Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2023/0754

 

 

2023          10          12                                     128/ШШ2023/0754

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Ш.Л /РД:*******/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Х.Л, А.Ц

Хариуцагч:Б яам, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П

Хариуцагч:Б дүүргийн Татварын хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, И.Ө

Хариуцагч:Б дүүргийн Газар зохион байгуулалтын алба, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х******

Хариуцагч:Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х нарын хооронд үүссэн:

 “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн Ш.Л-н газар ашиглах эрх дуусгавар болсныг мэдээллийн нэгдсэн системд бүртгээгүй Б яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалттай газар нутагт орших Т-н ам нэртэй газарт 1,7 га талбай газрын газар ашиглах эрх нь дуусгавар болсон, ашиглаагүй, төлөв байдал өөрчлөгдөөгүй байхад Б дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газрын төлбөрийг ногдуулсан нь хууль бус болохыг тогтоолгох, Б дүүргийн Татварын хэлтсээс Б дүүргийн Газар зохион байгуулалтын албаны төлбөр ногдуулсан хууль бус актад үндэслэн газрын төлбөрт 12104056*****, 121040566******, 120120265***** 1201202*****нэхэмжлэхүүд үүсгэсэн нь хууль бус болохыг тогтоолгож, дээрх нэхэмжлэхүүдийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л, А.Ц, өмгөөлөгч Р.М, хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, хариуцагч Б дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө, Ц.Б, хариуцагч Б дүүргийн Газар, зохион байгуулалтын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэг.Нэхэмжлэлийн шаардлагад:

            1.1.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн Ш.Л-н газар ашиглах эрх дуусгавар болсныг мэдээллийн нэгдсэн системд бүртгээгүй Б яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,

            1.2.Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалттай газар нутагт орших Т-н ам нэртэй газарт 1,7 га талбай газрын газар ашиглах эрх нь дуусгавар болсон, ашиглаагүй, төлөв байдал өөрчлөгдөөгүй байхад Б дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газрын төлбөрийг ногдуулсан нь хууль бус болохыг тогтоолгох,

            1.3.Б дүүргийн Татварын хэлтсээс Б дүүргийн Газар зохион байгуулалтын албаны төлбөр ногдуулсан хууль бус актад үндэслэн газрын төлбөрт 12104056*****, 121040566******, 120120265***** 1201202*****нэхэмжлэхүүд үүсгэсэн нь хууль бус болохыг тогтоолгож, дээрх нэхэмжлэхүүдийг хүчингүй болгуулах” гэж шаардлагаа тодорхойлжээ.

            Хоёр.Хэргийн үйл баримт, процессын талаар:

            2.1.Нэхэмжлэгч Ш.Л нь Б яамны Улсын тусгай тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0******дугаар гэрчилгээгээр газар ашиглах эрх авсан.

            2.2.Үүний дараагаар нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус газрыг эзэмших эрхээсээ татгалзах тухай хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан байна.

            2.3.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3** тоот “Санал хүргүүлэх тухай албан бичиг”-р “Газарзүйн солбицол бүхий 1,7 га  талбай бүхий газрыг цуцлахад татгалзах зүйлгүй болохыг уламжлав” гэж нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг Б яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлжээ.

            2.3.Мөн түүнчлэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 3*** тоот албан бичгээр “Б сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн */**дугаар тушаалаар тус газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон талаар мэдэгдсэн байна.

            2.4.Б дүүргийн Татварын хэлтсээс Татварын алба нь татварын хууль тогтоомжоор тайлагнадаггүй татварын хувьд татварын хууль тогтоомжоор татвараа төлсөн байх ёстой өдөр татварын ногдлоо төлөөгүй бол татварын өр үүссэн гэж үзэн мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтыг үндэслэн “нэхэмжлэх” хүргүүлэх хуулийн зохицуулалттай тул татварын албан Татварын ерөнхий хуульд заасан татварын өр барагдуулах арга хэмжээг авч ажилладаг гэсэн агуулга бүхий тайлбарыг илэрхийлэн нэхэмжлэгчид 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 12104056*****, 121040566******, 120120265***** 1201202*****газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэснийг Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн хүрээнд буюу татварын тухай хууль, Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуульд үндэслэн газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэсэн нь нэхэмжлэгчид сөрөг үр дагавар бий болгосон эд хөрөнгийн эрхэд халдах эрх зүйн үр дагавар бий болгосон гэж үзэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

            3.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэлд:

 3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан  нэхэмжлэлдээ:

 Ш.Л-д Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сар 07-ны өдрийн А/***дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Т-н ам нэртэй газарт 1.7 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийн гэрчилгээ олгогдсон. Нэхэмжлэгч нь тус газраа гэрчилгээнд заасан зориулалтаар ашиглаагүй, зориулалтаар нь ашиглах нөхцөл боломж бодит байдал дор бүрдээгүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, гэрээ байгуулаагүй байдаг. Эдгээрээс үүдэн хуулийн дагуу газар ашиглах эрхээ дуусгавар болгох хүсэлтийг гаргаж, ингэснээр газар ашиглах эрх дуусгавар болсон. Гэтэл төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй, хуулийн дагуу олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй нөхцөл байдлаас үүдэн асуудал үе шат бүхэнд даамжирч өнөөдрийн маргаан үндэс болсон Б дүүргийн татварын хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 12012026****, 120120265****дугаар нэхэмжлэх, 2021 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 121040566***, 121040566***** дугаар нэхэмжлэх бүхий газрын төлбөрийн өр Ш.Л миний нэр дээр үүссэн. Байгаль орчин аялал жуулчлалын яам хариуцагч болох тухайд: Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхээ дуусгавар болгох 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2020 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 3** дугаар албан бичгээр Б яаманд дэмжсэн саналтай хүргүүлсэн.

             Нэхэмжлэгчийн хүсэлт, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны санал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т тус тус заасанд нийцсэн цаашлаад тус газрыг ашиглаагүй болох, ашиглах боломжгүй болох, газар төлөв байдал өөрчлөгдөөгүй, газрын төлбөр төлөх үүрэг үүсэхгүй болох, газар ашиглах эрхийг дуусгавар болгоход чиглэсэн тодорхой хүсэлтийг илэрхийлсэн байдаг. Б яамнаас хүсэлтийг харгалзан мэдээллийн санд өөрчлөлтийг бүртгэх ёстой байсан. Захиргааны байгууллага нь хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд, эсхүл иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, хүсэлт, гомдолд үндэслэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасан "шуурхай, тасралтгүй байх" зарчмыг баримтлан ажиллах үүрэгтэй. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, газар ашиглах эрхийг дуусгавар болгох хүсэлтийг шийдвэрлэх, холбогдох мэдээллийг нэгдсэн санд оруулах бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг ноцтойгоор зөрчигдөн их хэмжээний газрын төлбөрийн өрөнд орсон.

            Газрын төлбөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т хуулийн зорилт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг эзэмшиж, ашигласны төлөө төлбөр ногдуулах, уг төлбөрийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан бөгөөд газрыг ашигласны төлөө төлбөр ногдуулна гэх агуулгыг илэрхийлж байна. Гэтэл нэхэмжлэгчийн 2019 онд газрыг ашиглаагүй, газар ашиглах эрхээ дуусгавар болгох хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүйгээс газрын төлбөр ногдуулах нөхцөлийг бүрдүүлсэн, төрийн байгууллагын үйл ажиллагааг уялдаа холбоо бүхий хэрэгжүүлээгүйгээс төлбөрийн нэхэмжлэх үүсгэх үндэс суурийг бий болгосон, газар ашиглах гэрээний 1 тал байж зохих хяналт тавиагүй, холбогдох мэдээлэлд өөрчлөлт оруулаагүй бүртгэлжүүлээгүй, төрийн байгууллагын уялдаа холбоог хангаж ажиллаагүй, иргэний хуулиар олгогдсон эрхийг эдлүүлж, газар ашиглах эрхээ цуцлах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүйгээс газрын өр төлбөрийн асуудал үүссэн тул Б яам нь энэхүү хэргийн хариуцагч болно.

Б дүүргийн Газар зохион байгуулалтын алба хариуцагч болох тухайд: Төрийн байгууллагаас 2017 онд газар ашиглах эрх олгосон ч бусдын ашиглаж буй газартай давхцаж бетонон суурьтай, төмөр хашаа барьсан байсан тул байршил шилжүүлж өгөх хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасны дагуу 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хамгаалалтын захиргааны  тоот саналыг үндэслэн эргэлтийн цэгийн өөрчлөлтийг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 0******дугаартай гэрчилгээний хавсралтад тэмдэглэсэн.

            Гэвч гэрчилгээнд заасан зориулалтаар тус эргэлтийн цэг бүхий газрын ашиглах боломжгүй байсан. Өмнө дурдсанчлан энэхүү газрын төлбөртэй холбоотой газрын төлбөрийн өртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага бүхий маргаанд Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т "Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ гэж заасны дагуу Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Т-н ам нэртэй газар 1.7 га талбайг 2017 оноос хойш огт ашиглаагүй, газрын төлөв байдал өөрчлөгдөөгүй, газар ашиглах эрх дуусгавар болсон энэхүү нөхцөлд газар ашигласны төлбөрийг ногдуулсан, газрын төлбөр ногдуулах чиг үүргийн хүрээнд Б дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь хариуцагч болно.

Б дүүргийн татварын хэлтэс хариуцагч болох тухайд: Татварын ерөнхий хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т 51 дүгээр зүйлийн 51.1-т "Татварын алба энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан татварын өрийг төлүүлэхээр татварын нэхэмжлэх /цаашид "нэхэмжлэх" гэх/-ийг татвар төлөгчид хүргүүлэх" гэж заасны дагуу газар ашиглах эрх дуусгавар болгосон газрын төлбөрийн өрийг төлүүлэхээр нэхэмжлэх ирүүлсэн Б дүүргийн татварын хэлтэс хариуцагч болно. Дээрх 4 төрийн байгууллага газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхэд уялдаа холбоо бүхий оролцон 1 бүрийн хууль бус үйлдэл үйл ажиллагаанаас үүдэн даамжирсаар үр дүнд нь нэхэмжлэх бий болж, нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж буй тул хариуцагч болно. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин аялал жуулчлалын яам нь газар ашиглах гэрээ байгуулах гэрээний талууд бөгөөд газар ашиглах эрх олгох буюу газрын төлбөр тооцож эхлэх өдрийг тодорхойлж өгдөг, газрын төлбөрийг төлөх эрх зүйн үндсийг бий болгох эрх бүхий төрийн байгууллагууд юм.

            Цаашлаад газар ашиглах эрхээ дуусгавар болгох хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж, газарт хуулийн дагуу зохих хяналт хэрэгжүүлдэг хэдий ч тус үүргээ гүйцэтгээгүйгээс газар ашиглаагүй нэхэмжлэгч 2 жилийн газрын өр төлбөртэй болж эрх ашиг нь зөрчигдсөн. Б дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь бодит нөхцөл байдлыг эцэслэн тогтоогүй хэр нь 2020, 2021 онуудад газрын төлбөр ногдуулсан. Б дүүргийн татварын хэлтсээс энэ бүх хууль бус үйл ажиллагаанд үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 12012026****, 120120265****дугаар нэхэмжлэх, 2021 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 121040566***, 121040566***** дугаар нэхэмжлэх үүссэн. Үүнд дээрх төрийн байгууллагууд чиг үүргийн хувьд нягт холбоотой оролцож Ш.Л-ннэр дээр 2020, 2021 онуудад ноогдуулсан 12104056*****, 121040566******, 120120265***** 1201202*****дугаартай газрын төлбөрийн нэхэмжлэхүүд бий болсон байдаг. Иймд иргэн Ш.Л-ннэр дээр 2020, 2021 онуудад ноогдуулсан 12104056*****, 121040566******, 120120265***** 1201202*****дугаартай газрын төлбөрийг нэхэмжлэхүүдийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

            3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэвээн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

            “Б сайдын 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 263 дугаар тушаалаар Ш.Л-н Богдхан   уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутагт орших, амралтын газарт 1,7 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг гэрчилгээг олгож байсан. Ш.Л нь тус газар эзэмших эрхээсээ татгалзах тухай хүсэлтийг Богдхан   уулын дархан цаазат газар гаргасан. Газар ашиглахад татгалзсан газарт газрын төлбөр бодогдсон нь дараах байдлаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

            2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн *******дугаартай гэрчилгээгээр тус газрыг ашиглах эрхийг олгохдоо Ш.Л-н регистрийн дугаарыг ГЕ7******* гэж буруу гаргасан боловч Богдхан   уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны бүртгэлийн программ системд зөв буюу ЧС6******* гэж бүртгэгдсэн байдаг. Тухайн үед газар бусдын ашиглаж буй газартай давхцаж суурьтай төмөр хашаа барьсан байсан тул байршил шилжүүлэх хүсэлтийг Богдхан   уулын дархан цаазат хамгаалалтын захиргаанд гаргасны дагуу 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хамгаалалтын захиргааны 946 тоот саналыг үндэслэн эргэлтийн цэгийн өөрчлөлтийг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах ****** дугаартай гэрчилгээний хавсралтаа тэмдэглэсэн. Гэвч гэрчилгээнд заасан зориулалтаар тус эргэлтийн цэг бүхий газрыг ашиглах боломжгүй байсан. Газар ашиглах эрхээс татгалзаж, хүсэлтээ илэрхийлсэн байтал Б дүүргийн Татварын хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 1200******* дугаар мөн 120******** дугаарт нэхэмжлэх 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 120********дугаар 120******** дугаар нэхэмжлэлийн дагуу газрын төлбөр төлөх нь Ш.Лхагвасүрэнг эдийн засгийн хувьд маш их хохиролтой болгож байна. Мөн татварын албанаас Ш.Л-н хэрэглэдэг банкны дансыг битүүмжилсэн нь мөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу газар ашиглах эрх дуусгавар болох чөлөөлөх үндэслэлийг заасан байдаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж улсын бүртгэлд тусгуулна” гэж зааснаар дуусгах үндэслэлийг газар ашиглах эрх дуусгавар болгоно гэж тусгасан. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-д эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан бол газар эзэмших эрх дуусгавар болно гэж заасан.

            Дээрх хуулийн заалтаас үзвэл Ш.Л нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус газрыг ашиглах эрхээсээ татгалзах тухай хүсэлтээ Богдхан   уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргаж байсан. 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хүсэлтийн дагуу Богдхан   уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 3** дугаар албан бичгээр газар ашиглаж татгалзах зүйл байхгүй хэмээн Б яаманд саналыг хүргүүлсэн. Газар ашиглах эрх 2017 онд олгогдсон боловч тухайн газрын гэрчилгээнд заасан зориулалтаар ашиглах нөхцөл боломж бодит байдал бүрдээгүй. Тухайн газрууд огт ашиглаагүй газрын төлөв байдал өөрчлөгдөөгүй. Энд газар дээр нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй бодитоор ашиглаагүй, гэрээ байгуулаагүй, газар ашиглах татгалзах гэрчилгээг хүчингүй болгох тухай хүсэлтийг илэрхийлснийг харгалзан мэдээллийн санд бүртгэх ёстой байсан ч бүртгээгүй байдаг. Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д энэ хуулийн зорилт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг эзэмшиж, ашигласны төлөө төлбөр ногдуулах, уг төлбөрийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж тусгасан байдаг. Газар ашигласны төлбөр ногдуулах эрх агуулгыг илэрхийлж байна. Гэвч иргэн тухайн газрыг бодит байдал дээр ашигласан үйл баримт байхгүй. Газрын төлөв байдал өөрчлөгдөөгүй, ашиглаагүй газрын ашиглах эрхээсээ татгалзсан байхад газрын төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй гэж байна. Захиргааны байгууллагын үйл ажиллагааны зарчим алдагдсан.

            Захиргааны байгууллага нь хуульд заасан чиг үүргийг шилжүүлэхийн тулд эсхүл иргэн хуулийн этгээдийн өргөдөл, хүсэлт, гомдолд үндэслэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасан шуурхай, тасралтгүй байх зарчмыг баримтлан ажиллах үүрэгтэй байдаг. Гэтэл Ш.Л нь газар эзэмшихээс татгалзаж энэ тухай хүсэлтээ 2019 оны 10 дугаар сард өгсөн гаргасан  байтал Б сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 79 тушаалаар тус газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасны дагуу өөр үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна. 2019 онд газар ашиглах эрхээсээ татгалзах тухай хүсэлтийг гаргаж Б яаманд хүргүүлсэн байхад тус хүсэлт болон хамгаалалтын захиргааны санал хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй. Мөн бусад нөхцөл байдлаас шалтгаалан газраа ашиглаагүй байхад газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгож байгаа нь үндэслэлгүй. 2019 онд гаргасан иргэн Ш.Л-н хүсэлт нь хаачсан бэ. Төрийн байгууллагын шуурхай, тасралтгүй байх зарчим алдагдсаны улмаас 2020, 2021 онд огт ашиглаагүй газрын төлбөрийг нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна гэж нэхэмжлэл гаргасан. Иймд иргэн Ш.Л-н нэр дээрх 2020, 2021 онд ноогдуулсан дээрх 4 нэхэмжлэлийн газрын төлөвлөгөө хүчингүй болгож өгнө үү” гэв.

            3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Энэ шүүхэд ирэх маргаан биш. Хууль зүйн талаасаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт нь гол заалт бөгөөд уг заалт нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-д зааснаар газар ашиглах эрхээсээ татгалзах тухай хүсэлт гаргах гэсэн заалтыг иш татаж байгаа. Хүсэлт гаргана гэж тайлбарласан боловч хуулийн зохицуулалт дутмаг төрийн байгууллага сэтгэлгүй байгаагаас болж иргэн лүү буруугаа чихэж болохгүй. Хүсэлтийг хаана гаргах, хүсэлтийг шийдвэрлэх гэсэн процессыг хэрхэн зохицуулсан зохицуулалт байхгүй. Хүн ямар тохиолдолд газрын төлбөр төлөх вэ гэдэг асуудлыг Газрын төлбөрийн тухай хуулийн зорилт нь газрыг эзэмшиж, ашигласны төлөө төлбөр төлнө гэсэн зорилттой. Мөн хуулийн 3 дугаар зүйлд газар эзэмших, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээд төлнө гэж заасан. 2019 онд газар ашиглах эрхээсээ татгалзах хүсэлтээ гаргасан байдлаараа газрыг идэвхтэй ашиглаагүй болж байна гэсэн үг. Газар ашиглах хүсэлтээсээ татгалзах тухай хүсэлтээ өгсний дараа төрийн захиргааны байгууллага буюу Богдхан   уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нэхэмжлэгчийн уг саналыг үндэслэн татгалзах зүйлгүй гэх саналыг Б яамны Тусгай хамгаалалтай бүс нутгийн удирдлагын газарт гэж хаяглаж хүргүүлсэн бөгөөд иргэн Ш.Л-д гэж хаяглаж хүргүүлээгүй. 2019-2021 оны хугацаан дахь газрын төлбөрийн нэхэмжлэх байгаа. Хэдийгээр газар ашиглуулах сайдын тушаал 20017 онд гарсан байхад газрын төлбөр ногдуулсан хугацаагаа харсан зөв байх. Б яам өөрийн санаачилгаар газар ашиглах эрхээсээ татгалзаж байгаа гэдэг үндэслэлээр бус нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалж, цуцалсан шийдвэрийг программд оруулсан юм шиг байгаа юм. Энэ шийдвэрийг Газар зохион байгуулалтын албанаас газраа хуульд зааснаар ашиглаагүй гэж үзэж газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэсэн ийм үйл баримт байгаа. 2021  оны 03 дугаар сарын 12-ны */**дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан. Тэгэхээр Б яам хүсэлтийг тухайн үед шийдэх байсан. Иргэн хуульд заасан шаардлагын дагуу хүсэлтээ гаргасан хүсэлтийг яаж шийдвэрлэх нь төрийн захиргааны байгууллагын өөрсдийнх нь үйл ажиллагаатай холбоотой асуудал учраас нэхэмжлэгчээс шалтгаалах өөр хийх зүйл байхгүй. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д газар эзэмшигч нь газар эзэмших эрхээсээ татгалзсанаар газар эзэмших эрх дуусгавар болно гэж заасан. Хүсэлт гаргах үйлдлийг хийснээр уг хуулийн заалт биелсэн.         Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна” гэв.

            3.4.Хариуцагч Б яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийг дуусгавар болгох хүсэлтээ тус яаманд гаргаж байгаагүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан Богдхан   уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3** дугаар албан бичиг мөн яаманд ирээгүй болно. Б сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн */**дугаар тушаалаар иргэн Ш.Л-д олгосон газар ашиглах эрхийг зориулалтын дагуу ашиглаагүй, тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээр цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд хариуцагчийн буруутай эс үйлдэхүй байхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            3.5.Б дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т "Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 2 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ" гэж заасны дагуу Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага нь газрын төлбөр төлөгчдийн газрын төлбөр төлөх ногдлыг тодорхойлон татварын албанд ирүүлэн ажилладаг. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д "Газрын төлбөр төлөг жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх"-өөр хуульчилсан. Татварын алба нь татварын хууль тогтоомжоор тайлагнадаггүй татварын хувьд татварын хууль тогтоомжоор татвараа төлсөн байх ёстой өдөр татварын ногдлоо төлөөгүй бол татварын өр үүссэн гэж үзэн мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтыг үндэслэн "Нэхэмжлэх" хүргүүлэх хуулийн зохицуулалттай тул татварын албан Татварын ерөнхий хуульд заасан татварын өр барагдуулах арга хэмжээг зохион байгуулан ажилласан. Газрын төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3-т "Газрын төлбөр төлөгч болон татварын албаны холбогдох албан тушаалтны хооронд үүссэн маргааны Татварын ерөнхий хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасан этгээд" гомдол гаргахаар хуульчилсан байна. Иймд нэхэмжлэл гаргагч нь Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үүгэв.

            3.6.Хариуцагч Б дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Иргэн   /ЧС6*******/ нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа Богдхан   уулын дархан цаазат газрын Т-н аманд байршилтай хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ байгуулахдаа Б дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах 1,7 га газрын төлбөрийн 2020, 2021 онуудын газар ашигласны төлбөрийн ногдуулалт 53,938,630 /тавин гурван сая есөн зуун гучин найман мянга зургаан зуун гучин/ төгрөгийн нэхэмжлэлийг хүчингүй болгуулахыг хүссэн байна. Газрын мэдээллийн нэгдсэн санд газар эзэмшиж, ашиглах эрх бүхий иргэн хуулийн этгээдийн бүртгэлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан үүсгэн, бүртгэгдсэний дагуу газрын төлбөрийн ногдуулалт, нэхэмжлэл үүсгэх үйл ажиллагааг Б дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр алба хэрэгжүүлдэг.

            Дүүргийн Газар зохион байгуулалтын алба газрын төлбөрийг ногдуулахдаа дараах хуулийн хүрээнд ажилладаг: Үүнд: Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө”, 23 дугаар зүйлийн 23.4-т “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна”  23.4.5 газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж ногдуулах”, 35  дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.1-т “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3 2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх”, 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”,  44 дүгээр зүйлийн 44.8-д “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-345, 34.6.1 - 34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална”, Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд  Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна”, 7 дугаар зүйлийн 6-д “Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно”,  9 дүгээр зүйлийн 1-т “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно”, мөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2020 оны 07-р сарын 06-н өдрийн А/181 дүгээр тушаалаар батлагдсан "Газрын кадастрын нэгдсэн системийг ажиллуулах" журмын 9.12-т заасны дагуу бүртгэгдсэн газар ашиглах эрхийн хүрээнд газрын төлбөрийг батлагдсан ИТХ-ын тогтоолын бүсчлэл, тоон итгэлцүүрийн дагуу газрын төлбөрийг ногдуулан тооцдог болно. Дээрхи хууль тогтоомжийн дагуу ногдуулсан газрын төлбөрийн нэхэмжлэхийг харьяалах татварын байгууллагад дундын мэдээллийн санд үүсгэдэг нь хууль бус үйлдэл гэж үзэхгүй байна. Иймд иргэн Ш. Лхагвасүрэнгийн гаргасан Б дүүргийн Газар зохион байгуулалтын албаныг хариуцагчаар татсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно” гэв.

            3.7.Хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Иргэн Ш.Л-н нэхэмжлэлийн шаардлагад Богдхан   уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Богдхан   уулын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн Ш.Л-н газар ашиглах эрх дуусгавар болсныг мэдээллийн нэгдсэн системд бүртгээгүй Б яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Богдхан   уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутагт орших Т-н аманд 1.7 га талбай газрын газар ашиглах эрх нь дуусгавар болсон, ашиглаагүй, төлөв байдал өөрчлөгдөөгүй байхад Б дүүргийн Газар зохион, байгуулалтын албанаас газрын төлбөр ногдуулсан нь хууль бус болохыг тогтоолгох, Б-н татварын хэлтсээс Б дүүргийн Газар зохион, байгуулалтын албаны төлбөр ногдуулсан хууль бус актад үндэслэн газрын төлбөрт 120******** 1210*************, 120********, 120120********* нэхэмжлэлүүд үүсгэсэн нь хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн тухайд:

            Ш.Л-н газар ашиглах хүсэлтэд Хамгаалалтын захиргаанаас 2017 09.05-ны өдрийн 809-15 тоот "Тодорхойлолт хүргүүлэх тухай" албан бичгийг Б яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн.

            Мөн тус иргэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр газар ашиглах эрхээсээ татгалзаж байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэсэн өргөдлийн дагуу Хамгаалалтын захиргаа 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Б яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт 1770 дугаар албан тоот, мөн 2020 оны 2 дугаар сард гаргасан хүсэлтэд Хамгаалалтын захиргаанаас 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3** тоот албан бичгээр Б яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт цуцлахад татгалзах зүйлгүй талаар уламжилсан болно. Иймд Хамгаалалтын захиргааг иргэн Ш.Л-н хариуцагчаар татах үндэслэлгүй болно” гэв.

                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэргийн маргаанд “газар ашигласны төлбөр ногдуулалт”-тай холбоотой  үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Нэхэмжлэгч Ш.Л нь Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/***дугаар тушаалыг үндэслэж олгосон Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 0******дугаартай  гэрчилгээний үндсэн дээр Богдхан   уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Т-н ам нэртэй газарт 1.7 га газрыг, 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй болсон байжээ. /ХХ-н 31, 45 дахь талуудад/

            2.2.Захиргааны байгууллагуудаас Ш.Лхагвасүрэнтэй газар ашиглах гурван талт гэрээг байгуулж байгаагүй байна. /Талуудын тайлбарт/

            2.3.Дээрх гэрчилгээгээр ашиглах эрх үүссэн газар нь бусдын  ашиглах газартай давхцалтай байсан учраас уг газраа зориулалтын дагуу огт ашиглаагүй болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан ба энэ үйл баримтад хариуцагч Б дүүргийн газар зохион байгуулалтын алба, Богдхан   уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар маргаагүй болно.

            2.4.Ш.Л-д ашигулуулахаар олгосон газрын давхцлыг арилгах зорилгоор  Богдхан   уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 946 дугаартай албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн Байгаль, орчин аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын Кадастрын хэлтэс нь  2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Ш.Л-н ашиглах газрын эргэлтийн цэгт өөрчлөлт оруулж, газрын давхцалыг арилгасан болох нь Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 0******дугаартай  гэрчилгээний  хавсралтад хийсэн тэмдэглэгээгээр нотлогдож байна. /ХХ-н 31 дэх хуудасны арын нүүрт/

            2.5.Дээрх нөхцөлөөс болоод нэхэмжлэгч Ш.Л нь Богдхан   уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Т-н ам нэртэй газарт байрлах 1.7 га газраа  2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ашиглах боломжгүй байжээ.

            2.6.Иймд Ш.Лхагвасүрэнгээс уг хугацааны газар ашигласны төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд үүнийг хариуцагч Б дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Б яам, мөн Богдхан   уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас зөвшөөрч уг хугацааны газар ашигласны төлбөрийг ногдуулаагүй байна.

            2.7.Ийнхүү Ш.Л-д газар ашиглах эрх нь зохих ёсоор үүссэн байгаа боловч шинээр байршил шилжүүлсэн газар нь гуу жалгатай байсан учраас тэрээр ашиглах боломжгүй гэж үзээд 2019 оны 10 дугаар сарын 16-ний өдөр Богдхан   уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан газар ашиглах эрхээсээ татгалзах хүсэлтээ бичгээр гаргасан болох нь түүний гаргасан бичгийн хүсэлт, Өргөдлийн бүртгэл-хяналтын картаар тус тус тогтоогдлоо. /ХХ-н 38 дахь хуудас, арын нүүрт/

            2.8.Ш.Л-н газар ашиглах эрхээсээ татгалзсан хүсэлтийг  Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь  2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1770 дугаар албан бичгээр Б яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт уламжлах бичгээ үйлджээ. /ХХ-н 41 дэх талд/

            2.9.Үүний дараа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3** дугаар албан бичгээр “дахин” Ш.Л-н газар ашиглах эрхийг цуцлахад татгалзах зүйлгүй гэх албан бичгийг Б яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт уламжилжээ. /ХХ-н 10 дахь тал/

            2.10.Дээрх Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны  2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1770 дугаар, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3** дугаар албан бичгүүдийг тус байгууллага нь Б яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

            2.11.Хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр “уг бичгийг Б яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн талаарх бүртгэл манайд байхгүй, шуудангаас лавлагаа авахаар хүсэхэд хариу ирүүлээгүй” гэж, мөн “манайх Б яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт хүргүүлэх албан бичгээ хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид өгчихдөг. Тэд яаманд хүргэж өгөх ёстой, Ш.Л уг бичгийг өгсөн байх ёстой” гэх агуулгатай тайлбаруудыг гаргалаа. /Шүүх хуралдааны тэмдэглэлд/

            2.12.Ш.Л нь 2019 оны 10 дугаар сарын 16-ний өдөр газар ашиглах эрхээсээ татгалзсан гэж үзэж одоог хүртэл Богдхан   уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Т-н ам нэртэй газарт 1.7 га газрыг ашигласан төлбөр төлөөгүй байна.

            2.13.Байгаль орчин аялал жуучлалын яам нь Ш.Л-н газар ашиглах эрхээсээ татгалзсан талаарх хүсэлтийг хүлээн аваагүй учраас энэ талаар ямар нэг шийдвэр тухайн үед гаргаагүй, мэдээллийн сандаа бүртгээгүй болох нь хариуцагч Байгаль орчин аялал жуучлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбараас ойлгогдож байна.

            2.14.Улмаар ийм мэдээлэл байхгүйн улмаас Б дүүргийн Газрын албан нь Ш.Л-д газар ашигласны төлбөр үүсгэн, уг мэдээллээ Б дүүргийн Татварын хэлтэст хүргүүлсэн болох нь уг Татварын хэлтсийн тайлбараар тодорхой боллоо.

            2.15.Б дүүргийн Татварын хэлтсээс 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөр 120120********* дугаартай татварын  төлбөрийн нэхэмжлэх үүсгэж, уг нэхэмжлэхээр Ш.Лхагвасүрэнг  **,***,***.00 төгрөгийн газар ашигласны төлбөр төлүүлэхээр /ХХ-н 4 дэх талд/, мөн өдрөөр 120******** дугаартай татварын төлбөрийн нэхэмжлэх үүсгэж, **,***,***.00 төгрөгийн газар ашигласны төлбөр төлүүлэхээр /ХХ-н  дахь тал/, 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөр 120********дугаартай татварын төлбөрийн нэхэмжлэх үүсгэж, уг нэхэмжлэхээр **,***,***.00төгрөгийн газар ашигласны төлбөр төлүүлэхээр /ХХ-н  6 дахь тал/, мөн өдрийн 120******** дугаартай  татварын төлбөрийн нэхэмжлэхээр *,***,***.00 төгрөгийн газар ашигласны төлбөр төлүүлэхээр нэхэмжилжээ.

2.16.Нэхэмжлэгч Ш.Л-д ийнхүү Татварын төлбөрийн нэхэмжлэлээр үүсгэсэн газар ашигласны нийт өр төлбөрийн хэмжээ нь 52,996,630.00 төгрөг болсон байна.

            2.17.Дээрх  , 121040566***, 121040566***** дугаартай  татварын төлбөрийн нэхэмжлэхүүдээр газар ашигласны төлбөр төлүүлэхээр тогтоосон хугацааг “2020 он, 2021 оны 04 дүгээр сарыг хүртэл”  гэж хариуцагч Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тайлбарласан тул энэ татварын төлбөрийн нэхэмжлэхээр 2020 он бүхэлдээ, 2021 оны 03 дугаар сарыг хүртэл хугацааны газар ашигласны төлбөр тооцсон болох нь тогтоогдлоо.

2.18.Ийнхүү татварын албанаас иргэнд татвар төлүүлэхээр төлбөрийн нэхэмжлэх үүсгэсэн нь татвар төлөх үүргийг үүсгэж, заавал биелэгдэх шинжийг агуулсан тул захиргааны гадагшаа чиглэсэн акт мөн юм.

2.19.Үүнтэй зэрэгцэн Б сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн */**дүгээр “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” тушаалаар Ш.Л-н Т-н ам нэртэй газарт 1.7 га газрыг ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэж хүчингүй болгожээ. /ХХ-н 46-47 дахь тал/

2.20.Б сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн */**дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч маргаагүй учраас шүүх энэ үйл баримтад дүгнэлт өгөхгүй болно.

2.21.Ийнхүү нэхэмжлэгч Ш.Л-н“газар ашиглах эрхээсээ татгалзсан” хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын  хамгаалалтын захиргаа нь  уламжилсан албан бичгээ Б яаманд хүргүүлээгүйн улмаас тус яам түүний газар ашиглах эрхийг дуусгавар болгож бүртгээгүй, үүнд холбогдох ямарваа нэг шийдвэрээ гаргаагүйгээс үүдэн Б дүүргийн газар зохион байгуулалтын албанаас  мөн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон талаар бүртгээгүй, улмаар газрын төлбөр ногдуулсан төлбөрийн нэхэмжлэхийг Б дүүргийн Татварын хэлтэст хүргүүлсэн, уг татварын хэлтэс нь  Ш.Лхагвасүрэнгээр татвар төлүүлэхээр төлбөрийн нэхэмжлэх хүргүүлж, шаардсан зэрэг хоорондоо уялдаа бүхий үйл ажиллагаа явагдсан зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т “эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан” бол газар эзэмших эрх дуусгавар болно гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-т “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно” гээд мөн зүйлийн 1/-т Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр” гэж тус тус  заасан байна.

3.2.Эдгээр хуулиудад “газар эзэмших, ашиглах эрхээсээ татгалзах” гэсэн хууль зүйн ойлголтыг тогтоогоогүй боловч “гэрээгээ цуцлах” гэсэн ойлголтыг зохицуулсан байгаа тул Ш.Л-н“газар ашиглах эрхээсээ татгалзсан” үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгөхдөө шүүх  Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-ийн 1/-т заасныг төсөөтэй хэрэглэнэ.

Учир нь Ш.Л-н хүсэл зориг болох “уг газрыг ашиглах эрхээсээ татгалзсан”-ы эрх зүйн үр дагавар нь “газар ашиглах гэрээгээ нэг талын санаачлагаар цуцалсан” гэж үзэх хууль зүйн ойлголт юм.

3.3.Иймд Ш.Л “газар ашиглах эрхээсээ татгалзсан” нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 1-ийн 1/-т зааснаар газар ашиглах гэрээгээ цуцлах хүсэлт гаргасан гэж үзэх бөгөөд ийм “хүсэлт гаргасан өдрөөр”  түүний газар ашиглах эрх зүйн харилцаа дуусгавар болж, уг газартай холбоотой ямар нэг үүрэг хүлээхгүй тул газар ашигласны төлбөр төлөх үүрэггүй болно.

3.4.Засгийн газрын 2020 оны 246 дугаар    тогтоолоор баталсан Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын 5.6-д “Явуулах баримт бичгийг хүлээн авах, бүртгэх, илгээх ажлын зохион байгуулалт”-ыг журамлаж өгсний дотор мөн журмын 5.6.7-д “Бичиг хэргийн ажилтан баримт бичгийн стандартын дагуу зөв бүрдүүлсэн, бичиг хэрэгт бүртгүүлж, он, сар, өдөр, бүртгэлийн дугаар авсан баримт бичгийг зохих хаягаар нь явуулна” гэж заасан байна.

3.5.Уг журамд хаяглагдсан байгууллагад очих албан бичгийг хүсэлт гаргагч  иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээд нь өөрөө хүргэх  үүргийг зохицуулаагүй байна. 

3.6.Иймд  хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын  хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ш.Л “газар ашиглах эрхээсээ татгалзсан” хүсэлтийг өөрт нь өгсөн, тэр Б яаманд хүргэж өгөх ёстой байсан гэх тайлбарыг эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

3.7.Ийнхүү Ш.Л “газар ашиглах эрхээсээ татгалзсан” хүсэлтээ 2019 оны 10 дугаар сарын 16-ний өдөр зохих байгууллага болох Богдхан   уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан гаргасан байхад тус байгууллага нь түүний уг хүсэлтийг уламжилсан бичгийг Б яаманд хүргүүлээгүй нь  Албан хэрэг хөтлөх журамд нийцээгүй тул  Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны буруутай ажиллагаа болох нь тогтоогдсон гэж үзлээ.

3.8.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны буруутай үйл ажиллагааны улмаас  Ш.Л-н газар ашиглах эрхийг дуусгавар болгосон шийдвэр гараагүй болон зохих бүртгэлд бүртгээгүй  нь түүний газар ашиглах эрх дуусгавар болоогүй гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй.

3.9.Дээрх хуульд зааснаар “газар ашиглах гэрээгээ цуцлах хүсэлт гаргаснаар” газрын эрх зүйн харилцаа дуусгавар болох тул ийнхүү газар ашиглаагүй, эрх буюу гэрээнээсээ татгалзсан хугацаанаас хойш иргэнд  газар ашигласны төлбөр ногдуулах үндэслэл болохгүй, хууль бус гэж дүгнэв.

3.10.Дээр дурдсанаар Ш.Л-д хууль бусаар газар ашигласны төлбөр ногдуулж төлөхийг шаардсан  анхдагч, хууль бус үр дагаврыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа гаргасан байгаа ба  улмаар байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдаагүйн улмаас ийнхүү нэхэмжлэгч Ш.Л-д үндэслэлгүйгээр газар ашигласны төлбөр ногдуулж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байгаа тул Газрын төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “Төлбөр төлөгч газрын төлбөртэй холбогдсон маргааны талаар энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Б дүүргийн Газар зохион байгуулалтын албаны үүсгэсэн татварын өр, мөн дүүргийн Татварын хэлтсийн Татварын нэхэмжлэх нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3.11.Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-т “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно” гэжээ.

3.12.Хуулийн энэ заалтын дагуу газрын төлбөр төлөх харилцааны үндэслэл нь  улсын бүртгэлд үндэслэх ёстой бөгөөд газар ашиглах эрх нь дуусгавар болсныг бүртгэсэн байсан бол ийнхүү Б дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон Татварын хэлтсээс Ш.Л-д төлбөрийн нэхэмжлэл үүсгэхгүй байх байжээ.

3.13.Гэвч нэхэмжлэгчийн маргасан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн Ш.Л-н газар ашиглах эрх дуусгавар болсныг мэдээллийн санд бүртгээгүй Б яамны хууль бус эс  үйлдэхүй байгаа гэдэг нь дээрх үйл баримт болон дүгнэлтүүдээр нотлогдохгүй байна.

3.14.Иймд нэхэмжлэлийн шаардлагаас Б яаманд холбогдох хэсгийн хангах хууль зүйн үндэслэлгүй тул шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.15.Төрийн захиргааны байгууллагууд өөрсдийн ийм илэрхий буруутай үйл ажиллагааны улмаас гаргасан алдаагаа байгууллага хооронд харилцан ойлголцож, хуульд нийцүүлэн засаж залруулах боломжтой байхад үндэслэлгүйгээр эрх зүйн маргаан  мэт болгон,  иргэнийг шүүхэд хандуулж, чирэгдэл учруулж байгаа зөрчлөө хойшид дахин гаргахгүй байхад анхаарвал зохино.

Дөрөв.Шүүх хуралдааны ирцийн талаар:

4.1.Хариуцагч Б яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч болон бусад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас түүнийг заавал байлцуулж байж шүүх хуралдааныг явуулах талаар тусгайлсан саналыг гаргаагүй учраас шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д заасныг баримтлан түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

Тав.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

5.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Ш.Л-н нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж,  Б дүүргийн Газар зохион байгуулалтын албаны  Ш.Л газрын төлбөр ногдуулсан шийдвэр, мөн дүүргийн Татварын хэлтсийн 120120********* дугаартай, 120120******** дугаартай, 120********дугаартай, 121040****** дугаартай  төлбөрийн нэхэмжлэхийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн Ш.Л-н газар ашиглах эрх дуусгавар болсныг мэдээллийн санд бүртгээгүй Б яамны хууль бус эс  үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг баримтлан, нэхэмжлэгч Ш.Л-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэлийн зарим шаардлага хангагдсантай нь холбогдуулж 35100 төгрөгийг хариуцагч  Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

      

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭЧИМЭГ