Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2024/01813

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2024/01813

Улаанбаатар хот

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Санрайз 405-43 тоот хаягт оршин суух хаягтай, Бууралжанцан ургийн овогтой

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 19 гудамж, 0 тоотод оршин суух хаягтай, Чулуун боржигин ургийн овогтой

 

Нэхэмжлэлийн шаардлага: хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч АА

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Халиунаа

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч ШШ холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

ААминий бие 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр иргэн н.Цэрэндэжидээс Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Туулын-19 дүгээр гудамжны 0 тоот хаягт байрлах нэгж талбарын 0 дугаартай, улсын бүртгэлийн 0дугаартай, 255 м2 талбай бүхий газрыг худалдан авч, тус газрын хууль ёсны өмчлөгч болсон.

Ингээд өөрийн өмчлөлийн газартаа барилга барихаар төлөвлөн “Геокад” ХХК-аар тус газарт хэмжилт хийлгэхэд газрын гэрчилгээ болон кадастрын зураглалд заасан хэмжээнээс 255 м2 байхаас 242 м2 байсан буюу анх 13 м2 талбайн хэмжээгээр дутуу байсан бөгөөд хажуу айл ШШ уг хэмжээгээр манай газрыг дайруулан хашаа хатгасан байгааг олж мэдсэн. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр ажилласан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дүгнэлтэд “…2 газар нь Газрын кадастрын мэдээллийн санд хоорондоо давхцалгүйгээр баталгаажин бүртгэгдсэн, Шинэсүхийн хашаалсан газар нь нэгж талбарын 1 дугаар бүхий газартай 20м2 талбайгаар давхцаж байна” гэсэн. Ийм учраас давхардаж орсон 20м2 талбайн хэмжээгээр газрыг чөлөөлүүлэх шаардлагаа дэмжиж байна.

Миний бие 255 м2 талбай газрыг гэрээний үндсэн дээр шилжүүлэн авч, улмаар дээрх газрын хэмжээгээр гэрээ байгуулж, газар өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байх тул намайг энэ хэмжээгээр газар өмчлөх эрхтэй гэж үзнэ.

Манай газар болон хариуцагчийн газрууд хоорондоо ямар нэгэн байдлаар давхцаагүй бөгөөд үүнийг ч Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албан хүлээн зөвшөөрч, хариуцагч ШШийг миний өмчлөлийн газар руу оруулан хашаагаа барьсан байна гэдгийг тогтоон тус хашааг буулган газар чөлөөлөхийг мэдэгдсэн.

Хариуцагч нь хашаа барих замаар бусдын өмчлөлийн газрыг хууль бусаар эзэмшин, ашиглаж байгаа нь өмчлөгч миний газар ашиглах, өөрийн мэдэлдээ байлгах эрхийг ноцтойгоор зөрчиж байх тул миний өмчлөлийн газар руу оруулан барьсан хашааг буулган, миний өмчлөлийн газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.  

 

2. Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ААхариуцагчаар ШШийг татаж бусдын хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. ШШнь Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 19 дүгээр гудамж, 0 тоот хаяг дахь газрыг 1975 оноос эхэлж эзэмшиж байсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дугаар 131 захирамжаар өмчилж авч өнөөдрийг хүртэл өмчлөгч хэвээрээ байна.

Гэтэл хажуу талын 0 тоотын н.Мөнхбаяр нь 2020 онд өөрийнхөө тоот хаяг дахь газрыг нэхэмжлэгч Алимаад худалдсан гэх бөгөөд харин тухайн Мөнхбаярын газрыг авсан Алимаа нь тэр үедээ хэмжилт хийгээгүй авч 2021 онд уг газартаа байшин барихаар хэмжилт хийлгэхэд 255 м2 байхаас 242 м2 буюу 13 м2 талбай дутсан ШШийг газар руу нь хашаагаа оруулан барьсан гэх шалтгаанаар маргаан үүсгэж Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган иргэний хэрэг үүсгэсэн.

Хариуцагчийн зүгээс газраа өмчлөн авсан үеэс хойш ямар нэгэн байдлаар бусдын газар руу оруулан хашаагаа зөөгөөгүй, анх байрласан байрлалдаа одоог хүртэл хэвээр байгаа. Уг маргааныг шийдвэрлэх явцад хариуцагчийн хүсэлтээр Газар зохион байгуулалт геодиз, зураг зүйн газрын архиваас 2008 оны 01 сараас 2020 оны 01 сар хүртэлх 5 тоот нэгж талбарын дугаартай улсын бүртгэлийн Г-2 дугаарт 270 м2 газрын кадастрын тоон зураглалыг 10, 10 жилийн давтамжтайгаар нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах хүсэлтийг гаргасан. Шүүгчийн захирамжид заасны дагуу 2013-2014, 2017, 2021 оны сансрын зургийг тус газраас ирүүлсэн. Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээчээр Газар зохион байгуулалт геодиз зураг зүйн газрыг томилсон.

Шинжээч дүгнэлтдээ “...0 дугаар бүхий 269 м2 талбайтайгаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 19 дүгээр гудамж, 0 тоот хаягт байрлах газар нь иргэн ШШийн нэр дээр газар өмчлөх эрхтэйгээр бүртгэгдсэн байна, нэгж талбарын 0 дугаар бүхий 254 м2 талбайтайгаар Туулын 19 дүгээр гудамж 0 тоот хаягт байрлах газар нь иргэн ААнэр дээр газар өмчлөх эрхтэй бүртгэгдсэн. Дээрх 2 газар нь Газрын кадастрын мэдээллийн санд хоорондоо давхцалгүйгээр баталгаажин бүртгэгдсэн, “...ажлын хэсэг 2022 оны 6 сарын 29-ний өдрийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай маргаан бүхий газарт очиж хэмжил зураглалын ажлыг гүйцэтгэсэн. Иргэн ШШийн хашаалсан газрыг хэмжихэд 266 м2, иргэн ААхашаалсан газар нь 234 м2 тус тус талбайтай байна”, “...Газрын кадастрын мэдээллийн сангийн 2022.07.08-ны өдрийн мэдээллийг ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнтэй давхцуулан үзэхэд иргэн ШШийн хашаалсан газар нь нэгж талбарын 1дугаар бүхий газартай 20 м2 талбайгаар, ААхашаалсан газар нь зүүн талын бусдын эзэмшлийн газартай 3 м2 талбайгаар давхацсан байна” гэсэн.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ААгазартаа хэмжилт хийлгэхэд 255 м2 байхаас 242 м2 байсан, 13 м2 талбайн хэмжээгээр дутуу гэж нэхэмжлэлдээ бичиж 255 м2 талбайг албадан чөлөөлүүлэхээр шаардсан байдаг. Гэтэл шинжээчийн дүгнэлт болон зохигчдын хашаалсан газарт хэмжилт хийсэн дээрх баримтуудаас үзэхэд зохигчдын газар өмчлөх эхийн гэрчилгээнд бичсэн хэмжээнээс аль аль нь м.2-аар дутуу байна. Талуудын хашаалсан газарт очиж хяналтын хэмжилт хийхэд ШШийн хашаалсан газар 266 м2, ААхашаалсан газар нь 234 м2 тус тус талбайтай байна. Газрын кадастрын мэдээллийн сангийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн мэдээллийн ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнтэй давхцуулан үзэхэд ШШийн хашаалсан газар нь нэгж талбарын 1 дугаар бүхий газартай 20 м2 талбайгаар, ААхашаалсан газар нь зүүн талын бусдын эзэмшлийн газартай 3 м2 талбайгаар давхцаж байна гэсэн байна. Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ААнь уг газрыг худалдаж авахдаа талбайн хэмжилт хийлгүй авч гэрчилгээ нь гарсны дараа газартаа байшин барих зорилгоор хэмжиж үзэхэд 13 м2 талбайгаар зөрөхөд нь ШШ өөрийн нь эзэмшлийн газар руу нь орсон гэж үзсэн байна.

Гэтэл шинжээчийн дүгнэлт болон хяналтын хэмжилт хийсэн баримтуудаар ААгазрын гэрчилгээнд газрын хэмжээг 255 м2 гэх боловч 254 м2 байгаа, хэмжилт хийхэд хэмжээний хувьд хашаалсан газар нь 234 м2 байгаа. ШШийн хувьд газрын өмчлөх эрхийн гэрчилгээнд 270 м2 газар өмчилсөн гэх боловч хашаалсан газрыг нь хэмжээ 266 м2 буюу 14 м2-аар дутуу, нэгж талбарын 1680901890 дугаар бүхий газартай 20 м2 талбайгаар давхацсан гэжээ. Энэ байдал нь сансрын зурагтай давхцуулсан байдлын зурагтай ч адил байна.

Дээрх баримтуудаас үзэхэд ШШийн хашаалсан газрын хэмжээ 266 м2 талбайтай өмчилсөн талбайн хэмжээндээ хүрээгүй, хариуцагч ААмөн 234 м2 талбайг хашаалсан мөн зүүн талын бусдын эзэмшил газартай руу 3 м2 талбайгаар давхацсан байгаа нь нэхэмжлэгч газрыг бусдаас худалдаж авахдаа хэмжээгүй, ШШ гэр бүлийн хэрэгцээний газрыг авсан үед тэр л байдлаараа, хэмжээг ч өөрчлөөгүй, хашаагаа ч зөөгөөгүй хэвээр байгаа нь Газар зохион байгуулалт геодиз, зураг зүйн газрын архиваас ирүүлсэн зургууд зэргээр тогтоогдсон байна. Энэ бүхнээс үзвэл хариуцагчийг бусдын өмчлөлийн газар руу орсон хашаа нь сунгагдсан гэдэг нь нотлогдохгүй байна.

Харин нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь төдийгүй бусад газар өмчлөх эрх нь зөрчигдөж хашаалсан газрын хэмжээ нь өмчийн газрын хэмжээнээс дутуу байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Тэгвэл газар өмчлөгч эзэмшигчийн өмчлөх эрхийг хэн зөрчсөн, зөрчлийг яаж арилгах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Үүнийг зохицуулсан хууль эрх зүйн зохицуулалтын талаар авч үзвэл Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т зааснаар зохигчдод газар өмчлүүлэх шийдвэр гаргасан байна. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар шийдвэрийг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон.

Тэгвэл газрын кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэн өгөх, заагийг газар дээр нь тогтоох, заагийн өөрчлөлтийг бүртгэлд тусгах, хянах, тэмдэглэх, бүртгэх ажиллагааг дүүргийн газрын алба хариуцан гүйцэтгэхээр Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан байдаг боловч архиваас ирүүлсэн баримт болон шинжээчийн дүгнэлт зэрэгт байхгүй байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд анх газар зохион байгуулалтыг хийж газрыг иргэний өмчлөлд хүлээлгэн өгөх, заагийг газар дээр нь тогтоох, хянах үүргээ дүүргийн газрын алба тухайн үед нь биелүүлээгүйгээс иргэд газраа хуучин хашаалсан байдлаар газар өмчилсөн нь газрын зааг тогтоох, өөрчлөх, тэмдэглэх, өмчлүүлэх газарт кадастр хийх, бүртгэх ажиллагааг хуульд заасны дагуу газрын алба хийгээгүйгээс зөвхөн нэхэмжлэгч ААтөдийгүй хариуцагч ШШ болон хашаалсан газрын зүүн талын бусдын эзэмшлийн газартай 3 м2 талбайгаар давхацсан байгаа зэргээр тогтоогдсон байна. Үүнээс үзэхэд зөвхөн нэхэмжлэгч хариуцагчийн төдийгүй Алимаагийн зүүн гар талын газар эзэмшигчийн иргэний газар өмчлөх эрх ч мөн зөрчигдөхөд хүрсэн байх боломжтой гэж үзэхээр байна.

Иймээс нэхэмжлэгч Алимаагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Туулын-19 дүгээр гудамжны 0 тоот хаяг дахь нэгж талбарын 0 дугаартай, улсын бүртгэлийн 0дугаартай 255 м2 талбай бүхий газрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Харин Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар иргэд газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь төрийн байгууллага албан тушаалтан хууль бусаар саад учруулсан буюу ШШ Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны даргын гарын үсэг бүхий газар чөлөөлөх мэдэгдэл өгсөн зэргээс үзвэл тухайн байгууллага, албан тушаалтны дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах боломжтой байсан, мөн хуулийн 39.3-т Иргэн энэ хуулийн 39.2-т заасан хугацаанд хариу аваагүй бол гомдлоо шүүхэд гаргана гэж заасан байна. Гэтэл нэхэмжлэгч ААалбан тушаалтны дээд шатны байгууллага албан тушаалтанд гомдол гаргаагүй шууд шүүхэд хандсан.  Ийм учраас анх өмчлөх эрхийн гэрчилгээ олгосноос хойш газар дээрх хашаагаа сунгаагүй, газрын хэмжээг улсын бүртгэлд буруу, ташаа хийсэн явдалд хариуцагч буруугүй, адилхан өмчлөгч байхад нэхэмжлэгчийн өмчлөлийг илүү гэж үзэх боломжгүй нөхцөл байдлууд тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан хэлэлцүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 хавтас, хх4/, кадастрын зураг /1 хавтас, хх5,7/, итгэмжлэл /1 хавтас, хх21, 73, 103/, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 14/63 тоот албан бичгийн хуулбар /1 хавтас, хх75/, “Геокад” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 35/23 тоот дүгнэлтийн хуулбар /2 хавтас, хх34-35/, “Геокад” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 34/23 тоот дүгнэлтийн хуулбар /2 хавтас, хх38/.

 

4. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /1 хавтас, хх12, 87, 118/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1 хавтас, хх108-110/, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 14/708 тоот албан бичиг /1 хавтас, хх190/, гэрэл зураг /1 хавтас, хх195-199/, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 хавтас, хх200/, кадастрын зураг /1 хавтас, хх201-204/.

 

5. Талуудын хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 12/209 тоот албан бичиг, хавсралт /1 хавтас, хх35-36/, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1/689 тоот албан бичиг, хавсралт /1 хавтас, хх50-58/, Нийслэлийн Архивын газрын 2022 оны 5 дугаар зүйлийн 23-ны өдрийн 04/360 тоот албан бичиг, хавсралт /1 хавтас, хх82-84/, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2022/41 тоот шинжээчийн дүгнэлт /1 хавтас, хх92-100/, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 14/706 тоот албан бичиг, хавсралт /1 хавтас, хх125-148/, үзлэгийн тэмдэглэл /1 хавтас, хх217-232/, Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05/71 тоот албан бичиг, хавсралт /1 хавтас, хх233-250, 2 хавтас, хх1-6/, гэрчийн мэдүүлэг /2 хавтас, хх16-18/, Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 05/125 тоот албан бичиг, хавсралт /2 хавтас, хх19-28/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

                                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

 

1. Хэрэгт Нийслэлийн Засаг даргын 2004 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 131 тоот “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” захирамж авагдсан. Уг захирамжаар Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.3 дугаар заалт, 21 дүгээр зүйл, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2003 оны 8/41 дүгээр тогтоолыг үндэслэн 2003 онд нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний дагуу хавсралтад заагдсан 1000 өрхөд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нь нэг удаа үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

2. Ингэснээр 2004 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ШШ Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 19 дүгээр гудамжны 0 тоот хаягт байршилтай, 269.52м2 талбайтай газрыг өмчлүүлсэн байна.

 

3. Харин Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.3 дугаар заалтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 197 дугаар захирамжаар 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр иргэн С.Мөнхбаярт Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 19 дүгээр гудамжны 0 тоот хаягт байршилтай, 254.64м2 талбайтай газрыг өмчлүүлсэн. 

 

4. Улмаар нэхэмжлэгч ААнь Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туул 19 гудамж, 0 тоот хаягт байршилтай, 255м2 талбайтай газрын өмчлөлийг 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр худалдах-худалдан авах гэрээг байгуулах замаар шилжүүлэн авсан ба 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр түүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна.

Хоёр.

 

1. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч ААнь хариуцагч ШШ холбогдуулж бусдын хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гарган шүүхэд хандсан ба өөрийн шаардлагын үндэслэлээ “…255м2 газар худалдан авсан, …газрыг хэмжүүлж үзэхэд 255м2 байх ёстой газар 242м2 буюу 13м2 талбайн хэмжээгээр дутуу, …хариуцагчийн газар 13м2 талбайгаар миний газар руу нэвтэрч орсон байсан” гэж тайлбарлаж байсан.    

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр ажилласан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2022/41 тоот дүгнэлтэд “…Газрын кадастрын мэдээллийн сангийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн мэдэллээс үзэхэд нэгж талбарын 16 /хуучин нэгж талбар 0/ дугаар бүхий 269м2 талбайтайгаар Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг, туулын 19 дүгээр гудамжны 0 тоот хаягт байрлах газар нь Шинэсүхийн нэр дээр газар өмчлөх эрхтэйгээр бүртгэгдсэн, …нэгж талбарын 16/хуучин нэгж талбар 0/ дугаар бүхий 254м2 талбайтайгаар Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг, туулын 19 дүгээр гудамжны 0 тоот хаягт байрлах газар нь Алимаагийн нэр дээр газар өмчлөх эрхтэйгээр бүртгэгдсэн”,

“…дээрх 2 газар нь Газрын кадастрын мэдээллийн санд хоорондоо давхцалгүйгээр баталгаажин бүртгэгдсэн”,

“...иргэн Шинэсүхийн хашаалсан газрыг хэмжихэд 266м2, иргэн Алимаагийн хашаалсан газар нь 234м2 талбайтай байна”,

“…Газрын мэдээллийн сангийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн мэдээллийг ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнтэй давхцуулан үзэхэд иргэн Шинэсүхийн хашаалсан газар нь нэгж талбарын 16 дугаар бүхий газартай 20м2 талбайгаар, Алимаагийн хашаалсан газар нь зүүн талын бусдын эзэмшлийн газартай 3м2 талбайгаар давхцаж байна” гэжээ. 

 

3. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өөрийн шаардлагыг “…20м2 талбайн хэмжээгээр газрыг чөлөөлүүлэх”-ээр тодруулсан ба шаардлагын үндэслэлээ “...шинжээчийн дүгнэлтээр хариуцагч ШШийн газар 20м2 талбайгаар миний өмчлөлийн газар руу давхардан орсон нь тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар уг 20м2 талбайн хэмжээгээр газрыг чөлөөлүүлнэ” гэсэн агуулгаар тайлбарласан.

 

4. Хариуцагч өөрийн татгалзлаа “...анх өмчлөх эрхийн гэрчилгээ олгосноос хойш газар дээрх хашаагаа сунгаагүй, …газрын хэмжээг улсын бүртгэлд буруу, ташаа хийсэн явдалд хариуцагч буруугүй, адилхан өмчлөгч байхад нэхэмжлэгчийн өмчлөлийг илүү гэж үзэх боломжгүй” гэж тайлбарласан. 

 

Гурав.

 

1. Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшил болон өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй ба энэ эрх хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарахыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4 дэх хэсгүүдэд заасан.

 

2. Харин энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь хууль ёсны өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалт байлгаж байх, өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий этгээд нь тухайн эд юмсыг эзэмших эрхгүй байх урьдчилсан нөхцлүүд бүрдэх ёстой.  

 

3. 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хариуцагчийн хүсэлтээр маргаан бүхий газар очиж үзлэг хийсэн. Уг үзлэгийн тэмдэглэлийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн нэгж талбарын дугаартай газрын 2013-2014, 2017, 2021 оны сансрын зургууд, гэрч П.Ганчулууны “...0 тоот хаягт 1977, 1978 оноос хойш амьдарч эхэлсэн, ...1982, 1983 онд барьсан хашааг хөдөлгөөгүй” гэсэн мэдүүлэгтэй харьцуулан судлахад нэхэмжлэгч ААмаргаан бүхий газрыг худалдан авснаас хойш хугацаанд хариуцагч өөрийн өмчлөлийн газрыг хэмжээг өөрчилсөн, хашааг нэхэмжлэгчийн газар руу оруулж сунгах байдлаар хөдөлгөөн хийсэн нь тогтоогдохгүй байна.  

 

4. Тодруулбал, 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас газар өмчлүүлэх шийдвэр гарч, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосноос хойш газрын хэмжээг хариуцагч ШШ өөрчлөөгүй ба нэхэмжлэгч ААөөрийн газрыг бусдаас худалдан авахдаа хэмжээг шалгаагүй, тодруулж үзээгүй явдалд хариуцагчийг буруутгах боломжгүй.  

 

5. Иймд бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай ААнэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

 

Дөрөв.  

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч О.,964 төгрөгийг гаргуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр ажилласан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ШШ холбогдох хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч ААнэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч О.А488,964 төгрөгийг гаргуулан  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр ажилласан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт олгосугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                      Н.ХАНГАЛ