| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/02836/И |
| Дугаар | 102/ШШ2024/02337 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2024/02337
| 2024 оны 05 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2024/02337 | Улаанбаатар хот |
ХЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ........нэхэмжилсэн 3 609 088.26 /гурван сая зургаан зуун есөн мянга наян найман төгрөг, хорин зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагч ............ нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 703 030 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 703 030 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 703 030 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 696 төгрөгөөс 36 348 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 36 348 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 36 348 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ............... ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН