхтулга ирж 461 дүгээр хорих ангийн 11 номерын тоот өрөөнд Э.Т надаас 2 хэрэг дээр байцаалт авсан. Хохирогч Амангэлдын хэрэг мөн. Хохирогч О.Баярын хэрэг дээр байцаалт авч байх даа мөрдөгч Энхтулга нь чи энэ нэг хохирол гээд байх юмгүй нэг л үйлдэл авчих чамд бол ялгаа байхгүй шүү дээ, чи олон үйлдэлтэй юм чинь гэж хохирогч Д.Хатанзоригийн үйлдлийг надад тулгаж өгсөн. Уг үйлдлийг бол би үйлдээгүй. Хавтаст хэрэгт Э.Т энэ хулгайн гэмт хэргийг үйлдсэн гэх нотлох баримт юу ч байхгүй гутлын мөр гарын хээ зэрэг юмнууд нь Э.Т үйлдсэн гэж нотолсон юм байдаггүй. Би өөрийн биеэр уг айлын гадаа очиж зураг авахуулсан юм ч байдаггүй, би хулгай хийсэн айлуудаа өөрийн биеэр очиж зааж өгч зургаар баталгаажуулсан байдаг. Хохирогч Д.Хатанзоригийнх манаачтай, манаач нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хамгийн сүүлд шалгахад хулгай орсон байсан гэж мэдүүлэг өгсөн байдаг. Хийгээгүй үйлдэл дээр ял авч байхаар хийсэн үйлдлүүд дээрээ ял авбал надад зүгээр юм. Хийгээгүй гэх энэ л үйлдэл байгаа. Бусад үйлдлүүдийг бол хийсэн нь үнэн. Дараагийн асуудал нь хамт хэрэг үйлдсэн хүмүүстэйгээ хохирлоо хувааж төлөх юм. Жишээ нь, Гомбо овогтой Мөнхбаатар нь Э.Т надтай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Роял гарден хотхоны 16 дугаар байрны 02 тоотод үлй ажиллагаа явуулдаг “Мөнх төгөл од” ХХК-ийн байр луу орж 3.770.000 төгрөгийг хохирол учруулсан гэх үйлдэл дээр 2 давхраас 80-90 килограммын сейфийг ганцаараа өргөж доошоо подвол болох автомашины грашид оруулж эвдсэн гэж байгаа. Уг үйлдлийг Э.Т нь ганцаараа өргөж дийлэхгүй. Тухайн үед Г.Мөнхбаатар нь гадаа хүн хараад зогсож байсан. Би дотогш ороод сейф байхаар нь Г.Мөнхбаатарын тухайн үед барьж байсан 80122278 гэсэн дугаар луу би өөрийн барьж байсан 88035596 гэсэн дугаараас залгаж Мөнхбаатарыг ороод ирээ энд сейф байна гэсэн. Г.Мөнхбаатар орж ирээд бид хоёр сейфийг өргөж доошоо граш руу оруулж эвдсэн сейфэн дотор 400.000 төгрөг дан 20-тын дэвсгэртээр байсан нь үнэн. Хохирогч мэдүүлэгтээ сейфэн дотор 1.000.000 төгрөг байсан гэж мэдүүлдэг, би удаа дараа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ 400.000 төгрөг байсан гэж мэдүүлдэг. Мөн Тавхай овогтой Наранбаяр нь надтай хамт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо Шинэ төгөл хотхоны 34 тоот айлд орж хулгайн үйлдэл хийсэн нь үнэн. Уг айлаас бид 2 мөнгөн аяга хөөрөг зэрэг зүйлийг авсан. Мөн 70-80 килограммын төмөр сейфийг баруун хойд талын бетонон 2-3 метрийн өндөртэй хашаан дээгүүр давуулсан байдаг. Уг сейфийг ганц хүн яаж тэр өндөр хашаан дээгүүр давуулсан байх уу, тэгээд би ганцаараа тэр төмөр сейфийг авч явсан гээд байгаа. Би өөрөө 54 кг, 165 м өндөртэй хүн. Шүүгч Н.Баасанбат нь өнөөдөр хэргийн бодит талыг харахгүй хавтаст хэрэгт авагдсан миний мэдүүлэгт үндэслэж яллах талыг баримталсан гэж үзэж байна. Уг хэргийн материалд хоёр хүний гутлын мөр байдаг. Би анх 2019 оны 8 дугаар сарын 3-ны өдөр баригдахад Т.Наранбаярын эхнэр Мөнхтуяа нь надтай цуг хоригдож байсан. Тэгэхэд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын мөрдөгч дэслэгч Пүрэв нь ирж байцаалт авахдаа “за чи одоо байцаалт өгөхөөсөө өмнө, Т.Наранбаярын эхнэртэй уулзчих” гэсэн. Би Мөнхтуяа эгчтэй байцаалтын өрөөний коридорт уулзсан чинь “Наранбаяр зугтчихсан, чи ганцаараа энэ хэргээ үүрчих ээ, бид 2 гарч байгаад энэ хэргийн чинь хохирлыг нь төлөөд өгье” гэхлээр нь би үнэмшээд ганцаараа гээд хүлээсэн юм. Г.Мөнхбаатар ч гэсэн надад хохирлоос чинь төлөлцөж өгнө, санаа зоволтгүй гэж байсан болохоор нь л би мөрдөн байцаалтдаа ганцаараа үйлдсэн юм гэж хэлж байсан. Ингээд шүүх хурал болтол энэ 2 хүн миний хохирлоос нэг ч төгрөг төлөөгүй. Би мөрдөн байцаалтад л ганцаараа хэрэг үйлдсэн гэх боловч хэргийн бодит байдалд бол ганц хүн үйлдсэн гэх нотлох баримт байхгүй. Ийм хэргийн ээдрээтэй талыг шүүгч харахгүй, миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр л яллаж хэргийн үнэн учрыг олохыг хичээгээгүй яллах талыг баримталсан гэж үзэж байна. Мөн хохирогч З.Энхманлайд холбогдох хэрэгт Мягмаржав нь надтай хамт хэргийг үйлдсэн. Уг эмэгтэйтэй анх 2020 оны 4 дүгээр сард танилцаж байсан. Уг эмэгтэйтэй үгсэн тохирч уг үйлдлийг хийсэн. Хас банкны тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа зэргийг миний нэр дээр гаргуулж өгсөн. Мягмаржав нь өөрөө хэрэгт гар бие оролцож мөнгөний 5 саяыг нь авсан. Хохирогч Энхманлай “хүүхэд тэвэрсэн эмэгтэй цуг явж байсан” гэж мэдүүлдэг. Миний бие одоо 46 настай. Ээж, 2 дүүгийн хамт амьдардаг. Ээж маань одоо өндөр настай хүн байдаг. 2021 оны 6-7 дугаар сард ах, дүү хоёроо зуурдаар алдсан. Одоо ээжийн минь бие тийм ч сайнгүй тааруу л байгаа. Иймд шүүгч та бүхэн миний ар гэрийн байдал болон өндөр настай ээжийг минь бодолцон надад холбогдох эрүүгийн хэргийг хянаж үзээд үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч ч байгаа. Нэг л үйлдлийг хийгээгүй. Мөн хамт хэрэг үйлдсэн хүмүүстэйгээ хохирлоо хувааж төлөх, нэгтгэгдээгүй хэргүүдээ нэгтгүүлж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Дахин дахин дуудлагаар ирж ялаа нэмүүлмээргүй байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Тгийн өмгөөлөгч П.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Тгийн хувьд гэм буруутай үйлдэлтэйгээ маргахгүй байгаа бөгөөд Баянгол, Налайх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хэлтсүүдэд шалгагдаж байгаа, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 2005 02243, 2007 00255, 1810 00233, 1709 02677 дугаартай хэргүүдээ нэгтгэн нэг шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээх нь эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно.” гэж заасан байна. Дээрх дүүргүүдэд байгаа гэмт үйлдлүүд нь нэг гэмт хэргийн шинжийг хангасан болно. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолын хуулбаруудыг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн. Хэрэгт хяналт тавьсан прокурор нь эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглаж эдгээр хэргүүдийг яллагдагчаар татуулахгүй хуулийг зөрчиж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгааг анхаарч үзэх нь зүйтэй байна.

Өмгөөлөгчийн хувьд Э.Тгийн гэмт үйлдлүүдээс 3 үйлдлийг Э.Т ганцаараа үйлдсэн гэдэгт эргэлзэж байгаа юм. 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, нутаг дэвсгэрт байрлах Роял гарден хотхоны 16 дугаар байрны 02 тоотод байрлах “Мөнх төгөл од” ХХК-ийн байрнаас сейф хулгайлсан гэх үйлдэл  байна. Хэргийн газрын үзлэгээр хоёр хүн байсан гэх ул мөр тодорхой байгаа. /2 хх 216-242/

2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Шинэ төгөл хотхоны Д-34 тоотод оршин суух иргэн Хүрэлбаатарын гэрээс сейф хулгайлсан үйлдэл байгаа. Хэргийн газрын үзлэгээр бас хоёр хүний ул мөр үлдсэн байдаг. Эдгээр хоёр үйлдэлд Э.Т ганцаараа энэ үйлдлийг хийгээгүй болох нь нотлогдож байхад ганцаараа үйлдсэн гэж дүгнэлт гаргаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй, хэн нэгэнд ял завших боломжийг олгож байна. Мөн хохирогч нарын хохирол төлөх асуудал, хохирогч нарын эрх ашиг зөрчигдөж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч Н.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Н.Бын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч нь ямар үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, хохирлын асуудал зөрүүтэй байгаа талаараа дэлгэрэнгүй бичсэн. Тэгэхээр түүний гаргасан давж заалдах гомдлын хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Бын хувьд давж заалдах гомдол гаргаагүй. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн зүйл гардаг байгаа. Тухайлбал, айлд хулгай орсон. Тухайн камерын бичлэгт хэн болохыг нь тогтоогоогүй байдаг. Хохирогч 5 хүн орсон мөр байсан гэж хэлдэг боловч 2 хүн орсон гэж тогтоосон байдаг. Гэтэл гадна камерын бичлэгт нэг хүн, хүн хараагаад явж байсан хамтран оролцогч нь байж байдаг. Шүүх хуралдааны шатанд шүүгдэгч нар нэрийг нь хэлээд таньж байдаг. Шүүгдэгч Э.Тгийн хувьд бурхан авч ирсэн гэдэг нь үнэн байгаа. “...Би энэ бурханг хулгай хийж авсан...” гэж шүүхийн хэлэлцүүлэгт авч ирсэн байдаг. Би давж заалдах гомдол гараагүй байгаа.” гэв.

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ю.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Бын хууль ёсны эрх ашгийг хамгаалж шүүх хуралдаанд оролцож байна. Миний хувьд давж заалдах гомдол гаргаагүй. Гэхдээ бусад өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хугацаа алдсан учраас гомдол гаргаж чадаагүй. Шүүх шинжилгээний дүгнэлтээр энэ хүн Б.Б биш байна гэж тогтоосон байсан. Б.Бын хэргийг тогтоогдохгүй байна гэж үзэж цагаатгах ёстой байтал тогтоогдсон гэж үзэж ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэв эргэлзээ бүхий нөхцөл тогтоогдвол шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэж заасан. Үүнийг харж чадаагүйд гомдолтой байна. Гэхдээ давж заалдах гомдлоо гаргаж чадаагүй.” гэв.

Прокурор Б.Хурц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нэгтгээд нэг дүгнэлтийг хэлье. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцлаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хууль зүйн үндэслэлтэй гарсан. Тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Гомдолд дурдсанаар зарим хэргүүдийг нэгтгэн шалгуулах хүсэлтийг анхан шатны шүүх хуралдаан болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан. Хуульд заасан хэргийг нэгтгэх үндэслэл тогтоогдоогүй. Шүүгдэгчийн давж заалдах гомдолдоо дурдсан хэргүүд нь хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа. Тухайн прокурор, мөрдөн шалгах байгууллагаас ямар нэгэн санал гаргасан зүйл байхгүй. Энэ талаарх баримт байхгүй. Тэгэхээр дээрх хэргүүдийг нэгтгэх хуулийн боломж байхгүй. Энэхүү давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэж үзэж байна. Зарим хэргийг үйлдээгүй эсвэл шүүгдэгч Э.Т үйлдсэн, бусад гэмт хэргийн хамтран оролцогч нар байгаа гэж давж заалдах гомдолд дурдсан. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад дээрх нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоож эцсийн байдлаар прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч тус бүрт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Н.Б, шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч П.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Т, Н.Б нар бүлэглэн:

1. Шүүгдэгч Э.Т, Н.Б нар бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 15-наас 17-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн амны задгай тоотод оршин суух иргэн Д.Ганбатын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн тоногтой, нанжин гахай шар өнгийн гөлөмтэй, жийжүү дөрөө, мөнгөн хазаар, мөнгөн хударга, жийжүүтэй сум модон мөнгөлсөн ташууртай эмээл зэргийг хулгайлан авч 65.010.150 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.Ганбатын “...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам гэх газарт зуслангийн байшинтай бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 17-ны орой ажлаасаа тараад явж байх замдаа зуслангийн байшингаа шалгаж үзье, учир нь гражид хана түшүүлээд тавьсан байсан хүүхдийн дугуй уначихсан байсан гэж бодоод 21 цагийн үед очиход гражны 3 цонхны голынх нь хагас хаалттай, хүрээ хэсэгт хөшсөн мэт ул мөртэй байсан. Шалгаж үзэхэд монгол гэр мэт тохижилттой өрөөнд байсан мөнгөн тоногтой, нанжин гахай шар өнгийн гөлөмтэй, жийжүү дөрөө, мөнгөн хазаар, мөнгөн хударга, жийжүүтэй сум модон мөнгөлсөн ташууртай эмээл алга болсон байсан. Баруун аймгуудад болдог үзэсгэлэнгүүдэд 2 удаа тэргүүн байр эзэлж байсан. 2011 онд 65.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо 70.000.000 төгрөгөөр үнэлнэ. ...Би хулгайд алдсан эмээлээ бүх тоноглол, хэрэглэлийн хамт буцааж авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү...” /хх 57-62, 6 хх 151-152/,

гэрч Г.Мөнхбаатарын “...2017 оны 11 дүгээр сарын орчимд Баатарцогт, Түвшин хоёр миний 8012-2278 гэсэн дугаар луу залгаад Нүхтийн аманд хүрээд ир, юм ачих машин унааны хэрэг байна гэж хэлсэн. 19 цагаас 20 цагийн орчимд 83-19 УНЕ улсын дугаартай Тоёота Корса загварын машинтай Хан-Уул дүүргийн Нүхтийн амаар дээшээгээ очсон чинь замын хажууд Баатарцогт, Түвшин хоёр орны бүтээлгэнд боочихсон мөнгөн эмээл, хазаар хулгайлсан байсан. Тэгээд миний машинд ачаад би Баатарцогтыг гэрт нь хүргэж өгсөн. Замдаа Түвшинг хотын төвд Төв шуудангийн ойролцоо буулгасан. Н.Б тэр эмээл, хазаараа өөрөө авсан. Надад эмээл, хазаарыг зарсныхаа дараа мөнгө өгнө гэж хэлээд явсан. Тэр өдрөөс хойш 10 орчим хоногийн дараа зарчихсан гэж хэлээд надад 500.000 төгрөг өгсөн. Тэр эмээлийг Нүхтийн амны замаар дээшээ өгсөж байгаад Кино театрын доод талд байдаг хашааны булангаас авчирч ачсан. Тухайн эмээлийг хальт машиныхаа салоны гэрлийг асаагаад харсан. Бүүрэг нь улаан шаргал өнгөтэй мөнгөн тоногтой эмээл байсан...” /хх 79-82/,

шүүгдэгч Э.Тгийн “...Баатарцогт бид 2 хулгай хийе гэж ярилцаад Нүхтийн тийшээ явсан. Дээшээ өгсөөд нилээн явж байтал ертөнцийн зүгээр баруун талд байх гадна тал нь шаргал өнгийн төмөр сараалжин хаалттай хашааг нь давж бид хоёр дотогш ороход 2 давхар цэнхэр өнгөтэй бор өнгийн дээвэртэй хажуу талдаа 1 монгол гэр хэлбэртэй байшингийн вакум цонхыг нь түлхэн орж монгол гэр хэлбэртэй байшингаас нь эмээлийг нь аваад гарч яваад Мөнхбаатарыг дуудахад халтуур хийгээд гадуур явж байна гээд 83-19 УНЕ улсын дугаартай Тоёота корса маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа бид хоёрыг тухайн айлаас уруудаад зам дагуу зогсож байхад ирж аваад Баатарцогтыг гэрт нь буулгаж өгөөд би төв шуудангийн тэнд буугаад Өлзийдүүрэнтэй уулзаж эмээлийг 3.500.000 төгрөгөөр зарсан. ...Болор хэрэг гардаг өдөр огт байгаагүй. Мөнхбаатарт айлд жаахан уучихсан байна ирж аваад гэрт буулгаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд зам дээрээс тосоод намайг төв шуудангийн тэнд буулгаж өгөхөд нь хулгай хийсэн талаараа хэлэхэд би энэ хэрэгт ямар ч хамаагүй, ядаж байхад миний машин одоо камерт бичигдсэн байгаа ш дээ. Яах гэж дуудсан юм бэ гэхээр нь би санаа зоволтгүй Баатараа бид хоёр асуудлаа шийдчихнэ гэж хэлж байсан. Түүнээс Болор, Мөнхбаатар 2 дээрх хэрэгт ямар ч хамааралгүй...” /2 хх 14-16/,

шүүгдэгч Н.Бын “...Түвшин бид хоёр хулгай хийхээр болоод Нүхтийн замаар дээшээ өгсөөд нилээн явж байтал ертөнцийн зүгээр баруун талд байх гадна тал нь шаргал өнгийн төмөр сараалжин хаалттай хашааг нь давж бид хоёр дотогш ороход 2 давхар цэнхэр өнгөтэй бор өнгийн дээвэртэй хажуу талдаа залгаа монгол гэр хэлбэртэй байшингийн вакум цонхыг нь түлхэн орж монгол гэр хэлбэртэй байшинд байсан тоноглосон эмээлийг тухайн айлд байсан даавуугаар ороогоод өөр ямар нэгэн эд зүйл аваагүй гарч зам дагуу уруудаж байхдаа Түвшин Мөнхбаатартай утсаар ярьчихлаа хүрээд ирье гэж байна гээд удалгүй миний санаж байгаагаар 20 цаг өнгөрч байсан байх Тоёота корса маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа бид хоёрыг тухайн айлаас уруудаад зам дагуу зогсож байхад ирж авсан. Би тэгэхэд нилээн муудчихсан байсан намайг шууд гэрт буулгаад өгчих гээд би түрүүлээд гэртээ буусан. Түвшин би энийг Өлзийдүүрэнд үзүүлээд зарчихна тэгээд холбогдьё гэж хэлээд явсан. Өөр надад мэдэх зүйл алга. Удалгүй 2 хоногийн дараа ирээд найз нөгөөдөхийг Өлзийдүүрэнд 3.500.000 төгрөгөөр зарсан гээд 1.500.000 орчим мянган төгрөг өгсөн. Дээрх мөнгийг би ахуйн хэрэгцээндээ зарцуулаад үрээд дуусгасан...” /2 хх 34/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 27/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 29-39/,

хулгайд алдагдсан эмээлийг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх 221-229/,

 “Лэндс” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн “...Иргэн Д.Ганбатын төв халх хийцийн эрэгтэй хүний их гарын эмээл, ташуур, мөнгөн хазаар, мөнгөн хударганы өнөөгийн зах зээлийн үнэлгээ 65.010.150 төгрөгийн үнэлгээтэй байна...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /6 хх 132-142/,

2. Шүүгдэгч Э.Т, Н.Б нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 28- ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн Парк 9 хотхоны 4-4 тоотод оршин суух иргэн Ч.Амаржаргалын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, эмэгтэй булган шуба, эмэгтэй булган нөмрөг, эрэгтэй жеоржи арманы бугуйн цаг, эрэгтэй өвлийн өдөн куртик 2 ширхэг, сони загварын нөүтбүүк, НР загварын нөүтбүүк, эрэгтэй хүний 41 размерын адидас болон найк пүүз, 10 ширхэг загвар тодорхойгүй пүүз, том чемодан, жижиг калвин клайн цүнх, сони, блакбери, самсунг, алкател загварын гар утсууд, ай фад таблет зэргийг хулгайлан авч 7.004.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ч.Амаржаргалын “...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах Парк 9 хотхоны 4-4 тоотод 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагт гэрээсээ гараад орой 20 цагт гэртээ ороод иртэл цонх онгорхой байсан, тэгэхээр нь хулгайч орсныг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Эмэгтэй булган шуба, эмэгтэй булган нөмрөг, эрэгтэй жеоржи арманы бугуйн цаг, эрэгтэй өвлийн өдөн куртик 2 ширхэг, сони загварын нөүтбүүк, НР загварын нөүтбүүк, эрэгтэй хүний 41 размерын адидас болон найк пүүз, 10 ширхэг загвар тодорхойгүй пүүз, том чемодан, жижиг калвин клайн цүнх, сони, блакбери, самсунг, алкател загварын гар утсууд, аппелийн ай фад таблет зэрэг эд зүйл алдагдсан байна...” /6 хх 247-248/,

шүүгдэгч Э.Тгийн “...2017 оны 10 дугаар сарын сүүлээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд уулын бэлд барьсан 5-6 давхар барилгын 1 давхрын айлын баруун урд талын намхан хашааг давж, цонхыг нь Баатарцогт хөшөөд бид 2 дотогш орсон. ...тэр айлаас 2 ширхэг булган шуба, 5-6 ширхэг пүүз гутал, 3-4 гар утас, ай фад, нөүтбүүк зэрэг зүйлсийг авсан...” /7 хх 30/,

шүүгдэгч Н.Бын “...2017 оны 10 дугаар сард Түвшинтэй хулгай хийж мөнгө олох санаатай Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Нүхтийн аманд уулын бэлд барьсан өндөр 5-6 давхар шаргалдуу өнгийн барилгын 1 давхарт байрлах айлын цонхыг нь би хөшиж Түвшин бид хоёр дотогш орж булган шуба, 5-6 ширхэг пүүз, гутал, 3-4 ширхэг гар утас, айпад, нөүтбүк зэрэг эд зүйл хулгайлаад гарч төв зам дагуу такси бариад шууд манай гэрт очиж бид хоёр хоносон...” /7 хх 79/ гэх мэдүүлгүүд,

хохирогчийн гаргасан өргөдөл /6 хх 244/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /6 хх 231-237/,

“Дамно” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 18-428 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /7 хх 7-8/,

3. Шүүгдэгч Э.Т, Н.Б нар нь бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 31- ний орой Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хатантуул хотхоны А3 тоотод оршин суух иргэн Д.Мөнхбаярын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бага гарын мөнгөн аяга 10 ширхэг, хэт хутга 2 ширхэг, 8 ширхэг хөөрөг, макбүүк 15 инчийн нөүтбүүк 1 ширхэг, самсунг галакси эс 7 маркийн гар утас 1 ширхэг, самсунг галакси эс 6 маркийн гар утас, ээмэг, зүүлт, бөгж, бугуйвчийн алтан хослол /цэцгэн хэлбэртэй/, сувдан хүзүүний зүүлт 2 ширхэг, АНУ-аас авч байсан ээмэг, гинж, бөгжний алтан хослол, бэлэн 200.000 төгрөг, 200 ам.доллар, дээр үеийн хоёр нүдний орос дуран, бор өнгийн тагш 4 ширхэг, зэс аяга зэргийг хулгайлан авч бусдад 48.669.542 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.Мөнхбаярын “...2018 оны 1 дүгээр сарын 31-ний орой 20 цагийн орчимд би хөдөөнөөс гэртээ ирэхэд хулгай орсон байсан. Тухайн үед хулгайч ороод эд зүйл аваад гарч байхад нь манай хөрш айлын Энхболд гэх залуу хараад харуул дуудаж араас нь хөөж байгаад тортой, цүнхтэй эд зүйлсийг хаяад зугтаахад нь олж авсан байсан. Манай байшингийн 2 давхарт унтлагын өрөөнд байсан хар өнгийн жижиг сейфний хаалгыг эвдэж дотор нь байсан 11 ширхэг хөөрөг, хоёр хэт хутга, бага гарын мөнгөн аяга 10 ширхэг, макбүүк 15 инчийн нөүтбүүк 1 ширхэг, Самсунг галакси 7 маркийн гар утас 1 ширхэг, Самсунг галакси 6 маркийн гар утаснууд, Хавайгаас авч байсан ээмэг, зүүлт, бөгж, бугуйвчийн алтан хослол /цэцгэн хэлбэртэй/, тухайн үед 1.600 ам.доллар, сувдан хүзүүний зүүлт 2 ширхэг, АНУ-аас авч байсан ээмэг, гинж, бөгжний алтан хослол 2.000 ам.доллараар би эхнэртээ авч өгч байсан хослолууд, бэлэн 200.000 төгрөг, 200 ам.доллар, дээр үеийн хоёр нүдний орос дуран, бор өнгийн тагш 4 ширхэг, зэс аяга 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байсан. Хөрш айлын Энхболдын олж авч ирсэн торон дотор нь 11 ширхэг хөөрөг, хоёр хэт хутга, макбүүк маркийн нөүтбүүк нь байсан. Дараа нь нэг хулгайч нь зугтааж явж байгаад цасан дээр улаан шүрэн хөөрөг, хулгайч нь гар утсаа хаяад зугтаасан байсан. Бага гарын мөнгөн аяга 10 ширхэг, хэт хутга 2 ширхэг, улаан өнгийн даалинтай шүрэн толгойтой хөөрөг 1 ширхэг, цагаан хаш хөөрөг 3 ширхэг, манан хөөрөг 3 ширхэг, хар хаш хөөрөг 1 ширхэг, Макбүүк нөүтбүүк 15 инч 1 ширхэг, Самсунг Галакси маркийн гар утас 2 ширхэг, зэрэг эд зүйлийг буцааж авсан. Харин бусад эд зүйлийг нь аваагүй. “Дамно” ХХК-ийн үнэлсэн үнэлгээнээс хасаад бодохоор үлдэгдэл 10.076.000 төгрөгийн хохирол үлдэж байна...” /18 хх 113-114, 117/,

шүүгдэгч Э.Тгийн “...2018 оны 1 дүгээр сарын сүүлээр Баатарцогтын хамтаар Туул голын урд талаар явж байхад голын урд талд гэрэлгүй эзэнгүй бололтой шар өнгийн хаус байсан. Урд талын цонхыг хөшиж онгойлгож ороод дотроос нь сейфээс хөөрөг, ил байсан компьютер байхаар нь аваад тагтны цонхоор нь гараад хашааны хойд талын хаалгаар гарахаар явж байхад хүн хашхираад хөөхөөр нь зугтааж байгаад хулгайлж авсан эд зүйлийг хийсэн байсан уут, цүнхийг үлдээгээд зугтаасан...” /18 хх 163/,

шүүгдэгч Н.Бын “...2018 оны 1 дүгээр сарын сүүлчээр Түвшин бид хоёр Туул голын урд хэсгээр явж байгаад голын урд талд гэрэлгүй байшин байхаар нь Түвшин бид хоёр хулгай хийе гээд байшингийн урд талын цонхыг хөшиж онгойлгож дотор нь ороод эд зүйлийг аваад тагтны хаалгаар гараад хойшоо гарч байх үед хойд талын байшингийн 2 давхраас хүн орилохоор нь хоёр тийш салаад зугтаасан...” /18 хх 166/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн бичгээр гаргасан өргөдөл /18 хх 35/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /18 хх 37-65, 90-102/,

Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /22 хх 76-77/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /22 хх 71/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /18 хх 170-176/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн Х-664 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /18 хх 120-123/,

4. Шүүгдэгч Э.Т, Н.Б нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 27- ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын задгай тоотод оршин суух иргэн О.Баярын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, шар даалинтай шүрэн толгойтой, алтан нуухтай манан хөөрөг, 2 ширхэг бугуйн цаг, цагаан алтан бөгж, модон эрхи зэргийг хулгайлан авч бусдад 9.280.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч О.Баярын “...Би 2019 оны 7 дугаар сарын үеэр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайт зуслангийн задгай тоотод байрлах өөрийн эзэмшлийн байшиндаа очсон юм. Манай байшингийн нэг давхрын болконы цонх онгорхой байсан юм. Тэгээд байшиндаа орж үзэхэд байшингийн эд зүйл зүгээр байхаар нь цонхоо хааж орхиод явсан юм. Тэгээд сүүлд буюу 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр байшиндаа очиход байшингийн унтлагын өрөөний шүүгээнд байсан шар даалинтай шүрэн толгойтой, алтан нуухтай манан хөөрөг, толины шүүгээнд байсан 2 ширхэг бугуйн цаг, мөн толины шүүгээнд байсан цагаан алтан бөгж зэрэг эд зүйл алга болсон байсан. ...Манай үе дамжиж ирсэн эртний манан алтан нуухтай шүрэн толгойтой хөөргийг өөрийнхөө бодлоор 5.000.000 төгрөгөөр, 2017 онд би өөрөө хүнээр хийлгэж байсан бор шаргал торгон дайлангаа 1.500.000 төгрөгөөр, 2019 онд манай найз надад өгсөн Оросын Presedent нэртэй шар өнгийн монетон цагийг 1.000.000 төгрөгөөр, 2010 онд Герман улсад явж байхдаа авсан саарал өнгөтэй Япон улсад үйлдвэрлэсэн цагийг 200.000 төгрөгөөр, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гарын үсэгтэй 2018 онд бэлгэнд авсан шаргал өнгөтэй төмөр цагийг 200.000 төгрөгөөр 2014 онд Солонгос улсад ажлаар явж байхдаа авсан жижигхэн шигтгээтэй монетон хүрээтэй цагаан алтан бөгжийг 2.600.000 төгрөгөөр, ээжээс маань өвлөж ирсэн модон эрхийг 10.000 төгрөгөөр тус тус үнэлнэ...” /14 хх 232, 235-236/,

шүүгдэгч Э.Тгийн “...тухайн өдөр хэрэг хам Баатарцогтын хамт тэнд байх айлын хашаанд нүх ухаад тэндээс гараад явж байхад зам дагуу 1 давхар бор саарал өнгийн байшингийн вакум цонхыг нь гараараа түлхэн бид хоёр хамт дотогш орж бугуйн цаг, хөөрөг зэрэг эд зүйл хулгайлаад автобусанд суугаад Нарантуул зах дээр аваачиж явуулын хүнд нийлүүлээд 1.500.000 төгрөгөөр зараад бид хоёр олсон мөнгөөрөө ууж идээд үрээд дуусгасан...” /15 хх 1/,

шүүгдэгч Н.Бын “...Түвшингийн хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хандгайт зуслангийн зам дагуу шонгийн нүх ухаад гарч явж байхад зам дагуу 1 давхар бор саарал өнгийн байшингийн вакум цонхыг нь гараараа түлхэн бид хоёр хамт дотогш орж бугуйн цаг, хөөрөг зэрэг эд зүйл хулгайлаад автобусанд суугаад Нарантуул зах дээр аваачиж явуулын хүнд нийлүүлээд 1.500.000 төгрөгөөр зараад бид хоёр олсон мөнгөөрөө ууж идээд үрээд дуулгасан...” /15 хх 5-6/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /14 хх 227/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 1080 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /22 хх 34-35/,

5. Шүүгдэгч Э.Т, Н.Б нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 31- ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 32 дугаар байрны 6 тоотод оршин суух иргэн Т.Галсандагвын хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, 12 ширхэг мөнгөн тоногтой эмээл, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хулгайлан авч 8.960.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Т.Галсандагвын “...Би гэрээсээ өглөө 7 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32-6 тоот гэрээсээ 07 цаг 30 минутын үед гараад орой 22 цаг 44 минутад гэртээ ирэхэд манай гэрт хулгай орсон байсан тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон. Манай гэрийн хойморт байсан 12 цагаантай их гарын эмээл их гарын мөнгөн аяга 1 ширхэг бага гарын мөнгөн аяга тус тус алга болсон байсан өөр ямар эд зүйл алга болсныг сайн мэдэхгүй байна ямар ч байсан дээрх зүйлүүд бол алга болсон байсан...” /11 хх 135/,

шүүгдэгч Н.Бын “...2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Түвшинтэй хамт Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан Туулын гүүрнээс баруун зүгт нэлээн явж байгаад далангаасаа хойшоо 3-4 байр өнгөрөөд ногоон сааралтай байр байсан. Уг байрны 1 давхрын айлын гэрэл унтраалттай байхаар нь хулгай хийе гэж бодоод хойшоо харсан цонхыг Түвшингээр дээшээ өргүүлж байгаад цонхыг нь түлхэж орсон. Араас Түвшин орж ирсэн байх, тухайн үед би согтуу байсан. Тэгээд уг айлаас 1 ширхэг мөнгөн эмээл, 2 ширхэг мөнгөн аяга, хазаар зэрэг эд зүйлийг аваад орж ирсэн цонхоороо гараад явсан. Тэгээд Түвшин бид хоёр такси бариад 21 дүгээр хороололд очиж буугаад би үлдсэн. Түвшин цаашаа яваад хүнд зарчхаад ирье гээд явсан. Тэгсэн Түвшин 100.000 төгрөгөөр зарчхаад ирсэн...” /11 хх 165/,

шүүгдэгч Э.Тгийн “...2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баатарцогттой уулзаад тэр хавиар байран дундуур 21 цаг өнгөрч байхад явж байхад бор ногоон өнгийн олон давхар байшин байсан. Уг орон сууцны хойд зүгт харсан цонхтой 1 давхрын айл гэрэлгүй байсан. Тэгэхээр нь Баатарцогт бид хоёр уг айл руу оръё гэж тохиролцоод би доор нь Баатарцогтыг өргөж өгөөд Баатарцогт уг айлын цонхыг түлхэж онгойлгоод дотогш орсон. Тэгээд би араас нь орсон. Тэгээд уг айлаас мөнгөн аяга 2 ширхэг, 1 ширхэг эмээлийг хулгайлж аваад орж ирсэн цонхоороо буцаад гарсан. Тэгээд хулгайлсан эд зүйлийг нийлүүлээд 100.000 төгрөгөөр Ханы материалын зам дээр зүс таних эмэгтэйтэй зам дээр уулзаад зарчихсан...” /11 хх 167/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /10 хх 117-118/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /11 хх 119-127/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн х-300 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /11 хх 143-144/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 024 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /21 хх 154-155/,

- Шүүгдэгч Э.Т, Н.Б, Ч.Э нар нь бүлэглэн:

1. Шүүгдэгч Э.Т, Н.Б, Ч.Э нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил зайсан хотхоны 78 дугаар байрны 1 тоотод оршин суух иргэн А.Мөнхбатын хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, Gerard Perregaux брэндийн эрэгтэй алтан цаг, шаргал өнгийн арьсан оосортой Bvlgari брэндийн эмэгтэй алтан цаг, Bvlgari алтан ээмэг, Cartier алтан бугуйвч, Cartier алтан бөгж, хар өнгийн Gucci эрэгтэй гутал, Imei кодын мэдэхгүй I Phone 6 плас хар өнгийн гар утас, I pad pro 12.9 инч, хар хөх өнгийн Tumi чемодан 1 ширхэг,  800.000 төгрөг бэлнээр, 500.000 вон, 700 доллар, хүүхдийн алтан бугуйвч, саарал өнгийн 3 эгнээ сувдан бугуйвч, цагаан шар оруулгатай алтан бугуйвч, өлзий хээтэй цагаан өнгийн алтан ээмэг, дөрвөлжин хэлбэртэй цагаан алтан ээмэг, цэцгэн хээтэй шармал хүзүүний зүүлт, нарийн алт мөнгөн гинж 3 ширхэг кулонтой, З сувдтай мөнгөн ээмэг зүүлт, хиймэл оюу чимэгтэй мөнгөн ээмэг зүүлт, Wyze брэндийн камерын дуран цагаан өнгөтэй 2 ширхэг, Амазон брэндийн камерын дуран цагаан өнгөтэй 1 ширхэг, I smart alarm камерын дуран 1 ширхэг, цагаан алтан бөгж 1 ширхэг, жаазтай Далай ламын зураг, Swarovsky ээмэг зүүлтийн хос зэргийг хулгайлан авч бусдад 78.056.567 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч А.Мөнхбатын “...2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гэрээсээ 13 цагийн үед гараад 2019 оны 8 дугаар сарын 1-ний орой 22 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн нэг давхрын цонхны хамгаалалтын төмрийг эвдэж цонх хөшиж орсон байдалтай гэрийн эд зүйл эмх замбараагүй хулгай орсон байсан. Тэгээд 102 дугаарын утсаар дуудлага өгч цагдаа дуудсан. Цагдаа ирсний дараа эд зүйлээ бүртгэж үзэхэд бор өнгийн оосортой эрэгтэй алтан цаг Gerard Perregaux брэндийн цаг нэг ширхэг 18 кратын граммын сайн мэдэхгүй байна 23.000 доллар, Шаргал өнгийн арьсан оосортой Bvlgari брэндийн эмэгтэй алтан цаг 18 кратын грамм тодорхойгүй нэг ширхэг 3.500 доллар, Bvlgari алтан ээмэг нэг хос 18 кратын 15 граммтай Америкийн нэгдсэн улсаас 2011 онд авч байсан 5.300 доллар, Cartier алтан бугуйвч нэг ширхэг 18 кратын 30 граммтай Солонгос улсаас 2018 онд авч байсан 5950 доллар, Cartier алтан бөгж 18 кратын 5 грамм нэг ширхэг Америкийн нэгдсэн улсаас 2017 онд авч байсан 1.700 доллар, хар өнгийн Gucci эрэгтэй гутал хоёр хос size 9.5 Америкийн нэгдсэн улсаас 2015 онд авч байсан 500 доллар, Imei кодын мэдэхгүй I Phone 6 плас хар өнгийн нэг ширхэг Америкийн нэгдсэн улсаас 2015 онд авч байсан 700 доллар8 сим карт ордоггүй сериал DLXDT89K9GMLN кодтой I pad pro 12.9 инч шаргал өнгийн нэг ширхэг Америкийн нэгдсэн улсаас 2018 онд авч байсан 850 доллар, хар хөх өнгийн Tumi чемодан 1 ширхэг Америкийн нэгдсэн улсаас 2017 онд авч байсан 450 доллар, 800.000 төгрөг бэлнээр дөрвөн ширхэг 20.000, үлдсэн нь 10.000 төгрөгийн дэвсгэртээр 500.000 вон, 700 доллар, хүүхдийн алтан бугуйвч нэг ширхэг 2 граммтай бэлгэнд авсан 50 доллар, Саарал өнгийн 3 эгнээ сувдан бугуйвч нэг ширхэг Америкийн нэгдсэн улсаас 2014 онд авч байсан 200 доллар, цагаан шар оруулгатай алтан бугуйвч нэг ширхэг Америкийн нэгдсэн улсаас 2007 онд авч байсан 250 доллар, өлзий хээтэй цагаан өнгийн алтан ээмэг 01атопс1 Америкийн нэгдсэн улсаас 2012 онд авч байсан 1.500 доллар Дөрвөлжин хэлбэртэй цагаан алтан ээмэг 18 кратын 2 граммтай нэг хос Америкийн нэгдсэн улсаас 2009 онд авч байсан 800 доллар, цэцгэн хээтэй шармал хүзүүний зүүлт нэг ширхэг төмөр 150 доллар, нарийн алт мөнгөн гинж 3 ширхэг кулонтой Америкийн нэгдсэн улсаас 2001 онд авч 300 доллар, З сувдтай мөнгөн ээмэг зүүлтийг хос нэг ширхэг Америкийн нэгдсэн улсаас 2007 онд авч 250 доллар, хиймэл оюу чимэгтэй мөнгөн ээмэг зүүлтийн хос Америкийн нэгдсэн улсаас 2011 онд авч 100 доллар, Wyze брэндийн камерын дуран цагаан өнгөтэй 2 ширхэг 2018 онд авч байсан үнэлж мэдэхгүй байна, Амазон брэндийн камерын дуран цагаан өнгөтэй 1 ширхэг 2018 онд авч байсан үнэлж мэдэхгүй байна, I smart alarm камерын дуран 1 ширхэг 2018 онд авч байсан үнэлж мэдэхгүй байна, цагаан алтан бөгж нэг ширхэг Америкийн нэгдсэн улсаас 2007 онд авч 1.200 доллар, жаазтай Далай ламын зураг үнэлж мэдэхгүй байна 10.000 төгрөг байх, Swarovsky ээмэг зүүлтийн хос Монголоос 2011 онд авч байсан 700.000 төгрөгөөр авч байсан эд зүйл алга болсон байсан. Би нийт Монгол мөнгөөр 121.000.000 төгрөг болж байна” /11 хх 5/,

гэрч С.Цогжавхлангийн “... 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 18 цагийн үед Улаанбаатар сувиллын орчимд байрны голд уулзаад өгсөн тухайн үед би өөрийн найз охин болох Чулуун-Эрдэнэтэй хамт явж байсан. Тэгэхэд Түвшин ах хоёр үл таних эрэгтэй хүнтэй хамт явж байсан. Тэгээд би 86-20 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өгөөд 05-95 УБС улсын дугаартай тоёота кровн маркийн автомашиныг унаад явсан. Тэгээд би найз охиныхоо найзынд хоноод өдөр нь гэрт ирээд байж байхад манай эгч Соёлчимэг манай ээжийн ажил руу 22 товчоо руу тухайн тээврийн хэрэгслийг унаад явсан. Орой эгч ирэхгүй болохоор нь Түвшин гэх ах руу би 23 цагийн үед гар утсаар залгаад 22 товчоо хүргээд өг би очиж Кровноо авмаар байна. Намайг хүргээд өг гэхэд шөнийн 00 цагт намайг ирээд аваад хүргэж өгчхөөд надаас салаад явсан. Тэгээд 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 15 цагийн орчимд толгойтод уулзахад багаж дүүрэн эд зүйлтэй байсан. Тэгээд автобусны хажуу талын хоолны газарт очиж хоол идэж байхад цагдаа нар ирээд барьсан...” /11 хх 15/,

шүүгдэгч Н.Бын “...Би 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 8 дугаар сарын 1-нд шилжих шөнийн үүрээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 3 давхар хауснаас эд зүйл хулгайлсан...” /11 хх 62/,

шүүгдэгч Э.Тгийн “...Соёлчимэгийн дүүгийн машиныг гуйж аваад халтуур хийгээд явж байх үед Баатарцогт, Туул хоёр намайг ирээд авчих гээд дуудахаар нь очиж аваад Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны автобусны буудал дээр зогсож байх үед Баатарцогт Туул нар нэг шил нэр тодорхойгүй виски байсныг уусан. Тэгээд өглөө нь 7-8 цагийн үед урт цагаан ороод юань солиулаад надад 300.000 төгрөг өгөөд машины ард юмнуудаа үлдээлээ, маргааш ирээд авъя гэж хэлээд урт цагаан дээрээс салсан. ...Би дээрх хулгайн хэргийн үйлдээгүй би дуудахад нь яваад очиход чемондан эд зүйл аваад машинд хийсэн тэгээд явсан. Би энэ талаар өмнө өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан байгаа...” /11 хх 53, 64/,

шүүгдэгч Ч.Эын “...2019 оны 7 дугаар сарын 31-ээс 8 дугаар сарын 1-нд шилжих шөнө 00 цагийн үед Баатарцогт, Түвшин хоёр манай гэрийн гадаа ирж аваад ахиад нэг шил 0.5л архи авч уусан. Тэгээд би нэг хэсэг тасарчихсан машин дотор унтсан байсан. Тэгээд би үүрээр Баатарцогт дуудаж сэрээгээд нэг айл байна тийшээ оръё чи гадаа хүн хараад байж бай гэсэн. Тэгээд би хүн хараад зогсож байхад цонхоор нь Баатарцогт ороод намайг дуудсан. Тэгээд би араас нь орсон. Тэгээд уг айлаасаа том чемодан дотор гутал, дарс, хайрцагтай эд зүйлс хийсэн. Баатарцогт хоёулаа камерт гарчих шиг боллоо гялс гаръя гэж хэлсэн. Тэгээд гараад Түвшингийн машинд суугаад хүн багатай нилээн зэлүүд газар очсон. Тэгээд хэрэггүй баахан хог авсан байна гээд хүнгүй газар чемодантой хэсэг эд зүйлсийг нь шатаасан. Тэгээд буцаад өглөө 08 цагийн үед урт цагаан дээр ирээд тухайн айлаас авсан юаниа Түвшинтэй хамт солиулаад гараад ирэхэд Баатарцогт байхгүй байсан. Тэгээд Түвшин надад 300.000 төгрөг өгсөн...” /11 хх 70/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /10 хх 166/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /10 хх 167-187/,

нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /10 хх 188-194/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /10 хх 198-215/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /10 хх 217-224/,

гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /10 хх 225-250, 11 хх 1/,

эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /11 хх 75-78/,

эд мөрийн баримт түр хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /11 хх 79-80/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 20-189 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /21 хх 154-155/,

-Шүүгдэгч Э.Т нь Д.Цэрэн-Очиртой бүлэглэн:

1. Шүүгдэгч Э.Т нь Д.Цэрэн-Очиртой бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 14- ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадат зуслангийн 7-4А тоотод оршин суух иргэн Г.Оргилын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн эд зүйл хулгайлахыг завдсан болох нь:

Хохирогч Г.Оргилын “...Н.Мөнхцэцэг над руу утастаж “би сая гэрийнхээ үүдэнд танай байшин руу хараад сууж байтал 2 эрэгтэй хүн танай хашааг чинь даваад орж байна, бодвол тэр 2 хүн цонх хагалаад дохиолол дуугарахаар нь хүн ирэх эсэхийг хүлээж байгаад ирэхгүй болохоор нь дахин хашааг чинь давж орж ирээд хулгай хийх гэж байсан байх гэж би бодож байна, намайг орилоод очтол нөгөө 2 хүн зугтаачихсан харин би машинаар хөөсөөр байгаад 1 хүнийг нь барьж аваад цагдаа дуудаж хүлээлгэж өгсөн” гэж надад хэлсэн...” /12 хх 73/,

шүүгдэгч Э.Тгийн “...намайг очиход Цэрэн-Очир нь ганцаараа байсан бөгөөд бид хоёр тэдний гэрээс хулгай хийхээр гараад ойролцоох зуслангийн газар руу явсан юм. Тэгээд явж байтал шардуу өнгийн 2 давхар байшин байхаар нь Цэрэн-Очир бид хоёр хашааны урд нүүрэн талын хашаагаар нь дотогш давж орсон. ...Цэрэн-Очир бид хоёр хашаан дотроос нь нэг төмөр лоом олж аваад цонхыг лоомоор цохиж хагалаад байшин дотогш орох гэхэд байшингийн дохиолол дуугарахаар нь бид хоёр хоёулаа хашааг нь давж зугтаасан ба араас нэг үл таних эрэгтэй хүн хөөгөөд байсан. Тэгээд хэсэг гүйж зугтааж байгаад арагшаа хартал Цэрэн-Очир байхгүй алга болчихсон байсан. Би түүнийг баригдсан байх гэж бодоод тэр чигээрээ зугтаасан...” /12 хх 107/,

яллагдагч Д.Цэрэн-Очирын “...Түвшин ирээд бид хоёр хэсэг юм ярьж байгаад гарч архи уухаар болоод гаднаас пиво авч гудамжинд сууж байхад эзэнгүй байшингийн цонхыг хагалж бид хоёр хулгай хийх санаатай тэнд байсан хадаасны лоомыг цонх руу шидэхэд дохиолол нь дуугарахаар нь зугтчихсан...” /12 хх 111/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /12 хх 57-58/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /12 хх 59-69/,

“Дамно” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 835 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /12 хх 78-79/,

-Шүүгдэгч Н.Б нь Б.Бтой бүлэглэн:

1. Шүүгдэгч Н.Б нь Б.Бтой бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Блю скай” хотхон 48В тоотод оршин суух иргэн Г.Ганзулын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, 30 грамм алтан ёроолтой дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, сортой урт булган шуба, G-Shok брэндийн улаан оосортой оргинал бугуйн цаг, Seiko брэндийн эрэгтэй хүний бугуйн цаг, эрэгтэй хүний хар оосортой бугуйн цаг, эрэгтэй хүний мөнгөн бугуйвч 3 ширхэг зэргийг хулгайлан авч бусдад 18.850.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Г.Ганзулын “...2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд гэр бүлийн хамт гадаад улс руу явсан байсан. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн үед гадаад улсад байх үед миний гар утсанд дохиолол дуугарч, мессеж ирэхээр нь дүүг манайд ирж байгаа юм байх гэж бодсон. Үүнээс хойш 10 минутын орчмын дараа дахиад нэлээд хэдэн хөдөлгөөн илрэхээр нь би дүүдээ хэлсэн. Дүү харуулын цагдаагийн утсыг олоод залгаж хэлсэн. Манайхыг очиж шалгахад хулгай орсон байсан. ...Манай гэрээс бурхны өрөөний бурхны хажуу талд байсан хуучны 30 грамм алтан ёроолтой дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, заг завьяа тагштай, 2015 онд Мөнгөн завьяа дэлгүүрээс 10.000.000 төгрөгөөр захиалгаар хийлгэж байсан. Эхнэрийн урт булган шуба, 2015 оны Виставка дэлгүүрээс 7.300.000 төгрөгөөр худалдан авч байсан, G-Shok брэндийн улаан оосортой оргинал бугуйн цаг, 2015 онд Япон улсаас 1.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан, Seiko брэндийн эрэгтэй хүний бугуйн цаг 2007 онд 300.000 төгрөгөөр худалдан авч байсан, эрэгтэй хүний хар оосортой бугуйн цаг 2014 онд АНУ-аас 400.000 төгрөгөөр худалдаж авч байсан, эрэгтэй хүний мөнгөн бугуйвч 3 ширхэг, 2014 онд АНУ-аас тус бүрийг нь 400.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” /14 хх 46-49/,

шүүгдэгч Б.Бын “...2017 оны 12 дугаар сард Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Блю Скай” хотхоны хашаа руу хойд талаас нь хашааг нь давж ороод 48в тоот амины орон сууцны 1 давхрын цонхыг нь хөшиж ороод дотроос булган дээл булган малгай, мөнгөн аяга, эмэгтэй хүний гоёл чимэглэлийн эд зүйлс хулгайлсан...” /14 хх 94-95/,

шүүгдэгч Н.Бын “...2017 оны 12 дугаар сард би Болорын хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Зайсан толгойн ертөнцийн зүгээр баруун талд байх уулын хормойд байдаг “Блю Скай” хотхоны урд хэсэгт байх хаусны урагш харсан хаалганы хажуу дахь цонхны салхивчийг түлхэж орсон. Уг цонхтой өрөө нь гал тогооны өрөө байсан. Гал тогооны өрөөний таазанд хяналтын камер байсан би түүнийг сугалж авсан. Мөн телевизорын доод талд хяналтын камертай байсан. Энэ айлын хяналтын камерын хард дискийг салгаж авсан санагдаж байна. Мөнгөн бугуйвч 3 ширхэг бугуйвчууд нь ширээн дээр байсан, эмэгтэй хүний булган шуба 1 ширхэг, 2 бугуйн цаг, нэг мөнгөн аяга авсан. Булган шубыг Болор авсан, бусад эд зүйлсийг нь урт цагаан дээр граммлаад зарсан. Бугуйн цагуудыг яаснаа санахгүй байна. Тэр айлаас гарахдаа унтлагын өрөөний цонхоор нь гадагш гарсан. Ороод удаагүй дохиолол нь дуугарахаар зугтаасан...” /14 хх 97/ гэх мэдүүлгүүд,

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн ХУД034 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /14 хх 51-52/,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /14 хх 30-31/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /13 хх 32-43/,

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /14 хх 81-82/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /14 хх 90/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /14 хх 98-103/,

-Шүүгдэгч Ч.Э нь ганцаараа:

1. Шүүгдэгч Ч.Э нь 2020 оны 4 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Хан- Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн амны 22-5 тоотод оршин суух иргэн Б.Содбаярын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, иж бүрэн эмээл, ягаан алтан бугуйн цаг, зургийн аппарат, их гарын мөнгөн аяга 7 ширхэг, хөөрөг 1 ширхэг, нөүтбүүк, утасгүй чихэвч, гар утас зэргийг хулгайлан авч бусдад 19.315.494 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Содбаярын “...2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр би айлаас гэртээ өглөөний 05 цагт ирэхэд манай гэрийн цонх онгорхой хулгай орсон байдалтай байсан. Манай гэрээс орчин цагийн иж бүрэн эмээл, ягаан алтан бугуйн цаг, зургийн аппарат, их гарын мөнгөн аяга 7 ширхэг, хөөрөг 1 ширхэг, нөүтбүүк, утасгүй чихэвч, гар утас зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” /21 хх 59/,      

гэрч Б.Чойжолын “...Түвшин ах жолоочийн хажууд суусан байсан бөгөөд надад “манай найз энэ юмнуудыг зарчих гэсэн юм, чи аваад явчих” гэж хэлээд мөнгөн аягыг гялгар уутанд хийсэн бас нэг эмээл, хоёр ширхэг Самсунг эс-6 эджи, нөгөө нь айфоне 6 гэсэн хоёр утсыг надад өгсөн. Хишигдалай эгч над руу залгаад “наад юмнууд чинь хэдэн төгрөг болохоор байна” гэж асуугаад наад хүмүүстээ 600.000 төгрөг өгчих гэж хэлэхээр нь 600.000 төгрөгийг Түвшин ахад өгсөн...” /21 хх 79/,

шүүгдэгч Ч.Эын “...мөнгө хэрэгтэй болоод 2020 оны 4 дүгээр сарын 11-ний орой 20 цагийн үед хулгай хийх зорилготой Хан-Уул дүүрэгт байх Нүхтийн амаар дээшээ өгсөөд явж байх үед баруун гар талд гэрэлгүй, эзэнгүй, гэмээр байшин байхаар нь очоод цонхоор нь гэрэл тусгаж үзэхэд эзэнгүй хүнгүй байсан. Би урд талын цонхыг нь овтирокоор хөшиж онгойлгоод орсон. Уг байсан нь 2 давхар хаус байсан бөгөөд дотор нь ороход бор өнгийн мебель тавилга буюу стинка байсан. Би 7-8 ширхэг мөнгөн аяга, хар цүнх байхаар нь тэрийг аваад аягануудаа хийсэн. Мөн Аппле брэндийн саарал өнгийн Макбүүк, хар оосортой цүнх, Конан брэндийн зургийн аппарат, том бугуйн цаг, ногоон толгойтой цагаан өнгийн хаш хөөрөг зэрэг эд зүйлийг аваад нөгөө авсан хар цүнхэндээ хийгээд 2 давхарт гарч авч болохоор эд зүйл байгааг харахад байхгүй байсан. Буцаж доод давхар руу буугаад цонхны хажууд байсан эмээлийг аваад орж ирсэн цонхоороо буцаад гарсан...” /21 хх 130-131/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдол, ХУДЦГ, ЦХ-2 шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /21  хх 24-26/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /21 хх 27-31, 88-94/,

хойшлуулшгүйгээр нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /21 хх 32/,

гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /21 хх 32-44/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /21 хх 45-48/,

эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /21 хх 49-52, 54-55/,

 эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /21 хх 119/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 252 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /22 хх 27-28/,

-Шүүгдэгч Н.Б ганцаараа:

1. Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн задгайд оршин суух иргэн Д.Наранцацралтын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, хар хөх өнгийн цүнхтэй мөнгөлөг саарал өнгийн Макбүүк про СД ордог зөөврийн компьютер 1 ширхэг, цагаан алтан рамтай, усан болор зүүлт, цагаан алтан гинжтэй 1 ширхэг, хуримын эрэгтэй, эмэгтэй хос мөнгөн бөгж, хуримын эрэгтэй, эмэгтэй хос алтан бөгж, цагаан алтан хүрээтэй бөгж, эмэгтэй шар өнгийн алтан бүрмэл VIVALDI брэндийн бугуйн цаг 1 ширхэг, эмэгтэй хүрэн бор өнгийн урт булган дээл 1 ширхэг зэргийг хулгайлан авч 31.772.137 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.Наранцацралтын “...2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 16.00 цагийн орчимд гэрээсээ гараад гэрийнхээ хаалгыг цоожлоод Төмөр зам орж Сайншанд явсан. Тэгээд 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр өглөөний 07 цаг 40 минутын орчимд гэртээ ирэхэд дотор талын хоёр хаалга дэлгээтэй байсан. Гадна талын хаалга нь цоожтой байдалтай байсан. Тэгээд би гэрт ороод гэрлээ асаахад үүдний хувцасны шүүгээний хаалга нь онгорхой байхаар нь хулгай орсон байна гээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Хулгай нь манай гэрийн хойд талын цонхоор орсон байсан. Манай гэрийн унтлагын өрөөний бичгийн ширээн дээрээс хар хөх өнгийн цүнхтэй мөнгөлөг саарал өнгийн Макбүүк про СД ордог зөөврийн компьютер 1 ширхэг, 2011 онд Голомт хотхоны 1 давхарт байрладаг дэлгүүрээс 2.100.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Жижиг өрөөний чемодан дотор байсан цагаан алтан рамтай, усан болор зүүлт, цагаан алтан гинжтэй 1 ширхэг, энэ зүүлтийг ээж надад бэлгэнд өгсөн. Цагаан алтан гинжийг нь 2001 онд Герман улсаас 1200 еврогоор худалдаж авч байсан, кулоныг би одоо 30.000.000 төгрөгөөр үнэлж байна. Хуримын эрэгтэй, эмэгтэй хос мөнгөн бөгж, дотор талд нь нөхөр бид хоёрын нэр бичигдсэн байгаа, 2004 онд Индонезоос тус бүрийг 30 ам.доллараар нийт 60 ам.доллараар худалдаж авч байсан. Хуримын эрэгтэй, эмэгтэй хос алтан бөгж, дотор талдаа нөхөр бид хоёрын нэртэй, кольцоны гадна талаараа нарийн цагаан алтан хүрээтэй бөгж 2004 онд Испани улсад хийлгэсэн. Нэгийг нь 100 евро, нийт 200 еврогоор худалдаж авч байсан. Эмэгтэй шар өнгийн алтан бүрмэл VIVALDI брэндийн бугуйн цаг 1 ширхэг, 2016 онд онгоцон дотор байдаг Duty Pree дэлгүүрээс 180 ам.доллараар худалдаж авч байсан. Эмэгтэй хүрэн бор өнгийн урт булган дээл 1 ширхэг, би ээжид 2003 онд Бээжингээс 2.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” /2 хх 178/,

гэрч Ч.Нямбаттулгын “...2018 оны 1 сард Түвшин төрсөн өдрийн бэлэг гэж шар өнгийн оосортой VIVALDI гэсэн бичигтэй эмэгтэй хүний хуучин бугуйн цаг өгсөн.” /3 хх 1-2/,

шүүгдэгч Н.Бын “...зайсангийн гүүрний наана явж байгаад ертөнцийн зүгээр зүүн талд байх хувийн хаусны дундуур явж байгаад шаргал өнгийн 2 давхар байшингийн хойшоо харсан 1 давхрын цонхыг түлхэн дотогш орж булган шуба, шаргал өнгийн эмэгтэй бугуйн цаг, зөөврийн компьютер, ээмэг бөгж өөр бас эд зүйлүүд байсныг нь сайн санахгүй байна. Тэндээс гараад шууд такси барьж гэртээ очиж амарчихаад маргааш нь найз Нямбаттулгад тухайн айлаас хулгайлсан эмэгтэй хүний шаргал бугуйн цагийг өгчихсөн. Үлдсэн эд зүйлийг нь Хар хорин зах дээр аваачиж явуулын хүнд нийлүүлээд 500.000 төгрөгөөр зараад мөнгөөрөө ууж идээд дуусгасан...” /2 хх 207/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /2 хх 145/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /2 хх 146-163/,

таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2 хх 180-181/,

эд зүйл хураан авсан “Ч.Нямбаттулга-с VIVALDI гэсэн бичиглэлтэй эмэгтэй хүний хуучин бугуйн цагийг хураан авав” гэх тэмдэглэл /2 хх 182/,

эд зүйл хүлээлгэн өгсөн “шар өнгийн металл VIVALDI гэсэн бичигтэй, баруун зүүн талдаа 8 ширхэг цагаан шигтгээтэй бугуйн цагийг Д.Наранцацралд хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /2 хх 183/,

“Дамно” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 429 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх 184-185/,

2. Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 12 дугаар сарын 18-наас 24-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан лакшари хотхоны 8-01 тоотод оршин суух Австрали улсын иргэн Harvey Sarah Jane-н хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, очир алмазан зүүлт, алтан зоос, очир алмазууд, очир алмазан эрэгтэй бөгж, саффари чулуутай бугуйвч, бугуйвчний зүүлт, бугуйн цаг, мөнгөн чимэгтэй гоёлын сав, хос очир алмаз, ээмэг, жижиг цүнх, хос ээмэг, гинж 3 ширхэг, цагаан алттай очир алмазан хуримын бөгж, чулуун шигтгээтэй мөнгөн бөгж, ягаан алт эмэгтэй бөгж, шигтгээтэй эмэгтэй бөгж, мөнгөн гарнет эмэгтэй бөгж, эмэгтэй мөнгөн зүүлт, эмэгтэй мөнгөн бугуйвч, болор бугуйвч, пандора эмэгтэй бугуйвч, алтан зүүлт, чулуун шигтгээтэй мөнгөн зүүлт, зангилаа бүрт чимэглэлтэй мөнгөн бугуйвч, алтан гинжин бугуйвч, ай-фон 4 эс, самсунг duos гар утас зэргийг хулгайлан авч 36.941.717 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Harvey Sarah Jane-н “...2017 оны 12 дугаар сарын 24-ний шөнийн 01.00 цагийн үед нөхөр Дэвид нь манай гэрийн цонх онгорхой гэрийн эд зүйл эмх замбараагүй болсон компьютер гэрийн гадна цасан дээр хаясан байхаар нь би оруулж ирлээ, гэрийн ажлын өрөөний буланд байсан давхарлаад тавьсан байсан утас байхгүй байна, бүх үнэт эдлэл хайрцгийг хоослоод гал тогооны ширээн дээр тавьсан байна гэж мессенжежээр хэлсэн...” /2 хх 79/,

гэрч Г.Мөнхбаатарын “...2017 оны 12 сарын сүүлээр шинэ оны өмнө Баатарцогт миний 8012-2278 дугаарын гар утас руу залгаад Зайсанд, хуучин дамжин өнгөрүүлэх шоронгийн ойролцоо хүрээд ир, ажил байна, унааны хэрэг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь орой 21-22 цагийн хооронд би 83-19 УНЕ улсын дугаартай Тоеота Корса загварын машинтай Зайсангийн хуучин хорихын урд байдаг автобусны буудал дээр очсон. Баатарцогт ганцаараа дунд зэргийн хэмжээтэй гялгар тортой эд зүйл барьсан байсан. Тэрийг хорихын доод талд байдаг хотхоноос хулгай хийсэн гэж хэлсэн. Уутан дотор нь юу юу байсныг харуулаагүй. Дотор нь жижиг жижиг хайрцагтай зүйлүүд байсан. Надад 1 ширхэг алтан зоос, ай фонь 4 гар утас өгсөн. Алтан зоосон дээр нь эмэгтэй хүний дүрс байсан...” /2 хх 88/,

шүүгдэгч Н.Бын “...2017 оны 12 дугаар сарын сүүлээр байх мөнгөний хэрэг гараад би ганцаараа хулгай хийх санаатай Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Оргил рашаан сувиллын тэр хавьд явж байгаад уулын раманд ганц сондгой гадна талдаа шар өнгийн тоосгон хашаатай дотор талд нь 6 давхар байх ганцхан орон сууцны ертөнцийн зүгээр ур талын 1 давхрын урагшаа харсан вакум цонхыг нь түлхэн орж алтан зоос, гар утас, алтан гинж, алтан бөгж бусад эд зүйлийг нь сайн санахгүй байна аваад тухайн айлд байсан гялгар торонд хийгээд урагшаа зам дагуу алхаж байгаад Мөнхбаатарын 80122278 дугаарын утас руу 21:00 цагийн орчим залгаж хуучин дамжин өнгөрүүлэх шоронгийн ойролцоо явж байна, найзыгаа хүрч ирээд авчих гэж хэлээд удалгүй хориод минутын дараа байх машинтай ирж авахаар нь машинд сууж шууд гэртээ хүргүүлсэн. Гэрийнхээ гадаа очоод тухайн айлаас хулгайлсан ай фонь-4 маркийн гар утас, 1 ширхэг алтан зоосны хамт Мөнхбаатарт өгсөн...” /2 хх 139/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх 46/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /2 хх 47-69/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 040 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх 93/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн НЦГ-20-196 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /22 хх 45-46/,

3. Н.Б нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн задгайд оршин суух иргэн Д.Наранцацралтын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, mac book pro маркийн 13 инчийн зөөврийн компьютер 1 ширхэг, “Sony” үйлдвэрийн гадаргуу дээрээ “Vaio” гэсэн бичигтэй алтан шаргал өнгийн гадаргуутай зөөврийн компьютер 1 ширхэг, “Acer” брэндийн 15 инчийн зөөврийн компьютер 1 ширхэг, “Sony” брэндийн мөнгөлөг тетанан гадаргуутай, хөх цэнхэр өнгийн “30” terabyte багтаамжтай зөөврийн хард 1 ширхэг, Toshiba маркийн 10 тира багтаамжтай зөөврийн хард 1 ширхэг, цагаан өнгийн гадаргуутай зөөврийн хард диск, хятад бичигтэй саарал өнгийн хүндрүүлэгчтэй төмөр сейф 1 ширхэг, хятад бичигтэй саарал өнгийн хүндрүүлэгчтэй төмөр сейф 1 ширхэг, сэйфэнд бэлнээр байсан 82 орчим сая төгрөг зэргийг хулгайлан 88.747.300 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.Наранцацралын “...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн задгай тоотод хувийн амины орон сууц, хаустай юм. Тус байшинд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 17 цагийн орчимд “Оргил” рашаан сувиллын газарт хэвтэж амрахаар гараад 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэртээ иртэл манай байшингийн цонхоор хулгайч орж эд зүйл алдагдсан байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч шалгуулсан. Манай гэрээс mac book pro маркийн 13 инчийн зөөврийн компьютер 1 ширхэг, тус компьютер нь Саарал металл өнгийн гадаргуутай бөгөөд тус компьютерын гадуур ягаан өнгийн хатуу пластик хийцийн кейс буюу гэр хийсэн байгаа. Тус гэрийг нь авчихвал үндсэн үйлдвэрийн мөнгөлөг саарал өнгийн гадаргуутай болно. Уг зөөврийн компьютерыг 2016 онд Хонг Конгоос 16.800 хонг конг доллароор худалдан авч байсан. Одоо 16.800 хонг конг доллароор үнэлж байна. “Sony” үйлдвэрийн гадаргуу дээрээ “Vaio” гэсэн бичигтэй алтан шаргал өнгийн гадаргуутай зөөврийн компьютер 1 ширхэг алдагдсан. Тус компьютер нь өөрийн адил өнгөтэй алтан шар өнгийн арьсан хийцтэй уутан гэртэйгээ байсан. Уг зөөврийн компьютерыг би 2005 онд 16.000 хонг конг доллароор авч байсан. Одоо 16.000 Хонг Конг доллароор үнэлж байна. “Acer” брэндийн 15 инчийн зөөврийн компьютер 1 ширхэг алдагдсан. Тус компьютерыг 2017 оны 2 дугаар сард “Next электроникс” худалдааны төвөөс 1.299.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 1.299.000 төгрөгөөр үнэлж байна.“Sony” брэндийн мөнгөлөг тетанан гадаргуутай, хөх цэнхэр өнгийн “30” terabyte багтаамжтай зөөврийн хард 1 ширхэг алдагдсан. Тус хардыг 2016 оны 8 дугаар сард 6.800 Хонг Конг доллароор авч байсан. Одоо авсан үнээрээ үнэлж байна. Toshiba маркийн 10 тира багтаамжтай зөөврийн хард 1 ширхэг алдагдсан гэж мэдүүлсэн нь алдагдаагүй гэрт байсан шургуулгандаа байсан. Харин марк загвар тодорхойгүй, цагаан өнгийн гадаргуутай зөөврийн хард диск алдагдсан байгаа нь мөн Хонг конг улсаас худалдан авсан. Гэхдээ хэдэн доллароор худалдан авч байснаа санахгүй байна. Ойролцоогоор 3.000 Хонг конг доллароор худалдан авч байсан байх. Хятад бичигтэй саарал өнгийн хүндрүүлэгчтэй төмөр сейф 1 ширхэг эвдэрч ашиглагдах боломжгүй болсон. Уг сейфийг би 2004 онд Бээжингээс 10.000 юаниар худалдан авч байсан. Одоо авсан үнээрээ үнэлж байна. Мөн адил фермийн Хятад бичигтэй саарал өнгийн хүндрүүлэгчтэй төмөр сейф 1 ширхэг эвдэрч ашиглагдах боломжгүй болсон, 2004 онд Бээжингээс 8.000 юаниар худалдан авч байсан. Одоо авсан үнээрээ үнэлж байна. Сэйфэнд бэлнээр 82 орчим сая төгрөг байсан нь хулгайд алдагдсан. Жижиг сейфэнд яг ямар эд зүйл байсан талаар би сайн мэдэхгүй байна. Тус сейфэнд байсан эд зүйлийг би хохирлын хэмжээнд оруулж мэдүүлэхгүй. Нэг шил 0.75 л савлагаатай экс архи галын өрөөний тавиур дээр байсан нь алдагдсан. Тус архийг би 16.000 төгрөгөөр үнэлж байна...” /8 хх 168-170/,

шүүгдэгч Н.Бын “...Дээрх хэргийг Болор, Мөнхбаатар нартай хамт үйлдээгүй. Би хэрэг гардаг өдөр тухайн айлын хойд талын 1 давхрын вакум цонхыг овтерка эвдэж дотогш ороод шатаар 2 давхарт гарч ертөнцийн зүгээр баруун талд байх өрөөнд ногоон өнгийн 100x100 хэмжээтэй том сейфийг тухайн айлын 3 давхарт засвар хийж байсан газраас хадаасны лоомыг авч сейфийг эвдэхэд дотор нь мөнгөн халбага 10 ширхэг, мөнгөн сэрээ 10 ширхэг байсныг авсан. ...Тэгээд 1 давхар руу бууж ажлын ширээн дээр байсан 2 ширхэг нөүтбүүк аваад зүүн хойно байрлах унтлагын өрөөнд ороход жижиг 50x50 хэмжээтэй хар хөх өнгийн төмөр сейф байхаар нь орж цонхоор нь гаргаад гадаа лоомоор эвдэж онгойлгоход дотор нь 100 юань, бэлэн 40.000 төгрөг байсныг авсан. Бэлэн их хэмжээний мөнгө байгаагүй...” /9 хх 69/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /8 хх 210-212/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /8 хх 151/,

“Дамно” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ХУ2-18-429 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /8 хх 128/,

эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /8 хх 161/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8 хх 157-160/,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн гаргасан өргөдөл /8 хх 121-123/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /8 хх 125-141/,

мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /8 хх 141-146/,

4. Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн задгай тоотод оршин суух иргэн Л.Ариунзаяагийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, 43 инчийн БСБ маркийн зурагтийг хулгайлан авч иргэн Ч.Лхагвад 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ч.Лхагвын “...Миний бие Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Гоодойн зуслангийн задгай тоотод зуслангийн байшинтай бөгөөд тус зуслангийн байшинд маань 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд хулгай орж 43 инчийн БСБ маркийн зурагт хулгайд алдагдсан юм. Тус зурагтыг 2019 оны 4 дүгээр сард БСБ төвөөс 900.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Тухайн үед цагдаагийн байгууллагад манай охин Л.Ариунзаяа дуудлага мэдээлэл өгч гомдол гаргаж байсан бөгөөд энэ хэрэгт миний бие хохирогч нэхэмжлэгчээр оролцож явах болно...” /12 хх 230/,

шүүгдэгч Н.Бын “...Тухайн өдөр Гоодойн зусланд айлд очоод 19 цагийн орчимд гарч яваад төв замаас унаанд суухаар автобусны буудал дээр очиход чанх хойно байх 2 давхар дүнзэн байшин эзэнгүй байхаар нь хойд цонхыг түлхэн дотогш орж зурагт хулгайлаад автобусны буудал орчмоос такси бариад 7 буудал дээр очоод явуулын хүнд 200.000 төгрөгөөр зараад олсон мөнгөөрөө ууж идээд дуусгасан...” /12 хх 249/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /12 хх 213/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /12 хх 215-226/,

 “Тод үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 403 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /12 хх 235/,

5. Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон, Амины орон сууцны 2 тоотод оршин суух иргэн Т.Ганхуягийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, том, дунд, жижиг гарын мөнгөн аяга нийт 9 ширхэг, жижиг ногоон хаш аяга 1 ширхэг, цагаан чулуун аяга 1 ширхэг зэргийг хулгайлан авч 8.573.380 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Т.Ганхуягийн “...2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Жаргалан хотхоны АОС 2 тоот гэртээ 2 цагийн үед унтсан юм. Өглөө нь 7 цагийн үед босоход хойд талын 1 давхрын цонх онгорхой, гадагшаа явах гээд бичиг баримт бэлдсэн байсан үүргэвч алга болсон байсан. Мөн сервантанд байсан мөнгөн аяганууд алдагдсан байсан. Цонхоор орсон юм шиг байсан. Үүд хаалга онгорхой байсан...” /16 хх 24/,

гэрч Д.Сарантуяагийн “...2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагийн үед гэртээ ирээд 2.000 доллар, 2.000 юань, нэг кредит картыг түрүүвчиндээ хийгээд түрүүвчээ үүргэвчинд хийсэн. Үүргэвчээ цэнхэр өнгийн чемоданд хийсэн. Тэгээд гэртээ байж байгаад 23 цагийн үед унтацгаасан. Өглөө 7 цагийн үед босоод паспортаа чемодан дотор байсан үүргэвчиндээ хийх гэхэд үүргэвч байгаагүй. Өөр газар тавьсан байж магадгүй гэж бодоод нөхөр, хүүхдийн хамт гэртээ байсан бүх эд зүйлүүддээ хайсан боловч олдоогүй. Тэгээд цагдаагийн газарт мэдэгдсэн...” /16 хх 36/,

шүүгдэгч Н.Бын “...Жаргалант хотхоны зүүн урд байх 2 давхар цагаан өнгийн хаусны нэг давхрын хойд тал руу харсан онгорхой цонхыг түлхэн дотогш ганцаараа орж гэрийн эзэд нь 2 давхарт унтаж байгаа гэдгийг нь мэдээд 1 давхрын зочны өрөөнд байсан чемодан дотроос хар өнгийн түрүүвч байсан. Дотор нь 2.000 доллар, 2.000 юань байсныг авч, мөн өрөөнд байсан 9 ширхэг мөнгөн аяга болон 2 ширхэг чулуун аяганы хамтаар авч гарч явсан...” /16 хх 55/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /16 хх 9-10/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /16 хх 11-15/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /16 хх 17-22/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн х-262 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /16 хх 29-32/,

6. Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 1 дүгээр сарын сүүлээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус хотхоны 48 дугаар байрны 3 тоотод оршин суух иргэн Э.Сувд-Эрдэнийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, аппел 14 инчийн зөөврийн компьютер, монетон цагирган том ээмэг, монетон цагирган том ээмэг, алтан цагирган жижиг ээмэг, алтан цагирган том ээмэг, цагаан алтан ээмэг, бөгж, кулоны хослол шигтгээтэй, диор брэндийн монетон ээмэг, бөгж, кулоны хослол, шанел брэндийн монетон бугуйвч, макель крос брэндийн эмэгтэй хүний бугуйн цаг, ДКНВ брэндийн эмэгтэй хүний бугуйн цаг, своровский брэндийн эмэгтэй хүний бугуйн цаг, бага гарын мөнгөн аяга, своровский брэндийн эмэгтэй хүний хүзүүний гинж 3 ширхэг, своровский брэндийн эмэгтэй хүний бугуйвч, жижиг монетон бөгж 1 ширхэг зэргийг хууль бусаар хулгайлан авч бусдад 16.340.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Э.Сувд-Эрдэнийн “...2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Индонез улс руу амрах гэж яваад 2018 оны 6 дугаар сарын эхээр ирсэн юм. Намайг гэртээ байхгүй үед манай гэрт хулгай орж миний эд зүйлс алдагдсан байсан. Манай гэрээс алдагдсан Аппел 14 инчийн зөөврийн компьютерыг 3.000.000 төгрөг, монетон цагирган том ээмэг 500.000 төгрөг, монетон цагирган том ээмэг 300.000 төгрөг, алтан цагирган жижиг ээмэг 160.000 төгрөг, алтан цагирган том ээмэг 480.000 төгрөг, цагаан алтан ээмэг, бөгж, кулоны хослол шигтгээтэй 5.500.000 төгрөг, диор брэндийн монетон эмээг, бөгж, кулоны хослол үнэ 1.100.000 төгрөг, шанел брэндийн монетон бугуйвч 980.000 төгрөг, макель крос брэндийн эмэгтэй хүний бугуйн цаг 500.000 төгрөг, ДКНВ брэндийн эмэгтэй хүний бугуйн цаг 380.000 төгрөг, своровский брэндийн эмэгтэй хүний бугуйн цаг 500.000 төгрөг, бага гарын мөнгөн аяга 240.000 төгрөг, своровский брэндийн эмэгтэй хүний хүзүүний гинж 3 ширхэг 1.500.000 төгрөг, своровский брэндийн эмэгтэй хүний бугуйвч 2.600.000 төгрөг, жижиг монетон бөгж 1 ширхгийг 200.000 төгрөг зэрэг эд зүйлсийг алдсан...” /19 хх 20-21, 22/,

гэрч А.Оюун-Эрдэнийн “...Өнөөдөр өглөө 13 цаг 20 минутын үед хүүхдийнх нь хувцсыг авахаар гэрт нь ороход гэр нь их хүйтэн байхаар нь үзэхэд гал тогооны өрөөний шилэн тагны хаалга нь онгорхой байхаар нь хулгай орсон гэдгийг мэдээд цагдаад дуудлага өгсөн...” /19 хх 29/,

шүүгдэгч Н.Бын “...Туул голын арын далан дээр Зайсангийн гүүрний хойно байрлах Кёкшюүзан биеийн тамирын заалны хажуугаар Грийн хаус хотхоны урд байдаг 2 давхар хаусны хажуу талдаа хүүхдийн цэцэрлэгтэй хаусны хашааг Мөнхбаатарын хамт давж ороод 1 давхрын вакум шилэн хаалгыг хөшиж орсон. Уг айл нь 2 давхар айл байсан. 2 давхрын унтлагын өрөөнд орж орны хажуугийн хүрэн өнгийн шүүгээний шургуулгаас эмэгтэй хүний ээмэг бөгж, кулан, цагаан өнгөтэй эмэгтэй хүний Секо брэндийн бугуйн цаг зэргийг авсан. Кёкшюүзан оффисын биеийн тамирын заалны орчмоор оройхон явж байгаад хотхон дунд гэрэл цонх харагдахаар нь миний бие ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан 1 давхрын хаалт төмөр байхгүй, вакум цонхыг түлхэн дотогш орсон юм. Уг байшингийн 2 давхарт байрлах унтлагын өрөөнд орж эмэгтэй хүний цагаан өнгийн төмөр бугуйн цаг 1 ширхэг, 1 хос монетон ээмэг бөгжний хослолыг хулгайлан авсан. Бусад жижиг зүйлсийг сайн санахгүй байна...” /19 хх 32, 44/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн бичгээр гаргасан өргөдөл /19 хх 4-5/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /19 хх 6-18/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн Х-678 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /19 хх 24-27/,

-Шүүгдэгч Э.Т гарцаараа:

1. Шүүгдэгч Э.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо, Грийн вилла хотхон, 207 дугаар хотхон 102 тоотод оршин суух иргэн Б.Хүдэрчулууны хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 7 ширхэг, бага гарын алтаар бүрсэн аяга 1 ширхэг, эмэгтэй сувдан хүзүүний зүүлт 1 ширхэг, зегна маркийн эрэгтэй хар ботинк, air Jordan пүүз, reebok загварын пүүз, kobe загварын пүүз, “Air Jordan 13” загварын пүүз, “Air Flightposite 3” загварын пүүз, “Air Flightposite Pearl” загварын пүүз, “Air Flightposite” загварын пүүз, үзэг, картер брендийн эрэгтэй нүдний шил зэргийг хулгайлан авч 9.720.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Хүдэрчулууны “...2017 оны 11 дүгээр сарын 1-ний өглөө 07 цаг 30 минутын үед гэрээсээ гараад ажилдаа явсан. Манай гэрт эхнэр үлдээд 09:30 цагт гэрээсээ гарсан. Ингээд би ажил дээрээ байж байгаад оройн 20:30 цагт гэртээ ирэхэд том өрөөний цонх бүтэн нээлттэй, хөшиг хагас нээлттэй байсан. Том өрөөний бүх шкафны хаалга нээлттэй, бусад өрөөний шүүгээний хаалга онгорхой доторх эд зүйлс нь газар тарсан байдалтай байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан...” /16 хх 218/,

шүүгдэгч Э.Тгийн “...2017 оны 12 дугаар сарын өвөл 19 цагаас 20 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Грийн вилла хотхоны хашаан дотор байдаг орон сууцны 1 давхрын тагтны хаалгыг хөшиж онгойлгож ороод дотроос нь пүүз, мөнгөн аяганууд, гоёлын чимэглэл, хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлсан...” /16 хх 238/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /16 хх 198/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /16 хх 199-215/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /17 хх 17-27/,

“Мөнх Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн №007 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /16 хх 224-225/,

2. Шүүгдэгч Э.Т нь 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Хан- Уул дүүргийн 15 дугаар хороо, “Фрэш эйр” хотхоны 97В тоотод оршин суух иргэн Ц.Оюунцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, макбүүк про 17 инчийн зөөврийн компьютер 1 ширхэг, делл брэндийн зөөврийн компьютер 1 ширхэг, ай фоне 5 маркийн гар утас, самсунг нөүт 2 маркийн гар утас, хүүхдийн хар өнгийн лилфинин загварын пүүз, мөнгөлөг саарал өнгийн Ай фад 1 ширхэг, эмэгтэй хүний сверовский ээмэг, бөгж, зүүлтийн хослол, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын алтаар бүрсэн зэс аяга 1 ширхэг, хуучин цагийн толгойгүй тариат манан хөөрөг 1 ширхэг зэргийг хулгайлан авч 4.932.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ц.Оюунцэцэгийн “...2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр би 2 хүүхдийн хамт 15 цагийн орчимд гэрээсээ гарсан. Оройн 23 цагийн орчимд гэртээ ирээд гэрээ онгойлгох гээд хаалгаа түлхүүрээр түлхүүрдсэн боловч онгойхгүй байсан. Тэгэхээр нь байшингаа тойроод харахад гэрийн хойд талын цонх онгорхой байхаар нь хулгай орсон гээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...макбүүк про 17 инчийн зөөврийн компьютер 1 ширхгийг 2015 онд Америк улсаас 4.800.000 төгрөгөөр худалдаж авсан. Делл брэндийн зөөврийн компьютер 1 ширхгийг 2017 оны 6 дугаар сард деллийн дэлгүүрээс 1.800.000 төгрөгөөр худалдан авч байсан. Ай фоне 5 маркийн гар утсыг 1 ширхгийг 2017 онд 380.000 төгрөгөөр худалдан авч байсан. Самсунг нөүт 2 маркийн гар утас 1 ширхгийг 2014 онд Солонгос улсаас худалдан авч байсан. Одоо 150.000 төгрөгөөр үнэлж байна. Хүүхдийн хар өнгийн Лилфинин загварын пүүз 1 хосыг 2015 онд Япон улсаас 400.000 төгрөгөөр худалдан авч байсан. Мөнгөлөг саарал өнгийн Ай фад 1 ширхгийг манай нөхөр найз хүүхдэд бэлгэнд өгч байсан. Одоо 400.000 төгрөгөөр үнэлж байна. Эмэгтэй хүний сверовский ээмэг, бөгж, зүүлтийн хослол, Наран их дэлгүүрээс 500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Дунд гарын мөнгөн аяга 2 ширхгийг 2013 онд Мөнгөн завьяа дэлгүүрээс 700.000 төгрөгөөр худалдан авч байсан. Дунд гарын алтаар бүрсэн зэс аяга 1 ширхгийг Тайланд улсаас 2007 онд 150.000 төгрөгөөр худалдан авч байсан. Хуучин цагийн толгойгүй тариат манан хөөрөг 1 ширхгийг 2016 онд хувь хүнээс 2.000.000 төгрөгөөр худалдан авч байсан...” /16 хх 108/,

шүүгдэгч Э.Тгийн “...2017 оны 12 дугаар сарын эхээр Туул голын ард байсан хотхонд байдаг 2 давхар хаусны гэрэл нь унтраалттай, арын цонх нь онгорхой байхаар нь явж ороод 5-6 ширхэг мөнгөн аяга, гар утас, нөүтбүүк, гоёлын зүүлт, ай пад зэрэг эд зүйлийг хулгайлж аваад орж ирсэн цонхоороо буцаад гарсан. Хулгайлж авсан эд зүйлийг Нарантуул зах, Хархорин зах дээр аваачиж зарсан...” /16 хх 144/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /16 хх 90-91/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /16 хх 92-105/,

2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /16 хх 109/,

“Дамно” ХХК-ийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн №ХУ1-18-07 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /16 хх 111-112/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /16 хх 154-164/,

3. Шүүгдэгч Э.Т нь 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Хан- Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхоны 4 тоотод оршин суух иргэн Н.Баярсайхан хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, HP pavilion маркийн нөүтбүүк, Acer маркийн нөүтбүүк, my passport бичигтэй хард диск, дунд гарын мөнгөн аяга, эрэгтэй хүний нэхий дээл, nike брендийн пүүз зэргийг хулгайлан авч бусдад 1.484.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Н.Баярсайханы “...2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 16 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхоны амины орон сууцны 4 тоотод байх өөрийн гэрээсээ гараад эхнэр Анхтуяаг ажлаас аваад буцаад 18 цаг 05 минутын орчим гэртээ ирэхэд граж доторх хаалга, хойд хаалга, балкон бүгд онгорхой байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад тухайн үед шууд дуудлага өгсөн...” /17 хх 211-212/,

шүүгдэгч Э.Тгийн “...2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр байх би ганцаараа явж байгаад уг айлын гэрэл унтраалттай байхаар нь тагтны цонхыг нь онгойлгож ороод эд зүйл хулгайлсан. Эд зүйл аваад орж ирсэн цонхоороо гараад явсан байгаа. Хулгай хийж авсан эд зүйлийг Нарантуул зах дээр аваачиж зарсан...” /17 хх 239-242/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн бичгээр гаргасан өргөдөл /17 хх 194-195/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /17 хх 196-207/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /17 хх 24-27/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Х-631 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /17 хх 218-221/,

4. Шүүгдэгч Э.Т нь 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тэнгэр вилла хотхон, 111-2 тоотод оршин суух иргэн Д.Бат-Эрдэнийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, хазаар, ташуур, эмээлийн хэрэглэл, мөнгөн аяга 6 ширхэг, ээмэг, бөгж, хөх шигтгээтэй ээмэг бөгж, гинж, кулоны хослол, хар сувдан шигтгээтэй мөнгөн хос, бугуйн цаг, эрэгтэй хуримын бөгж, сувдан шигтгээтэй алтан ээмэг, ногоон шигтгээтэй эмэгтэй бөгж, турк хийцийн шигтгээтэй бөгж, ногоон чуруун шигтгээтэй мөнгөн бөгж, хиймэл алтан бүрмэл зүүлт, бэлэн мөнгө зэргийг  хулгайлан авч бусдад 22.789.300 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.Бат-Эрдэнийн “...2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би эхнэр хүүхдүүдийн хамт БНХАУ руу амрахаар явсан. 2018 оны 1 дүгээр сарын 2-ны орой 20 цагийн орчимд хүү Тэнгистэй ярихад “гэрт хулгай орсон цагдаагаас хүмүүс ирээд үзлэг хийж байна” гэж ярихаар нь яаж орсон талаар нь асуухад 1 давхрын галын өрөөний цонхоор орж 1 давхраас мөнгөн аяганууд, суман модон ташуур, хазаар, эмээлийн 4 даруулга, 2 бааврыг авсан, 2 давхрын эхнэрийн өрөөнөөс эхнэрийн гоёл чимэглэлийн зүйлсийг хулгайлж аваад урд талын хаалгаар гарсан байна гэж хэлсэн...” /17 хх 107/,

гэрч Б.Тэнгисийн “...2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр 08 цагийн үед аавынхаасаа ажилдаа яваад оройн 20 цагийн орчим буцаад ирэхэд гэрийн хаалга гаднаасаа түлхүүрээр онгойхгүй байхаар нь гражаараа дамжин гэрт ороход гэрийн хамаг эд зүйл эмх замбараагүй байдалтай, цонхоор хулгай орж бэлнээр 3 сая төгрөг, 9 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, эмээлийн мөнгөн тоноглол, ташуур, эмэгтэй хүний үнэт эдлэл зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” /17 хх 127/,

шүүгдэгч Э.Тгийн “...2018 оны 1 дүгээр сарын эхээр байх мөнгө олж архи уух санаатай Маршил гүүрний тэнд 19 цагийн орчим явж байх үед ертөнцийн зүгээр зүүн талд байрлах 2 давхар шар өнгийн байшингийн цонхыг нь хөшиж онгойлгон 1 давхраас нь эмээл, мөнгөн аяга, мөнгөн эдлэл, монетон эдлэл зэрэг эд зүйлийг хулгайлан шууд такси бариад Хар хорин зах дээр байх алт мөнгөн эдлэл авдаг ченж нарт бүгдийг нь нийлүүлээд 3.000.000 төгрөгөөр зарж борлуулсан” /17 хх 152, 155/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /17 хх 84/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /17 хх 85-102, 163-173/,

“Дамно” ХХК-ийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн ХУ1-18-06 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /17 хх 114-115/,

5. Шүүгдэгч Э.Т нь 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Мандал хотхоны 6 тоотод оршин суух иргэн Ж.Баттулгын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, усан манан хөөрөг, монетин гинж, кулон, монетин бөгж, эрэгтэй дархан нэхий, куртик, зэргийг хулгайлан авч бусдад 1.441.900 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ж.Баттулгын “...2018 оны 1 дүгээр сарын 27-ны 12 цагийн үед манай гэрийн хажуугийн хаусыг барьж байгаа хүмүүс над руу залгаад цонх чинь онгорхой байна гэж хэлсэн. Тэгээд би Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 6 номерын хаусандаа очиход манай гэрийн урагшаа харсан том өрөөний цонх онгорхой байсан. Өрөөний вакум цонхны цоож эвдэрсэн байсан. Харахад түлхэж орсон бололтой байсан...” /20 хх 196/,

шүүгдэгч Э.Тгийн “...Эрдэнэчухал бид хоёр гарч яваад Багануур дүүргийн урд хэсэгт орших ягаан тоосгон хауснуудын дундуур явж байгаад гэрэл нь асаагүй эзэнгүй нэг хаусны цонхоор ороод эрэгтэй хүний куртикууд авсан. Миний хувьд эдгээр хувцсыг авсан. Эрдэнэчухал юу авсан талаар мэдэхгүй. ...2018 оны 1 дүгээр сард байх би тухайн хэрэгт Багануур дүүргийн цагдаагийн хэлтсээс хүмүүс ирж мэдүүлэг авахад нь мөрдөнд хоригдож байхдаа хэргээ задалж цаг хожих гэж худал мэдүүлсэн. Би ганцаараа үйлдсэн...” /21 хх 8, 16/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /20 хх 185/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /20 хх 186-192/,

“Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 113 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /20 хх 199/,

“Дамно” ХХК-ийн 197 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /22 хх 23-24/,

6. Шүүгдэгч Э.Т нь 2018 оны 1 дүгээр сарын 25-аас 27-ны өдрийн хооронд Багануур дүүргийн 3 дугаар хороо, Нарлаг хотхоны 4-1 тоотод оршин суух иргэн П.Алтанхуягийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, шүрэн шигтгээтэй алтан нуухтай, ясан халбагатай, хөөрөг, эмэгтэй хүний цагаан шүрэн хөөрөг, монгол дээл, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг бичиггүй, сүүлийн үеийн их гарын 5 ширхэг мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга 9 ширхэг, улаан хайрцагтай Кен брэндийн гар дрилл, улаан хайрцагтай Кен брэндийн цахилгаан дрилл тус бүр 1 ширхэг зэргийг хулгайлан авч 3.633.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч П.Алтанхуягийн “...2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагийн үед Улаанбаатар хот руу гэр бүлээрээ яваад өнөөдөр буюу 2018 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цагийн үед өөрийн эзэмшлийн хувийн орон сууцандаа ирэхэд гал тогооны өрөөний цонх онгорхой байсан. Тэгэхээр нь “юу билээ” гэж бодоод гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзэхэд гал тогооны ханын стенкэн дотор байсан мөнгөн аяга байхгүй байхаар нь 2 давхарт гарч үзэхэд 2 давхрын өрөөнд авдар доторх эд зүйлийг гаргаж хаясан, бурхны урд байсан мөнгөн аягыг авч явсан байсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан. ...эрэгтэй цагаан шүрэн хөөргийн толгой нь очир хэлбэртэй, орой дээр нь жижиг шүрэн шигтгээтэй алтан нуухтай, ясан халбагатай, хөөргийн их биеэн дээр нь давхиж байгаа адууны зураг сийлсэн. Эмэгтэй хүний цагаан шүрэн хөөрөг нь зааны хэлбэртэй, цагаан шүрэн сийлбэр толгойтой, алтан нуухтай, ясан халбагатай хөөрөг байсан. 2013 онд хөөргүүдээ Энхбаатар гэж хүнээс хосоор нь 10.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хагарч цуурсан зүйл байхгүй. Хар өнгийн дээрээ дугуй цагаан хээтэй дан Монгол дээл байсан. Улаанбаатар хот зүүн 4 замын ойролцоо байдаг дээл зардаг газраас 600.000 орчим төгрөгөөр худалдаж авч байсан. Шинэ дээл байсан. Мөнгөн аяга 16 ширхэг аяга байснаас сүүлийн үеийн бага гарын мөнгөн аяга 2 ширхэг бичиггүй, сүүлийн үеийн их гарын 5 ширхэг мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга 9 ширхэг байсан. Содон шинж тэмдгүүдийг нь анх өгсөн мэдүүлэгтээ хэлсэн байгаа. Мөнгөн аягануудаа ихэнхийг нь бэлгэнд авч байсан учир тодорхой үнэ хэлж мэдэхгүй байна. Их гарын мөнгөн аягануудыг өөрсдөө худалдаж авч байсан. 1 ширхгийг нь 300.000-400.000 орчим төгрөгөөр худалдаж авч байсан. Улаан хайрцагтай Кен брэндийн гар дрилл, улаан хайрцагтай Кен брэндийн цахилгаан дрилл тус бүр 1 ширхэг байсан. Хоёуланг нь БНХАУ-ын Эрээн хотоос авч байсан. Шинээрээ байсан...” /20 хх 80-83/,

гэрч Д.Хүрэлбаатарын “...Алтанхуяг ахын гэрт очсон. Гэрт нь ороод гутлаа тайлсан. Нэлээн хүйтэн байхаар нь танайх ямар хүйтэн юм бэ, чи паар ажиллаж байна уу, үзээдхээч гэж хэлэхээр паарыг нь үзсэн чинь халуун зүгээр байна гэж хэлээд хамт гал тогооны өрөө рүү ороход цонх нь онгорхой байсан. Алтанхуяг цонхоо хараад гал тогооны стенк онгорхой байхад энд байсан аяганууд алга хулгай орсон юм шиг байна гэхээр нь цагдаад дуудлага өгсөн...” /20 хх 80-84/,

шүүгдэгч Э.Тгийн “...Эрдэнэчухал бид хоёр гарч яваад хэдэн зэрэгцээ хаусуудын дунд хэсэгт байрлах хүрэн өнгийн дүнзэн модоор барьсан 2 давхар хаусны нэг давхрын вакум цонхны поорчигийг түлхэж онгойлгоод дотор нь орж нэг давхрын сирвантан дотроос 10 гаруй мөнгөн аяга, 2 давхраас 2 ширхэг дээлийн өнгө авсан. Тухайн байранд ороод салж явсан учир Эрдэнэчухалыг тухайн үед юу авсныг бол мэдэхгүй байна...” /20 хх 161/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /20 хх 60/,

хэрэг учралын газрын үзлэгийн үед үйлдсэн гар схем зураг /20 хх 61-62/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /20 хх 63-75/,

“Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 114 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /20 хх 118-119/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 194 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /22 хх 31-32/,

7. Шүүгдэгч Э.Т нь 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Титэм хорооллын 103 тоотод оршин суух иргэн З.Нарангалягийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, орны бүтээлэг, буйдангийн бүтээлэг зэргийг хулгайлан авч бусдад 415.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч З.Нарангалягийн “...2018 оны 2 дугаар сарын 10-ны өглөө 10 цагийн орчим гэртээ ирэхэд 1 давхрын том өрөөний цонхны шилийг хагалж хулгай орсон байсан. Манайх шинээр аваад орж амжаагүй зөвхөн гэрийн ор, буйдан шкаб, хивс, ажлын багаж, ширээ, сандлаа зөөж оруулсан байсан. Манайхаас өргөн орны бүтээлэг 1 ширхэг, буйдангийн бүтээлэг 2 ширхэг тус тус алга болсон. Шатны хажуугийн цонхоор хулгайч гараад явсан байсан. ...манайд 415.000 төгрөгийн хохирол учирсан...” /9 хх 112/,

шүүгдэгч Э.Тгийн “...би дээрх хэргийг ганцаараа үйлдсэн. Би Мөнхбаатар, Болор хоёрыг Багануурын төв дээр ресторанд буулгаад Цээгийг гэртээ орчихсон. Би хажуу талд нь байсан 2 давхар шаргал өнгөтэй байшингийн 1 давхрын вакум цонхыг хөшиж ороод 2 давхарт байсан орны бүтээлэг, буйдангийн бүтээлэг зэргийг аваад гарсан. Тухайн айлаас өөр зүйл аваагүй...” /9 хх 179/,

зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /9 хх 91/,

хэргийн газрын үзлэгийн үед үйлдсэн гар схем зураг, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, илтгэх хуудас /9 хх 92-98, 99/,

эд зүйл хураан авсан тэмдэглэл /9 хх 103-104/,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /9 хх 107-108/,

“Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 89 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /9 хх 117/,

8. Шүүгдэгч Э.Т нь 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Роял гарден хотхоны 16 дугаар байрны 02 тоотод байрлах “Мөнх төгөл од” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд хууль бусаар нэвтрэн орж, 2 ширхэг нөүтбүүк, бэлэн 1.000.000 төгрөг зэргийг хулгайлан авч 3.770.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Л.Болдхуягийн “...Би “Мөнх төгөл од” ХХК-д орчуулагч ажилтай юм. Манай компанийн оффис нь Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, Рояал Гарден хотхоны 16 дугаар байрны 02 тоотод байрладаг бөгөөд 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр манай ажлын байранд хулгай орж эд зүйл алдагдсан байсан. 2 ширхэг нөүтбүүк, бэлэн 1.000.000 төгрөг алдагдсан. Хулгай хийх үедээ модон хаалга, сейф, оффиссын төмөр шүүгээ, вакум цонхтой хаалга, автомашины хайрцагны таг зэргийг эвдэлсэн байсан. Хохирлын үнэлгээгээр 3.700.000 төгрөг гэж үнэлсэн байсан. Манай компанийн зүгээс уг үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. 2 давхарт байсан сейфийг доошоо граж руу оруулж байгаад эвдэлсэн байсан...” /2 хх 242-245/,

шүүгдэгч Э.Тгийн “...тухайн хэрэг гардаг өдөр согтуу явж байгаад маршалын гүүрнээс хойшоо замынхаа урд талд байх 2 давхар улаан тоосгон байшингийн урагшаа харсан 1 давхар хаалтгүй болконоор дамжиж вакум цонхыг хагалан дотогш орж 2 ширхэг нөүтбүүк, 400.000 төгрөг хулгайлсан. Сейфийг чирээд доошоо граж дотор нь оруулж, гражид байсан турбагаар эвдэлж бэлэн 400.000 төгрөг авсан. Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн...” /3 хх 67-69/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх 215/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /2 хх 216-242/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /3 хх 70-76/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 033 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх 12/,

9. Шүүгдэгч Э.Т нь 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Амины орон сууцны 01-01 тоотод оршин суух иргэн Д.Дүгэрсүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, зөөврийн компьютер, хөөрөг, зургийн аппарат, ээмэг, бөгж зэргийг хулгайлан авч, 5.047.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.Дүгэрсүрэнгийн “...2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 11 цагаас 20 цагийн хооронд эзэнгүй байх хугацаанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, АОС 1-1 тоот 2 давхар байшингийн 1 давхрын зүүн урд талын вакум цонхыг түлхэн хулгай орж, 2 давхрын том өрөөний тавиуртай шилэн хаалттай шүүгээнээс мөнгөн аяганууд, 2 давхрын зүүн урд талын жижиг өрөөнөөс зөөврийн компьютер, 2 давхрын унтлагын өрөөнөөс хөөрөг зургийн аппарат зэрэг эд зүйл алдагдсан байна. ...Эхнэр Д.Тэгшжаргалын үнэт эдлэлүүд унтлагын өрөөний орны хажуугийн шүүгээнд байсан нь алдагдсан байна. Мөн охин дүүгийн өрөөний толины урд байсан хайрцгаас ээмэг, бөгж нь алга болсон байна. ...Би хулгайд алдагдсан эд зүйлүүдийг бүгдийг нь тоо ёсоор нь бүрэн буцааж авсан. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” /3 хх 117, 122/,

шүүгдэгч Э.Тгийн “...2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр ганцаараа 16-н автобусны буудлын урагшаа айлууд хараад явж байгаад ягаандуу өнгөтэй ханатай, бор хардуу өнгийн гүйдэг хаалгатай, 2 давхар хөх саарал өнгөтэй Амины орон сууц байсан тухайн үед гүйдэг хашааны хаалга нь жижиг онгорхой байсан. Тэгээд би ганцаараа 18 цагийн орчимд буюу гадаа бүрэнхий болчихсон байсан ба хашаа руу нь ороод хаалга талынх нь цонхыг тогшиж үзтэл хүнгүй байсан. Тэгээд урд хаалганы ертөнцийн зүгээр зүүн талын вакум цонхыг автиркаар хөшиж онгойлгоод дотогш ортол 1 давхар нь үйлдвэрийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, эд зүйл байсан. Тэгээд жижиг хаалгаар ороод дээшээ 2 давхарт нь гарахад өөдөөс харсан том өрөө рүү нь ороод шилэн хаалгатай сирвантан дотроос 8 ширхэг томоосоо жижиг хүртэл өрөөд тавьсан байсныг авсан, зурагтны хажууд байсан тавиур дээрээс эрэгтэй шар оосортой бугуйн цаг, тэгээд жижиг өрөө рүү нь ороод 2 ширхэг мөнгөн хөөрөг, 1 ширхэг жижиг чулуун хөөрөг, тус бүр даалинтайгаа, хар цүнхтэй зургийн аппарат, саарал өнгөтэй байсан байх сайн санахгүй байна зөөврийн компьютер, шкафнаас нь эмэгтэй хүний хар өнгөтэй гар цүнх дотор нь бичиг баримт байсан, тэгээд шатны хажуу талын жижиг өрөөнөөс эмэгтэй хүний толь, толины доод талын шургуулганаас эмэгтэй хүний монетон ээмэг бөгж, мөнгөн эдлэл ээмэг бөгжнүүд олон тооны тус бүрдээ хайрцаг савтайгаа байсан тоо ширхэгийг сайн мэдэхгүй байна бүгдийг нь авсан. ...Мөнхбаатартай уулзаад Цэргийн төв эмнэлгийн машины зогсоол дээр авсан эд зүйлээ харуулах гээд уулзаад байж байтал цагдаа нар ирсэн юм...” /3 хх 189/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 хх 90/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /3 хх 91-96/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /3 хх 98-104/,

эд зүйл Д.Дүгэрсүрэнд хүлээлгэж өгсөн тэмдэглэл /3 хх 114/,

эд зүйл Д.Тэгшжаргалд хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /3 хх 148-155/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /3 хх 70-71, 77-79/,

“Дамно” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 408 дугаартай, 6 дугаар сарын 14-ний өдрийн 18-430 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангууд /3 хх 126-127, 134-135/,

10. Шүүгдэгч Э.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Шинэ төгөл хотхоны Д-34 тоотод оршин суух иргэн О.Хүрэлбаатарын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, 15 ширхэг мөнгөн аяга, нэг хуучны үндсэн тагштай мөнгөн таваг 1 ширхэг, жижиг төмөр мөнгөлөг өнгийн сэйф, 2 ширхэг дунд болон жижиг гарын /тера герц/ хөөрөг, 1 шүрэн толгойтой усан болор хөөрөг, Тера герц хавтгай хэлбэртэй хөөрөг 1 ширхэг, майкл корсын зэрэг нийт 6 ширхэг цаг, 2 хос ээмэг, мөнгөн бугуйвч зэргийг хулгайлан авч 17.570.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч О.Хүрэлбаатарын “...19 цаг 40 минутын орчим гэртээ ирээд хаалгаа онгойлгох гэсэн чинь түлхүүрдэж байгаа хирнээ онгойхгүй байсан. Тэгэхээр нь би эвдэрсэн юм болов уу эсвэл дотор талын түгжээг эргүүлчихсэн юм байхдаа гэж бодоод жаахан оролдож байхад дээд талын хөрш маань орж ирээд коридорт жаахан ярьж зогсоод 7-8 минут болсон байх. Тэгээд би өөрийн хүү Отгонбандь руу утсаар яриад гэртээ байхаар нь орчихоод дагуулаад гарч ирсэн. Тэр хооронд би хүү рүүгээ ярихаас өмнө хаалга онгойлгодог хүн рүү ярьчихсан байсан болохоор тэр хүн гэрийн гадна ирчихсэн байсан юм. Тэгээд хаалгаа онгойлгуулах гээд баахан өрөмдөж байсан чинь коридорт гэрэлгүй байхаар нь СӨХ рүү очоод гэрэл аваад ир гээд явуулсан чинь эргэж орж ирээд хулгай орчихсон цагдаа нар ирсэн байна гээд тэгээд гарсан юм. Тэгсэн чинь манай хүү тойроод онгорхой байсан цонхоор ороод дотор талаас нь онгойлгоход дотор талын 2 хаалгыг хоёуланг нь давхар түгжсэн байсан гэсэн. Тэгээд онгойлгосон нөгөө засварчин эргүүлээд шүрүпээ хийж өгсөн. Тэгээд та нарын хамт буюу цагдаа нарын хамт гэртээ ороход хулгай орсон байсан. Гэрт ороод үзэхэд гал тогооны өрөөнөөс сервантнаас 7-8 янз бүрийн хэмжээтэй 15 мөнгөн аяга, нэг хуучны үндсэн тагштай мөнгөн таваг 1 ширхэг байхгүй болсон, зочны өрөөг бужигнуулаад 15 ширхэг янз бүрийн хэмжээтэй мөнгөн аяга алга болсон байсан. Харин нөүтбүүк болон гангар шаазан зэрэг эд зүйлүүд байж байсан. Тэгээд дээш гарч үзэхэд манай унтлагын өрөөний шкафнаас жижиг төмөр мөнгөлөг өнгийн сэйф алга болсон, орны хажуугийн тумбучик дотроос 2 ширхэг дунд болон жижиг гарын /тера герц/ хөөрөг, 1 шүрэн толгойтой усан болор хөөрөг, /босоо гонзгой хэлбэртэй/ Тера герц хавтгай хэлбэртэй хөөрөг 1 ширхэг, толгой нь мөн хажуу тийш ташуу хэлбэртэй хөөрөг, эхнэрийн майкл корсын зэрэг нийт 6 ширхэг цаг, 2 хос ээмэг, мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлүүд алга болсон байсан. 1 давхрын вакум цонхны нэг давхар нь хагарсан байна...” /5 хх 90-91/,

шүүгдэгч Э.Тгийн “...2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Баянгол зочид буудлын тэнд 19 цагийн үед явж байгаад 1 давхрын айл харанхуй шалгаж үзэхэд хүнгүй байхаар нь цонхыг нь хөшиж ороод 32 ширхэг мөнгөн аяга, 4 ширхэг хөөрөг, 1 ногоон хаш аяга, 2 ширхэг бугуйн цаг, саарал өнгийн жижиг төмөр сейф аваад аягануудыг тэнд байсан жижиг хар 2 цүнхэнд хийгээд сейфийг өргөөд цонхоор буцаж гараад гражийн хажууд сейфийг нуугаад, цүнхтэй эд зүйлээ цааш явж байгаад траншейнд нуусан. Наранбаяр руу ярьж дуудсан. 4 ширхэг хөөрөг, 1 хаш аягын хамт зараад мөнгө болгоод өгөөч гэж өгчихөөд буцаж сейфээ авах гэж яваад цагдаагаас зугтсан. 2 хоногийн дараа Наранбаяртай утсаар яриад хорооллоос авахуулаад гэрт нь очоод усанд ороод байж байгаад цагдаад баригдсан. 32 ширхэг аяганы мөнгийг хуулаад граммлаад 3 сая төгрөгөөр зарсан...” /5 хх 108-109/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5 хх 41/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /5 хх 42-56/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /5 хх 87-88/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 05 сарын 29-ний өдрийн НЦГ-20-190 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /22 хх 62-64/,

11. Шүүгдэгч Э.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 24-07 тоотод оршин суух иргэн Б.Булганмаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, цагаан өнгийн ай фоне 5 маркийн гар утас, Найк брэндийн хар өнгийн пүүз, хар өнгийн Эйч Пи маркийн нөүтбүүк, саарал өнгийн Тошиба маркийн нөүтбүүк, яст мэлхий хэлбэртэй монетон бөгж, энгийн монетон бөгж, мөнгөн ээмэг, бугуйвч, бөгж, зүүлттэй хосоороо том церконон шигтгээтэй зэргийг хулгайлан авч бусдад 1.626.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Булгамаагийн “...2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр манай хүү Төгөлдөр гэртээ байсан ба 16 цагийн орчим сургалттай байсан учир гэрээсээ гарч сургалтдаа яваад гэр эзэнгүй байсан. Би ажлаасаа 16 цаг 40 минутын орчимд гэртээ ирж хоол хийгээд 18 цаг 40 минутын орчимд гэрээсээ гарч явсан. 19 цаг 10 минутын орчимд манай хүү Төгөлдөр миний утас руу залгаад “гэрийн хаалга онгойхгүй байна, та гэрээ яаж цоожилсон юм бэ” гэхээр нь би “зүгээр цоожилсон шүү дээ, одоо яваад очъё” гэж хэлээд 19 цаг 30 минутын орчимд гэртээ ирэхэд гэрийн хаалганы цаанаас салхилж байхаар нь гаднаас цонхоо харахад том өрөөний цонх онгорхой байсан. Манай хүү Төгөлдөр цонхоороо орж хаалга онгойлгоод би гэртээ ороход хулгай орчихсон байсан учир цагдаад дуудлага өгсөн. ...Манай гэрийн том өрөөний стейкэнд байсан манай дунд хүүхдийн хэрэглэдэг байсан цагаан өнгийн ай фоне 5 маркийн гар утас алдагдсан. 2013 онд манай нөхөр Америк улсад ажлаар явж байхдаа Монгол мөнгөөр 1.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. 2018 оны 6 дугаар сарын сүүлээр Найк брэндийн хар өнгийн пүүзийг 250.000 төгрөгөөр худалдаж аваад удаагүй байсан. 2017 оны зун хар өнгийн Эйч Пи маркийн нөүтбүүкийг Компьютер ланд төвөөс 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн саарал өнгийн Тошиба маркийн нөүтбүүкийг Компьютер ланд төвөөс 800.000 төгрөгөөр худалдан авч байсан. 2001 онд Мөнгөн завьяа их дэлгүүрээс яст мэлхий хэлбэртэй монетон бөгжийг 100.000 төгрөгөөр авсан. Мөн цулгай энгийн монетон бөгжийг 100.000 төгрөгөөр худалдан авсан. Миний мөнгөн ээмэг, бугуйвч, бөгж, зүүлттэй хосоороо том церконон шигтгээтэй байсан. Хос эдлэлүүдийг 2001 онд Мөнгөн завьяа дэлгүүрээс 700.000 төгрөгөөр худалдан авч байсан. 2013 онд цагаан сарын баярын үед үзэсгэлэн худалдаан дээрээс шинэ цагийн хаш хөөргийг 250.000 төгрөгөөр худалдан авч байсан. Өөр ямар нэгэн эд зүйл алдаагүй...” /15 хх 155-156/,

шүүгдэгч Э.Тгийн “...2018 оны 11 дүгээр сарын эхээр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын их дэлгүүрийн хойд талын орон сууцны байрны гадна очоод нэг ертөнцийн зүгээр зүүн урагшаа харсан вакум цонхыг түлхэн орж телевизорын тавиур хэсгээс үнэт эдлэл байсныг авсан. Мөн ширээн дээр байсан Самсунг Галакси эс 6 маркийн гар утас, нөүтбүүк, пүүз зэрэг эд зүйл хулгайлсан. ...Нарантуул зах дээр явуулын хүнд нийлүүлээд мөнгөн эдлэл, нөүтбүүк зэргийг 200.000 төгрөгөөр зараад пүүзийг хаясан...” /15 хх 183, 189/,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /15 хх 131/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /15 хх 132-140/,

мөрдөгчийн илтгэх хуудас, гэрэл зураг /15 хх 145-146/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 20-192 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /22 хх 56-58/,

12. Шүүгдэгч Э.Т нь 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян Уулыг 8-18 тоотод оршин суух иргэн Я.Нямжавын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, самсунг 43 инчийн зурагт, ай фоне 5 маркийн гар утас, нокиа 6610 маркийн гар утас, жак даниелс 0.75л виски, хайер брендийн индукцин плитка, вакум цонхны хүрээ зэргийг хулгайлан авч бусдад 880.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Я.Нямжавын “...2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр өглөө 11 цагийн орчим эхнэр хүүхдийн хамт Баруун салаа руу салхинд гарсан. Тэр шөнөдөө ирж хоноогүй. Маргааш өглөө нь 9 цагийн орчимд намайг ажилд хүргэж өгөөд гэртээ харьсан. “Гэрт хулгай орсон байна” гэж над руу ярьсан. Би ажлаасаа гараад гэртээ ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” /13 хх 173/,

шүүгдэгч Э.Тгийн “...2019 оны 5 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошууны шинэ эцсийн орчим хашаандаа улаан өнгийн 1 давхар тоосгон байшин, мөн 1 давхар шавар байшинтай хашаа руу блокон хашааг нь давж ороод улаан өнгийн тоосгон байшингийн урд талын гудамж руу харсан цонхыг нь түлхэж ороод нэг зурагт, нэг хагас, нэг бүтэн виски, нэг ширхэг нокиа гар утас, нэг ширхэг ай фоне 5 загварын гар утсыг авсан. Би хулгайлж авсан архинуудаа өөрөө уусан. Харин зурагтыг тухайн үед хамт амьдарч байсан эмэгтэй Гэрэлтуяад өгсөн. Гар утаснуудыг яасан эсэхээ санахгүй байна...” /13 хх 186, 199/ гэх мэдүүлгүүд,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 19/163 дугаартай үнэлгээний тайлан /13 хх 180-181/,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /13 хх 160/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /13 хх 161-165/,

13. Шүүгдэгч Э.Т нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 10-51 тоотод оршин суух иргэн П.Төмөрчөдөрийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, 32 инчийн ская ворд нэртэй зурагт 1 ширхэг, мөнгөн аяга 3 ширхэг, монетон ээмэг 1 ширхэг, мөнгөн гинж 3 ширхэгийг хулгайлж 1.010.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч П.Төмөрчөдөрийн “...2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр миний эхнэр ээлжийн ажилтай байсан ба би гэрээсээ 07 цаг өнгөрч байх үед гарсан. ...Тэгээд би 00 цаг өнгөрч байх үед гэртээ ирэхэд манай гэрийн том өрөөний жижиг цонх болон гал тогооны өрөөний жижиг цонхыг хагалж хулгай орсон. Гэрээс 32 инчийн зурагт, 3 ширхэг мөнгөн аяга, нэг монетон ээмэг, 3 ширхэг мөнгөн ээмэг, гинж зэрэг эд зүйл алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан...” /13 хх 94/,

шүүгдэгч Э.Тгийн “...Би 2019 оны 5 дугаар сарын 20-ны үед орой 20-21 цагийн үед хулгай хийхээр ганцаараа явж байгаад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Тахилтын 3 дугаар буудлын орчим төв замын ойролцоо 1 давхар шавар шинэвтэр байшинтай айлын вакум цонхыг түлхэж ороод тавиур дээр байсан 42 инчийн зурагтыг удирдлагатай нь авсан. Мөн 3 ширхэг мөнгөн аяга, монетон ээмэг, багаж зэргийг аваад буцаад цонхоороо гарсан. Зурагтыг тухайн үед хамтран амьдрагч байсан Гэрэлтуяагийн хуучин нөхөр Хадаа гэх залууд 80.000 төгрөгөөр зарсан. Мөнгөн аягыг Гэрэлтуяа өөрийнхөө бичиг баримтаар ломбардад тавьсан. Хаана, хэдэн төгрөгөөр тавьсныг Гэрэлтуяа сайн мэдэж байгаа. Мөнгийг нь хувааж идэж уугаад дуусгасан...” /13 хх 118-119/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /13 хх 84/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /13 хх 85-88/,

“Тэнцвэрт эстимэйт” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 604 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /13 хх 105-107/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13 хх 121-134/,

14. Шүүгдэгч Э.Т нь 2019 оны 5 дугаар сарын 30-наас 2019 оны 6 дугаар сарын 1-ний шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн 11-468 тоотод оршин суух Б.Цэдэнбалжирын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн аяга 1 ширхэг, 4 ширхэг судар Цагаан шүхэрт, Сундуй жүд 2 судар, жад 1 ширхэг, АКМ бууны жад 1 ширхэг, 0,75 литрийн архи, хэт цахиур 1 ширхэг, ширэн гэртэй суран оосортой ойролцоогоор 8x5 см хэмжээтэй үе дамжин ирсэн эд зүйл, зулын цөгц 1 ширхэг, цахилгаан цохилттой дрилл 1 ширхэг зэргийг хулгайлан авч бусдад 4.008.899 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Цэдэнбалжирын “...Би тухайн хаягандаа 2013 оноос хойш амьдарч байгаа одоо бол тухайн хаягандаа байнга оршин суудаг. 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр эхнэрийн хамт ОХУ руу яваад 2019 оны 6 дугаар сарын 2-ны 00 цаг болж байхад гэр лүүгээ явж байхад манай охин Урангоо утсаар ярьж танай гэрт хулгай орсон байна гэж мэдэгдсэн. Манай гэрээс Шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг. Тухайн аягийг манай ах дүү нараас өгч байсан одоо аягийг 150.000 төгрөгөөр үнэлж байна. 4 ширхэг судар Цагаан шүхэрт, Сундуй жүд нөгөө 2 судрыг ямар судар болохыг сайн мэдэхгүй байна. Манай өвөөгөөс үе дамжин ирсэн судар байгаа юм. нэг судрыг 500.000 төгрөгөөр үнэлж байна. Жад 1 ширхэг ойролцоогоор 30-35 см урттай 3 өнгийн хадгаар ороосон “шар, цэнхэр, ногоон” 2 талдаа иртэй бариулынхаа дээд талд 2 ширхэг гөрөөсний бүтэн дүрстэй, цул төмөр үе уламжлан дамжиж ирсэн 800.000 төгрөгөөр үнэлж байна. АКМ бууны жад 1 ширхэг гадна хуйтайгаа байсан одоо тухайн жадыг 70.000 төгрөгөөр үнэлж байна. Нэрийг нь сайн мэдэхгүй байна гадаад нэртэй архи байсан 0,75 литрийн архи байсан 20.000 төгрөгөөр үнэлж байна. Хэт цахиур 1 ширхэг. Ширэн гэртэй суран оосортой ойролцоогоор 8x5 см хэмжээтэй үе дамжин ирсэн эд зүйл байсан 500.000 төгрөгөөр үнэлж байна. Зулын цөгц 1 ширхэг тухайн эд зүйлээ 10.000 төгрөгөөр үнэлж байна. Цахилгаан цохилттой дрилл 1 жилийн өмнө 105.000 төгрөгөөр худалдан авч байсан ба одоо тухайн эд зүйлээ 100.000 төгрөгөөр үнэлж байна. Модон эрхи тухайн эд зүйлийг найзаасаа авч байсан 10 орчим ширхэгтэй эрхий хурууны өндөгнөөс том хэмжээтэй эд зүйл байсан ба одоо тухайн эд зүйлээ 20.000 төгрөгөөр үнэлж байна. Мөн зам заагч 0Р5 төхөөрөмж алдагдсан 400.000 төгрөгөөр авч байсан...” /8 хх 52-53/,

шүүгдэгч Э.Тгийн “...Би 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 21 цагийн үед ганцаараа Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн нутаг дэвсгэрт таксигаар очиж буусан. Явж байгаад Морингийн 11-468 тоот хаяг бүхий хашаандаа 2 давхар улаан өнгийн тоосгон 2 ширхэг байшинтай айл байсан. Тэдний хашаагаар давж ороод баруун талын улаан өнгийн тоосгон байшингийн зүүн талын хажуугийн вакум цонхыг түлхэн орсон ба орохдоо модон шат тавьж цонхруу авирсан. Би байшинд ороод нэг лавхарын зочны өрөөний шилэн нүүртэй сервантнаас хэт хутга 1 ширхэг, жад 1, судар 4 ширхэг, мөнгө аяга 1 ширхэг, зулын цөгц 1 ширхэг, эрхи 1 ширхэг зэргийг авсан. Харин баруун талын вакум цонхоор дахин орж тусдаа байх өрөөнөөс цахилгаан дрилл 1 ширхэгийг хулгайлж авсан. Ингээд уг айлаас гараад хот руу гэртээ харисан. Би хулгайлсан 2 ширхэг, хэт гэх дээр үеийн хутга, цөгц зэргийг худалдахаар хүнд өгч явуулахад Мөрдөн байцаах албаны хулгайн хэлтсийн алба хаагч нарт баригдаж хураалгасан байсан. Харин цахилгаан дрилл, жад, хэт гэх дээр үеийн хутга, эрхи нь хамтран амьдрагч эмэгтэй Гэрэлтуяагийн аав болон ахынд нь байгаа. Харин мөнгөн аягыг 11 дүгээр хорооллын нэрийг нь мэдэхгүй барьцаалан зээлдүүлэх газарт 70.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” /8 хх 94/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /8 хх 30/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /8 хх 31-36/,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /8 хх 43-48/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /8 хх 49/,

“Дамно” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 369 дугаартай, 9 дүгээр сарын 26-ны өдрийн 523 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангууд /8 хх 66-68, 70-71/,

15.  Шүүгдэгч Э.Т нь 2019 оны 6 дугаар сарын 10-наас 12-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 23 дугаар хороо, 16 дугаар гудамжны 432 тоотод оршин суух иргэн А.Сэлэнгийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, ЛЕ брэндийн 55 инчийн саарал хүрээтэй хар өнгийн зурагт, модон эрх 2 ширхэг, хуванцар эрх 3 ширхэг, толгой нь байхгүй чулуун хөөрөг зэргийг хулгайлан авч 2.563.640 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч А.Сэлэнгийн “...2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн үед дунд 2 хүүхдээ авах гээд Булган аймгийн Дашинчилэн сум руу явсан. Тэнд очоод Мягмар гарагт ирэх гэсэн боловч чадалгүй Лхагва гарагийн өглөө 11 цагт гэртээ ирсэн. Гэртээ ороход хашааны хаалга онгорхой байсан. Манай дунд хүү ээж цонх онгорхой байна гээд гүйгээд ирсэн. Тэгээд би цонхоороо харахад манай гэрийн зурагт байхгүй эд зүйлсийг онгичоод хаячихсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. ЛЕ брэндийн 55 инчийн саарал хүрээтэй хар өнгийн зурагт, модон эрх 2 хуванцар эрх 3, толгой нь байхгүй чулуун хөөрөг зэрэг эд зүйлс алдагдсан. Алдагдсан зүйлээс зурагт олдсон. Бусад нь олдоогүй...” /7 хх 229/,

шүүгдэгч Э.Тгийн “...2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн орчим байхаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хорооллын хойд талын гэр хорооллоор дэмий тэнэж явсан. Тэгээд бүрэнхий болохын алдад Зүүн Ард-Аюушийн 16-432 тоотод байрлах хашаанаас нэг хүн гараад явсан. Би тэр хүнийг машинд суугаад явахаар нь зөрөөд тус хашаа руу орсон ба цонхоор нь харахад гэрт хүнгүй байсан. Тэгээд цонхыг нь хөшиж онгойлгож ороод гэрт нь байсан 55 инчийн зурагт, 5-6 ширхэг эрх, 1 ширхэг толгойгүй чулуун хөөргийг тэр айлаас хулгайлсан...” /8 хх 6/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн гаргасан өргөдөл /7 хх 215-216/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /7 хх 217-223/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /7 хх 224/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 719/179 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /7 хх 235-237/,

“Дамно” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 207 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /7 хх 242-243/,

16. Шүүгдэгч Э.Т нь 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Тарвагатайн амны 1 тоотод оршин суух иргэн З.Амангэлдийн байшинд хууль бусаар нэвтрэн орж, том жижиг нийлсэн 32 ширхэг мөнгөн аяга, дээр үеийн хаш соруултай гаанс мөн гартааман даваа толгойтой хөөрөг, хэт хутга, сүүжин ээмэг хайлуулж хийсэн бор чулуун шигтгээтэй алтан ээмэг бөгж хосоороо, орчин цагийн алтан ээмэг бөгж хос, алтан бөгж гольцоо хэлбэрийн, номин шигтгээтэй солонгос мөнгөн ээмэг бөгж кулон, 3 ширхэг чулуун шигтгээтэй мөнгөн бугуйвч 1 ширхэг, сунадаг бугуйвч алт мөнгөний хольцтой 1 ширхэг, эмэгтэй хүний хар өнгийн арьсан цахилгаангүй соронзон товчтой 2 талдаа халаастай гар цүнх, матрын арьсан жижиг цүнх, эмэгтэй хүний гоёлын ээмэг бөгж, 2 ширхэг мөнгөн бугуйвч зэргийг хулгайлан авч 31.450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч З.Амангэлдийн “...2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 11:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Тарвагатайн амны 1 тоотод байрлах өөрийн гэрээсээ эхнэр Цогзолмаагийн хамт хотын төвд хуриманд оролцох гэж явсан юм. Тухайн үед бид хоёр гэрээсээ гараад гэрийн хаалгаа цоожилж гадаах таамбарын хаалгыг онгорхой орхиод явсан юм. Тэгээд хотын төвд хурим найранд оролцоод орой 23:50 минутын орчимд гэртээ буцаж ирэхэд манай гэрийн бүргэд хаалганы цоожийг гадна талаас нь ухаж хаалгыг хөшиж онгойлгосон байдалтай байсан юм. Тэгээд би хамт ирсэн хүү болон эхнэртэй нь гэрт хулгай орсон байна цагдаа дууд гээд цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгсөн. Манай гэрээс том жижиг нийлсэн 32 ширхэг мөнгөн аяга болон дээр үеийн хаш соруултай гаанс мөн гартааман даваа толгойтой хөөрөг, хэт хутга, эхнэрийн алт мөнгөн ээмэг бөгж зэрэг эд зүйл алдагдсан байсан. Их гарын мөнгөн аяга нийт 16 ширхэг үүний дотор 2 ширхэг аяга нь доороо шармал орчин цагийн аяга байсан. Мөн дээр үеийн 20 лан мөнгө орсон үйсэн тагштай аяга байсан бусад аяга нь орчин цагийн аяганууд байсан. Дунд гарын мөнгөн аяга нийт 12 ширхэг байсан дандаа орчин цагийн аяганууд байсан. Нэг том арван хоёр жилтэй 18 см диаметртэй аяга байсан. Нэг ширхэг ногоон пүүсүү чулуун болон гадуураа зэсээр бүрж алтаар шарсан жижиг сөнгийн аяга байсан. Дээр үеийн модон үндсэн тагштай бага гарын аяга нэг ширхэг байсан. Дотор уландаа амьтан хэлбэрийн ногоон чулуу суулгасан гадна талын доод уландаа шүр маягийн 6-7 шигтгээтэй аяга нэг ширхэг байсан. Дотор гадна талдаа битүү хээтэй бага гарын 8 ширхэг ягаан шүрэн шигтгээтэй аяга байсан алга болсон байсан. Их гарын амсар дээрээ шармал мөн доод уландаа мөн адил шармал аяган дээр хүндэт хүргэн ахдаа дурсгав гэсэн бичигтэй аяга алга болсон байсан. 1948 онд манай хадам аав хэрэглэж байсан хаш соруултай мөнгөөр толгойг нь бүрсэн хятад шинэ соруултай гаанс алга болсон байсан. Мөн манай хөгшний гартааман даваа толгойтой мөнгөн нуух мөнгөн халбагатай хөөрөг хүрэн торгон даалингийн хамт, сүүлийн үеийн мөнгөн хэт хутга хуй болон мөнгөн оосор гинжийн хамт алга болсон байсан. Манай эхнэрийн сүүжин ээмэг хайлуулж хийсэн бор чулуун шигтгээтэй алтан ээмэг бөгж хосоороо, орчин цагийн алтан ээмэг бөгж хос, алтан бөгж гольцоо хэлбэрийн, номин шигтгээтэй Солонгос мөнгөн ээмэг бөгж кулон, 3 ширхэг чулуун шигтгээтэй мөнгөн бугуйвч 1 ширхэг, сунадаг бугуйвч алт мөнгөний хольцтой 1 ширхэг, эмэгтэй хүний хар өнгийн арьсан цахилгаангүй соронзон товчтой 2 талдаа халаастай гар цүнх, матрын арьсан жижиг цүнх, эмэгтэй хүний гоёлын ээмэг бөгж, 2 ширхэг мөнгөн бугуйвч зэрэг алдагдсан байна. Хаалга дахиж ашиглахгүй болсон. Энэ хаалгыг 800.000 төгрөгөөр 6 жилийн өмнө авч байсан...” /7 хх 141-142/,

иргэний нэхэмжлэгч Б.Батхүүгийн “...Вива Сити хотхонд манайх амьдардаг өөрийгөө Соёлоо гэх 35-37 орчим насны эмэгтэй 4-5 удаа өөрийн гэх зурагт, мөнгөн аяга, утас зэргийг өөрийнхөө бичиг баримтаар тавьдаг болоод анх танилцаж байсан. Өнгөрсөн жилийн 06 дугаар сарын 25- ны өдөр манай нөхрийн эцгээс өвөлж үлдсэн, надад мөнгөний хэрэг гараад байна гээд 2 хуучин цагийн 2 шинэ цагийн мөнгөн аягийг тавих гээд ирэхээр нь үзэж байгаад үзэмж, хуучин цагийн мөнгөн аягийг жинлэж үзээд нийт 700.000 төгрөгөөр Цогоо овогтой Соёлчимэг /РД:Т3848082001/ нь байнга тавьдаг болохоор нь үзэж хараад авсан. Тэрнээс хойш зээлийнхээ хүүг төлөөгүй 8 сарын хугацаа өнгөрсөн, сар бүрийн хүү бодох үед би Соёлоогийн 80096804 дугаарын утас луу залгаж хэлэхэд “ах таны хохирлыг дүү нь ямар ч асуудалгүй төлж өгнө” гэх зэргээр цаг хугацаа хождог байсан. Сонгинохайрхан дүүргийн цагдаагаас хүмүүс ирээд хувааж аваад явсан. Цагдаа нарт хураалгаснаас өмнөх зээлийн хүүг бодохоор 705.000 төгрөгийн хохирол учирсан тул уг хохирлоо авахыг хүсэж байна...” /7 хх 134/,

гэрч Ц.Соёлчимэгийн “...Би тэр өдөр буюу 06 дугаар сарын 25-ны өдөр манай нөхрийн цалин буугаад Хар хорин зах дээр хоёр хүүхдэдээ сандайл авч өгөхөөр явж байсан. Тэгтэл Хар хорин захын гүүрний доор миний таньдаг Түвшин гэх ах таараад надад бичиг баримт байхгүй байна гээд мөнгөн аяга үзүүлээд. Үүнийг Ломбарданд тавиад өгөөч гэж хэлсэн. Би завгүй байна хүүхдүүдээ сандайл авч өгөөд түүний дараа барьцаанд тавиад өгье гэж хэлсэн. Тэгтэл Түвшин ах за тийм бол би чамайг эндээ хүлээж байя гэж хэлсэн. Тэгээд би зах орчхоод эргээд гараад иртэл Түвшин ах нөгөө газраа хүлээж байсан. Тэгээд би Түвшин ахыг дагуулаад Цамбагаравт байдаг Бум бум нэртэй ломбардад нөгөө 4 аягыг нь тавьж өгөөд тэгээд шууд гэртээ харьсан...” /7 хх 171/,

шүүгдэгч Э.Тгийн “...2019.06.24-ний өглөө 09 цагийн үед СБД-ийн 19-р хороо Шарга морьтийн зуслан хүрэх замд Сэлбэ голын цаад талд байрлах 2 давхар бор шаргал өнгөтэй байшинтай айлд хулгай хийхээр очсон. Уулан дээр гарж хартал гэрийн эздүүд яваагүй машинаа гражаас гаргаж угаагаад байж байсан. Буцаж яваад хот руу орчихоод буцаад 11 цаг жоохон өнгөрөөгөөд очтол байшингийн эздүүд явсан шинжтэй байхаар нь хашааны зүүн хойд талын хашаа намхан байхаар нь давж орсон. Тэгээд байшингийн үүдний амбаар луу очтол хаалга нь дутуу хаагдсан байсан. Үүдний амбаар луу ороод бүргэд хаалганы цоожийг онгойлгох гэж үзээд болохгүй болохоор авч явсан отверкоор хаалгыг хөшиж завсар гаргаад үүдний амбаарт байсан жижиг модыг завсраар нь хийж байгаад бага багаар нь дээш ахиулж хөшсөөр байгаад хаалгыг онгойлгосон. Дотогш ортол зочны өрөөнд шилэн өндөр ханын тавилга байсан. Тэрэн дотор байсан 10 гаруй мөнгөн аягыг авсан. Мөн шармал алтан аяга байсныг авсан, зурагтын хажуу талын жижиг шургуулгатай шүүгээнээс 10 гаруй мөнгөн аяга, даалинтай хөөрөг, хэт хутга авсан улмаар байшингийн 2 давхарт гараад зүүн талын унтлагын өрөөнд орж хувцасны шүүгээг нээж үзтэл тавиурууд дээр эмэгтэй хүний үнэт эдлэлээ хийдэг жижиг хайрцгууд байсан. Улаан өнгөтэй хайрцаг байсан санагдаж байна нээж үзтэл алтан ээмэг 2 хос, алтан бөгж 1 ширхэг /кольцоо/ байсныг авсан, 1 ширхэг Гаанс сэтгүүр цохиурын хамт иж бүрдлээрээ байсныг авсан. Хулгайлсан эд зүйлүүдээ үзтэл нийт 32 мөнгөн аяга, 1 ширхэг жижиг алтан шармал аяга байсан. Мөнгөн аягануудаа үзэж байгаад дээрээ бичигтэй сүүлийн үеийн хийцтэй 28 мөнгөн аяганы мөнгийг нь хуулж аваад Хар хорин зах дээр очиж зүүн хойд талын хаалганы гадна зогсдог алт мөнгө авдаг 50 гаруй насны эмэгтэйд граммлаж зарсан нийт 1.400.000 төгрөгөөр зарсан, мөн тэр хавьд зогсдог алт мөнгө авдаг 50 орчим насны эмэгтэйд 2 хос алтан ээмэг, 1 алтан бөгжийг 1.100.000 төгрөгөөр зарсан. 1-р хороололд байрлах “Бум бум” гээд ломбарданд үлдсэн 4 ширхэг мөнгөн аягыг найз Соёлчимэгийг гуйж байгаад 700.000 төгрөгөөр барьцаанд тавиулсан, хөөрөг алтан аяга, гаансыг зарах гэсэн чинь хүмүүс авахгүй болохоор нь би хадгалчихсан байгаа...” /7 хх 192/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн гаргасан өргөдөл /7 хх 115-116/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /7 хх 117-123/,

эд зүйл хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /7 хх 127-128, 129-130/,

“Дамно” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 837 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /7 хх 151-152/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 1075 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /22 хх 38-42/,

17. Шүүгдэгч Э.Т нь 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 20-ний хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын богинын зуслан иргэн Д.Хатанзоригтын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, 42 инчийн шарп брэндийн хар өнгийн LCD зурагтийг хулгайлан авч 419.940 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.Хатанзоригтын “...2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын богинод байрлах зуслангийн байшингийн цонх чинь онгорхой байна, байшингаас чинь зурагт чинь алга болсон байна гэж манаач Ганбат утсаар хэлсний дагуу манай эхнэр зуслангийн байшин дээрээ очиж үзэхэд манай байшингийн том өрөөнд байсан 42 инчийн Шрап брэндийн хар өнгийн LCD зурагт хулгайд алдагдсан байсан...” /15 хх 26/,

шүүгдэгч Э.Тгийн “...Тухайн өдөр хулгай хийх санаатай Хандгайт зуслангийн тэр хавиар явж байхад зам дагуу эзэнгүй 2 давхар бор өнгийн байшингийн вакум цонхыг гараараа түлхэн орж 42 инчийн зурагт аваад автобусанд суугаад 7 буудал дээр буугаад тэндээсээ такси бариад шууд Нарантуул зах ороод зурагтыг нь 250.000 төгрөгөөр явуулын хүнд зарж борлуулсан...” /15 хх 62/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /15 хх 13/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /15 хх 14-21/,

“Дамно” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн НЦГ-19-274 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /15 хх 32-33/,

18. Шүүгдэгч Э.Т нь 2019 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, АОС-ны 1-4 тоотод оршин суух иргэн М.Эрдэнэчимэгийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бугын 6 салаатай хос ясан эвэрийг хулгайлан авч бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч М.Эрдэнэчимэгийн “...Гэрээсээ гарахдаа гэрийнхээ хаалга, цонх зэргийг түгжиж гарсан. Төв аймгийн Эрдэнэ суманд 7 хоног амраад 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 23 цагийн орчим гэртээ ирэхэд манай гэрийн хаалгыг ямар нэгэн эд зүйлээр хөшсөн байдалтай байсан. Бид гэртээ ороод харахад 1 давхрын өрөөний шүүгээний дэргэд байсан бугын 6 салаатай хос ясан эвэр алга болсон байсан...” /15 хх 93/,

шүүгдэгч Э.Тгийн “...2019 оны 7 дугаар сарын сүүлээр байсан байх Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгалангийн төмөр замын призер гараад замын урд талд бетонон тоосгон, мансарттай байрнуудын ертөнцийн зүгээр хамгийн урд талын байрны нэг давхарт тэр айлын хаалга нь онгорхой байсан. Тэгэхээр нь явж ороод бугын эвэр байхаар нь авч гараад Нарантуул зах дээр очиж 80.000 төгрөгөөр зарсан...” /15 хх 109/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /15 хх 79/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /15 хх 14-21/,

“Тод үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 495 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /15 хх 98/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /15 хх 102-105/,

19. Шүүгдэгч Э.Т нь 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгий 8 дугаар гудамжны 89 тоотод оршин суух иргэн Б.Урантогтохын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, дунд гарын ундрам хөөрөг, хүүхдийн жижиг халтар манан хөөрөг, үнэгний арьс зэргийг хулгайлан авч бусдад 140.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Урантогтохын “...2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 8 дугаар гудамжны 89 тоот гэртээ ирэхэд цонхны поорчиг онгорхой, хаалганд ямар нэгэн эвдрэлгүй, гэрт хулгай орсон байдалтай байсан. ...Одоогоос 3 жилийн өмнө худалдан авч байсан дунд гарын Ундрам хөөргийг 280.000 төгрөгөөр, мөн 3 жилийн өмнө худалдан авч байсан хүүхдийн жижиг халтар манан хөөрөг 30.000 төгрөгөөр үнэлнэ. Үнэгний арьсыг 50.000 төгрөгөөр үнэлнэ. Дээрх эд зүйл алдагдсан. Өөр эд зүйл алдагдаагүй...” /13 хх 225/,

шүүгдэгч Э.Тгийн “...2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 18-19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний дэлгүүртэй худалдааны төвийн баруун талаар хойш өгсөөд Алтан-Өлгийн оршуулга руу өгссөн засмал замаар явж байх үед худалдааны төвийн ард талд ногоон дааман хаалгатай, хоёр давхар тоосгон байшинтай айлын вакум цонхыг хашаан дотор нь байсан төмрөөр хөшиж онгойлгоод нэг давхарт байсан зочны өрөөнөөс шургуулга дотор байсан 3 ширхэг даалингүй хөөрөг байсныг авсан. Мөн хананд өлгөөтэй байсан үнэгний арьс, нэг жижиг хөөргийн хамт Нарантуул захын цагдаагийн хэсгийн зүүн урд байдаг хөөрөг, амьтны арьс авдаг лангуун дээр очиж хамтад нь 40.000 төгрөгөөр зарсан...” /13 хх 223-224/,

“Дамно” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б31-19-526 дугаартай, 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б31-19-638 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангууд /13 хх 227-228, 229-230/,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /13 хх 214/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг/13 хх 215-221/,

20. Шүүгдэгч Э.Т нь 2019 оны 7 дугаар сарын 19-нд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 1-12 тоотод оршин суух иргэн Б.Пүрэвжаргалын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, хөөрөг, мөнгөн аяга зэргийг хулгайлан авч бусдад 550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Пүрэвжаргалын “...2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 01-12 тоотоос гарч яваад 7 дугаар сарын 20-ны орчим 20 цагийн орчим ирэхэд манай гэрийн урд талын цонхыг хагалж хулгай орж, хөөрөг, мөнгөн аяга, зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Мөнгөн аягыг 500.000 төгрөгөөр, хөөргийг хэдэн төгрөгөөр үнэлж байгааг мэдэхгүй байна...” /19 хх 60/,

шүүгдэгч Э.Тгийн “...2019 оны 7 дугаар сард байгаа юм яг өдрийг нь санахгүй байна. Баянзүрх дүүргээс Дарь-Эх рүү эргээд 200 гаруй метр яваад гадна талдаа ногоон өнгийн төмөр хаалгатай дотогш ороход 1 давхар тоосгон байшин, хажууд нь 2 давхар ягаан өнгийн оффис бололтой байшин байхаар нь эхлээд би тухайн айлын вакум цонхыг хөшин орж 1 мөнгөн аяга, хөөрөг зэрэг эд зүйлс хулгайлсан. Би дээрх хэргийг ганцаараа үйлдсэн” /19 хх 95/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /19 хх 53/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /19 хх 54-58/,

“Дамно” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн БЗД2-19-455 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /19 хх 66-67/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /19 хх 80/,

21. Шүүгдэгч Э.Т нь 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойт тоотод оршин суух Ж.Нямдаваагийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, жижиг гарын 1 ширхэг, архи хундагалдаг мөнгөн аяга 1 ширхэг, нийт 6 ширхэг мөнгөн аяга, ягаан өнгийн толгойтой, дээр үеийн шар зоосон нуухтай, бор шаргал өнгийн даалинтай цагаан манан хөөрөг зэргийг хулгайлан авч бусдад 840.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ж.Нямдаваагийн “...2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 8-ны өдрийн хооронд манай гэр эзэнгүй байсан. 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр манай эхнэр Тэгшбаяр гэртээ ирэхэд байшингийн вакум цонх онгорхой байсан гэсэн. Тэгээд манай эхнэр цагдаа дуудсан. Манай гэрээс их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, жижиг гарын 1 ширхэг, архи хундагалдаг мөнгөн аяга 1 ширхэг, нийт 6 ширхэг мөнгөн аяга, ягаан өнгийн толгойтой, дээр үеийн шар зоосон нуухтай, бор шаргал өнгийн даалинтай цагаан манан хөөрөг алдагдсан...” /9 хх 247/,

гэрч О.Гэрэлтуяагийн “...Соёлчимэг над руу залгаад “Түвшин 1 ширхэг хөөрөг чамд өгөөрэй” гэж хэлсэн. Чи Вива сити-гээс ирээд авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр өдрийн орой очоод Соёлчимэгээс цагаан өнгөтэй дунд гарын зэс халбагатай, бор өнгийн даалинтай, хөөргийг авсан. ...Тухайн үед Түвшин эрэн сурвалжлагдаж байсан учир төв мөрдөнгөөс Баярхүү дэд хурандаа манайд ирээд Түвшинг асуухаар нь би “манайд ийм цагаан өнгийн хөөрөг, 1 ширхэг жижиг цагаан хаш аяга, 1 ширхэг жижиг мөнгөн аяга, жижиг ээмэг зэргийг Түвшин авч ирсэн” гэж хэлсэн. Баярхүү дэд хурандаа аваад явсан...” /10 хх 10/,

шүүгдэгч Э.Тгийн “...2019 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт айлд очих гээд явж байхад гаднаасаа гэрэл асаж харагдахгүй, эзэнгүй бололтой айл байхаар нь би очоод хашааны хаалгыг нь цохиход хүн гарч ирэхгүй байхаар нь хашаа руу нь орсон. Улаан тоосгон гадаргуутай, дээрээ мансарттай байшин байхаар нь уг байшингийн ертөнцийн зүгээр зүүн талын вакум цонхыг хөшиж онгойлгоод байшин дотор орж уг байшингийн сэрвант дотроос 4-5 ширхэг мөнгөн аяга, цагаан өнгийн хөөрөг зэргийг хулгайлсан. Тэр оройноо хулгай хийсэн 4-5 ширхэг мөнгөн аяга, цагаан өнгөтэй хөөргөө Хархорин зах ороод эд зүйл худалдаж авдаг ченжид 200.000 төгрөгөөр зарсан...” /10 хх 36/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн гаргасан өргөдөл /9 хх 229/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /9 хх 230-235/,

эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэсэн өгсөн тэмдэглэл /9 хх 239, 240/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /10 хх 16-19/,

“Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1223 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /10 хх 2-3/,

22. Шүүгдэгч Э.Т нь 2019 оны 7 дугаар сарын 20-ны шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 1-13 тоот “Стандарт форум” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай оффисын байранд хууль бусаар нэвтрэн орж, нөүтбүүк, НР брэндийн Dual core cpu, 4 гигабайтын рамтай, 500 гегабайт хардтай хар өнгөтэй нөүтбүүк зэргийг хулгайлан авч иргэн Б.Эрдэнэсоёл, Д.Жавхлантөгс, Б.Хоролгарав нарт 790.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Эрдэнэсоёлын “...2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр өөрийн ажлаасаа 19 цагийн үед гарч явсан бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагийн үед манай нярав эгч болох Анхцэцэг миний дугаар руу залгаж “манай ажил дээр хулгай орж, чиний нөүтбүүк хулгайд алдагдсан байна” гэж хэлсэн...” /10 хх 72/,

хохирогч Д.Жавхлантөгсийн “...2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр өөрийн ажлаасаа 19 цагийн үед гарч явсан бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 08 цаг 40 минутын үед манай харуул болох Шаравдорж надад “манай ажил дээр хулгай орсон байна” гэж надад хэлсэн. Намайг бие ажил дээрээ ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан. Миний нөүтбүүк НР брэндийн Dual core cpu, 4 гигабайтын рамтай, 500 гегабайт хардтай хар өнгөтэй нөүтбүүк байгаа юм. Тухайн үед ширээн дээр ил байсан юм...” /10 хх 77/,

хохирогч Б.Хоролгаравын “...2 давхарт захирлын өрөөний ширээн дээр цүнхтэй нь орхиод явсан юм. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 20-ны өглөө 10 цагт ажил дээрээ ирэхэд манай байгууллагад хулгай орчихсон байсан. ...Хар хөх өнгийн Солонгос улсаас 1.950.000 воноор манай захирал надад худалдаж авч өгч байсан...” /10 хх 86/,

иргэний нэхэмжлэгч Х.Амгаланбаатарын “...7 дугаар сарын 20-ны өдөр байх ойролцоо насны нэг хүүхэнтэй хамт хар хөх өнгийн Самсунг маркийн нөүтбүүк, хар хөх өнгийн Эйч Ар маркийн 2 ширхэг нөүтбүүк, 8-ийн мөнгөн аяга зэрэг эд зүйл барьчихсан ирээд 600.000 төгрөгөөр тавья гэхээр нь үзэж хараад байнга тавьдаг болохоор нь үзээд авсан...” /10 хх 90/,

гэрч О.Гэрэлтуяагийн “...Манай гэрт ирэхдээ 1 саарал өнгөтэй, 2 хар өнгөтэй нөүтбүүк бариад ирсэн. Хоёр нөүтбүүкийг нь би ломбардад тавьсан ба “хүнд мөнгө өгөх хэрэг гараад байна” гэж хэлэхэд “намайг хамт явъя” гэж хэлээд 13 дугаар хорооллын тэнд очоод Халиунаа гэх хүүхний ломбардад хоёр нөүтбүүкийгтавиад өгчих гэсэн...” /10 хх 107/,

гэрч У.Халиуны “...Гэрэлтуяа над руу залгаад “манай ажлын газрын 2 ширхэг нөүтбүүк байна, таньдаг ломбард байхгүй бол би өөр газраар явахаар хямдхан үнэлээд байна гэхээр нь 99065661 Амгаланбаяр гэх дүүтэй холбогдоход “та аваад ир” гэж хэлэхээр нь очиход энэ чинь 400.000 төгрөг болох нь гэхээр нь гуйж байгаад 600.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” /10 хх 111/,

шүүгдэгч Э.Тгийн “...2019 оны 7 дугаар сард яг өдрийг нь санахгүй байна. Тухайн үед орой болсон байсан тул “Стандарт форум” ХХК-ийн байрны гэрэл нь унтраалттай харанхуй байсан. Тэгэхээр цонхыг нь тогшиж үзэхэд хүн байхгүй болохоор нь баруун талынх нь цонхыг хөшиж ороод өрөөнүүдэд байсан 3 ширхэг нөүтбүүкийг авч гарсан...” /10 хх 141/ гэх мэдүүлгүүд,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /10 хх 117-129/,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /10 хх 57/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /10 хх 53-63/,

эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /10 хх 64-65, 66-67/,

эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /10 хх 68-70/,

“Дамно” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 468 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /10 хх 93-94/,

23. Шүүгдэгч Э.Т нь 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 32-557а тоотод оршин суух иргэн Т.Дуламрагчаагийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, Класпро маркийн 43 инчийн ЛСД хар өнгийн зурагт, их гарын мөнгөн аяга, чулуун хөөрөг зэргийг хулгайлан авч бусдад 770.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Т.Дуламрагчаагийн “...Манай нөхөр 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Заамар сум руу ажлаар явсан. Би 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймаг руу дадлагын ажлаар явсан юм. 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр намайг хөдөө байж байх үед манай хадам аав залгаад танай нохойг хооллох гэж танай гэрт ирэхэд хулгай орсон байна. Аав нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэж хэлсэн. Маргааш нь буюу 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгаас гарч гэртээ ирээд эд зүйлээ бүртгээд үзэхэд Класпро маркийн 43 инчийн ЛСД хар өнгийн зурагт, их гарын мөнгөн аяга, хийц мэдэхгүй орчин цагийн чулуун хөөрөг хулгайд алдагдсан байсан. ...Хулгайд алдсан 2 суурьтай ямар нэгэн сэвгүй Класпро маркийн 43 инчийн ЛСД хар өнгийн зурагтаа 2017 онд Хятад улсаас 500.000 төгрөгөөр, хийц үл мэдэх орчин чулуун хөөргийг манай хадам аав нөхөрт маань 70.000 төгрөгөөр өгч байсан. Ямар нэгэн хээгүй, цулгүй, доод хэсгээр суур нь салсан дээр үеийн их гарын мөнгөн аягыг манай хадам аав өгч байсан. 200.000 төгрөгөөр үнэлнэ...” /13 хх 29-32/,

шүүгдэгч Э.Тгийн “...2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбитын 32-557а тоотод оршин суух иргэн Дуламрагчаагийн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 43 инчийн Класпро маркийн зурагт 1 ширхэг, хийц үл мэдэгдэх орчин цагийн чулуун хөөрөг, дээр үеийн их гарын мөнгөн аяга 1 ширхгийг хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Оройн 19 цагийн орчим тахилтын 03 дугаар буудлын тэнд байх найзтайгаа уулзах гээд очоод гэрт нь хүн байхгүй болохоор ойролцоо эзэнгүй байсан 1 давхар шар өнгийн тоосгон байшинтай айлын вакум цонхыг нь түлхэн орж 3-4 ширхэг мөнгөн аяга, зурагт, алт монетон эдлэл хулгайлаад Хархорин зах дээр аваачиж явуулын хүнд зарж борлуулсан...” /13 хх 71-72/,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /13 хх 20/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /13 хх 21-23/,

“Тэнцвэрт эстимэйт” ХХК-ийн үнэлгээний 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн “Класпро маркийн 43 инчийн лед зурагтыг 500.000 төгрөгөөр, хийц үл мэдэх чулуун хөөрийг 70.000 төгрөгөөр, дээр үеийн их гарын мөнгөн аягыг 200.000 төгрөгөөр тус тус үнэлэв” гэх тайлан /13 хх 37-39/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт /13 хх 50-63/,

24. Шүүгдэгч Э.Т нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Багабаян амралтын газарт амарч байсан иргэн Т.Шийрмаагийн амралтын 208 тоот өрөөнд хууль бусаар нэвтрэн орж, гар утсыг хулгайлан авч бусдад 611.950 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Т.Шийрмаагийн “...Баянбага амралтын газарт 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр нөхрийн хамт амрахаар очсон. Бид нарын орсон өрөөний блоконы хаалга хаагдахгүй байсан. Тэгээд бид нар оройн хоолондоо орохдоо гар утасны сүлжээ барьдаг гэхээр нь цонхны тавцан дээр гар утсаа тавиад дээр нь цүнхээ тавиад орцгоосон. Тэгээд зурагт үзэж байгаад амарсан. Маргааш өглөө нь гар утсаа хайгаад олдохгүй болохоор нь залгаж үзэхэд холбогдох боломжгүй байсан. Амралтын газрын жижүүрт хэлсэн...” /14 хх 141-142/,

шүүгдэгч Э.Тгийн “...Анх хэрэг гардаг өдөр дээрх амралтад амрах гэж очсон. Архи жаахан уусан байсан ба дахиж архи уух санаатай тэнд үйлчлүүлж байсан хүний бор өнгийн цүнхийг хулгайлаад тэндээс хот руу явах гэж байсан унаанд 20.000 төгрөг өгөөд замдаа явж байгаад үзэхэд Самсунг нөүт 4, виза карт, бичиг баримт, бэлэн 400.000 төгрөг байхаар нь мөнгө, утас хоёрыг аваад явж байсан. Замдаа бие засаадахъя гэж хэлээд цүнхэнд байсан бусад эд зүйлийг хаясан...” /14 хх 156-157/,

“Дамно” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн СБ2-19-903 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /14 хх 147-148/,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, цагдаагиин байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /14 хх 129-130/,

25. Шүүгдэгч Э.Т нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Багабаян амралтын газарт амарч байсан иргэн Ц.Уранчимэг, Д.Дашдолгор нарын амралтын 207 тоот өрөөнд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч бусдад 618.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ц.Уранчимэгийн “...Би 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр үеэл эгч Дашдолгорын хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Багабаян цэргийн амралтад очиж амарсан юм. Тэгээд тус амралтын газрын 207 номерт хоёр ортой нэг өрөөг 7 хоногоор авч орсон юм. Тэгээд орой тус өрөөндөө 01:00 цагийн орчимд бид хоёр унтаж амарсан. Амрахдаа гадна талын цонх болконыг онгорхой унтсан юм. Тэгээд маргааш өглөө 08:00 цагт босоод цайндаа орох гээд цаг харах гээд утсаа авах гэсэн чинь миний утас байхгүй болсон байсан. Надтай хамт байсан Дашдолгор эгчийн гар утас болон даралтын аппарат пүүз зэрэг эд зүйл алга болсон байсан...” /14 хх 176/,

хохирогч Д.Дашдолгорын “...дүү Уранчимэгийн хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Багабаян цэргийн амралтад очиж амарсан. Өглөө 07:40 минутын орчимд цайндаа орох гээд босоод гутлаа өмсөх гэхэд миний пүүз алга болчихсон байсан юм. Тэгээд гайхаад харахад ширээн дээр байсан бид хоёрын гар утас болон миний даралтын аппарат алга болсон байсан...” /14 хх 183/,

шүүгдэгч Э.Тгийн “...Цүнхтэй эд зүйл хулгайлж доошоо газар унагаад хажуу талынх нь тагт руу харахад цонх нь онгорхой болохоор дамжиж ороод гар утас, пүүз хулгайлаад Тэди төв дээр ирээд 100.000 төгрөг, пүүз их муудчихсан байхаар нь хот руу орж ирэх замдаа хаячихсан...” /14 хх 218/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /14 хх 166/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /14 хх 167-171/,

“Дамно” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн СБ2-19-789 дугаартай, 12 дугаар сарын 12- ны өдрийн НЦГ-19-275 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангууд /14 хх 189-190, 194-195/,

26. Шүүгдэгч Э.Т нь 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрханы 9 дүгээр гудамжны 15 тоотод оршин суух иргэн Ц.Энхтуяагийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, хуримын хос монетон бөгж, монетон цагираг ээмэг 1 ширхэг, давхар цагирган монетон ээмэг, хатгадаг бөөрөнхий хэлбэртэй монетон ээмэг, зүрхэн хэлбэртэй 1.2 граммтай алтан ээмэг, чигчий хурууны жижиг монетон бөгж, таргерцан хатгадаг ээмэг, бага зэргийн алтаар бүрсэн ээмэг, гинж, эмэгтэй хүний хар өнгийн бугуйн цаг, эмэгтэй хүний цагаан өнгийн чулуун бугуйн цаг, 24 кратын шар өнгийн бугуйн цаг, хар мөнгөн бөгж, далайн одтой мөнгөн бөгж зэргийг хулгайлан авч 2.825.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ц.Энхтуяагийн “...Манай байшингаас дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг /2 ширхэг мөнгөн аяга нь 7-той, 1 аяга нь 8-тай аяганууд байгаа/, 7-той 2 ширхэг мөнгөн аягаа 250.000 төгрөгөөр, 8-тай 1 ширхэг мөнгөн аягаа 350.000 төгрөгөөр, хуримын хос монетон бөгж ойролцоогоор 3-5гр 2 ширхэг бөгж байсан ба уг бөгжнүүдийг нийт 900.000 төгрөгөөр, монетон цагираг ээмэг 1 ширхэг ойролцоогоор 180.000 төгрөгөөр, давхар цагирган монетон ээмэг 210.000 төгрөгөөр, хатгадаг бөөрөнхий хэлбэртэй монетон ээмэг 90000 төгрөгөөр, зүрхэн хэлбэртэй 1.2 граммтай алтан ээмэг 210.000 төгрөгөөр, чигчий хурууны жижиг монетон бөгж 80.000 төгрөгөөр, таргерцан хатгадаг ээмэг 70.000 төгрөгөөр, бага зэргийн алтаар бүрсэн ээмэг, гинж, /энхээ гэдэг нэртэй/ нийт 120.000 төгрөгөөр, эмэгтэй хүний хар өнгийн бугуйн цаг 180.000 төгрөгөөр, эмэгтэй хүний цагаан өнгийн чулуун бугуйн цаг 150.000 төгрөгөөр, 24 кратын шар өнгийн бугуйн цаг 180.000 төгрөгөөр, хар мөнгөн бөгж 60.000 төгрөгөөр, далайн одтой мөнгөн бөгж 35.000 төгрөгөөр үнэлж байгаа эд зүйлс алдагдсан байсан...” / 24 хх 85/,

иргэний нэхэмжлэгч Г.Уранбайгалийн “...Ч.Шинэцэцэг гэх эмэгтэй 1.2 граммтай 916 сорьцтой, бундан хэвтэй, хатгадаг алтан ээмэг барьцаанд тавьсан байсан. Уг ээмгийг манай “Начин заан” ХХК-ийн зээлийн мэргэжилтэн Д.Болор нь 120.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Манай ажилтан нар хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй...” /24 хх 89-90/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /24 хх 40/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /24 хх 42-48/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /24 хх 55-57/,

эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл /24 хх 63-64/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 994 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /24 хх 77/,

27. Шүүгдэгч Э.Т нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Мөнгөншагайгаас 11.000.000 төгрөг зээлж, хүүнд нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 37 дугаар байрны 85 тоот байранд суулгана гэж тохиролцож залилан А.Мөнгөншагайд 11.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч А.Мөнгөншагайгын “...Миний бие нь Э.Т гэх залууд мөнгө зээлдүүлж зээлийн хүүнд нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 37 дугаар байрны 58 тоот 2 өрөө орон сууцанд амьдрахаар 11 сая төгрөгийг Түвшинд хүлээлгэн өгсөн юм. Тухайн үед Э.Т нь 000459339 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ”, үл хөдлөхийн лавлагаа, банкны хуулга зэргийг үзүүлээд энэ байр бол миний байр гэдгийг итгүүлж байсан. Мөн тухайн үед нотариат орж гэрээ хийх нотариатын байгууллагаас Түвшингийн тухайн хуурамч үл хөдлөх хөрөнгийн лавлагааг хянаж шалгаж баталгаажуулсан. Улмаар би болон манай гэр бүл Э.Тд итгээд 11 сая төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн юм...” /24 хх 169-170/,

шүүгдэгч Э.Тгийн “...2020 оны 5 дугаар сард фейсбүүк дээрх зараас Баянгол дүүргийн Модны хоёр орчимд 2 өрөө орон сууц түрээслэх зарыг хараад холбогдох утасны дугаарын дагуу ярьж холбогдсон. ...Тэр хүнтэй уулзаад сарын 700.000 төгрөгөөр түрээсэлнэ гэж хэлсэн болохоор зөвшөөрч, 2-3 хоногийн дараа мөнгийг нь өгье гэж хэлээд 1 хувь түлхүүрийг авсан. Тухайн өдрөө фейсбүүк дээр 13 сая төгрөг зээлж, хүүнд нь байрандаа суулгана гэж зар тавьж тухайн үед ашиглаж байсан өөрийн 80112158 дугаарын утсыг тавьсан. Үүний дагуу Мөнгөншагай гэх хүн холбогдоод ирж байр үзээд байранд орохоор болж, бэлнээр 11 сая төгрөг өгье гэж хэлсэн. Маргааш нь Мөнгөншагайтай уулзаж нотариатаар орж бэлнээр 11 сая төгрөг авч байрны түлхүүрийг өгсөн. 1 жилийн хугацаанд байранд суухаар болсон. 11 сая төгрөгийн 2 сая төгрөгийг надад байр түрээсэлсэн хүн рүү шилжүүлсэн...” /24 хх 180/ гэх мэдүүлгүүд,

хохирогчийн бичгээр гаргасан өргөдөл, холбогдох баримтууд /24 хх 160-166/,

28. Шүүгдэгч Э.Т нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн З.Энхманлайгаас 15.000.000 төгрөг зээлж, хүүнд нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 92 дугаар байрны 56 тоот байранд суулгана гэж тохиролцож залилан З.Энхманлайд 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч З.Энхманлайгийн “...2020 оны 6 дугаар сард би фэйсбүүк дээр “15.000.000 төгрөг зээлүүлж байранд орно” гэсэн зар байрлуулсан юм. Гэтэл миний постны доор Tuk tuk гэх хаягаас натурт 2 өрөө байр байна гэсэн сэтгэгдэл бичсэн байсан чатаар холбогдоод 2020 оны 6 дугаар сарын 11-ний орой Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 92 дугаар байрны 56 тоот байранд очиход Эрдэнэбатын Түвшин /ЦЕ76112118/ гэх хүн ирсэн. Тэгээд надтай уулзаад байраа үзүүлсэн юм. Маргааш өглөө нь дахиж уулзахаар болоод би маргааш нь 93001121 гэсэн дугаар луу залгахад холбогдохгүй болсон юм. Удалгүй эхнэр гэх Дэлгэрцэцэг гэх эмэгтэй 90530042 гэх дугаараас залгаад манай хүний утас болохгүй унтраад байгаа юм гэж хэлсэн юм. Тэгээд 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Түвшин, Дэлгэрцэцэг гэх хоёр хүн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 92-56 тоотод уулзаад бид гурав гэрээ хийхээр болсон юм. Бас гэрээ хийхээр ирэхдээ 79-71 УАЕ улсын дугаартай машинтай ирж байсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах Халдвартын уулзварын баруун хойно байх нотариатаар гэрээ хийсэн юм. Тэгээд голомт банкнаас ороод 1705037731 гэх данснаас Дэлгэрцэцэгийн хаан банкны 5019917918 гэх дансанд 15.000.000 төгрөг шилжүүлээд түлхүүрээ хүлээн аваад салцгаасан юм. Үүнээс хойш байрандаа нүүж ороод байж байтал 2020 оны 8 дугаар сарын 14-ний орой байрны эзний хадам дүү гэх 2 эмэгтэй орж ирээд байрны түрээсийн мөнгөө авъя гэж хэлсэн. Тэгээд би ийм учиртай гээд бичиг баримтаа үзүүлэхэд та нар хүнд залилуулсан юм биш үү гээд бид нарт байрны ордер үзүүлсэн юм. Гэтэл тухайн байр нь Гантөр гэх хүний нэр дээр бүртгэлтэй байсан. Ингээд 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр тухайн байрнаас ээж дүүгийн хамт гарсан юм. Ингээд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэс дээр очиход иргэний шүүхэд ханд гэсэн. Иргэний шүүх дээр очиход Сонгинохайрхан дүүргийн харьяат хүн байх тул Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс рүү хандаарай гэсэн болохоор Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очиж уулзсан. Тэгээд болсон асуудлаа хэлээд бүртгүүлэх гээд Түвшин баригдсан байгаа шүү дээ. Одоо 461 дүгээр ангид хоригдож байгаа. Та харьяаллын дагуу цагдаагийн хэлтэст ханд гэсэн тул би одоо Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэс дээр ирсэн байна...” /25 хх 168-169/,

шүүгдэгч Э.Тгийн “...Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 92 дугаар байрны 56 тоотыг өөрөө амьдрахаар 2020 оны 6 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд түрээсэлж гэрээ хийсэн байсан. Би тухай байрыг цааш нь түрээсэлж болохоор юм шиг байхаар нь хуурамчаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, хас банкны тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагааг үйлдэж уг байрны хаягийг оруулж өөрийн нэр дээр байгаа юм шиг болгож фэйсбүүк хуудсанд 1-2 жилийн хугацаатай байрандаа суулгана гэсэн утгатай зар тавьсан. ...маргааш өдөр нь уг хүнтэй гэрээ хийсэн юм. Уг хүнээс 15 сая төгрөг авахаар болж тухайн үед надад данс байхгүй байсан учраас дүү Дэлгэрцэцэгийн банкны дансыг өгч манай эхнэрийн данс гэж хэлээд зөрж явсан эмэгтэйгээс түр зуур манай эхнэр болоод яваад өгөөч хүнээс мөнгө төгрөг авах гэсэн юм. Чамд мөнгө өгье гэж хэлээд хамт явсан. Би уг хүнээс орж ирсэн мөнгийг шоудаад үрээд дуусгасан...” /25 хх 194/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл, холбогдох баримтууд /25 хх 164-175/,

Э.Дэлгэрцэцэгийн хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /25 хх 198-204/,

үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /26 хх 1/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Тг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, мөн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч Н.Быг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд,

-шүүгдэгч Б.Б, Ч.Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт,

-шүүгдэгч Н.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хууийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт,

-шүүгдэгч Б.Б, Ч.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хууийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Б, Ч.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хууийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус бүрийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Тд оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ялд 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ч.Э нарт тус бүрд нь оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч П.Гансүх нарын гаргасан “...бусад хулгайн хэргүүдээ нэгтгүүлж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно.” гэж заасан байх боловч шүүгдэгч Э.Тд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэгдэж шалгагдаж байгаа, яллагдагчаар татсан, яллах дүгнэлт үйлдсэн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.”, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж тус тус заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд хэргийн байдлыг эргэлзээгүй тогтоож, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдэл нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Н.Б, шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч П.Гансүх нарын гаргасан “...мөрдөгч, прокурор нар хүчээр хэргийг хүлээлгэсэн, гомдолд дурдсан нэр бүхий хохирогч нартай эрүүгийн хэргүүдийг үйлдээгүй ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Э.Т, Н.Б нарыг бүлэглэн хохирогч Ч.Амаржаргалын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлан авч 7.004.600 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Э.Тгөөс 3.502.300 төгрөгийг гаргуулсан атлаа шүүгдэгч Н.Боос 3.502.300 төгрөгийг гаргуулж шийдвэрлээгүй, орхигдуулсан байх тул энэ талаар зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.  

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Н.Б, шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч П.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/1349 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Т, Н.Б нар нь нийт 71 хоног тус тус цагдан хоригдсоныг тэдгээрийн эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/1349 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад “...Шүүгдэгч Н.Боос 215.359.290 /хоёр зуун арван таван сая гурван зуун тавин есөн мянга хоёр зуун ер/ төгрөг гаргуулж хохирогч Австрали улсын иргэн Harvey Sarah Jane /РЕ0393242/-д 36.941.717 төгрөг, хохирогч Д.Наранцацралт /ус74111603/-д 120.194.189 төгрөг, хохирогч А.Мөнхбат /чз64081312/-д 6.547.513 төгрөг, хохирогч Т.Галсандагва /аа79012935/-д 4.480.000 төгрөг, хохирогч Л.Ариунзаяа /ую67120206/-д 600.000 төгрөг, хохирогч Г.Ганзул /чк82030615/-д 9.425.000 төгрөг, хохирогч О.Баяр /шб66060972/-т 4.640.000 төгрөг, хохирогч Т.Ганхуяг /хн61020679/-т 7.923.800 төгрөг, хохирогч Д.Мөнхбаяр /хл70071013/-т 4.764.771 төгрөг, хохирогч Э.Сувд-Эрдэнэ /нв88042404/-д 16.340.000 төгрөг тус тус...” гэснийг “...Шүүгдэгч Н.Боос 218.861.590 /хоёр зуун арван найман сая найман зуун жаран нэг мянга таван зуун ер/ төгрөг гаргуулж хохирогч Ч.Амаржаргал /хг61022608/-д 3.502.300 төгрөг, хохирогч Австрали улсын иргэн Harvey Sarah Jane /РЕ0393242/-д 36.941.717 төгрөг, хохирогч Д.Наранцацралт /ус74111603/-д 120.194.189 төгрөг, хохирогч А.Мөнхбат /чз64081312/-д 6.547.513 төгрөг, хохирогч Т.Галсандагва /аа79012935/-д 4.480.000 төгрөг, хохирогч Л.Ариунзаяа /ую67120206/-д 600.000 төгрөг, хохирогч Г.Ганзул /чк82030615/-д 9.425.000 төгрөг, хохирогч О.Баяр /шб66060972/-т 4.640.000 төгрөг, хохирогч Т.Ганхуяг /хн61020679/-т 7.923.800 төгрөг, хохирогч Д.Мөнхбаяр /хл70071013/-т 4.764.771 төгрөг, хохирогч Э.Сувд-Эрдэнэ /нв88042404/-д 16.340.000 төгрөг тус тус...” гэж өөрчилсүгэй. 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б, шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч П.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т, Н.Б нарын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.