Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2024/01921

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Тургийн овогтой н 1987 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд БНМАУ-ын Батлан хамгаалах яамны харьяа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт С.Янжмаагийн нэрэмжит оёдлын Нэгдүгээр үйлдвэрийн 143 дугаар тасагт оёдолчноор,

1990 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд Найрамдлын районы 50 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар тус тус  ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                  Н.ХАНГАЛ